Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0118/3 |
Дугаар | 128/ШШ2022/0398 |
Огноо | 2022-05-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2022/0398
2022 05 25 128/ШШ2022/0398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Ж******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э********
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.С*****
Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.С***********, П.Н********* Б.Э********
Гуравдагч этгээд: М.У*********, Н.Я********** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***********, нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/151 дүгээр “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж*********г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн М.У*********ыг Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын П.Ж*********г Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, ихэсгэж “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 тоот П.Ж*********г ажлаас чөлөөлөх тухай тушаал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У***********д холбогдох хэсэг, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн Б/17 дугаар Н.Я**********ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгyyлax, П.Ж**********г хууль, журмын дагуу Боловсрол, Шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодорхойлжээ.
3. Улмаар нэхэмжлэгч нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У******д холбогдох хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/154 дүгээр Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаалын Н.Я********д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У********д холбогдох хэсэг, Боловсрол Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я*********д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, П.Ж********г Боловсрол, Шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгуулах, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хянан шийдвэрлэлээ.
4. Анх Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 тоот тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст Суралцагчийг дэмжих үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/222 дугаар тушаалаар Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст Сурах бичгийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилогдож, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/370 дугаар тушаалаар Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст Сурах бичиг, сургалтын орчны бодлогын зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Салбарын шагнал, урамшуулал, жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн байна.
5. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухайн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны “Журам батлах тухай” А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.15-4.22 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Ж***********г уг тушаал гарсан өдрөөр тасалбар болгон Төрийн захиргааны удирдлагын газрын /хуучнаар/ Салбарын шагнал, урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.
6. Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1**тоот албан бичгээр “...Байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, албан тушаалыг нийлүүлж, нэгтгэж, хуваасан боловч албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдан үлдсэн байхад төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэж, баримтлаагүй тул уг гомдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхийг танд зөвлөе” гэх хариуг авсны дараа тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0532 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжийг албажин гарснаас хойш 17 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ.
7. Нэхэмжлэгч П.Ж*********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байхад надад санал болголгүй миний ажлын байрыг 2 хуваасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яамны зүгээс надад удаа дараа ажил санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Үүнийг миний зүгээс албан ёсны санал тавьсан гэж үзэхгүй байгаа. Сонсох ажиллагааны үед Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн захирал чамайг сайн ажилладаг болохоор авъя гэсэн болохоос төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн надад албан ёсоор ажлын байр санал болгоогүй. Яам он дуустал гэрээгээр ажиллуулна гэж байсан ч дараагийн сонсох ажиллагааны үеэр 100 жилийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон тул тэр ажлыг дуустал гэрээгээр ажиллуулж, дуусахаар нь чөлөөлнө гэж хэлсэн. Тиймээс үүнийг албан ёсны санал тавьсан гэж үзэхгүй байгаа. Ажлын байр хэвээр байгаа учраас ажлын байрандаа эргэж томилогдох, эсхүл яамны зохих албан тушаалд томилогдох хүсэлтэй байна. Өмнө нь Бодлогын газарт ажиллаж шагналын асуудлыг цэгцэлж ажиллаж байсан тул ажиллах хүсэлтээ тавьсан ч Бодлогын газар хүлээж аваагүй. Одоо Бодлогын газарт, миний ажлын байранд ч орон тоо байгаа тул яамны ямар нэгэн зохих албан тушаалд томилж өгнө үү” гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж**********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3-т зааснаар төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу чөлөөлөгдөх, өөр бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх хууль зүйн нэмэлт баталгааг хуульчилсан. Гэтэл П.Ж***********г ажлаас чөлөөлсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй. Ямар хуулийн ямар заалтыг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа талаар тушаалдаа дурдаагүй. Энэхүү тушаалын агуулгаас харахад П.Ж*********гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг 2 хувааж 2 албан тушаал үүсгэсэн. Тухайн албан тушаалд 2 өөр этгээдийг томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах.. гэж заасан. П.Ж********* нь Салбарын шагнал урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байсан. Энэхүү Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний 5 чиг үүргээс 3 чиг үүрэг хэвээр хадгалагдсан. Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг яамны дотоод асуудал, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн гэж нэршлийг нь өөрчилсөн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Салбарын шагнал урамшуулал, жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын 2 чиг үүрэг нь жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэсэн албан тушаалд хуваарилагдсан. Сүүлд энэ ажлын байрны Жендер болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж нэршлийг өөрчилсөн ч 4 чиг үүргийн 2 чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн буюу жендерийн асуудалтай холбоотойгоор П.Ж***********гийн эрхэлж байсан албан тушаалын 4 чиг үүргийн 2 нь хэвээр хадгалагдсан гэсэн үг. Төрийн албаны тухай хуульд чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол шаардлагыг илүү хангаж байгаа албан тушаалтныг, сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай бол сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үр дүн үзүүлсэн албан тушаалтныг авч ажиллуулах талаар хуульчилсан. Гэтэл яамны зүгээс ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй М.У******** Н.Я****** нарыг томилсон. М.У************ын хувьд тухайн чиг үүргийн шалгуур шаардлагад нийцэхгүй гэж үзэж байгаа. П.Ж************д 5 чиг үүргийн 3 нь хадгалагдан үлдсэн тул тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой юм. Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх албан тушаалд томилогдсон Н.Я********* нь төрийн албаны шалгалт өгч тэнцээгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш. Энэ хүний хувьд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй. Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх албан тушаалд багш мэргэжилтэй, утга уран зохиол, хэл шинжлэл, менежмент, удирдахуй, эрх зүй гэсэн мэргэжлийн шаардлага тавигдсан байхад Н.Я********* нь архив хэргийн менежер, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан гэсэн мэргэжилтэй, төрийн албан хаагч биш, мэргэжил, мэдлэгийн шаардлагад тэнцэхгүй. Жендер болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод бичиг хэрэг, оффисын ажил, нийгмийн хамгаалал гэсэн шаардлагыг тавьсан. Н.Я********** нь Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэх албан тушаалд томилогдохоос өмнө 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлын албанд зохицуулагч гэх албан тушаалыг хашиж байсан. Ажлын албаны чиг үүргийн хувьд хэвээр хадгалагдсан албан тушаал байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаал, Н.Я*********д холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/154 дүгээр тушаалууд хүчингүй болсон. Тухайн үедээ энэ 2 албан тушаалд М.У********, Н.Я********** нарыг томилох ёсгүй, П.Ж******* томилогдох ёстой байсан гэсэн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдал байгаа тул тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоолгож, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У*********д холбогдох хэсэг, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я********д холбогдох хэсгүүд П.Ж*********гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэх үүднээс хууль бус тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж**********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор П.Ж*******д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааны үеэр харьяа байгууллагад ажиллах, эсхүл цаашид үргэлжлүүлэн гэрээтээр ажиллах саналыг тавьсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж********г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Яамны бүтэц зохион байгуулалт, албан тушаалын орон тооны томилгоо зэрэг нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд байдаг тул Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасныг үндэслэн Төрийн нарийн бичгийн дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалыг гаргасан. П.Ж*********** нь өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас М.У*********ыг ажилд томилж, Н.Я********ыг гэрээтээр ажиллуулах тушаал гаргасан. М.У нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2003 оноос хойш тогтвортой үр дүнтэй сайн ажиллаж ирсэн тул Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан мерит зарчмын үндсэн дээр албан тушаалд томилсон. Н.Я********ыг гэрээтээр ажиллуулах тушаал гаргасан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. П.Ж*********гийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/154 дүгээр Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаал гарсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй, ажиллаагүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
10. Гуравдагч этгээд М.У********* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/126 дугаар тушаалын хавсралтаар бүх албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг баталсан билээ. Нэхэмжлэгч П.Ж***********гийн нэхэмжлэлд дурдсанчлан ажлын чиг үүргийг нэн тэргүүний, дараагийн ач холбогдолтой гэх мэтээр эрэмбэлдэггүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бүх ажил нэн чухал гэж миний хувьд бодож байна. Би 2000 оноос Төрийн захиргааны албанд 21 жил, үүнээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2003 оноос хойш тасралтгүй 19 жил ажиллаж, 2005 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг Төрийн удирдлагын магистраар 2014 онд төгссөн. Миний бие ажиллах хугацаандаа эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэрээр Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон хэвлэл мэдээллийн асуудал, тогтоол, шийдвэрийн биелэлт, салбарын шагнал урамшуулал, байгууллагын дотоод асуудал, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн бодлого, хэрэгжилт, монгол судлал, археологи, палеонтологийн судалгааны бодлого, хэрэгжилтийн асуудал гэх мэт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлж байсан тул Төрийн албан хаагчийн ажлын дадлага, туршлага, ур чадварыг харгалзан миний биеийг Салбарын шагнал, урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд хууль, тогтоомжийн дагуу томилсон гэж үзэж байна. М.У********** миний бие шийдвэр гаргах түвшний албан хаагч бус эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль ёсны шийдвэрээр Төрийн жинхэнэ албанд ажиллаж байна гэж үзэж байна” гэжээ.
11. Гуравдагч этгээд Н.Я**********нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 тоот тушаалаар Бичиг хэргийн ажилтнаар томилогдож Боловсрол, шинжлэх ухааны яаманд тасралтгүй 10 жил ажиллаж байна. Энэ ажиллаж байх хугацаанд ямар нэгэн төрийн албан хаагчийн ёс зүйн болон хариуцсан чиг үүргийн хувьд зөрчил, дутагдал гаргаагүй ажиллаж байгаа билээ. Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд томилсон асуудал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шатлан дэвшүүлж томилсон гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актын биелэлтийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дүгээр “П.Ж**********г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/153 дугаар тушаалын М.У***********д холбогдох хэсэг, Б/154 дүгээр тушаалын Н.Я*********д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, П.Ж********г зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалингаас холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагын тухайд:
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У************д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я************д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.7, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА