Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00191

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00191

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* суманд 1994 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* аймгийн******* сумын 4 дүгээр багт оршин суух, РФ94042206 дугаар регистртэй, Боржгон овогт Батбямбын*******ын,

Хариуцагч: ******* аймгийн******* сумын 4 дүгээр багт оршин суух, РФ83122973 дугаар регистртэй, эрэгтэй, Боржгон овогт*******ын*******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2020/02247 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Баасанжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Мөнгөн бид хоёр 2014 оны 5 дугаар сард танилцан, үерхэж эхэлсэн. Манайд ихэвчлэн байдаг байсан бөгөөд хүүхэдтэй болсон тул 2017 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2014 онд төрүүлсэн өөрийн охин*******ын хамт Э.Мөнгөнтэй хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Энхтүвшин, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр охин нар төрсөн. Хамт амьдарсан хугацаанд Э.Мөнгөн архи ууж, агсам согтуу тавьж, бусадтай хардаж зодох болсон. Энэ байдлаас болж, хэсэг хугацаанд тусдаа болон буцаж нийлэх зэргээр амьдарч байсан. Сүүлдээ хутга шөвөг барьж айлгах болсон тул аргагүйн эрхэнд 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүүхдүүдээ аваад гэрээсээ явсан. Э.Мөнгөн ажил төрөл хийж олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулдаггүй, одоог хүртэл бид өөрсдийн гэр оронгүй амьдарч байна. Тусдаа амьдарсан хугацаанд хүүдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй, биднийг харж хандаж, хоол хүнс хувцас хунараар дэмжиж туслаагүй. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Би одоо 3 хүүхдийн хамт өөрийн аав, ээжийндээ амьдарч байна.

Иймд Э.Мөнгөнөөс гэрлэлтээ цуцлуулж, охин*******, хүү М.Энхтүвшин, охин нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Э.Мөнгөнд 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баасанжаргал нь хариуцагч Э.Мөнгөнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Э.Мөнгөнийг гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж байна.

Учир нь хариуцагч Э.Мөнгөнд шүүхээс 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн, нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.

Хариуцагч Э.Мөнгөн хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Мөнгөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Гэрлэгчид болох Б.Баасанжаргал, Э.Мөнгөн нар 2020 оны 7 дугаар сараас хойш хугацаанд тусдаа амьдарч байгаа, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, хариуцагч Э.Мөнгөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Монгол улсын иргэн, РД: рф83122973, нөхрийн овог: Боржгон, эцэг /эх/-ийн нэр:*******, нэр:*******, /гэр бүл цуцалснаас хойш/, Монгол улсын иргэн, РД: рф94042206, эхнэрийн овог: Боржгон, эцэг /эх/-ийн нэр:*******, нэр:******* /анхны/ нарын 2017/04/18-нд гэр бүл болсныг ******* аймгийн******* сумын 6767000004-рт 2017/04/18-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 118/000944 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн******* сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэж олгосон 6767000004 бүртгэлийн дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Б.Баасанжаргал, Э.Мөнгөн нарыг хамтран амьдрах хугацаанд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Энхтүвшин, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр охин нар төрсөн, нэхэмжлэгч Б.Баасанжаргал 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр охин*******ыг төрүүлсэн болох нь ******* аймгийн******* сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: рф17240413, Боржгон овогт*******ий Энхтүвшин, эрэгтэй, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн******* суманд төрснийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй 6767000025 №25 бүртгэлийн дугаар, РД: рф18270524, Боржгон овогт*******ий Васуударь, эмэгтэй, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн******* суманд төрснийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй 6767000045 Г-45, бүртгэлийн дугаар, РД: рф14220805, Боржгон овогт*******ын*******зул, эмэгтэй, 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн Мөрөн суманд төрснийг ******* аймгийн******* сумын төрсний бүртгэлд 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй 6767000013 бүртгэлийн дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай ******* аймгийн******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эх баригч бага эмч нарын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Хүүхдүүд бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, одоо эхийн асрамжид байгаа зэргийг харгалзан 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин*******, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Энхтүвшин, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин нарыг төрүүлсэн эх Б.Баасанжаргалын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин*******, хүү М.Энхтүвшин, охин нар төрүүлсэн эх Б.Баасанжаргалын асрамжид үлдсэн нь эцэг Э.Мөнгөний хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин*******, хүү М.Энхтүвшин, охин нартай эцэг Э.Мөнгөн хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь охин*******, хүү М.Энхтүвшин, охин нарт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд Б.Баасанжаргал, Э.Мөнгөн нарын гэрлэлтийг цуцалж, охин*******, хүү М.Энхтүвшин, охин нарыг эх Б.Баасанжаргалын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Э.Мөнгөнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хоёр дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржгон овогт Батбямбын*******, Боржгон овогт*******ын******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин*******, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Энхтүвшин, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.Баасанжаргалын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Мөнгөнд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Баасанжаргал нарт тус тус даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Баасанжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнгөнөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баасанжаргалд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА