Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00175

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00175

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* суманд 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, ******* аймгийн******* сумын 1 дүгээр багт оршин суух, /******* аймгийн******* сумын 13 дугаар багийн 61-13 тоотод түр оршин сууж байсан/******* дугаар регистртэй, Жанжин овогт Загдраднаагийн*******ын,

Хариуцагч: ******* аймгийн******* суманд 1992 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, ******* аймгийн******* сумын 5 дугаар багийн 32-14 тоотод оршин суух,******* дугаар регистртэй, Хөх нуур овогт*******д холбогдох,

Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2021/00059/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч З.Ундрах, хариуцагч А.Жавзандулам нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Жавзандуламтай 2009 онд танилцан үерхээд хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үед бид******* суманд амьдарч байсан бөгөөд оршин суугаа хаяг өөр байна гэх шалтгаанаар бидний гэрлэлтийг бүртгээгүй. Бидний дундаас 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Ж.Шинэбаяр нар төрсөн. Хүүхдүүд маань ээж А.Жавзандуламаар овоглож төрсний гэрчилгээ авсан. Намайг алтны уурхайд ажиллаж байх хугацаанд эхнэр маань өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн байсан учир 2015 оны сүүлээр гэрээсээ явсан. Тэгээд би хүүхдүүдээ өөрийн асрамжид авсан, одоо хамт амьдарч байгаа. Бид тус тусдаа гэр бүлтэй болж байгаа тул цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй.

Иймд 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.Шинэбаяр нарын төрсөн эцгээр З.Ундрах намайг мөн болохыг тогтоож, миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдүүдийн ээж А.Жавзандуламаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Хариуцагч А.Жавзандулам шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Ундрах бид хоёр 2009 оноос хамт амьдарсан бөгөөд бидний дундаас 2010 онд охин Ж.Шинэсаран, 2011 онд хүү Ж.Шинэбаяр нар төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдүүд миний нэрээр овоглож бичиг баримт авсан. Охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нарын эцэг З.Ундрах мөн. Бид таарч тохирохгүй болж, 2015 оны сүүлээр тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдүүдийг маань 2016 оны 7 дугаар сард З.Ундрах ирж авсан. Бид хоёрын дунд ирж, очин амьдардаг.

Иймд охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нарын эцгээр З.Ундрах мөн болохыг тогтоож, түүний асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн, би боломжоороо тусалж дэмжинэ гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ундрах нь хариуцагч А.Жавзандуламд холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Ундрах, хариуцагч А.Жавзандулам нар 2009 онд танилцан үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Ж.Шинэбаяр нар төрж, эх А.Жавзандуламаар овоглон бүртгүүлсэн, эрүүл бойжиж буй, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... А.Жавзандуламтай 2009 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үед бид******* суманд амьдарч байсан бөгөөд оршин суугаа хаяг өөр байна гэх шалтгаанаар бидний гэрлэлтийг бүртгээгүй. Бидний дундаас 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Ж.Шинэбаяр нар төрсөн. Хүүхдүүд маань ээж А.Жавзандуламаар овоглож төрсний гэрчилгээ авсан... гэх тайлбар,

хариуцагчийн шүүхэд гаргасан ...З.Ундрах бид хоёр 2009 оноос хамт амьдарсан бөгөөд бидний дундаас 2010 онд охин Ж.Шинэсаран, 2011 онд хүү Ж.Шинэбаяр нар төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдүүд миний нэрээр овоглож бичиг баримт авсан. Охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нарын эцэг З.Ундрах мөн... гэх тайлбар,

******* аймгийн******* сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон РД: рю10221401, Хөх нуур овогтын Шинэсаран, эмэгтэй, 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр******* сумын эмнэлэгт төрснийг ******* аймгийн******* сумын төрсний бүртгэлд 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бүртгэв... гэх бичилттэй №105 бүртгэлийн дугаартай, РД: рю11320411, Хөх нуур овогтын Шинэбаяр, эрэгтэй, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр******* сумын эмнэлэгт төрснийг ИБМ төрсний бүртгэлд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэв... гэх бичилттэй №0000692115 Г-879 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,

******* Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн овогтой Шинэсаран, нас 10, хүйс: эм, онош: хэвийн байгаа... гэх бичилттэй, овогтой Шинэбаяр, нас 9, хүйс: эр, онош: хэвийн байгаа... гэх бичилттэй хүүхэд эрүүл бойжиж буй тухай тодорхойлолтууд, ******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийнын Шинэсаран******* сумын ЕБС-д Д.Бямбадулам багштай 5а ангид суралцаж байгаа нь үнэн... гэх бичилттэй 125 тоот,ын Шинэбаяр******* сумын ЕБС-д Н.Жавзандулам багштай 4в ангид суралцаж байгаа нь үнэн... гэх бичилттэй 126 тоот албан бичгүүд зэрэг баримтуудаар нотлогдсон тул охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нарын төрсөн эцгээр З.Ундрахыг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ асрамжлах үүрэгтэй болохыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг.

Охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нар эцэг З.Ундрахын хамт амьдарч, түүний асрамжид байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...2015 оны сүүлээр гэрээсээ явсан. Тэгээд би хүүхдүүдээ өөрийн асрамжид авсан, одоо хамт амьдарч байгаа... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан ...Хүүхдүүдийг маань 2016 оны 7 дугаар сард З.Ундрах ирж авсан. Бид хоёрын дунд ирж, очин амьдардаг...түүний асрамжид үлдээхийг зөвшөөрч байна... гэх тайлбар,

******* аймгийн******* сумын******* багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Загдраднаа овогтой******* РВ88092811 нь хоёр хүүхдийн хамт******* сумын 5 дугаар баг, Цагаан хамар 217 тоотод оршин сууж байгаа нь үнэн гэх бичилттэй 211 дугаар тодорхойлолт,

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ерөнхий дүгнэлт: 2 хүүхэд нь ЕБС-д хамрагдаж байгаа, сургууль завсардаагүй, эцэг нь ажилтай, орлоготой, хүүхдээ сайн асран хамгаалдаг, тав тухтай орчинд амьдарч байгаа боловч эхийн хайр халамж дутуу, хүүхдийн мөнгөө өөрсдөө хэрэглэж чаддаггүй гэх бичилттэй Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн маягт ХХ 4, ...эрсдлийн үнэлгээний дүгнэлт: Ж.Шинэсаран 10 настай,******* сумын ЕБС-ийн 5а ангид суралцдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийлэл байхгүй. Сэтгэл санаа тайван, өвлийн дулаан хувцастай, хичээлийн хэрэгсэлтэй, хоол хүнсний хангалт сайн, эхийн зүгээс үзүүлэх анхаарал халамж сул гэх бичилттэй Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн маягт ХХ 03, мөн ...эрсдлийн үнэлгээний дүгнэлт: Ж.Шинэбаяр 9 настай, эр,******* сумын ЕБС-ийн 4а ангид суралцдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийлэл байхгүй. Сэтгэл санаа тогтвортой тайван, дулаан хувцастай, хичээлийн хэрэгсэлтэй, хоол хүнстэй, тохилог орчинд амьдарч байгаа, эхийн зүгээс үзүүлэх анхаарал халамж сул гэх бичилттэй Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн маягт ХХ,

Хүүхдүүдийн амьдарч байгаа гэрийн орчин нөхцөл болон эцэг З.Ундрахын ажлын байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.Шинэбаяр нарын төрсөн эцэг З.Ундрах мөн болохыг тогтоож, охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нарыг эцэг З.Ундрахын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нар төрсөн эцэг З.Ундрахын асрамжид үлдсэн нь төрсөн эх А.Жавзандуламын хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Ж.Шинэсаран, хүү Ж.Шинэбаяр нартай эх А.Жавзандулам хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Нэхэмжлэгч З.Ундрах хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт ирүүлсэн сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээний маягтын хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтад үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.Шинэбаяр нарын төрсөн эцэг Жанжин овогт Загдраднаагийн******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар 2010 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж.Шинэсаран, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ж.Шинэбаяр нарыг төрсөн эцэг З.Ундрахын асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч З.Ундрах хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.Ундрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жавзандуламаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Ундрахад олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА