Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

20******* оны 01 дүгээр сарын 09-ны өдөр      20*******/ШЦТ/15                              Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******д холбогдох эрүүгийн 23320000001 тоот дугаартай хэргийг оны дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Какак, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороо -р хороолол *******-р байрны № тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Х.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир 3 дугаар баг “*******” гэх газар, төв засмал зам дээр оны 10 дугаар сарын -ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “-” улсын дугаартай, “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .2, .3, 3.5а зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Ганбаатарыг дайрч, түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: ... оны 10 сарын -ны өдөр 18 цагийн 40 минутын орчимд болсон. Дархан-Уул аймгийн Хонгор суманд аав, ээж дээрээ очоод тэгээд орой гэрээс гарсан, эхнэр хүүхэдтэй хамт. Тэгээд Баруунхараа орж ирээд “Сод Монгол” колонкоос бензинээ аваад хөдөлсөн. Хөдлөөд 2 эгнээ замаар явж байсан юм, 2 эгнээ зам дуусангуут 4 эгнээ зам ороод замын голд бетонон хашлага харагдсан. Хашлагыг дагаад явж байхад эхнэрийн тал, зүүн тал, машины зүүн талаас нэг юм орж ирсэн. Хүн эсвэл мал байсан гэдгийг мэдсэнгүй. Гэнэт орж ирсэн. Хашлага даваад орж ирснээ хажуугаас орж ирснийг мэдсэнгүй. Тэгээд эхнэр юу болж байна вэ гээд хурдаа сааруулаад тоормос гишгээд баруун гар тийшээ зогссон. Буугаад ирсэн чинь бетонон хашаанд хүн байсан. Хажууд байгаа хүмүүсээ дуудаад цагдаа, эмнэлэг лүү холбогдсон. Ийм л юм болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: ... оны 10 дугаар сарын -ны өдөр би 16 цагийн орчимд хот явах ажил гараад хот явсан. Тэгээд яг тэр өдөр аав, нөхөртэй цуг айлын байшинд засвар хийлцэнэ, тусалъя өнөөдөр нэг ганц, хоёр өдөр тусалчхаад хэд хоногоос буцна гээд тэгж байгаад тэгээд хамт нөгөө ажил руу нь явсан. Тэгээд манай 3 хүүхэд гэртээ үлдсэн юм. Тэгээд би зам дээрээс автобусанд суугаад хот яваад хот руу ороод л яг очих газраа дөнгөж очоод л араас ийм болчихлоо гээд араас залгасан. ... Якыпаас би 3200000 төгрөг авсан. Тэгээд сүүлд 10,000,000 төгрөг авсан. Дахиад сая хэд хоногийн өмнө 3,2000,00 төгрөг авсан. Тэгээд авсан мөнгө бол 16,400,000 төгрөг. Нэхэмжилж байгаа нь 21,374,000 төгрөг. Би тухайн үед мэдээгүй болохоор надад НӨАТ-ын баримтаар гэж мэдээгүй болохоороо дандаа падаан бичүүлээд явчихсан гэв.

Мөрдөн байцаалтад Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: ... Миний эцэг, эх хоёр Улаанбаатар хотын ******* дүүргийн “Монел” гэх газар хоёулаа амьдардаг байсан. Би Сэлэнгэ аймгийн ******* суманд хувиараа ногоо тарьж, ургуулдаг учир ногоогоо хураах зорилготой хүн хүч хүрэлцэхгүй байсан тул оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний аав Г.Ганбаатар надад туслахаар Улаанбаатар хотоос манайд ирсэн. Манайд хэд хоног ногоо хурааж туслаад хэд хоногоос Улаанбаатар хот руу буцах байсан. Манай нөхөр Мөнхтулга айлд хөлс мөнгөөр барилгын дотор засал, чимэглэл хийж байсан учир аав түүнд туслах зорилготой оны 10 дугаар сарын -ны өдөр цагийн үед хоёулаа гараад засвар хийх айл руу явсан. Би уг өдрийн 16 цагийн үед Улаанбаатар хот руу ажил гараад явсан. Очоод удаагүй байхад 19 цагийн үед нөхөр Мөнхтулга над руу залгаад “аавыг гэрийн харалдаа зам дээр машинд мөргүүлээд нас барсан байна” гэж хэлэхээр нь ирсэн. ... Архаг хууч өвчин байхгүй. Тамхи байнгын татдаг. Архи, пиво байнга хэрэглэхгүй, баяр ёслол, найз нөхдийн хамтаар хааяа нэг хэрэглэдэг. ... Түүний холын хараа бага зэргийн муу учир холын харааны шил зүүдэг гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39-р тал/

Мөрдөн байцаалтад Гэрч мэдүүлэхдээ: ... Манай хадам аав Гончигийн Ганбаатар оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос манай ногоог хураах зорилготой ирсэн. Хэд хоногийн хугацаанд ногоо хурааж дууссан. оны 10 дугаар сарын -ны өдөр цагийн үед хадам аав бид хоёр айлд дотор засал, чимэглэл хийж байх үед гадаа харанхуй болсон учир гэрт 3 хүүхэд байсан харах хүнгүй байсан тул хадам аав түрүүлээд гэр лүү явсан. Би айлд юм хийгээд байж байтал манай гэрийн ойролцоо замын хажууд ногоо зардаг “Гантөмөр” над руу залгаад “чамтай цуг юм хийж байсан танай хадам аав сая машинд мөргүүлчихлээ, манай урд” гэж хэлэхээр нь яваад очтол 4 эгнээтэй хар замын голд байрлуулсан бетон хашлаганы дэргэд хадам аав Г.Ганбаатар хөдөлгөөн байхгүй ам, хамар хэсгээс нь цус гарсан, нас барсан байдалтай байсан. Мөргөсөн машин нь урагш 20 гаруй метр зайд замаас гарч зогссон байдалтай байсан. ... Миний ачааны Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Орой талийгаач уг айлаас гараад зам гарахгүй баруун тал хэсгээр зам дагаж алхаж харагдсан. Гэрийн харалдаа ирээд зам хөндлөн гарч байхдаа тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байна. ... Архи, пиво хэрэглээгүй. Ойр болон холын хараа нь сайн, муу гэдгийг мэдэхгүй байна. Харааны шил зүүдэг. ... Тийм зүйл болоогүй. Бид хоёр айлд засал чимэглэл хийж байхад гадаа харанхуй болсон учир манай 3 хүүхэд гэртээ харах хүнгүй байсан учир талийгаач түрүүлээд гэр лүү явсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-р тал/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... оны 10 дугаар сарын -ны өдөр 18 цаг 30 минутын үед гэртээ байхад гаднаас 2 хүн дарсан ногоо худалдаж авахаар манай гэрт орж ирсэн. Уг хоёр хүнд ногоо өгөөд зогсож байхад гадаа чанга /юм унасан уу, юм мөргөсөн үү гэх/ дуу гарсан. Тухайн үед “юу юм бол” гээд тоогоогүй наймаа хийж дуусаад 5 орчим минутын дараа гартал замын голд тусгаарласан бетоны дэргэд хүн мөргүүлсэн бололтой хэвтэж байсан. Хажууд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн утсаараа цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгөөд зогсож байгаа бололтой харагдсан. Би тухайн үед бол ойртож очоогүй холоос харсан. ... Манайд болон ойр орчимд хяналтын камер байхгүй. ... Манай урдуур нэг талдаа 2 эгнээгээр нөгөө талдаа 2 эгнээ буюу нийт 4 эгнээгээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Осол болох үед хүн мөргөсөн цагаан өнгийн Prius-30 хүн зам гарч байхыг хараагүй мөргөсөн байх. ... Манай ойр орчимд явган хүний гарц болон тэмдэг тэмдэглэл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-р тал/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Нөхөр Х.******* болон 3 хүүхдийн хамтаар оны 10 дугаар сарын -ны өдрийн 17 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Хонгор сумаас гэрийн гаднаас хөдлөхөд нөхөр Х.******* өөрийн “Toyota Prius-30” маркийн “-” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон түүний хажууд урд суудалд би суусан. Тээврийн хэрэгслийн хойно миний 3 хүүхэд сууж явсан. Замдаа явж байгаад Сэлэнгэ аймгийн ******* сум /Баруунхараа/-д 18 цаг өнгөрч байхад орж ирсэн. Баруунхараагийн гүүр өнгөрч “Сод монгол” ШТСтанцаас бензин аваад хөдлөхөд 18 цаг 25 минут болж байсан. ШТСтанцаас хөдлөөд 4 эгнээ зам руу орсон. Хэсэг явж байтал замын голд байрлуулсан бетон хашлаганы хажуугаар гарах гэтэл миний сууж явсан буюу тээврийн хэрэгслийн зүүн талаас нэг зүйл орж ирээд мөргүүлсэн. Би тухайн үед орилоод “юу мөргөчихөв өө” гээд нөхөр сандраад торомз гишгэж зам чөлөөлөөд зогссон. Нөхөр бид хоёр буугаад “юу болов” гээд очиж харах гэтэл намайг “цаашаа зогсож бай би очиж үзье” гэж хэлээд явсан. П.******* очиж хараад “хүн мөргөчихсөн байна” гээд эмнэлэг дуудсан. ... Миний бодлоор 70 гаруй км цагийн хурдтай явж байсан байх. ... 4 эгнээ замтай байсан. Осол болох үед өөдөөс болон араас тээврийн хэрэгсэл байгаагүй. ... Зөрсөн машин байгаагүй. Манай машин холын гэрэлтэй явж байсан. Тухайн үед юу ч харагдаагүй, гэнэт хажуугаас /хүн үү, мал уу/ гэдгийг мэдээгүй орж ирээд мөргүүлсэн. ... оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цаг болж байхад нөхөр бид хоёр  унтаж амарсан. оны 10 дугаар сарын -ны өглөө 09 цаг өнгөрч байхад сэрсэн. ... -- улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлэг, бүх зүйл хэвийн ажиллагаатай гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-р тал/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн оны дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт: ...

 

1. Талийгаач Г.Ганбаатарын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, -р хавирганы хугарал, 3, 4, 5-p хавирганы хоёрлосон хугарал, хугарлын харалдаа цус хуралт, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, элэгний няцарч бяцарсан урагдал, цээжний хөндийн цусархаг агууламж, зүүн гарын бугалга ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэ ясны ил хугарал, баруун хөл, дух, хамрын нуруу, баруун гарын шуу, сарвуунд шарх, зулайн урд хуйх, дух, зүүн шанаа, хамрын нуруу, ооч, цээж, зүүн ташаа, хэвлий, баруун гарын шуу, сарвуу, баруун ташаа, зүүн гарын тохойн үе, бугуйн үе, алганы ар хэсэг, зүүн хөлийн өвдөгний үе, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач Г.Ганбаатарын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач Г.Ганбаатар нь цээж, хэвлийн хөндийн эрхтний хавсарсан гэмтэл, дотуур цус алдалтын улмаас нас баржээ гэсэн дүгнэлт /ХХ-ийн 49-51-р тал/

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “АСБЦД” ХХК-ний дэргэдэх Eva сургалтын төвийн шинжээч Р.Энхбаярын оны дүгээр сарын 16-ны өдрийн 001/69 дугаартай дүгнэлт: ...

 

3.1. Toyota prius-30 маркийн, - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хүрхээвай овогтой ******* /рд: *******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .2, .3, 3.5 а гэсэн заалтуудыг зөрчсөн.

 3.2. Toyota prius-30 маркийн “-” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хүрхээвай овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .2. “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг. .3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг /өөрийн мэдүүлгээс харахад /-Уг зүйлийг мөргөөд цааш тоормозоо гишгээд 20 гаруй метр яваад зогссон/ гэж мэдүүлсэн боловч хэмжилтийг харахад 82.3 м яваад зогссон байв. Мөн осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад тоормосны мөр байгаагүй, хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг харахад /-Цайвар саарал өнгийн гадуур өмдний баруун халаас 15х10 см хэмжээтэй сэтэрч урагдсан, зуун гуяны дотор хэсэг 3х3, 2х2 см, зүүн өвдөг хэсэг 4 см урагдсан. Уг өмдний зүүн дотор 25х4 см бүхий талбайд хар өнгийн зүйлээр буюу тээврийн хэрэгслийн дугуйны байж болох мөр үүсэж бохирлогдсон, өмдний ар салтаа хэсэг дээрээс доош 30 см хүртэл урагдаж ханзарсан/ гэснээс мөн анх мөргөсөн гэх “А” цэгээс 82.3 м явж тээврийн хэрэгслээ зогсоосон нь зогсоох арга хэмжээ тухайн үед аваагүйгээс. 3.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх” гэснийг, явган “зорчигч Г.Ганбаатарыг анх мөргөсөн гэх “А” цэгээс 82.3 м явж тээврийн хэрэгслийг хөвөөн дээр зогсоосон” гэсэн заалтуудыг зөрчсөн. ... 3.5 Toyota prius-30 маркийн “-” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хүрхээвай овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .2, .3, 3.5 а гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 72-73-р тал/

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Химийн шинжээч, Цагдаагийн дэд ахлагч Р.Нандинцэцэгийн оны дүгээр сарын 08-ны өдрийн №5390 дугаартай дүгнэлтэд: ...

1.2 Шинжилгээнд ирүүлсэн Ганбаатар /эр,60/ гэж хаягласан цуснаас спиртийн 1.4 Промилли Спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 65 дугаар хуудас/

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “АСБЦД” ХХК-ийн дэргэдэх Eva сургалтын төвийн шинжээч Р.Энхбаярын оны дүгээр сарын 16-ны өдрийн 001/69 дугаартай дүгнэлт: ...

 

3.3 Амь хохирогч нь явган зорчигч Гончиг овогтой Ганбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалт зөрчсөн.

3.4 Амь хохирогч явган зорчигч Гончиг овогтой Ганбаатар нь Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалт зөрчсөн.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгч Н.той оны дүгээр сарын -ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г бичгээр байгуулсан байх /ХХ-ийн 106 дугаар хуудас/ ба мөн түүний 5020077100 тоот дансанд оны дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /ХХ-ийн 102 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 84 дүгээр хуудас /, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 88 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 87 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 86 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /ХХ-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир 3 дугаар баг “*******” гэх газар, төв засмал зам дээр оны 10 дугаар сарын -ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “-” улсын дугаартай, “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .2, .3, 3.5а зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Ганбаатарыг дайрч, түүний амь насыг хохироосон хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ад 21,374,972 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч нь 16,400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 4,974,000 төгрөг буюу өмгөөлөгчийн 5,000,000 төгрөг гээд байгаа энэ хохирол нөхөн төлөгдөөгүй байна гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт: ...  Ял хариуцлага дээр бол нэгэнт надад олгогдсон боломжийн хүрээнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал нь бол бүр тэнсэх хэмжээнд очиход арай бас хөнгөдөөд байгаа юм биш үү гэсэн энэ саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт: ... Хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж бий болгоогүй. Энэ байдлаас нь харахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн байна. Тэгээд Улсын яллагчийн санал болгосон дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие мах бодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг тодорхойлсон. Харин уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тэгэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж гэм буруугийн хэлбэрийг заажээ.

Шүүгдэгч Х.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир 3 дугаар баг “*******” гэх газар, төв засмал зам дээр оны 10 дугаар сарын -ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, .2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...  .3. ... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас .... амь хохирогч Г. Ганбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалт ..... Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас  Г.Ганбаатар нь амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас 60 настай эрэгтэй Г.Ганбаатарын амь нас хохирсон бөгөөд Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд нийт 21,374,972 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь баримтаар тогтоогдсон оршуулгын зардалд 16,400,000 төгрөгийг төлж  барагдуулсан байна.

 

Авто ослын улмаас хохирогч нас барсан  бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тооцохдоо хохирогч 60 настай байсан эрэгтэй хүний дундаж наслалтыг 70 нас зөрүү 10 жил  тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлс 0,000 төгрөгийг *5 дахин  нэмэгдүүлсэн хэмжээ 2,750,000 төгрөг *10 жил дээд хязгаараар тооцож. Хохирогчийн зүй бус үйлдэл нь  гарцгүй газраар зам хөндлөн гарсан, архи хэрэглэсэн согтуурлын хэмжээ 1,4 хувьтай байсан нь учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах, зайлуулах боломж алдагдсан, суларсан энэ  гэмт хэргийн  хохирол, хор уршиг, үр дагавар ихсэх нөлөөлөл байх магадлалтай, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэгтээ гэмшиж, хохирол нөхөн төлсөн  зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 13,7*******,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгох.

Хохирогч тал  өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөгийг/ХХ-102 хуудас/  нэхэмжлэлийн үнийн дүндээ оруулан тооцсоныг шүүх хасаж тооцсон болно.

Өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт үл хамаарна.

 

Иймд Шүүгдэгч Х.*******аас 13,7*******,000 төгрөгийг гаргуулж Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ад олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх улсын яллагчийн саналын хүрээнд  шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.*******ын 7837 дугаартай жолооны үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлэхийг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.*******аас гэм хорын хохирол 13,7*******,000 төгрөгийг гаргуулж Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг Загдалын задгайд оршин суух, /СЗ860600, Утас:897047/ Боржигон овогт Ганбаатарын Бодьхандад олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 13,7*******,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  06 сарын дотор  төлж барагдуулах үүргийг шүүгдэгч  Х.*******д  хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, ажил сургуулиа өөрчлөх зэрэг зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

7. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №7837 дугаартай  үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

9. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАН