Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

  2024        02          20                                   2024/ШЦТ/140      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат,

Улсын яллагч: А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2311 00780 1699 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** /РД:Т*******/, Монгол улсын иргэн. ****** гол суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, малчин ажилтай, ******суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 07 сарын 02-ны өдөр 572 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч **** Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч **** захын АТМ-аас 5.000.000 төгрөгийг уншуулан гаргуулан авч бага хэмжээний хохирол учруулан хулгайлсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2311 00780 1699 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Интернэт банкны нууц үгийг өөрөө миний утсанд хийж өгсөн. Бид 2 гэр бүлийн баталгаатай, **** гэр бүлээс гадуурх харилцаатай болоод бид салсан. Надтай хамт байхдаа цалингийн зээл аваад, хувцас авна гэхээр нь би **** рүү очиж мөнгө авсан гэв.

            Хохирогч ****: “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би найз **** бид дөрөв уулзсан. Тухайн үед бид нар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байранд байдаг Пабад орж сууж бид нар пиво уусан. **** бид хоёр цуг хамт байх үед миний Хаан банкны мобайл банкны нууц үг нэвтрэх нэрийг **** мэдсэн юм шиг байна лээ. Яг яаж мэдсэнийг мэдэхгүй байна намайг согтуу байхад хэлж байхыг сонссон байх гэж бодож байна. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ****д хандаж хоносон Зочид буудалдаа очоод байж бай гэж хэлсэн чинь **** зочид буудал руу явсан. Тэгээд би орой нь нөгөө зочид буудал руу очсон. Тэр өдөр бол **** бид хоёр хоносон зочид буудалд хамт хоноод маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр **** бид хоёр дахин хүмүүстэй уулзаад ****д дахин Зочид буудал руугаа очоод байж бай гэж хэлээд явуулсан. Би Зочид буудал руугаа очсон чинь **** байхгүй байхаар нь гар утас руу нь залгасан чинь **** гадуур явж байна хаагуур явж байгаа гэдгээ хэлээгүй. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 13-ны оройн 21 цагийн үед миний Хаан банкны **** тоот данснаас 5.000.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Миний мобайл банкны кодыг **** мэднэ өөр хүн бол мэдэхгүй. Тэгээд би Хаан банк дээр очоод ямар данс руу шилжүүлсэнд хараад мөн Redmi note 8 гэсэн rap утсаар мобайл банк орсон байна гэж Хаан банкны лавлах ажилтан надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38х/

            Гэрч ****: “...2023 оны 03 дугаар сарын 13-ны орой захын лангуун дээрээ очоод бараа ялгаад байж байхад үл таних 25-30 орчим насны намхан мяраалаг эмэгтэй орж ирээд надаас подволкны үнэ эхэлж асуухаар нь би үнийн дүнг хэлээд бараагаа ялгаад сууж байсан. Тэгтэл тэр эмэгтэй дахин надад хандаж танд Хаан банкны карт байна уу гэж асуухаар нь би юм бодохгүй виза карт байгаа гэж хэлсэн. Тэр үед тэр эмэгтэй миний дансны дугаарыг аваад өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд мобайл банкаа ашиглаад миний данс руу 5.000.000 төгрөгийг хийсэн. Тухайн үед бол би тэр эмэгтэйг өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлж байна гэж бодсон бөгөөч тэр эмэгтэй өөрийнхөө данснаас миний данс руу мөнгө шилжүүлээд та гаргаад өгөөч гэж хэлж байсан. Тэр даруйдаа би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо **** худалдааны төвийн Шөнийн захын Хаан банкны ATM дээр тэр эмэгтэйдээ хамт очоод АТМ-с 2.500.000 төгрөгөөр нэг удаа, 2.450.000 төгрөгөөр нэг удаа нийт 4.950.000 төгрөгийг бэлэн тэр эмэгтэй аваад явсан. Тэр эмэгтэй бол дахин над дээр ирээгүй бас харагдаагүй. Би тэр эмэгтэйг өөрийнхөө мөнгийг над руу шилжүүлж бэлнээр авхуулж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-46х/

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд гэрч **** нь “...Би тэр эмэгтэйг нэг удаа харж байсан. Тухайн хүн нь хөдөөгийн гэмээр бор хүүхэн харагдсан, намхан нуруутай бандгар хүүхэн байсан. Энэ зургийн 2 дугаар дээр байгаа эмэгтэй яг мөн байна...” гэж 2 дугаартай ****г заав. /хх-ийн 30-35х/

            Хохирогч **** хаан банкны депозит дансны хуулга, /хх-ийн 24х/

 Гэрч **** хаан банкны депозит дансны хуулга, /хх-ийн 27/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч **** Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч **** захын АТМ-аас 5.000.000 төгрөгийг уншуулан гаргуулан авч бага хэмжээний хохирол учруулан хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг, /хх-ийн 36-38х/, Гэрч **** мэдүүлэг, /хх-ийн 43-46х/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд гэрч **** нь “...Би тэр эмэгтэйг нэг удаа харж байсан. Тухайн хүн нь хөдөөгийн гэмээр бор хүүхэн харагдсан, намхан нуруутай бандгар хүүхэн байсан. Энэ зургийн 2 дугаар дээр байгаа эмэгтэй яг мөн байна...” гэж 2 дугаартай ****г заав. /хх-ийн 30-35х/, Хохирогч **** хаан банкны депозит дансны хуулга, /хх-ийн 24х/, Гэрч **** хаан банкны депозит дансны хуулга, /хх-ийн 27/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 11/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****гийн үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****г гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол Ч.**** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар  эдлүүлж, оршин суух өөрийн гэрээс яаралтай эмнэлгийн тусламж авах, ажил сургууль руу явахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч ****д шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Хэнтий аймгийн Өлзийт сумаас гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар  эдлүүлж, оршин суух өөрийн гэрээс яаралтай эмнэлгийн тусламж авах, ажил сургууль руу явахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Шүүгдэгч ****д шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Хэнтий аймгийн Өлзийт сумаас гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

   5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              Д