| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/01 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/01
*******0*******3 оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр *******0*******4/ШЦТ/01 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.*******д холбогдох *******33*******001310147 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг *******-*******ийн №******* тоотод оршин суудаг, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн *******005 оны 03 дугаар сарын *******3-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ял шитгүүлж, 06 сарын хугацаагаар хойшлуулагдаж байсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн *******005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ял шитгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн *******007 оны дүгээр сарын 03-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн *******013 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.*******.1, 181.*******.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******019 оны дүгээр сарын *******3-ны өдрийн *******019/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолоор *******015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д зааснаар 01 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны дүгээр сарын *******6-ны өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Найрамдлын 10 тоотод оршин суух иргэн Д.Зоригтбаярын гэрт хохирогч Д. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодон эрүүл мэндэд нь зүүн VI, VII ******* хавирганы хөндлөн хугарал, тахилзуур ясны хөндлөн хугарал, дух, хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны дүгээр сарын *******6-ны өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Найрамдлын 10 тоотод оршин суух иргэн Д.Зоригтбаярын гэрт хохирогч Д. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодон эрүүл мэндэд нь зүүн VI, VII ******* хавирганы хөндлөн хугарал, тахилзуур ясны хөндлөн хугарал, дух, хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Зоригтбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тухайн өдрийн 16 цагийн орчим дэлгүүрээс 100 граммын архи 1 ширхэг, 0,33 литрийн Хараа архи 1 ширхэг, ******* литр сүү зэргийг худалдаж аваад 100 грамм архиа ганцаараа уугаад бусад зүйлсээ бариад Найрамдал 10 тоотод Зоригоо гэх айлд ороход тухайн айлд Зоригоо, түүний эхнэр , Андрей нар сууж байсан. Би авч орсон юмаа задлаад хувааж уусан. Тухайн гэрт байсан хүмүүс 0,75 литрийн Хараа архи 1 шилийг нэмж гаргаж ирсэн. Бид нар хувааж уугаад сууж байтал оройхон бүрэнхий болж байхад гаднаас зүс мэдэхгүй залуу орж ирсэн. Би өөрөө хараа муутай болохоор хэн болохыг нь сайн харж чадаагүй. Мөн их согтсон байсан. Гаднаас орж ирсэн хүн хэсэг хамт ууж байгаад гэнэт над руу “чи яахаараа манай эгчийн гэрт байдаг юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаад тэгээд дээрээс дэвсээд зодож эхэлсэн. Би өөрийгөө хамгаалж чадаагүй. Тэгтэл хамт байсан хүмүүс салгах гээд оролдсон боловч тухайн залууг дийлээгүй. Тэгээд намайг зодож байгаад өөрөө гараад явсан. Тэгээд би тухайн хүмүүсийн хамтаар тухайн айлдаа шууд амарсан. Маргааш өглөө сэрэхэд бүх бие хөндүүрлээд босож чадахгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь тухайн залуу эргэж орж ирсэн. Би тухайн үеийн цагийг мэдэхгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс “чи энэ ахыгаа яах гэж зодож байгаа юм” гэж хэлтэл тухайн залуу “би яагаа ч үгүй, зүгээр бөгс рүү нь өшиглөсөн төдий болсон” гэж хэлээд хэсэг хэвтэж байгаад гарч явсан. ... Зоригоо, , Андрей нар харж байсан. Мөн намайг зодсон зүс мэдэхгүй Ганжий гэх хочтой бор царайтай 30 орчим насны залуу хүн байсан. ... Би их согтсон байсан болохоор сайн мэдэхгүй байна. Миний баруун хөл хугарсан, нүүр олон газар халцарч гэмтсэн, мөн миний цээж хэсэгт маш их хөндүүртэй, хавирга хугарсан юм шиг байна. ... Бор царайтай, 30 орчим насны залуу байсан, би харвал танина. ... Гартаа юм бариагүй байсан. Гар хөлөөрөө зодоод байсан. ... Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад эрүүл мэндээрэй хохирсон. ... Би ******* гэх залууг огт танихгүй. Тухайн өдөр Зоригтбаярын гэрт орж ирээд ******* гэх хүн над руу дайраад “манай эгч гийн гэрт юу хийж байгаа юм. Яагаад архи уугаад байгаа юм” гэх шалтгаанаар намайг цохиж унагаад дээрээс дэвсээд зодоод байсан. Зодож байгаад гарч явсны дараа буцаж орж ирээд “би таныг яагаа ч үгүй шүү, нэг л цохисон” гээд тоохгүй унтаж байгаад маргааш өглөө нь гарч явсан. ... Би зодуулсны улмаас эмчилгээндээ *******50,000 төгрөг орчим мөнгө зарцуулж эмчилгээ хийлгэсэн. Одоо сайн явж чадахгүй байгаа. Таягтай л явж байна. ... Би гомдолтой байна. Би эмчилгээнд зарцуулагдсан мөнгөө, ажлын чадамжгүй байх хугацааны орлогоо оруулаад нийт *******,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би өдөрт 50,000 төгрөгийн орлоготой ажил хийдэг байсан. ... Надад нэхэмжилж байгаа мөнгөтэй холбоотой баримт байхгүй. Тухайн үедээ баримтаа цуглуулж байсан боловч манай хүүхдүүд шатаасан байсан. ... Нийгмийн даатгал төлдөггүй байсан. Хорих 413 ангийн хажууд байрлах блокны үйлдвэрт ажиллаж өдрийн 50,000 төгрөгийн цалин авдаг байсан. Цалингаа ямар нэгэн данс ашиглахгүйгээр бэлэн мөнгөөр авдаг байсан. ... Надад одоо гомдол санал байхгүй ээ. ******* гэх залуу сүүлд ирж уулзахдаа “надад *******,000,000 төгрөг өгнө” гэдгээ илэрхийлсэн тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 07, , 11-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тухайн өдрийн 10 цагийн орчим ганцаараа Зоригтбаярын гэр болох Найрамдал 10 тоотод очсон. Бид гурвыг архи хувааж уугаад сууж байтал гаднаас Зоригтбаатар 1 сүү, 1 тал шил архи аваад орж ирсэн. Бид дөрөв нийлээд хамт архи ууж байтал тухайн гэрийн эзэн Зоригтбаяр ор луу очоод унтаад өгсөн. Би удалгүй араас нь очоод хэсэг унтаж байтал Гаднаас Ганжи “бүтэн нэрийг мэдэхгүй” гэх залуу гаднаас ороод ирчихсэн байсан. Тэгээд гаднаас орж ирсэн Зоригтбаатарыг Ганжи гэх залуу зодож байхыг харсан. Зоригтбаатар газар хэвтчихсэн нүүр нь цус болчихсон байхад Ганжи гэх залуу дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Би салгах гэтэл салж өгөхгүй, намайг түлхээд, өшиглөөд зодоод байсан. Тэгээд “болиочээ” гэхэд болихгүй болохоор нь “чи хөгшин намайг зод, яах гэж наад хөгшин амьтнаа зодож байдаг юм” гэж хэлээд нэмэргүй зодоод байсан. Хэсэг зодож байгаад Ганжи гэх залуу болиод тухайн гэрээс гараад явсан. Оройхон 4-5 цагийн дараа Ганжи гэх залуу буцаж орж ирээд хоночхоод маргааш өглөө нь гарч явсан. Тэр хооронд Зоригтбаатар согтуу болохоор унтаж л байсан. ... Өөр хүнтэй огт маргаагүй ээ. Зоригтбаатар өөрөө их дуугүй томоотой хүн. Ганжи гэх залуу л зодоод байсан. Ганжи гэх залуу юм бариагүй байсан. Гар хөлөөрөө л зодоод байсан. ... Ганжи гэх залуу согтуу байсан. ... Зоригтбаатар гэх хүн газар хэвтээд л байсан. Ганжи гэх хүнийг огт цохиогүй ээ. Хөгшин хүн болохоор юун зодолдох чадваргүй байсан. ... Тухайн өдөр бүгд согтуу байсан болохоор цагдаад хандаж чадаагүй унтаад өгсөн. Маргааш нь би Зоригтбаатарт “чи шууд цагдаад мэдэгдээрэй” гэж хэлсэн. ... Тухайн үед , Зоригтбаяр, Зоригтбаатар, Ганжи гэх залуу нар байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тухайн өдөр Андрей, нарын хамт *******0*******3 оны дүгээр сарын *******6-ны өглөө 1 шил 0,75 литрийн Хараа архи хувааж уусан. Уугаад сууж байтал Зоригтбаатар 15 цагийн орчим 1 шил 0,33 литрийн архи, 1,5 литрийн сүү барьчихсан орж ирээд хамт архи уусан. Би их согтоод шууд ор луугаа хэвтсэн. Надад өөр санах зүйл байхгүй байна. Би их согтсон байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй ээ. ... Би огт мэдэхгүй байна. Маргааш нь ярихдаа “Ганжи гэх залуу сүүлд орж ирээд Зоригтбаатарыг унагаад зодсон. Бид нар салгах гээд дийлээгүй гэж ярьж байсан. Би өөр зүйл огт мэдэхгүй ээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тухайн өдрөөс өмнө 3 хоног архи уусан. Тасарчихсан байсан. ... ******* гэх залуу орж ирж байсан. Тэр л Зоригтбаатарыг зодсон юм шиг байна лээ. Яг зодож байхыг нь бол би санахгүй байна. ... Тэрийг мэдэхгүй байна. Өөр хүнийг зодоогүй байх. ... ******* орж ирэхдээ согтуу байсан. Нэлээн муудсан байдалтай орж ирсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *******0-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах ахлагч С.Бүрэнжаргалын *******0*******3 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №175 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Д.Зоригтбаатарын биед зүүн VI, VII ******* хавирганы хөндлөн хугарал, тахилзуур ясны хөндлөн хугарал, дух, хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
*******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн *******8-*******9-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны дүгээр сарын *******6-ны өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Найрамдлын 10 тоотод оршин суух иргэн Д.Зоригтбаярын гэрт хохирогч Д. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодон эрүүл мэндэд нь зүүн VI, VII ******* хавирганы хөндлөн хугарал, тахилзуур ясны хөндлөн хугарал, дух, хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Д.Зоригтбаатарт 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. /ХХ-ийн 91 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид *******000000 төгрөг хохирол төлөхөөс 1,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 1,000,000 төгрөгийг *******0*******4 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.*******ын торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь хохирогч Д.Зоригтбаатарт гэм хорын хохиролд 1,000,000 төгрөгийг *******0*******4 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр үүрэг хүлээснийг дурдсугай.
5. Энэ хэрэгт П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН