| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2024/ШЦТ/10 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******д холбогдох 2432000000001 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, аймгийн суманд үйл ажиллагаа явуулж буй “*******” ХХК-д өрөмчин ажилтан, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг № тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, биеэр эдлэх ялыг 01 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч У.Билгүүдэйтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч У.Билгүүдэйтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “Старс” караокед ороод Баттөр, гэдэг хоёр найзтайгаа суусан юм. Тэгээд түр хугацаанд гадаа гараад тамхи татаж байхдаа Буянаа гэх залуутай тааралдаад маргалдсан. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал Буянаа гэдэг залуу намайг боогоод урагшаа хашааны сүүдэр лүү аваад явсан. Тэгсэн араас нь түүний найз Г.******* гэдэг залуу гарч ирээд шууд миний нүүр, хамар руу цохиод намайг газар унасан хойно, миний толгой руу, нуруу руу өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад гэнэт сэрсэн чинь манай Баттөр, хоёр намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь сэртэл миний хамар хавдчихсан, зүүн талын шанаа шалбарчихсан, эрүү шалбарчихсан, доод уруул бага зэрэг язарсан, нуруу өвдөлттэй сэрсэн. Тэгээд би 3 хоног гэртээ хэвтэж байгаад эмнэлэгт үзүүлсэн. Тэгсэн чих хамар хоолойн эмч миний хамрын баруун талын яс нь цөмөрчихсөн, таславч нь муруйсан байна. Улаанбаатар хот руу явж хамрынхаа зургийг авхуул гэж хэлсэн. ... Буянаа гэх залуу өөрөө эхлээд надад чи намайг таних уу? гэж хэлээд миний цамцны захаар миний хоолойг боогоод байсан. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. ... Г.*******, Буянаа гэх найзыгаа өмөөрөөд намайг шууд цохиж зодсон. ... Буянаа гэх залуу миний хоолойг цамцны захаар боосон. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Г.******* намайг цохиж зодсон. ... Бид гурав л байсан. Тухайн үед манай хоёр найз караоке дотор сууж байсан. Харин дараа нь гарч ирээд миний гадуур хувцсыг өмсгөөд гэрт хүргэж өгсөн. ... Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Өөрөөр надад гаргах гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 09-р тал/
Гэрч А.Баттөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өөрийн найз Билгүүдэй, нарын хамт 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 03 цагийн орчимд “Старс” караоке бааранд очиж суусан юм. Тэгээд би Билгүүдэй, хоёрыг түр орхиод “Сити” худалдааны төвд байдаг “CU” орж юм идчихээд эргээд иртэл Билгүүдэй гадаа тамхи татчихсан танихгүй хүнтэй юм яриад зогсож байсан. Дотор ортол ганцаараа сууж байсан. Тэгээд би тай хамт Билгүүдэйг оруулж ирэх гээд гартал Билгүүдэй гадаа байхгүй болчихсон байсан. Тэгээд бааран дотор хайгаад олдохгүй байсан. Тэгээд баар хаагаад би тай хамт гадуур хувцсыг аваад гэртээ харих гэж явж байтал Билгүүдэй “Старс” баар луу эргэж ордог төв замын хажууд гудамжинд доошоо хараад газар суучихсан, нүүр амнаас нь цус гарчихсан, хацар нүүр нь шалбарчихсан, хүнд зодуулчихсан байдалтай байж байсан. Тэгсэн хажуу талд нь хоёр танихгүй хүн зогсож байсан. Тэгээд бид хоёр Билгүүдэйг тэр хоёр залуугаас салгаад авч яваад гэрт нь хүргэж өгсөн. ... Билгүүдэй бид хоёрт ерөөсөө юу ч яриагүй. Ганцаараа доошоо хараад суучихсан, уйлчихсан босож ирсэн. Зодсон хүмүүс нь хажууд нь зогсож байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/,
Гэрч М. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд өөрийн зүс таних дүү болох Г.Ган-Эрдэний хамт “Старс” бааранд ороод 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй лаазтай нэг нэг пиво уучхаад гадаа нь гараад тамхи татаад зогсож байтал үл таних нэг залуу баарнаас гарч ирээд Г.******* бид хоёрыг нэг нэг удаа гэдэс рүү цохиод авсан. Тэгсэн тэр залуугийн найз гээд хоёр залуу гарч ирээд Г.Ган-Эрдэнийг баар луу дагуулаад орсон. Тэр хооронд би тэр танихгүй залуутай хамт “Старс” баарны гадна блокон хашааны тэнд очоод хоорондоо юм яриад зогсож байтал Г.******* “Старс” баарнаас гарч ирээд тэр залууг хавирч унагаагаад гэдэс рүү нь нэг удаа, нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Г.Ган-Эрдэнийг салгаад аваад явсан. Тэгсэн тэр залуугийн хоёр найз нь машинтай ирээд тэр залууг аваад явсан. ... Г.******* бид хоёр бааранд орохоосоо өмнө манай гэрт 2 литрийн савтай 1 ширхэг “Сэнгүр” нэртэй пивыг хуваагаад уучихсан байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа бага зэргийн согтолттой байсан. ... Яагаад цохисныг нь мэдэхгүй байна. Үгийн зөрөөгүй, юу ч дугараагүй бид хоёр дээр ирээд бид хоёрыг шууд цохиод авсан. ... Надад одоо учирсан ямар нэгэн бэртэл, гэмтэл, өвдөж байгаа зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тэгээд бид гурав тэнд ороод 0.*******5 литрийн 1 шил “Хараа” нэртэй архи авч хувааж уусан. Тэгтэл манай найз Билгүүдэй өмнө нь манай ажил дээр буюу “MN” бааран дотор касс нэртэй 0.5 литрийн лаазтай пиво 4 ширхгийг, “Соёрхол” нэртэй архи 300 граммыг ганцаараа уучихсан байсан. Тийм учраас Билгүүдэй ганцаараа нэлээн согтолттой буюу их халаалттай байсан. Тэгээд Билгүүдэй “Старс” бааранд сууж байхдаа бид нарыг босоод бүжиглэж байх хойгуур хальт алга болчихсон байсан. Тэгээд би Баттөртэй тэр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь сууж байсан газар куртикийг нь харсан чинь куртик нь байж байсан. Тэгээд удалгүй баар хаагаад бид хоёр Билгүүдэйн гадуур хувцсыг аваад гараад иртэл “Старс” баарны гадна булан эргээд блокон хашааны тэнд Билгүүдэй хүнд зодуулчихсан байдалтай газар хэвтэж байсан. ... Би тухайн өдөр Билгүүдэйг яг хэнд хэрхэж яаж зодуулсныг бол хараагүй ээ. Гэхдээ Билгүүдэй маргааш нь надтай утсаар ярихдаа Буянаа гэдэг хүнтэй юм яриад зогсож байхад хамт явсан Г.******* гэдэг залуу нь намайг хавирч унагаагаад цохиж өшиглөсөн гэж хэлж байсан. Тэгээд би тэр хоёр залууд Билгүүдэйг зодуулсныг мэдсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтэд: ...
1. У.Билгүүдэйгийн биед хамрын ясны хугарал, муруйлт, цус хуралт, доод урууланд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэзээ үүсгэгдсэн нарийвчлан тогтоох боломжгүй. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 18-19-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч У.Билгүүдэйтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.******* нь хохирогч У.Билгүүдэйд **************5,000 төгрөгийг төлсөн бөгөөд Хохирогчоос нотлох баримттай өөр зардал байхгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 500 нэгж буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ган-Эрдэнийг торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН