Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

    2024        02          05                                    2024/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Ш.Г , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Ү , түүний өмгөөлөгч Ч.Даваажав нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овгийн Ш.Г , мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар дэл овгийн Б.Ү  нарт холбогдох эрүүгийн 2202004600417 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Гал овгийн Ш.Г , 1964 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...,

Хар дэл овгийн Б.Ү , 1983 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Н” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл.., эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ..дугаар хороо, Их тойруу гудамж .....байрны....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Г  нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.5 хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “...7.1.7. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...”, 37 дугаар зүйлд заасан “...37.1.12. өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”, 39 дүгээр зүйлд заасан “...39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3. хуульд нийцээгүй шийдвэр гаргах,  39.1.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 335 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад тусгагдсан Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн Санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт дурдагдсан “Албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хууль болон ес зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчиж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалт зохион байгуулахаас зайлсхийх зорилгоор төсөвт өртгийг хувааж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19.878.526 төгрөгийн үнэ бүхий “К” барилгын 2 давхрын коридор, шатны хонгил, 4 өрөөний засварын ажил гүйцэтгэх”......... дугаартай гэрээг “Н” ХХК-тай, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9.939.600 төгрөгийн үнэ бүхий “Барилгын гадна модон хаалга шинэчлэх” ......... дугаартай гэрээг “Т” ХХК-тай тус тус байгуулж, санхүүжилт олгуулсны хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг “Н” ХХК-ийн захирал Б.Ү аас өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499......... тоот дансаар дамжуулан хахууль авсан,

шүүгдэгч Б.Ү  нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн Санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Г ийг хуулиар хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор хийж хэрэгжүүлээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зохион байгуулахаас зайлсхийх зорилгоор төсөвт өртгийг хувааж 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 19.878.526 төгрөгийн үнэ бүхий “К” барилгын 2 давхрын коридор, шатны хонгил, 4 өрөөний засварын ажил гүйцэтгэх” дугаартай гэрээг “Н” ХХК-тай, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9.939.600 төгрөгийн үнэ бүхий “Барилгын гадна модон хаалга шинэчлэх” ........дугаартай гэрээг “Т” ХХК-тай тус тус байгуулж, санхүүжилт олгосон буюу албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг “Н” ХХК- лйн Голомт банкны данснаас Ш.Г ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499....... тоот дансаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Ш.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ү  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ш.Г  нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.5 хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “...7.1.7. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...”, 37 дугаар зүйлд заасан “...37.1.12. өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”, 39 дүгээр зүйлд заасан “...39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3. хуульд нийцээгүй шийдвэр гаргах,  39.1.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 335 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад тусгагдсан Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн Санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт дурдагдсан “Албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хууль болон ес зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчиж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалт зохион байгуулахаас зайлсхийх зорилгоор төсөвт өртгийг хувааж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19.878.526 төгрөгийн үнэ бүхий “К” барилгын 2 давхрын коридор, шатны хонгил, 4 өрөөний засварын ажил гүйцэтгэх” ........дугаартай гэрээг “Н” ХХК-тай, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9.939.600 төгрөгийн үнэ бүхий “Барилгын гадна модон хаалга шинэчлэх” ........дугаартай гэрээг “Т” ХХК-тай тус тус байгуулж, санхүүжилт олгуулсны хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг “Н” ХХК-ийн захирал Б.Ү аас өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499........ тоот дансаар дамжуулан хахууль авсан,

шүүгдэгч Б.Ү  нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн Санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Г ийг хуулиар хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор хийж хэрэгжүүлээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зохион байгуулахаас зайлсхийх зорилгоор төсөвт өртгийг хувааж 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 19.878.526 төгрөгийн үнэ бүхий “К барилгын 2 давхрын коридор, шатны хонгил, 4 өрөөний засварын ажил гүйцэтгэх” ........дугаартай гэрээг “Н” ХХК-тай, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9.939.600 төгрөгийн үнэ бүхий “Барилгын гадна модон хаалга шинэчлэх” .........дугаартай гэрээг “Т” ХХК-тай тус тус байгуулж, санхүүжилт олгосон буюу албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг “Н” ХХК- лйн Голомт банкны данснаас Ш.Г ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499........ тоот дансаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн З.Р-гийн  /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/, шүүгдэгч Б.Ү ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/, гэрч “Н” ХХК-ийн менежер Ч.Ч-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/, гэрч Ү.Х-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/, гэрч Г.З-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дэх тал/, гэрч Усны газрын дарга Ш.М-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрч Усны газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн М.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрч Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Н-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дахь тал/,  2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ш.Г  болон “Н” ХХК, “Т” ХХК-иудын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дэх тал/, Усны газраас 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн .......дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ш.Г ийг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт” /1 дүгээр хавтаст хэргийн 232-240 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу шүүгдэгч Ш.Г ийн “Н” ХХК-ийн захирал Б.Ү аас 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499......тоот дансаар дамжуулан хахууль авсан, шүүгдэгч Б.Ү ын “Н” ХХК- лйн Голомт банкны данснаас Ш.Г ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499...... тоот дансаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн үйлдэл нь 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилжээ.

Иймд прокуророос шүүгдэгч Ш.Г , Б.Ү  нарын үйлдсэн гэмт хэргийг 2021 оны 12 дугаар сард мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Ш.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Ү ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүхээс Ш.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Ү ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жил, Б.Ү ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г , Б.Ү  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ш.Г , Б.Ү  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Ш.Г ийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100.......... тоот дансанд байршуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г , Б.Ү  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гал овгийн Ш.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, болон хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэм буруутайд,

шүүгдэгч Хар дэл овгийн Б.Ү ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Ү ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Г т 3 /гурав/ жил, Б.Ү ад 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г , Б.Ү  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Ш.Г ийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100........... тоот дансанд байршуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Г , Б.Ү  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Ш.Г , Б.Ү  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН