| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2026/0488/З |
| Дугаар | 221/МА2026/0671 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0671
| Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн: Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга, Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү, Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М Нэхэмжлэгч: Т******* ХХК Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 725 дугаар, Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.В, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, З.А Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э Хэргийн индекс: 128/2026/0488/З ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т******* ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2.1. Газрыг зориулалтын дагуу, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.6, 5.7-д нэхэмжлэгч компанийг Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, зураг төсөл боловсруулсан, компани худалдаж авахад хөрөнгө зарцуулсан, гэрээгээ дүгнүүлэхээр хандсан гэх зэрэг шалтгаанаар ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан мэтээр дүгнэсэн нь Газрын тухай хууль болон Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарт нийцээгүй, хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон. 2.2. Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т: "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй .../ байхыг ойлгоно" гэж маш тодорхой заасан. 2.3 "Т*******" ХХК нь газар ашиглах гэрээг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд маргаан бүхий А/171 дугаар тушаалыг гаргах хугацаа буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хуанлийн 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд газар дээр гэрээнд заасан "Аялагч, зөвшөөрөл бүхий бүсэд хүн түр буудаллах, отоглох чиглэлээр ямар нэгэн бодит үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламж баригдаагүй, газар нь хоосон байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн үзлэгээр тогтоогдсон. 2.4. Нэхэмжлэгч тал компаниа 300.000.000 төгрөгөөр худалдаж авсан, захирал нь солигдсон зэрэг нь Газрын тухай хуульд заасан "хүндэтгэн үзэх шалтгаан"-д хамаарахгүй. Учир нь Улсын Дээд шүүхийн тайлбараар хүндэтгэн үзэх шалтгаанд зөвхөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн тогтолцооны өөрчлөлт, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар ашиглагчаас үл хамаарах нөхцөл байдлыг ойлгохоор заасан. Компанийн хувьцаа шилжсэн эсэхээс үл хамааран хуулийн этгээдийн хүлээх үүрэг хэвээр хадгалагдах тул анхан шатны шүүх худалдаж авсан зардлыг гол болгон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2.5. Нэхэмжлэгч нь холбогдох хууль журмын дагуу газар ашиглах гэрээ дүгнүүлэх хүсэлт гаргаж байсан мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан байна. Гэрээ дүгнүүлэхэд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Батлагдсан байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан зэрэг бусад материал шаарддаг. Гэтэл "Т*******" ХХК нь газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд жил бүр төлөөгүй, БОННҮ тайлан батлуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч маргаагүй. 2.6. Дархан цаазат газрын дэглэм, горимыг ноцтой зөрчсөн үндэслэл: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг "хашаа барьж болохгүй гэхээр нь хэв хашмалаа хурааж газраа чөлөөлсөн тул ноцтой зөрчил биш" гэх утгатай дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2.7. Маргаан бүхий газар нь Б******* уулын дархан цаазат газар буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор баталсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимд зааснаар зохих журмын дагуу зөвшөөрөл авах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй. Гэтэл "Т*******" ХХК нь барилгын ажил эхлүүлэх, хашаа барих албан ёсны зөвшөөрөл аваагүй, БОННҮ-ний тайлан батлуулаагүй атлаа 2025 оны 09 дүгээр сард дур мэдэн газар ухаж, хашааны суурь цутгах үйл ажиллагаа явуулсан нь горим, дэглэмийн ноцтой зөрчил мөн. 2.8. Гаргасан зөрчлөө /хашаа барих/ дараа нь арилгасан үйлдэл нь урьд өмнө нь хууль бус үйлдэл гаргаж, тусгай хамгаалалттай газрын горим дэглэмийг зөрчсөн гэх бодит үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. 2.9. БОННҮ-ний тайланд тухайн газарт үйл ажиллагаа явуулах үед байгаль орчинд (хөрс, ус, агаар, ургамал, амьтан) учирч болох сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоож, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө" тусгагддаг. "Т*******" ХХК нь БОННҮ-ний тайлангүйгээр дур мэдэн газар ухаж ажил эхлүүлсэн нь тухайн экосистемд ямар хохирол учруулж болохыг тооцоолоогүй, байгаль хамгаалах төлөвлөгөөгүй ажилласан гэдгийг нотолно. 2.10. Газрын төлбөрийн үлдэгдлийн тухайд: Хэдийгээр нэхэмжлэгч "Т*******" ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газрын төлбөрөө нөхөн төлсөн гэх боловч Газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5 дахь хэсэгт "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан. Хугацаа хэтрүүлж, зөрчил үүссэний дараа нөхөн төлсөн нь гэрээний үүргээ хугацаандаа, зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0725 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Т*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалын хавсралтаар Б******* уулын дархан цаазат газрын Т******* аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар 17262.4 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, тус өдрийн 0******* дугаартай гэрчилгээ олгож, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2******* дугаартай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан байна. 2.2. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт Байгаль орчин, хяналтын улсын байцаагч Н.А*******аас хяналт шалгалт хийсэн байх бөгөөд тус хяналт шалгалтыг үндэслэж Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаар албан бичгээр ... 2025 оны 9 дүгээр сарынд зохих зөвшөөрөлгүй хашааны суурь цутгахаар газрыг ухаж газрын төлөв байдлыг алдагдуулсан үйл ажиллагааг явуулж хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчиж төрийн эрх бүхий байгууллагын холбогдох зөвшөөрөлгүйгээр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүй хууль зүйн үндэслэлгүй ба хамгаалалтын захиргаанаас явуулсан газрын үзлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилж байна гэх саналыг Б******* уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байна. 2.3. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын маргаан бүхий 2026 оны А/171 дүгээр тушаалаар ... хашаа барих зөвшөөрөлгүй, хашааны суурь ухаж газар шорооны ажил хийж, 2024, 2024 оны газрын төлбөр хугацаанд нь төлөөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Т******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. 2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-д Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ., 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно, 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан. 2.5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэхүү хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэх хууль зүйн боломжтой, тухайн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэйн хувьд нэхэмжлэгчээс газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газар ашиглах эрхээ 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал, газрын төлбөр төлөөгүй гэх шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байтал хариуцагчаас хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна. 2.6. Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: 3.1. Газрын тухай хуулийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж заасан. 3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, хяналтын улсын байцаагч Н.А*******аас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутад Т******* ХХК-д хяналт шалгалт хийх тухай мэдэгдлийг утсаар мэдэгдэж, маргаан бүхий газарт хяналт шалгалт хийсэн байна. 3.3. Нэхэмжлэгч Т******* ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Т/09 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлын хариуд тус яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/6768 дугаар албан бичигт ... хяналт шалгалт явуулахдаа шалгалтын тэмдэглэлийг шалгуулагч этгээдээр баталгаажуулаагүй, хяналт шалгалтын танилцуулгыг хийж гүйцэтгээгүй, хяналт шалгалтын дүнг нэгжийн даргад танилцуулаагүй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.16 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан Хяналт шалгалт хийх нийтлэг журам-ын 20.9, 25.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна, тус хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Х*******ын Т******* ХХК-д хийсэн гэх хяналт шалгалтын баримт бичиг байхгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн байна. 3.4. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т******* ХХК-ийн хашаа барих зөвшөөрөлгүй, хашааны суурь ухаж газар шорооны ажил хийсэн зөрчлийг тогтоосон гэх улсын байцаагч нь хяналт шалгалт хийх холбогдох журмын зохицуулалтыг баримталж ажиллаагүй байна. Мөн нэхэмжлэгч Т******* ХХК-ийг удаа дараа буюу ноцтой зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. 4. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: 4.1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно, 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:, 34.6.6-д газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж тус тус заасан. 4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[1] 2023 онд төлөх төлбөр 22785840 төгрөг, үлдэгдэл 22785840 төгрөг, 2024 онд төлөх төлбөр 22785840 төгрөг, үлдэгдэл 22785840 төгрөг, 2025 онд төлөх төлбөр 22785840 төгрөг, төлбөрийн үлдэгдэл -45571680 төгрөг, нийт төлөх төлбөр, 68357520 төгрөг, төлсөн төлбөр 68357520 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэсэн байна. 4.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан баримтууд болох 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[2], Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09-19/587 дугаар албан бичгээр[3] нэхэмжлэгч Т******* ХХК нь 2023, 2024 онуудад газрын төлбөрийг төлөөгүй, харин 2025 оны газрын төлбөрийг төлөхдөө өмнөх онуудын газрын төлбөрийн хамт буюу нийт 68357520 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2026 оны газрын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна. 4.4. Энэ тохиолдолд маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дүгээр тушаалыг гарахаас өмнө нэхэмжлэгч Т******* ХХК-аас өмнөх онуудын газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан зөрчлийг арилгаж, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газрын төлбөрийн үлдэгдэлгүй болсон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хугацаа хэтрүүлж, зөрчил үүссэний дараа нөхөн төлсөн нь гэрээний үүргээ хугацаандаа, зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 5. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: 5.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-д Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ... гэж заасан байна. 5.2. Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзэхэд гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх нөхцөл байдлыг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг захиргааны байгууллагаас хэрэгжүүлж хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан байх нөхцөл хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргахаар хуульчлан заасан байна. 5.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т******* ХХК нь Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2******* дугаартай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий газрыг ашиглах зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Байгаль орчны үнэлгээ ажлын гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр М******* ХХК-тай №2024/022 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, 2024 онд Эзэмшил газрын байр зүйн дэвсгэр зургийг М******* ХХК-аар хийлгэсэн, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2024/022 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2026 онд Буудаллах, отоглох орон байрны загвар зургийг боловсруулж нэхэмжлэгчээс үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан нь тогтоогдсон байна. 5.4. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг ашиглах талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх-ийг нягтлан шалгаагүй, бодит нөхцөл байдлыг тодруулж үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасантай нийцээгүй байна. 5.5. Энэ талаарх анхан шатны шүүхийн ... гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй. Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий тушаалыг гарах цаг хугацааны газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байсан, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж маргаан бүхий газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон, хариуцагчийн шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
| |
| |