Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2021/00164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/02248/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дугаар багт оршин суух, регистрийн дугаар*******, овогт Загдсамбарын Ижилмөрөнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, регистрийн дугаар РХ88071434, Байчууд овогт Мягмарын Пүрэвдоржид холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч, хариуцагчүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие ньүрэвдоржтой*******014 онд танилцаж үерхэж байгаад*******015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан. Хүүхдээ гарснаас хойшүрэвдоржийн ирэх нь багасч, одоо бүр холбоогүй болсон. Хүү нь төрсөн цагаасаа ээжтэйгээ ээжийнхээ гэрт амьдарч байгаа.үрэвдорж, ******* хоёрын хооронд ирж очдог ч хүүтэйгээ хааяа уулздаг. Хүүхэдтэйгээ уулзах болгондоо надтай хэрүүл хийж зарим үед зоддог. Хүү минь аав Пүрэвдоржтойгоо уулзаж ирээд дахин би аавтай уулзахгүй, би аавтай явахгүй гэж хэлээд өгөөрэй гэдэг болсон.үрэвдорж нь өөрөө хүүхдээ асран халамжилна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие архинаас хамааралгүй, хүүхдээ өдий хүртэл өсгөөд явж байгаа. Харин ч хэсэг хамт байх хугацаанд намайг хий хоосон хардаж, удам угсаагаар минь доромжилж зоддог байсан. Тэр битгий хэл хүүхдээ тамхины галаар түлэх гэх мэт зоддог. Би ******* сумын цагдаад гурван удаа дуудлага өгч байсан боловч шийдэж хариу өгдөггүй. Мөн*******020 оны 02 дугаар сард ******* сумын цагдаагийн газар цахим ертөнцөд доромжилж, зодсон учир өргөдлөө өгтөлүрэвдоржийг Мөрөнгийн хүн юм чинь Мөрөндөө шалгуул гэж хэлсэн. Тэр үеийн миний биед хутганы сорви эдгээгүй байсан. Ийм учраас би хүү******* өөрөө авна.

Иймдүрэвдоржийг миний хүү И.Тэлмүүн-Очирын эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчүрэвдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний биеүрэвдорж нь**************014 онд танилцан үерхэж, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч үерхэж байх хугацаанд*******015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү И.Тэлмүүн-Очир төрсөн. Хүү И.Тэлмүүн-Очир одоо 5 настай.******* хамтран амьдарч байх хугацаанд би өөрөө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тосгонд Тусгай хамгаалалтын газарт байгаль орчны байцаагчийн ажил хийж амьдралаа авч явдаг, ******* суманд ч тосгонд ч бид хоёр нэг гэртээ орж хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг байсан тул би энэ буруу зуршлаа боль гэхэд манайхан архичин удамтай, тэгээд чи яах юм гэдэг байсан. Би хөдөлмөрлөж олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулдаг байсан. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн зэрэгцээ худлаа ярих, хүн хуурахдаа сурцтай, гэр бүлээс гадуур эр, эмийн холбоо үүсгэх байдал нь хэрээс хэтэрч байсан тул арга буюу би түүнээс холдох болсон. Би******* хөндийрч холдсон ч хүүгээ харж хандаж байсан. Намайг хүүтэй маань уулзуулдаггүй. Би аргаа барахдаа амиа хорлох зорилгоор эм ууж ч байсан. Би шүүхэд хариу тайлбар гаргахдаа хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхгүй гэж байсан. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин хүүтэйгээ хүссэн үедээ уулзмаар байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч******* холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь*******020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан хүү И.Тэлмүүн-Очирын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагчүрэвдорж нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү И.Тэлмүүн-Очир төрсөн болох нь тогтоогдож, зохигчид хүү И.Тэлмүүн-Очирын төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3 .1 дэх хэсэгт: Энэ хуулийн*******2-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, ... өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж заасан байх ба нэхэмжлэгч нь регистрийн дугаар*******,*******015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, хүү овогт Ижилмөрөнгийн эцэг нь Байчууд овогт Мягмарын Пүрэвдорж мөн болохыг тогтоолгохоор шаардахад хариуцагч хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул хүү И.Тэлмүүн-Очирын эцэг ньүрэвдорж мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж,*******6 дугаар зүйлийн*******6.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заасан байх тул*******015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү И.Тэлмүүн-Очирт эцэгүрэвдоржоос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчүрэвдоржоос 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар*******,*******015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, хүү овогт Ижилмөрөнгийн эцэг нь регистрийн дугаар РХ88071434, Байчууд овогт Мягмарын Пүрэвдорж мөн болохыг тогтоосугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар*******,*******015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, хүү овогт Ижилмөрөнгийныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэгүрэвдоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчүрэвдоржоос 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

5.  Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА