Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Д.*******, Ж.*******

Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Баясгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2024 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дүгээр баг, хотхон - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ******* аймаг ******* сум дахь тасагт сангийн нягтлан бодогч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* *******. /РД:МЗ8275/

 

Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд 976 оны 2 дугаар сарын -ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, социологич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дүгээр баг, -2 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ******* аймаг ******* сум дахь тасагт тасгийн дарга ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* *******. /РД:МИ762/

 

Шүүгдэгч Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Сангийн орлого хуримтлуулдаг болон сангийн харилцах данс бүрээр зарлагын гүйлгээг анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, мэдээллийн цахим санд тухай бүр бүртгэх”, “Сангийн харилцах данснаас шилжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал, шимтгэлийг төсвийн сарын хуваарь холбогдох баримтын бүрдэл, зөвшөөрлийг үндэслэн төлбөрийн хүсэлт, даалгаврыг бичиж баталгаажуулах...”, ерөнхий газрын даргын 20 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах, олгох заавар”-ын 8 дугаар заалтыг зөрчиж ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын ХААН банк дахь харилцах дансаар дамжуулан 202723 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, шүүгдэгч Ж.******* нь ******* аймгийн ******* сумын тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус тасгийн сангийн нягтлан бодогч Д.******* нь ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын ХААН банкин дахь харилцах дансаар дамжуулан 70 удаагийн үйлдлээр 202723 төгрөгийг хувьдаа ашилан өөртөө давуу байдпал бий болгож, улсад их хэмжээний хохирол учирсан, албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн …... 209 оноос эхлэн энэ гэмт хэрэгт холбогдож эхэлсэн. 202 оны 04 дүгээр сард шалгалтаар энэ асуудал илэрсэн. Тухайн үед би тасагт сангийн нягтлан бодогчоор ажилладаг байсан. Прокурорын уншсан яллах дүгнэлтэд авагдсан үйлдлийг би хийсэн нь үнэн. Өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн ..... 209 оны сүүлчээс 202 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байсан. Би төрийн албанд 2003 онд ажилд орж 20 оноос эхлэн тасгийн даргын ажилд томилогдсон. Энэ хугацаанд би хууль дүрмээ биелүүлж үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Энэ үйлдэгдсэн хэргийн тухайд гэвэл нягтлан бодогч Д.******* нь надад танилцуулдаггүй байсан. Тэтгэмжийн байцаагчаас ирсэн жагсаалтыг нягтлан бодогч Д.******* нь өөрөө цааш нь явуулдаг байсан. Ингэж явуулахдаа өөр хүний нэр нэмж шивж бичээд явуулдаг байсан байгаа юм. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н. 202 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …..  Д.******* нь 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс хойш 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 68 удаагийн үйлдлээр 93547379 төгрөгийн ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас , гэсэн хоёр хүний ХААН банкин дахь данс руу шилжүүлж авсныг нь ******* аймгийн хэлтсээс хийсэн шалгалтаар илрүүлсэн байсан... ерөнхий газрын даргын 20 оны дугаар сарын 6-ны өдрийн /027 дугаартай албан бичгээр аймгийн хэлтсийн дарга нарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гаргахаас өмнө нь хянан баталгаажуулах”, 23 дугаар зүйлийн 23. “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэж заасан байдаг. Мөн Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан төсвийн захирагчийн төсвийн удирдлагын бүрэн эрх, ахлах нягтлан бодогчийн мөнгөн хөрөнгийн зарлагын баримтад 2 дугаар агрын үсэг зурах бүрэн эрхийг хэрэгжүүлэн сумын сангийн төвлөрсөн болон бусад харилцах дансны зарлагын гүйлгээнд хэлтсийн дарга нэгдүгээр гарын үсэг, ахлах нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурна” гэсэн чиглэлийг хүргүүлсэн байгаа. Үүний дагуу сумдын тасаг нь сангаас даатгуулагчдад олгох тэтгэмжийн анхан шатны баримт болон даатгуулагчдын нэрс бүхий жагсаалтаа аймаг руугаа хүргүүлж улмаар аймгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар , 2 дугаар гарын үсэг зурж холбогдох гүйлгээг гаргах байдлаар тэтгэмж олгогдож байгаа.... тасгийн даргын тухайд Тэтгэмж тогтоох, хянах, олгох зааврын 8.2-т заасны дагуу дарга нь даатгуулагчийн харилцах дансанд шилжүүлэх тэтгэмжийн жагсаалтад гарын үсэг зурж тамга дарж албажуулах ёстой. Гэтэл ******* сумын тасгийн сангийн нягтлан бодогч нь тэтгэмж олгох даатгуулагч, ажил олгогчийн жагсаалтыг тэтгэмжийн байцаагч, тасгийн даргын гарын үсгээр баталгаажуулалгүйгээр шууд төв рүүгээ файлаар нь хүргүүлдэг байсан байна гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө. 2022 оны 04 дүгээр сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …..  Д.*******ээс нэхэмжлэх хохирлын дүн эцсийн байдлаар 202723 төгрөг болсон байгаа. ******* аймгийн хэлтсээс дахин тулгалт хийхэд Д.Эрдэнхишигийн өмнөх хохирлын дүнд нь ороогүй түүний өөрийн хамаарал бүхий хүмүүс рүүгээ тэтгэмжийн мөнгө шилжүүлсэн 2 гүйлгээг нэмж тогтоосон байна. Д. нь одоогоор учруулсан хохирлоосоо барагдуулсан зүйл байхгүй байна. ******* сумын тасгийн дарга нь албан тушаалын тодорхойлолтоороо хяналтын байцаагчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа, сумын тасгийн дарга буюу хяналтын байцаагч юм. Түүний хувьд тасгийнхаа бүх үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангах ёстой. Ж.******* нь *******ийн шууд удирдах удирдлагын хувьд түүний үйл ажиллагаанд хяналт тавиагүй өөрөөр хэлбэл түүний гарын үсэг зурж баталгаажуулсан тэтгэмж олгох жагсаалтуудад Д.ийн нэр хэд хэдэн удаа орж ирсэн байхад тулгалт хийлгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Мөн дараа дараагийн тэтгэмж олгох жагсаалтыг хянаж баталгаажуулалгүйгээр аймаг рүү хүргүүлж байгаа нь *******ийг удаа дараа давтан үйлдэхэд нөлөөлсөн байна.... Тус тасгийн тухайд энэ нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хяналт шалгалтыг ******* аймгаас 202 онд хийж Д.*******ийн хууль бус үйлдлийг илрүүлсэн байгаа юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудас/

Гэрч Г.гийн 202 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай ах ******* миний ХААН банкны 50027695 тоот дансыг ашиглан орлого, зарлагын гүйлгээ хийж байсан ба надад ******* ах хэлэхдээ ХААН банкны дансгүй хүний мөнгийг ах нь чиний данс руу явуулчихсан байгаа одоо буцаагаад миний данс руу шилжүүлчих гэж утсаар хэлдэг байсан. Би тухайн үед нь ******* ахын данс руу мөнгийг нь шилжүүлдэг байсан .... Надад ******* ах тайлбарлахдаа ХААН банкны дансгүй хүний мөнгийг ах нь чиний данс руу явуулчихсан байгаа одоо буцаагаад миний данс руу шилжүүлчих гэж утсаар хэлж би тухайн үед нь ******* ахын данс руу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Миний санаж байгаагаар 8-0 удаа ******* ах миний дансаар дамжуулан мөнгийг шилжүүлэн авсан... Миний санаж байгаагаар 2020 оны 06 дугаар сараас эхлэн 202 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд 8-0 удаа удаагийн шилжүүлгээр 2000000-2800000 орчим төгрөгийг миний дансаар дамжуулан шилжүүлэн авсан. ..Ямар нэгэн төлбөр мөнгө авч байгаагүй. Харин миний данс руу нэг удаа мөнгө ороод кредит картны хураамж гээд 30000 төгрөгийг автоматаар татчихсан байсан ба тухайн үед тэр татагдсан 30000 төгрөгийг өгөлгүй үлдэгдэл мөнгийг ******* ах руу шилжүүлж байсан гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

            Гэрч Д.ийн 202 оны дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... Манай дүү ******* миний ХААН банкны интернет кодыг аваад -2 жил болж байна. Анх авахдаа интернет банкны код чинь хэрэгтэй байна гээд авсан. Би тухайн үед манай төрсөн дүү учраас янз бүрийн юм бодоогүй тэгээд хэлээд өгсөн. Таны ХААН банкны дансанд байгаа мөнгийг авах хэрэгтэй байна дансгүй иргэд байгаа тул таны дансанд шилжүүлээд авах хэрэгтэй байна гэж хэлээд авч байсан... Миний мэдэж байгаагаар -2 жил миний ХААН банкны 500244383 тоот дансыг ашиглаж байна. Яг хэдэн удаагийн гүйлгээгээр хэдэн төгрөгийг шилжүүлсэн талаар бол би сайн мэдэхгүй байна... Миний дансанд орлого орсон тохиолдолд би дүү *******т утсаар хэлж ******* зарим тохиолдолд өөрөө миний интернет банкны кодоор өөрөө шилжүүлэг хийдэг байсан. Ихэнх тохиолдолд би өөрөө *******ийн хэлснээр өөрийнх нь ХААН банкны эзэмшлийн 5000379 дугаарын дансанд шилжүүлдэг байсан гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

Гэрч Ц. 202 оны дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Надтай тасгийн дарга ******* утсаар холбогдож манай байгууллага дээр асуудал гарсан байна ажилгүйдэлтэй холбоотой юм шиг байна очоод уулзана гэсэн. Ингээд би тэтгэмжийн асуудал хариуцсан байцаагч г дуудаж асуухад мэдэхгүй гэсэн. Ингээд ******* аймгийн хэлтсээс холбогдож танай тэтгэмжийн олголт дээр асуудал гарсан талаар хэлсэн. Би тэтгэмжийн олголтонд шалгалт хийхэд Д. гэх хүнд 40 гаруй сая төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж, 20 гаруй сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгогдсон байсныг тогтоосон. Ингээд л асуудал үүссэн. Манай тасгийн нягтлан бодогч Д.******* нь өөрийн хамаарал бүхий төрсөн эгч Д., бэр нарын нэр дээр жирэмсэн амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийг сар бүр давхардуулан олгосон байсан.... Ажилгүйдлийн тэтгэмжийн материалыг иргэн өөрөө бүрдүүлээд тэтгэмжийн байцаагч д хүлээлгэн өгдөг. байцаагч хүлээн аваад материалаа программд бодож хэвлээд над руу шилжүүлдэг. гөөс ирсэн материалыг би хянаж үзээд гарын үсэг зурж баталгаажуулаад тасгийн дарга, нягтлан бодогч нарт шилжүүлэн мөнгө гаргах зөвшөөрөл олгогддогТэтгэмжийн байцаагч жагсаалт үйлдэн гарын үсэг зурж нягтлан бодогчид өгч нягтлан бодогч гарын үсэг зурж тасгийн даргаар хянуулан гарын үсэг зурж аймаг руу явуулдаг журамтай. Гэтэл гийн жагсаалтыг файл хэлбэрээр нягтлан бодогч ******* авч файлаар ирсэн жагсаалтанд нэр бүхий , нарын нэрийг нэмж оруулан жагсаалт гаргаад өөрөө гарын үсэг зурж байцаагчийн тэмдэг дарж аймаг руу явуулдаг байсныг сүүлд мэдсэн гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 7-72 дугаар хуудас/

Гэрч Б.гийн 202 оны дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Ажилгүйдлийн тэтгэмжийн материалыг иргэн өөрөө бүрдүүлээд надад хүлээлгэн өгдөг. Би хүлээж авсан материалаа программд бодож хэвлээд хяналтын байцаагч өгч хянуулаад гарын үсэг зурж баталгаажуулаад тасгийн дарга, нягтлан бодогч нарт шилжүүлэн гарын үсэг зуруулдаг. Ингээд хянуулсан иргэдийн материалыг өөртөө архив болгон үлдээгээд иргэдийн нэрсийн жагсаалтыг мөнгөн дүнгийн хамт үйлдээд нягтлан бодогч *******т файлаар нь өгдөг байсан. Тухайн файлыг нягтлан ******* аймгийн хэлтэс рүү явуулдаг байсан. Гэтэл нягтлан бодогч ******* нь өөрийн хамаарал бүхий төрсөн эгч Д., бэр нарын нэрийг нэмж жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг сар бүр давхардуулан олгосон байсан гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

Гэрч Э.Наранбаярын 202оны 0 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 20 оноос хойш одоог хүртэл тус хэлтэст хяналт шалгалт дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байна. ******* аймгийн хэлтсийн даргын баталсан *******, Сайхан сумын ажилгүйдлийн тэтгэмжийг шалгах удирдамжийн дагуу би санхүү бүртгэлийн тасгийн дарга -, хяналтын байцаагч нарын хамтаар 202 оны 03 дугаар сард ******* сумын тасгийн үйл ажиллагааг шалгасан юм. Шалгалтаар данс руу олон удаагийн давтамжтай гэмт хэргийн шинжтэй гүйлгээнүүд хийгдсэн байсан тул тухайн асуудлыг шалгахад тус сумын нягтлан бодогч ******* нь өөрийн хамаарал бүхий хүмүүс болох бэр Г., төрсөн эгч Д. нарын болон өөрийнхөө хувийн данс руу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс хойш 68 удаа нийт 9347379 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Түүнээс өөрөөс нь тодруулахад удаа шилжүүлэг хийж үзээд болчихсон болохоор нь удаа дараа өөрийн хамаарал бүхий хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан. ******* дээрх сангуудаас өөрийн хамаарал бүхий хүмүүстээ тэтгэмжийн мөнгө гаргахдаа тухайн сард тэтгэмж авах хүмүүсийн нэр дээр дээрх хүмүүсийнхээ нэрийг нэмэх байдлаар жагсаалтдаа оруулан авч байсан нь тогтоогдсон.... Тасгийн дарга нь байгууллагынхаа бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл тус тасгийн дарга нь тэтгэмж авах даатгуулагчдын жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой байтал ******* дарга нь ихэнхи баримтуудад гарын үсгээ зурж хянаж баталгаажуулаагүй байсан. Тасгийн даргын хяналт сул байсантай энэ асуудал холбоотой гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Б.-ын 202 оны 0 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... Уг шалгалтын явцад тус тасгийн нягтлан бодогч ******* нь дээрх сангаас өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ данс руу тэтгэмжийн мөнгө гаргаж нийт 9347379 төгрөгийг шилжүүлж ашигласан нь тогтоогдсон тул уг асуудлыг шалгуулахаар аймгийнхаа Цагдаагийн газарт холбогдох материалын хамт өгсөн.... Тасгийн дарга, нягтлан бодогч нар нь даатгуулагчдын нэрсийн жагсаалтад хяналт тавьж баталгаажуулан манай хэлтэст ирүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл: тэтгэмжийн байцаагч нь тухайн иргэний холбогдох материалыг хүлээж аваад тэтгэмжийн бодолтыг нь хийнэ үүнийг нь хяналт шалгалтын байцаагч давхар хянана. Үүний дараа тэтгэмжийн байцаагч нь даатгуулагчдын нэрсийн жагсаалтыг холбогдох материалын хамт нягтлан бодгочдоо хүргүүлнэ. Нягтлан бодогчийн зүгээс хянаж баталгаажуулаад тасгийн даргаараа давхар хянуулж гарын үсэг зурж баталгаажуулаад манай хэлтэст ирүүлэх ёстой. Гэтэл тасгийн дарга ******* нь зарим жагсаалтдаа гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан. Миний хувьд ******* даргыг өвчтэй байсан мөн байхгүй байсан үе болон ажиллаж байсан зарим цаг хугацаанд ******* дангаараа гарын үсэг зурж явуулдаг байсан байна гэж ойлгосон. Тасгийн дарга даатгуулагчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зурах шаардлагагүй зөвхөн нягтлан бодогчийн гарын үсэг зурж ирүүл гэсэн чиглэлийг удирдлагын зүгээс өгч байгаагүй гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/

Ж.*******ын хувьд хариуцсан ажлаа хийдэггүй байсантай холбоотойгоор бид тэтгэмж олголтын ажлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх үүднээс түүнийг тэтгэмж олголтын жагсаалтад гарын үсэг зурж албажуулаагүй байна гэж буцаадаггүй тасаг дээрээ хяналтын байцаагч цэрэн болон ******* нар нь хянаад ирүүлж байгаа учраас баталгаажуулан холбогдох гүйлгээг нь хийлгэдэг байсан. *******ийн зүгээс тэтгэмж олголтын жагсаалтаа явуулахдаа дарга байхгүй, өвчтэй байгаа гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Тус тасгийн үйл ажиллагааг ******* болон цэрэн нар доголдуулахгүйгээр хэвийн явуулдаг байсан бөгөөд тэдний тухайд энэ салбарт олон жил ажилласан ажлын туршлагатай хүмүүс байсан. ******* даргын хувьд олон жил хамт ажилласан болохоор энэ хоёр хүндээ итгэдэг байсан учраас *******ийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй байсан гэдгээ тухайн асуудал илрэх үед хэлж байсан.... Түүнд удирдлагаас хариуцлага тооцож байгаагүй байх. Хэлтсийн даргаас түүнд эрүүл мэндийн асуудалтай нь холбоотойгоор чөлөө зөвшөөрлийг нь олгодог, тасгийнх нь албан хаагчид удирдлагад түүнийг ажилдаа ирээгүй байхад нь үнэн зөв мэдээлэл өгдөггүй буюу ирцийн бүртгэлдээ ажилласнаар бүртгэдэг гэх мэтийн асуудлууд байдаг учир энэ хүнд хариуцлага тооцдоггүй байх гэж ойлгосон.... Тасгийн дарга нь тэтгэмж олголтын жагсаалтыг анхан шатны баримттай нь тулгаж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулах ёстой. ******* сумын тасгийн тухайд дээрх үйл ажиллагаа энэ зарчмаар яваагүй. Тасгийн дарга нь жагсаалтад гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулаагүй байсан ч тасгийн дарга болон хяналтын байцаагч нь иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн материал өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, хянах баталгаажуулах, тэтгэмж олголт зэрэг бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж албан тушаалын тодорхойлолтод заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой. ******* даргын тухайд ажлаа хийж байсан үедээ ч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан гэж миний хувьд боддог гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

Гэрч С. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Ингээд холбогдох шалгалтууд хийгдэхэд ******* нь 209 оны 03 дугаар сараас 202 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 93547379 төгрөгийг дээрх хүмүүс рүү шилжүүлсэн болох нь тогтоогдсон юм. Шалгалтын дүнг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж улмаар сонсох ажиллагааг явуулж тасгийн алба хаагчдын даргын зөвлөлийн хурлаар тасгийн дарга Ж.*******, хяналтын байцаагч цэрэн, тэтгэмжийн байцаагч нарт сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн Д.*******т сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан юм.... Анхан шатны нэгж дээрх хяналт сул байснаас дээрх үйлдэл давтамжтайгаар даамжирсан байна гэж үзэж байгаа юм... Тус тасагт хяналтын хоёр байцаагч ажиллаж байгаа бөгөөд тасгийн дарга нь хяналтын байцаагчийн эрхтэй юм. Дээрх хяналтын хоёр байцаагчийн хувьд сар бүр дансныхаа гүйлгээний хуулгыг тэтгэмж олголтын жагсаалттайгаа тулгаж үзээгүй байсан, тайланг тулгалт хийж хэлтэст хүргүүлээгүй байсан хэрвээ энэ үйл ажиллагаа хийгдсэн бол Эрдэнхишигийн үйлдлийг эрт илрүүлэх боломжтой байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 245 дугаар хуудас/

Гэрч А. 2022 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... ******* сумын тасгийн дарга Ж.******* нь 209 онд хэлтсийн даргын баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 209 оны 06 дугаар сарын 03-наас 209 оны дугаар сарын 0-ны хооронд ээлжийн амралтаа эдэлсэн ба тухайн ондоо өвчтэй чөлөөтэй байсан хоног байхгүй байна. Харин 2020 онд 06 дугаар сарын 0-наас 2020 оны дугаар сарын 7-ны хооронд ээлжийн амралтаа эдэлж тухайн оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс нэг сарын цалинтай чөлөө хэлтсийн даргын 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/65 дугаартай тушаалаар олгосон байна. Тухайн онд өвчтэй хоног байхгүй байна. 202 оны дугаар сарын 9-ний өдрөөс 202 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа эдэлсэн байна. Харин энэ онд өвчтэй чөлөөтэй хоног байхгүй байна гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас/

Яллагдагч Д.*******ийн 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....Тасгийн дарга энэ үйл ажиллагаанд хяналт тавиад байдаггүй байсан. Тасгийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй боловч түүнийг байхгүй үед тэтгэмжийн мөнгө олгогдохгүй цаг алдах тохиолдол их байдаг байсан. Үүнтэй холбоотойгоор би дангаараа гарын үсэг зурж баталгаажуулаад төв рүүгээ явуулдаг болсон. Түүнээс прокурорын тогтоол дахь *******ын мэдүүлэгт дурьдсанчлан та зурах шаардлагагүй гэж хэлж зурахыг нь болиулсан зүйл байхгүй. Түүнийг байгаа үед нь жагсаалтад гарын үсэг зуруулдаг байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 233 дугаар хуудас/

 Яллагдагч Д.*******ийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Ж.******* дарга ажлын өдрүүдэд өдөр бүр ирж ажиллаад байдаггүй, өвчтэй байна, хувийн ажилтай байна гэх мэтчилэн шалтгаан хэлээд ирдэггүй байсан, үүнтэй холбоотойгоор би тэтгэмж олголт болон хэлтэс рүү хүргүүлж байгаа файлууд дээр дангаараа гарын үсэг зурж тамга дарж хүргүүлдэг болсон. Хэлтэс рүүгээ файлаа хүргүүлэхдээ тасгийн дарга байхгүй байгаа талаар мэдэгдээд явуулдаг байсан. ******* даргыг байгаа үед нь тэтгэмж олголтын жагсаалтад гарын үсэг зуруулж хянуулдаг байсан. Энэ нь цөөн тохиолдол буюу 209 оны эхэн үед хэд хэдэн удаагийн тэтгэмж олголтод хамаарч байгаа юм... Аймгийн хэлтсийн ажилтнуудад ч гсэн дарга байхгүй байна гэж байнга хэлдэг байсан болохоор даргыг ажил дээрээ байхгүй байгаа гэсэн ойлголттой болсон байх гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/

Д.ийн 500244383 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / дүгээр хавтаст хэргийн 83-33 дугаар хуудас/

Г.гийн 50027695 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / дүгээр хавтаст хэргийн 34-50 дугаар хуудас/

Д.*******ийн 500649470 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / дүгээр хавтаст хэргийн 5-200 дугаар хуудас/

Д.*******ийн эзэмшдэг ХААН банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 230-235 дугаар хуудас/

Г.гийн эзэмшдэг ХААН банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Д.ийн эзэмшдэг ХААН банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас/

******* сумын тэтгэмж авах даатгуулагчдын жагсаалтад тасгийн даргын гарын үсэг зурж хүргүүлсэн тухай /2 дугаар хавтаст хэргийн -39 дүгээр хуудас/

******* сумын тэтгэмж авах даатгуулагчдын жагсаалтад тасгийн даргын гарын үсэг зурж хүргүүлээгүй тухай /2 дугаар хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас/

******* сумын тэтгэмж авах даатгуулагчдын жагсаалтыг ******* дангаараа гарын үсэг зурж хүргүүлсэн тухай /2 дугаар хавтаст хэргийн 44- дугаар хуудас/

ерөнхий газрын даргын 20 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн № А/2 дугаартай заавар батлах тухай /2 дугаар хавтаст хэргийн - дугаар хуудас/

Д.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн дугаар хуудас/

Ж.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

ерөнхий газрын даргын 20 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн № А/2 дугаартай заавар батлах тухай тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна гэсэн тодорхойлолт /5 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Сангийн орлого хуримтлуулдаг болон сангийн харилцах данс бүрээр зарлагын гүйлгээг анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, мэдээллийн цахим санд тухай бүр бүртгэх”, “Сангийн харилцах данснаас шилжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал, шимтгэлийг төсвийн сарын хуваарь холбогдох баримтын бүрдэл, зөвшөөрлийг үндэслэн төлбөрийн хүсэлт, даалгаврыг бичиж баталгаажуулах...”, ерөнхий газрын даргын 20 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах, олгох заавар”-ын 8 дугаар заалтыг зөрчиж ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын ХААН банк дахь харилцах дансаар дамжуулан 202723 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, шүүгдэгч Ж.******* нь ******* аймгийн ******* сумын тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус тасгийн сангийн нягтлан бодогч Д.******* нь ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын ХААН банкин дахь харилцах дансаар дамжуулан 70 удаагийн үйлдлээр 202723 төгрөгийг хувьдаа ашилан өөртөө давуу байдпал бий болгож, улсад их хэмжээний хохирол учирсан, албан тушаалдаа хайнга хандсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Ж.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгч нарын гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь ******* аймаг ******* сумын тасагт сангийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас өөрийн төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын нэрсийг даатгуулагчдын жагсаалтад нэмж бичин ХААН банкин дахь харилцах дансыг нь ашиглан 70 удаагийн үйлдлээр 202723 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгож улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ж.******* нь ******* аймаг ******* сумын тасгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль болон ерөнхий газрын даргын 20 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/2 дугаартай тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах, олгох заавар”-ын 8 дугаар заалт, албан тушаалын тодорхойлолтод заагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улсад их хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож улсад их хэмжээний хохирол буюу 202723 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдэж 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдэж дууссан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна.

Харин шүүгдэгч Ж.******* нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Баясгалан нараас гаргасан хянан баталгаажуулсан даатгуулагчдын нэрсийн жагсаалт дээр Д., Г. нарын нэрийг сангийн нягтлан бодогч Д.******* нь нэмж бичээд аймгийн хэлтэст хүргүүлж холбогдох гүйлгээг хийлгүүлж мөнгө аваад байгааг санхүүгийн хяналт буюу мөнгө олгож байгаа хүмүүс мэдэх ёстой, Ж.*******ыг ажил албан тушаалдаа хайнга хандсан гэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Ж.******* нь ******* аймгийн ******* сумын тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ******* аймгийн хэлтсийн даргын баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 209 онд 209 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 209 оны дугаар сарын 0-ны хооронд, 2020 онд 2020 оны 06 дугаар сарын 0-ны өдрөөс 2020 оны дугаар сарын 7-ны өдрийн хооронд, 202 онд 202 оны дугаар сарын 9-ний өдрөөс 202 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа эдэлсэн, ******* аймгийн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № Б/65 дугаартай тушаалаар 2020 оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс нэг сарын цалинтай чөлөө авч бусад үед ажиллаж байсан боловч ажиллаж байсан энэ үедээ ажилдаа ирдэггүй байснаас сангийн нягтлан бодогч Д.*******  нь даатгуулагчдад тэтгэмж олгох хяналтын улсын байцаагчаар баталгаажуулсан материалыг тасгийн дарга Ж.*******оор хянуулахгүйгээр буюу түүний гарын үсгийг зуруулж баталгаажуулахгүйгээр түүний нэрийг өөрийн нэрийн хамт тавьж өөрөө гарын үсэг зурж ******* аймгийн тасагт хүргүүлэхдээ төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын нэрсийг сар бүр нэмж бичин тэдний ХААН банкны харилцах дансаар дамжуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг авч байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас, мөн даатгуулагчдад тэтгэмж олгох хяналтын улсын байцаагчаар баталгаажуулсан материалыг тасгийн дарга Ж.*******оор хянуулж гарын үсэг зурж баталгаажуулан ******* аймгийн тасагт хүргүүлэхдээ төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын нэрсийг сар бүр нэмж бичин тэдний ХААН банкны харилцах дансаар дамжуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг авч байсан нь 2 дугаар хавтаст хэргийн -39 дүгээр хуудас, даатгуулагчдад тэтгэмж олгох хяналтын улсын байцаагчаар баталгаажуулсан материалыг тасгийн даргаар хянуулахгүйгээр зөвхөн өөрийн нэрийг тавьж гарын үсэг зурж баталгаажуулан ******* аймгийн тасагт хүргүүлэхдээ төрсөн эгч Д., бэр дүү Г. нарын нэрсийг сар бүр нэмж бичин тэдний ХААН банкны харилцах дансаар дамжуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг авч байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 44- дугаар хуудаст авагдсан ******* сумын тэтгэмж авах даатгуулагчдын жагсаалтаар болон шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн....”Тасгийн дарга энэ үйл ажиллагаанд хяналт тавиад байдаггүй байсан. Тасгийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй боловч түүнийг байхгүй үед тэтгэмжийн мөнгө олгогдохгүй цаг алдах тохиолдол их байдаг байсан. Үүнтэй холбоотойгоор би дангаараа гарын үсэг зурж баталгаажуулаад төв рүүгээ явуулдаг болсон. Түүнээс прокурорын тогтоол дахь *******ын мэдүүлэгт дурьдсанчлан та зурах шаардлагагүй гэж хэлж зурахыг нь болиулсан зүйл байхгүй. Түүнийг байгаа үед нь жагсаалтад гарын үсэг зуруулдаг байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 233 дугаар хуудас/ мөн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ........ “Ж.******* дарга ажлын өдрүүдэд өдөр бүр ирж ажиллаад байдаггүй, өвчтэй байна, хувийн ажилтай байна гэх мэтчилэн шалтгаан хэлээд ирдэггүй байсан, үүнтэй холбоотойгоор би тэтгэмж олголт болон хэлтэс рүү хүргүүлж байгаа файлууд дээр дангаараа гарын үсэг зурж тамга дарж хүргүүлдэг болсон. Хэлтэс рүүгээ файлаа хүргүүлэхдээ тасгийн дарга байхгүй байгаа талаар мэдэгдээд явуулдаг байсан. ******* даргыг байгаа үед нь тэтгэмж олголтын жагсаалтад гарын үсэг зуруулж хянуулдаг байсан. Энэ нь цөөн тохиолдол буюу 209 оны эхэн үед хэд хэдэн удаагийн тэтгэмж олголтод хамаарч байгаа юм... Аймгийн хэлтсийн ажилтнуудад ч гэсэн дарга байхгүй байна гэж байнга хэлдэг байсан болохоор даргыг ажил дээрээ байхгүй байгаа гэсэн ойлголттой болсон байх гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, гэрч Б.-ын...”Нягтлан бодогчийн зүгээс хянаж баталгаажуулаад тасгийн даргаараа давхар хянуулж гарын үсэг зурж баталгаажуулаад манай хэлтэст ирүүлэх ёстой. Гэтэл тасгийн дарга ******* нь зарим жагсаалтдаа гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан. Миний хувьд ******* даргыг өвчтэй байсан мөн байхгүй байсан үе болон ажиллаж байсан зарим цаг хугацаанд ******* дангаараа гарын үсэг зурж явуулдаг байсан байна гэж ойлгосон. Тасгийн дарга даатгуулагчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зурах шаардлагагүй зөвхөн нягтлан бодогчийн гарын үсэг зурж ирүүл гэсэн чиглэлийг удирдлагын зүгээс өгч байгаагүй гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,...”Ж.*******ын хувьд хариуцсан ажлаа хийдэггүй байсантай холбоотойгоор бид тэтгэмж олголтын ажлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх үүднээс түүнийг тэтгэмж олголтын жагсаалтад гарын үсэг зурж албажуулаагүй байна гэж буцаадаггүй тасаг дээрээ хяналтын байцаагч цэрэн болон ******* нар нь хянаад ирүүлж байгаа учраас баталгаажуулан холбогдох гүйлгээг нь хийлгэдэг байсан. *******ийн зүгээс тэтгэмж олголтын жагсаалтаа явуулахдаа дарга байхгүй, өвчтэй байгаа гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Тус тасгийн үйл ажиллагааг ******* болон цэрэн нар доголдуулахгүйгээр хэвийн явуулдаг байсан бөгөөд тэдний тухайд энэ салбарт олон жил ажилласан ажлын туршлагатай хүмүүс байсан. ******* даргын хувьд олон жил хамт ажилласан болохоор энэ хоёр хүндээ итгэдэг байсан учраас *******ийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй байсан гэдгээ тухайн асуудал илрэх үед хэлж байсан.... Түүнд удирдлагаас хариуцлага тооцож байгаагүй байх. Хэлтсийн даргаас түүнд эрүүл мэндийн асуудалтай нь холбоотойгоор чөлөө зөвшөөрлийг нь олгодог, тасгийнх нь албан хаагчид удирдлагад түүнийг ажилдаа ирээгүй байхад нь үнэн зөв мэдээлэл өгдөггүй буюу ирцийн бүртгэлдээ ажилласнаар бүртгэдэг гэх мэтийн асуудлууд байдаг учир энэ хүнд хариуцлага тооцдоггүй байх гэж ойлгосон.... Тасгийн дарга нь тэтгэмж олголтын жагсаалтыг анхан шатны баримттай нь тулгаж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулах ёстой. ******* сумын тасгийн тухайд дээрх үйл ажиллагаа энэ зарчмаар яваагүй. Тасгийн дарга нь жагсаалтад гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулаагүй байсан ч тасгийн дарга болон хяналтын байцаагч нь иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн материал өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, хянах баталгаажуулах, тэтгэмж олголт зэрэг бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж албан тушаалын тодорхойлолтод заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой. ******* даргын тухайд ажлаа хийж байсан үедээ ч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан гэж миний хувьд боддог” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,  гэрч С. ...”Анхан шатны нэгж дээрх хяналт сул байснаас дээрх үйлдэл давтамжтайгаар даамжирсан байна гэж үзэж байгаа юм... Тус тасагт хяналтын хоёр байцаагч ажиллаж байгаа бөгөөд тасгийн дарга нь хяналтын байцаагчийн эрхтэй юм. Дээрх хяналтын хоёр байцаагчийн хувьд сар бүр дансныхаа гүйлгээний хуулгыг тэтгэмж олголтын жагсаалттайгаа тулгаж үзээгүй байсан, тайланг тулгалт хийж хэлтэст хүргүүлээгүй байсан хэрвээ энэ үйл ажиллагаа хийгдсэн бол Эрдэнхишигийн үйлдлийг эрт илрүүлэх боломжтой байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 245 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Ж.******* нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, ажлын байрны тодорхойлолт, ерөнхий газрын даргын 20 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн № А/2 дугаартай тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах, олгох заавар”-ын 8 дугаар заалтыг зөрчин тэтгэмж олгох даатгуулагчдын материалыг хянан баталгаажуулах албан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хайнга хандсанаас сангийн нягтлан бодогч Д.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол буюу 202723 төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байна.

Мөн шүүгдэгч Ж.******* нь сангийн нягтлан бодогч Д.*******ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг манай байгууллага эхлээд илрүүлсэн гэж мэдүүлсэн боловч энэ нь гэрч Б. ... “******* аймгийн хэлтсээс холбогдож танай тэтгэмжийн олголт дээр асуудал гарсан талаар хэлсэн. Би тэтгэмжийн олголтонд шалгалт хийхэд Д. гэх хүнд 40 гаруй сая төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж, 20 гаруй сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгогдсон байсныг тогтоосон. Ингээд л асуудал үүссэн” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 7-72 дугаар хуудас/, гэрч Э. ... “******* аймгийн хэлтсийн даргын баталсан *******, Сайхан сумын ажилгүйдлийн тэтгэмжийг шалгах удирдамжийн дагуу би санхүү бүртгэлийн тасгийн дарга -, хяналтын байцаагч нарын хамтаар 202 оны 03 дугаар сард ******* сумын тасгийн үйл ажиллагааг шалгасан юм. Шалгалтаар данс руу олон удаагийн давтамжтай гэмт хэргийн шинжтэй гүйлгээнүүд хийгдсэн байсан тул тухайн асуудлыг шалгахад тус сумын нягтлан бодогч ******* нь өөрийн хамаарал бүхий хүмүүс болох бэр Г., төрсөн эгч Д. нарын болон өөрийнхөө хувийн данс руу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс хойш 68 удаа нийт 9347379 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон” гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37..3-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 5-т заасан “Даатгуулагч иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохоор бүртгүүлсэн баримт материалыг мэдээллийн баазтай тулган шалгаж хяналт тавих ажлыг зохион байгуулах”, 6-т заасан “Тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн үндэслэл болон олголтод хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах”, 7-т заасан”Тэтгэвэр, тэтгэмжийн мэдээллийн баазын бүрдүүлэлт, тэтгэвэр тогтоолгогчдын хувийн хэрэг хөтлөлт, мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих”, 4-д заасан “Сангийн орлого, зарлагын анхан шатны баримт бүрдүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих..”, 5-т заасан “Сангийн орлого, зарлагын төсвийн гүйцэтгэл, зориулалтын сарын мэдээг хянаж, хугацаанд нь хүргүүлэх..”, 9-т заасан “ сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг шалгаж, үр дүнг тооцох..” гэсэн хуулиар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас сангийн нягтлан бодогч Д.******* нь ажилгүйдлийн болон тэтгэмжийн сангаас 209 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 202723 төгрөгийг хувьдаа ашилах нөхцлийг бүрдүүлж бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлджээ. 

Иймд шүүгдэгч Ж.*******ыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсгийн 3..3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг.. гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн -д “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд хэрэг гэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар тэнсэх боломжгүй, мөн шүүгдэгч Д.******* гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 0 жил 06 сарын хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.******* нь 5400000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж сард 450000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 202723 төгрөгийг зөвхөн шүүгдэгч Д.*******ээр төлүүлэх нь зүйтэй гэж үзэн Д.*******ээс 202723 /хоёр зуун сая таван зуун хорин долоон мянга хоёр зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж сангийн тэтгэмжийн санд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь 202 оны дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн -д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 0 жил 06 сарын хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг буюу үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ж.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, . дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, .2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, .6 дугаар зүйлийн дэх хэсэг, .7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, .8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, .0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 0 жил 06 сарын хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******т оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.******* нь 5400000 төгрөгийн торгох ялыг 0 жилийн хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, Ж.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ээс 202723 /хоёр зуун сая таван зуун хорин долоон мянга хоёр зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж сангийн тэтгэмжийн санд оруулсугай.

8. 202 оны дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д заасныг баримтлан Ж.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 0 жил 06 сарын хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгийн торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, Д.*******ийн эдлэх ялыг 2024 оны 0 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.