| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 17.1.3.1., 17.2.2., 17.7.1., 18.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн прокуророос шүүгдэгч Ө.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өмнөговь аймгийн прокуророос шүүгдэгч Ө.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Г овгийн Ө-ын У-ыг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн;
-Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн;
-Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч З овгийн Өгийн Б-г үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж шилжүүлсэн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.У-д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчиних эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Ө.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчиних эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.У-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 /арав/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-д оногдуулсан 10 /арав/ жил, 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-ын цагдан хоригдсон 1019 хоног, шүүгдэгч Ө.Б-гийн цагдан хоригдсон 200 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирол, төлбөрийг шүүгдэгч Ө.У-аас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У, Б.С, Ю.С, Х.Т, Ч.Э, Г.Ж, Ц.Т, Ч.Н, С.Б, О.Х, С.Н, Б.М, О.Э, Ц.Б, О.С, Б.Б, Д.О, С.Э, Д.Н, С.А, Г.А, Н.Л, А.Б, Ж.О, М.М, Ц.Ж, Д.Т, Г.А, Н.А, М.Н, Ч.Э, А.М, Т.М, Ц.Б, Ш.Ө, Г.Б, Д.Х, Г.А, Ц.Ж, Б.Г, А.Э, Б.Ж, А.С, Ц.Э, Ш.Б, Г.Б-О, Ж.У, Т.Б, О.Б, Б.Т, Г.Т, Ц.ЭБ, Ц.М, Б.Э, Н.Ц, М.Б, Ю.М, П.Л, Г.Б, Б.Л, Б.С, Г.Г, С.Б, Ө.М, Ю.Х, Э.Н, Д.Т, Ш.Д, Л.П, Ж.Д, Л.Б, Ж.Н, З.А, Л.Ч, Ц.А, Б.Ц, Ж.А, О.Г, Ж.СБ, С.М, Ж.Д, М.М, Д.Э, Р.Д, П.Д, Ж.Ц, Б.Б, Н.Б, Э.Э, А.Д нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу тус тус олгосугай.
9.Хулгайлах гэмт хэргийн хохиролд 511,751,320 төгрөг төлөгдсөн, Ө.У-тай бүлэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бусад шүүгдэгч нарт 70,546,063.56 төгрөгийг хариуцуулахаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс шийдвэрлэсэн, хохирогч Ш.Г нь 66,023,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүдийг шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисс болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэн тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбын задгайд байх иргэн Л.Б-ы эзэмшлийн газарт дутуу баригдсан шувуу нуруутай, 2 ширхэг вакум цонхтой, 1 ширхэг төмөр хаалгатай, ханыг лего блокоор угсарсан 1 давхар 48.2 м.кв талбайтай, 18,969,869 төгрөгийн үнэ бүхий байшинг,
Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, 42-53 УНО улсын дугаартай “Nissan Patrol Y-62” загварын 68,750,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг,
Мөн шүүгдэгч Ө.У-ын гэрт нэгжлэг хийх явцад хураагдаж, шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж дүгнэсэн эд зүйлүүдийг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тус тус худалдан борлуулж, хохирогч нарт тэнцүү хэмжээгээр олгох,
Мөн шүүгдэгч Ө.У-ын гэмт хэрэг үйлдэж олсон нийт 15,181,320 төгрөг, АНУ-ын 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, 5 долларын дэвсгэрт 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 4 ширхэг 1 долларын дэвсгэрт 8 ширхэг, нийт 27 доллар, 1.000 воны дэвсгэрт 2 ширхэг, БНСУ-ын нийт 2.000 вон, 10 юанийн дэвсгэрт 2 ширхэг, 5 юанийн дэвсгэрт 3 ширхэг, 1 юанийн дэвсгэрт 2 ширхэг, БНХАУ-ын нийт 37 юань, 200 рубль дэвсгэрт 1 ширхэг, 10 рубль дэвсгэрт 1 ширхэг, ОХУ-ын нийт 210 рубль, 8И4959895 серийн дугаартай гадаад улсын 20-ийн дэвсгэрт 1 ширхэг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 5 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, OA38345570, OA38349159 серийн дугаартай гадаад улсын 1-ийн дэвсгэрт 2 ширхэг, 55Q 820J12 серийн дугаартай гадаад улсын 10-н дэвсгэрт 1 ширхэг, 5 EURO дэвсгэрт /серийн дугаар: UO6602213489/ 1 ширхэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн бэлэн 25.270 төгрөг /10.000₮-ын дэвсгэрт 2 ширхэг, 5.000₮-ын дэвсгэрт 1 ширхэг, 100₮-ын дэвсгэрт 2 ширхэг, 50₮-ын дэвсгэрт 1 ширхэг, 20₮-ын дэвсгэрт 1 ширхэг зэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У, Б.С, Ю.С, Х.Т, Ч.Э, Г.Ж, Ц.ТөмөрБ, Ч.Н, С.Б, О.Х, С.Н, Б.М, О.Э, Ц.Б, О.С, Б.Б, Д.ОтгонБ, С.Э, Д.Н, С.А, Г.А, Н.Л, А.Б, Ж.О, М.Мэ, Ц.Ж, Д.Т, Г.А, Н.А, М.Н, Ч.Э, А.М, Т.М, Ц.Б, Ш.Ө, Г.Б, Д.ХотолБ, Г.А, Ц.Ж, Б.Г, А.Э, Б.Ж, А.Саа, Ц.ЭнхЖ, Ш.Б, Г.Б-Оргил, Ж.У, Т.Б, О.Б, Б.Т, Г.ТЖ, Ц.ЭБ, Ц.МБ, Б.Э, Н.Ц, М.Б, Ю.М, П.Л, Г.Б, Б.Л, Б.С, Г.Г, С.Ббаяр, Ө.М, Ю.ХБ, Э.Н, Д.Т, Ш.Д, Л.П, Ж.Д, Л.Б, Ж.Н, З.А, Л.Чб, Ц.А, Б.Ц, Ж.А, О.Г, Ж.СБ, С.М, Ж.Д, М.Мб, Д.Э, Р.Д, П.Д, Ж.Ц, Б.Б, Н.ББ, Э.Э, А.Д нарт тэнцүү хэмжээгээр олгож, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Ө.У-аас нийт 1,589,674 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н-д 100,000 төгрөг, С.Э-ад 260,000 төгрөг, Г.Б-д 80,000 төгрөг, Ш.Б-д 750,000 төгрөг, Ю.М-д 399,674 төгрөгийг тус тус олгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн балгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ө.Уын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүЧ төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.У, Ө.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ
ШҮҮГЧИД Э.О-ЭРДЭНЭ
Б.ТӨРБОЛД