| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/02066/И |
| Дугаар | 155/ШШ2020/02032 |
| Огноо | 2020-12-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2020/02032
| 2020 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2020/02032 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн******* сумын 1 дүгээр багт оршин суух, РЛ89011102 дугаар регистртэй, эмэгтэй, Оомоо овогт Зоригтбаатарын*******ын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн******* сумын 1 дүгээр багт оршин суух, РЛ72122918 дугаар регистртэй, эрэгтэй, Уургач овогт Цэнд-Аюушийн *******од холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2020/02066/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Золжаргал шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Цэнд-Аюушийн *******той танилцан үерхэж байгаад, 2006 оны 6 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Дугарсүрэн, 2007оны 9 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Болорчимэг, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Дугардорж нар төрсөн. Эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн, амьдрал сайхан байсан. Гэвч сүүлийн жилүүдэд нөхөр, бид хоёр зан байдлын хувьд таарч тохирохгүй, маргалдах, муудалцах, мөн нөхөр Ц.******* нь надад эд хөрөнгийн тухайд захиран зарцуулах ямар ч эрх өгдөггүй зэргээс шалтгаалан таарч тохирохгүй болж тусдаа амьдарч байна. Нөхөр бид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар болон хүүхдийн асрамжийн асуудал дээр хүүхдүүдээ эцэг Ц.*******ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болно.
Иймд 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан тайлбартаа: З.Золжаргалын нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. Бид 2005 онд гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Дугарсүрэн, 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Болорчимэг, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Дугардорж нар төрсөн. Хамт амьдарсан хугацаанд бидний амьдрал сайн сайхан байсан боловч 2011 оноос бид таарч тохирохгүй болж тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс хойш хугацаанд гурван хүүхэд маань миний асрамжид байсан. Одоо ч миний асрамжид байж сургуульдаа явж байна. З.Золжаргалтай эвлэрэх боломжгүй болж тодорхой хэмжээний мал өгсөн. Цаашид би өөрөө гурван хүүхдээ тэжээн тэтгэж, асран хүмүүжүүлэхээр болсон.
Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.Дугарсүрэн, охин Б.Болорчимэг, хүү Б.Дугардорж нарыг өөрийн асрамжид авна. З.Золжаргалаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэжээ.
Нэхэмжлэгч З.Золжаргал шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тайлбартаа: Би шүүхэд Ц.*******оос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Би гэрлэлтээ цуцлуулна, хүү Б.Дугарсүрэн, хүү Б.Дугардорж, охин Б.Болорчимэг нарыг эцэг Ц.*******ын асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй, би шүүхэд очиж хэргийн материал болон хүүхдийн саналтай танилцсан. Шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Золжаргал нь хариуцагч Ц.*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох З.Золжаргал, Ц.******* нар 2011 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн,******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
З.Золжаргал, Ц.******* нар 2006 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар,******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол улсын иргэн, РД: РЛ72122819, нөхрийн овог: Уургач, эцэг /эх/-ийн нэр: Цэнд-Аюуш, нэр: ******* /анхны/, Монгол улсын иргэн, РД: РЛ89011102, эхнэрийн овог: Оомоо, эцэг /эх/-ийн нэр: Зоригтбаатар, нэр:******* /анхны/ нарын 2006 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг******* аймгийн******* сумын 10-рт 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/007613 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
тэдний хамтран амьдрах хугацаанд хүү Б.Дугарсүрэн 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, охин Б.Болорчимэг 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, хүү Б.Дугардорж 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус тус төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар,******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн РД: РЛ06232911, эцгийн овог: Уургач, эцэг /эх/-ийн нэр: Цэнд-Аюуш, нэр: *******, РД: РЛ72122819, эхийн овог: Оомоо, эцэг /эх/-ийн нэр: Зоригтбаатар, нэр:*******, РД: РЛ89011102 нарын гэр бүлд 2006/03/29-нд төрүүлсэн *******ынг 2006/06/16-нд******* аймгийн******* сумын 52-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/007612 дугаар, РД: РЛ07290701, эцгийн овог: Уургач, эцэг /эх/-ийн нэр: Цэнд-Аюуш, нэр: *******, РД: РЛ72122819, эхийн овог: Оомоо, эцэг /эх/-ийн нэр: Зоригтбаатар, нэр:******* РД: РЛ89011102 нарын гэр бүлд 2007/09/07-нд төрүүлсэн *******ын*******ийг 2007/09/24-нд******* аймгийн******* сумын 79-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/007611 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн РД: РЛ09271615, эцгийн овог: Уургач, эцэг /эх/-ийн нэр: Цэнд-Аюуш, нэр: ******* РД: РЛ72122819, эхийн овог: Оомоо, эцэг /эх/-ийн нэр: Зоригтбаатар, нэр:*******, РД: РЛ89011102 нарын гэр бүлд 2009/07/16-нд төрүүлсэн *******ын*******ийг 2009/07/20-нд******* аймгийн******* сумын 56-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 118/000869 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд, нэхэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Дугарсүрэн, 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Болорчимэг, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Дугардорж нарыг төрсөн эцэг Ц.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү Б.Дугарсүрэн, охин Б.Болорчимэг, хүү Д.Дугардорж нар эцэг Ц.*******ын асрамжид үлдсэн нь эх З.Золжаргалын хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Б.Дугарсүрэн, охин Б.Болорчимэг, хүү Д.Дугардорж нартай эх З.Золжаргал хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иймд З.Золжаргал, Ц.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Дугарсүрэн, охин Б.Болорчимэг, хүү Д.Дугардорж нарыг эцэг Ц.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Зохигч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Оомоо овогт Зоригтбаатарын*******, Уургач овогт Цэнд-Аюушийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Дугарсүрэн, 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Болорчимэг, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Дугардорж нарыг төрсөн эцэг Ц.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг З.Золжаргал, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Ц.******* нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Золжаргалд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА