Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

2017         03           14                                     74

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,                                           

иргэдийн төлөөлөгч Ч.Банзрагч,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

шинжээч эмч Ц.Ганболд,

хохирогч П.Буянтогтох,

шүүгдэгч Д.Александр, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Г.Оюунболд, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч Н.Бүрэн, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Ч.Баттүшиг, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Доржийн Александр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөөврийн буурлынхан овогт Ганболдын Оюунболд, Хярын тайжууд овогт Чойжилсүрэнгийн Баттүшиг, Жаран овогт Намхайн Бүрэн нарт холбогдох 201526030102 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, вагон найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 хороо, Буянт-Ухаагийн 17-598 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагналгүй,

1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын шүүхийн №125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168 б, 171 дүгээр зүйлд зааснаар нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн №186 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн №67 дугаартай захирамжаар өвчний учир ялаас чөлөөлөгдөж байсан. Боржигин овогт Доржийн Александр /РД:ЧЗ64081432/

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 19 гудамж 670 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөөврийн буурлынхан овогт Ганболдын Оюунболд /РД:ШЕ79031010/

3. Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд нийтийн байранд түр оршин суудаг, гавъяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан. Хярын тайжууд овогт Чойжилсүрэнгийн Баттүшиг. /РД:ШЕ79051813/

4. Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 8-122 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Жаран овогт Намхайн Бүрэн /РД:ЧО68112212/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Александр нь урьд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлж, өвчний учир ялаас чөлөөлөгдсөн, ялгүйд тооцох хугацаа арилаагүй байхдаа буюу давтан үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд согтуугаар иргэн Н.Энхтөрийг “эхнэртэйгээ хардсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж өөрийн суга таягаар тархи толгой руу цохиж, зодон баруун зулайн хатуу хальс доорхи цус харвалт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан,

Шүүгдэгч  Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар нь бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн “тахир дутуу хүнийг дээрэлхэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Н.Энхтөрийн толгой, цээж рүү өшиглөж, биед нь нүүрний зулгаралтууд, цус хуралтууд бүхий хөнгөн, 5-6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Александр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороонд байрлах “Галуут мандал” дэлгүүрийн ломбарданд эхнэрийн хамт очиж гар утас зарсан. Тэр үед Ч.Баттүшигтэй тааралдахад “Алагаа ахаа шар тайлаад өгөөч” гэж гуйхаар нь 10000 төгрөг өгсөн ба тэр мөнгөөр Ч.Баттүшиг 1 шил архи аваад задлаад надад хийж өгөхөөр би уугаагүй. Би архи уухгүй гээд Ч.Баттүшиг, Г.Оюунболд, Н.Бүрэн, талийгаач Н.Энхтөр нараас хол очиж зогссон. Гудамжны доороос Батсум ирж байсан ба Батболд хашаанаасаа гарч байсан. 10-р гудамжны үзүүрээс манай эхнэр ирээд “надад нэг хийгээд өгөөч” гэхэд архи нь дууссан байсан. Манай эхнэр “шавх руу уухгүй” гээд явсан. Ч.Баттүшиг “шартсан хүний шарыг тайлах нь их буян байдаг юм” гэхээр нь дахин 10000 төгрөг өгсөн. Мөн Батсумд 2000 төгрөг, Н.Бүрэнд 500 төгрөг өгсөн. Ч.Баттүшиг 2 дахь шил архинд явж ирчихээд “эхнэр чинь цүнхээ хаячихлаа” гэхээр би хэлэхээр явсан. Ч.Баттүшиг, Н.Бүрэн, Г.Оюунболд Н.Энхтөр нар 2 дахь шил архиа уухаар үлдсэн. Тэд нар намайг хойноос дуудаад  байхаар би буцаж очсон. Ч.Баттүшиг нэг хашааны дайтай Н.Бүрэн хойноос харин Г.Оюунболдыг мэдэхгүй, талийгаач Н.Энхтөр хашааны дээд талаар би хашааны доод талаар явж байхад намайг талийгаач гэнэт боосон. Би гарыг нь тавиулах гэтэл 2 таяг унасан. Талийгаач бид 2 давхралдаад унасан. Талийгаач миний нүүр рүү өшиглөхөд гараараа хаасан. Ч.Баттүшиг миний куртикны араас чирээд явахад түнх цаашаа чихэгдсэн. Тэр үед хэнийг нь мэдэхгүй Н.Бүрэн, Г.Оюунболд 2-ын нэг нь араас гарыг минь бариад Ч.Баттүшиг энгэрээс түрийвчийг маань авсан. Тэгээд Ч.Баттүшиг хэвлий орчимд 2-3 удаа өшиглөсөн. Н.Бүрэн миний зүүн гарнаас сугадаад би баруун гараараа тулаад хашаа налж суусан. Тэр үед эд нар оволзоод зодолдоод байсан. Хэн нь хэнтэй зодолдсоныг мэдэхгүй. Би Н.Бүрэнд таяг гэж дохиогоор ойлгуулахад надад таягыг минь авчирч өгсөн. Би хашаа налаад боссон ба тэр үед усны тэрэгтэй хүн 2 хүүхэдтэйгээ ус авахаар явж байсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг авч явсан. Цагдаагийн машин дотор Н.Бүрэн миний түрийвчийг “газар унагаасан байна” гээд өгсөн гэв.

 

Шүүгдэгч Д.Александр мөрдөн байцаалтанд 2015.04.03-ны өдрийн сэжигтнээр мэдүүлэхдээ “...Би дахиад мөнгө өгөөд анхны авсан 0,75 литрийн архинаас нэг ширхэгийг авсан. Архины нэрийг мэдэхгүй байна. Архийг Баттүшиг архи авчирсан. Архи уугаад би жаахан манарсан. Энэ архийг ууж дуусаад зодоон болсон. Би яг юу болсныг мэдэхгүй. Нэг харахад талийгаач газар унасан байсан. Би таяган дээрээ зогсоод боль, боль гэж байснаа санаж байна. Цагдаагийн машин ирээд суулгаад аваад явсан. Би, Баттүшиг, Бүрэн нар байсан. Би зургуулаа байсан байх гэж бодож байна. Сүүлд ухаан орох үед талийгаач газар хэвтэж байсан, Баттүшиг, Бүрэн бид гурав талийгаачийг тойроод хараад зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Би ухаан ороод нэг сэрэхэд хамар, амнаас нь цус гарч байсныг хараад болиочээ гэж хэлсэн. Би 2 дахь шил архийг уугаад тасарсан байсан. Иймээс мэдээгүй. Би хар өнгийн савхин куртик, доороо саарал өнгийн өмдтэй, хар өнгийн кепка малгайтай явж байсан. Баттүшиг ямар хувцастай байсныг сайн мэдэхгүй байна. Бүрэн нь бор билүү, хүрэн өнгийн богино куртик өмссөн. Ногоон билүү тийм өмдтэй байсан. Би санахгүй байна, согтуу байсан учраас юу хийснээ санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 196-199-р хуудас/,

 

2015.10.01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би талийгаачийн хажуугаар гарах гэтэл талийгаач ямар ч үг дуугүй намайг савхин куртикний энгэрээс барьж аваад боосон би тавиулах гэсэн чинь миний 2 суга таяг газар унасан би толгой эргээд хачин болоод газар ойчсон, тэгсэн талийгаач миний нүүр лүү өшиглөсөн тэгэхээр нь би гараараа хаасан 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн хажуунаас нэг хүн миний бөөр лүү өшиглөсөн, тэгээд нэг харсан Баттүшиг зогсож байхаар нь Баттүшиг намайг өшиглөсөн юм байна гэж би бодсон гэтэл миний таягаар Баттүшиг нь миний толгойд нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд миний куртикний захаас бариад намайг чирсэн, ингээд унасан газраас нилээн холдсон тэгсэн цаана нэг эмэгтэй наадах хөл гаргүй хүнийг аллаа шдээ болиоч гэж дуугарч байсан. Миний араас нэг нь хөдөлгөхгүй гар барьчихсан байсан. Тэгсэн Баттүшиг миний энгэрийн карманаас түрийвчийг авсан. Би дуугарах гэсэн чинь хоолойноос дуу гарахгүй байсан. Баттүшиг талийгаачийн өөдөөс хараад зогсож байхаар нь араас нь түрүүвчээ авах гэж гараа сарвайсан миний дуу гарахгүй байсан. Тэгсэн Баттүшиг эргээд намайг мөр лүү өшиглөсөн. Тэгснээ миний гэдэс рүү дахиад 2 удаа өшиглөсөн тэгэхэд би амьсгаа авч эхэлсэн тэгээд эргээд хажуу тийшээ болох гээд дахиад Баттүшиг миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн Бүрнээ ирж намайг босгосон намайг хашаа налуулж суулгасан. Би Бүрнээг таяг аваад өг гэж хэлэх гээд дуу гарахгүй байсан гараараа заасан чинь таяг авч өгсөн. Тэгсэн талийгаач Энхтөр миний хажууд хашаа руу толгойгоороо налсан хагас суугаа байдалтай байж байсан тэгтэл цагдаагийн машин ирсэн...гэх  мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 28-30-р хуудас/,

 

Шүүгдэгч Г.Оюунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд:

2015.06.12-ны өдөр сэжигтнээр “...Талийгаач нь Алагаад чамайг шоронд байхад авгайг чинь би нухдаг байсан гэж хэлсэн. Тэгээд Алагаа ах эхэлж талийгаачийг таягаараа цохиж эхэлсэн. Алагаа ах талийгаачтай барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Алагаа ах хөлгүй, хиймэл хөлтэй болохоор газар унасан. Энэ үед Баттүшиг дундуур нь орж талийгаачийг цохьсон. Талийгаач газарт унахад Алагаа ах таягаараа цохиж, Баттүшиг 2-3 удаа  өшиглөсөн, харин би өшиглөөгүй. Би Бүрэн ахтай хамт болиочээ гэхэд Алагаа ах чамд хамаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд “за за би явлаа” гээд явсан. Баттүшиг өшиглөж байхад Батболд ах хашаанаасаа гарч ирээд бид нарын хажууд ирж “болиочээ” гэж байсан. Алагаа ах таягаараа талийгаачийн цээж, толгой руу нь цохиж байсан. Баттүшиг нь талийгаачийн цээж тус газарт өшиглөж зодсон. Баттүшиг нь талийгаачийг “энэ яасан хогийн пизда вэ, нэг нь байхгүй байхад авгайг нь нухаад, яасан хогийн пизда вэ” гэж хэлээд талийгаачийг зодож эхэлсэн. Би хар өнгийн дунд зэргийн урттай хавар, намрын куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Бүрнээ ах юу билээ цэнхэрдүү өнгөтэй өмдтэй, саарал өнгийн куртиктай байсан. Баттүшиг нь ямар хувцастай билээ, цэнхэрдүү хувцастай явж байсан шиг санагдаад байна. Бүрнээ, Александр, Баттүшиг гурав үлдсэн. Талийгаач хашаа налаад хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 206-208-р хуудас/,

2015.06.18 өдөр яллагдагчаар “...намайг очиход талийгаач би чамайг шоронд байхад чиний эхнэртэй чинь явж байлаа гэж ярьсан. Тэгэхэд Алагаа ах уурлаад талийгаачийг цохиод талийгаач Алагаа ахыг газар унагаасан. Баттүшиг “энэ яасан овоо амьсгаа вэ” гээд талийгаачийг өшиглөж зодсон. Унасан байхад нь цээж бие рүү нь өшиглөсөн. Би “болиочээ, наадхаа боль” гэж хэлсэн. “Бид нарын асуудал чамд хамаагүй шүү, чи зүгээр зайл” гэж Алагаа,  Баттүшиг хоёр хэлсэн. Би тэгээд нэг удалгүй тэндээс яваад өгсөн. Баттүшиг намайг явахад талийгаачийг зодож л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 211-212-р хуудас/,

2015.10.08-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан “...Энхтөр нь Александр ахыг цохиод авсан. Александр нь хойшоо хашаа налаад унаж байсан. Тэгэнгүүт Баттүшиг талийгаач Энхтөрийг хажуунаас нь гараараа цохиж байгаа харагдсан. Талийгаач Энхтөр газар унангуут Баттүшиг очоод 2-3 удаа цээж хэвлий орчимд өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод “юу болсон юм бэ больцгоо” гэж хэлсэн. Тэгсэн Александр ах “бидний асуудал чамд хамаагүй зайл” гэж хэлсэн. Баттүшиг ч чамд хамаагүй гэж хэлсэн. Бүрнээ бол хажууд нь хараад зогсож байсан талийгаач нь “намайг яаж байгаа юм бэ” гэхэд нь би “та нар өөрсдөө учраа ол, больцгоо” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Александр ах миний харснаар бол газар унасны дараа 2-3 удаа таягаараа талийгаачийг цохиж байсан. Яг хаана нь цохисныг сайн хараагүй. Баттүшиг тэр залууг шанаанд нь цохиод газар унагааж байсан газар унасан хойно цээжин тус газар нь 2-3 удаа өшиглөсөн. Ер нь 2-3-аар тогтохгүй. Нилээн хэд өшиглөсөн цээжнээс дээгүүр л өшиглөөд байсан. Бүрнээ энэ зодоонд оролцоогүй. Харин хохино муу хулгайчийг алаад өг гэж хэлээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 22-24-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Баттүшиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бид 2 шил архи авч уугаад дуусах үед Александр талийгаач хоёр зодолдоод давхарладаад унасан. Би архины шилийг айлын хашааны завсраар хийчихээд ирэх үед Н.Бүрэн тэр хоёрыг салгаж байсан. Би Н.Бүрэнтэй хамт Д.Александрыг 2 талаас нь сугадаад талийгаачаас өргөж холдуулсан. Тэр үед Г.Оюунболд дээрээс ирсэн. Г.Оюунболд ирээд юу болсон талаар асуухад би “Алагаа ахыг шоронд байхад Н.Энхтөр эхнэрийг нь эргүүлдэг байсан гэнэ” гэхэд Г.Оюунболд “ямар даварцан юм бэ” гэсэн. Би Н.Бүрэн ахтай нийлж зодооныг салгаад байх үед цагдаа нар ирсэн. Александр ах Н.Бүрэн бид 3 урд гудамжины ар талд зогсож байхад цагдаа нар ирсэн. Харин талийгаач зодоон болсон газраа хэвтэж байсан гэв.

 

мөрдөн байцаалтанд 2015.04.03-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ “...Александр ах Энхтөр рүү чи намайг шоронд байх хооронд эхнэртэй минь явалддаг байсан гэл үү гээд агсам тавьж эхэлсэн. Энхтөр нэг юм ярихгүй зогсоод байсан юм. Бид нар гудамжинд тойрч зогсож байгаад ууж байсан юм. Гэнэт Александр ах дээр нь гараад гараар цохиод байсан ба Бүрнээ ах бид хоёр Александр ахыг салгаж авах хооронд таягаараа саваад цохиод бас хөлөөрөө дэвсээд байсан. Бүрнээ ах бид хоёр Александр ахыг аваад холдуулаад дээр очоод зогсож байхад Александр ах дахиж очоод зодолдох гээд байхаар нь Бүрнээ ах бид хоёр хориод зогсож байтал алаг машинтай 2 цагдаа ирээд тэр юун хүн хэвтэж байгаа юм, юу болсон юм гэхээр нь Бүрнээ ах энэ хоёр зодолдоод бид хоёр салгаад зогсож байна гэж хэлсэн юм. Александр ахыг Энхтөрөөс салгаж аваад дээшээ явахад Александр ахын салсан гэх эхнэр нь Энхтөрийг чи миний хайрыг битгий дээрэлхээд бай гээд тэврээд үнсээд үлдсэн ба цагдаа ирэх үед алга болсон байсан. Тэгээд нэг цагдаа нь Бүрнээ ах Александр ах бид 3-ыг цагдаа руу аваад явсан. Нөгөө цагдаа нь Энхтөрийн хажууд үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 224-225-р хуудас/,

2015.04.10-ны өдөр сэжигтнээр дахин “...Александр талийгаачийн нүүр рүү 2-3 удаа цохиж аваад зууралдаж аваад газар унасан. Энэ хоёр дээр доороо ороод 2-уулаа харилцан зодолдож эхэлсэн. Бүрэн бид хоёр Александрыг салгаад авахад таягаараа талийгаачийг балбаад цохиод байсан, хөлөөрөө бас тийрээд байсан. Бид Александрыг салгаад авахад Энхтөрийг Александрын эхнэр тэвэрч үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 229-230-р хуудас/,

2015.05.29-ний өдөр яллагдагчаар “...Александр Энхтөр 2 маргалдаж эхэлсэн. Чи намайг шоронд байх хооронд манай эхнэртэй явалддаг байсан шүү чи гэж Александр хэлээд Энхтөртэй хэрүүл хийж эхэлсэн. Хэрэлдээд ирэхээр нь амьтан хүний анхаарлыг татах хэрэггүй, наадах хэрүүл уруулаа боль гэж би ч хэлсэн. Бүрнээ ч хэлсэн. Александрын эхнэр гэх эмэгтэйн цүнхэнд шилэн аяга байсан ба энэ аягаар архи хундагалаж байсан. Би нэг гартаа архи бариад нөгөө гартаа архи бариад ууж дуусаагүй байхад Энхтөр, Александр хоёр зодолдож эхэлсэн. Тэр хооронд би ууж байсан архийг хундагандаа хийж ууж дуусгаад шилийг айлын хашаа руу шидчихээд очиж зодооныг салгасан. Зодооныг салгах үед Бүрнээ надтай хамт салгасан. Александрыг татаж босгож ирсэн. Тэр хооронд Александр таягаараа хөлөөрөө хохирогч Энхтөрийг цохиж зодож байсан. Бүрнээ бид хоёр Александрыг салгаж авах хооронд Александрын авгай “чи миний хайрыг битгий дээрэлхээд байгаач” гээд хохирогч Энхтөрийг тэвэрч аваад хашаа налаад үлдсэн. Тэр үед салгахад Александр “энэ мууг алаад хаячих уу” гэж буцаж очих гэж дайраад байсан. Бүрнээ бид хоёр “яах гээд байгаа юм бэ, хэрэггүй” гэж Александрыг хориглоод зодоон болсон газраас холдуулаад байсан. Тэгээд зодооныг салгаад Александрыг хоригдоод зогсож байхад цагдаа нар ирж Бүрнээ, Александр бид гурвыг бариад авч явсан. Бид гурвыг цагдаагийн кабон руу авч явах үед жижүүрийн нэг цагдаад хохирогч Энхтөртэй хамт үлдсэн. Би бол Оюунболдыг зодоон цохион хийж байсныг хараагүй. Александр болон талийгаач Энхтөр хоёр зодолдсон. Александр Энхтөр хоёр дээр доороо ороод газарт хэвтсэн зодолдож байхад Александрыг дээрээс нь татаж босгож авсан. Александр нь Энхтөрийн дээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 233-235-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Бүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд

2015.04.03-ны өдөр сэжигтнээр “...Би тамхи аваад эргэж иртэл Энхтөр Александрыг түлхээд унагаасан байсан. Александр уначихаад нөгөө Энхтөрийнхөө хөлнөөс зуураад  унагаагаад таягаараа нүүрэнд нь 2-3 удаа цохиод байсан юм. Таягных нь үзүүрийн бондгор шиг юм нь салаад унасан байсан. Тэгтэл цагдаагийн алаг тэрэг ирээд баригдаж ирсэн юм. Александр эхнэрээ  Энхтөртэй хардсан юм шиг байна лээ, Александр Энхтөрийг манай эхнэртэй явалдах гээд байсан гэж хэлээд муудалцаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 213-214-р хуудас/,

2015.04.10-ны өдөр сэжигтнээр дахин “...Оюунболд Баттүшигтэй нийлж талийгаачийн толгой руу нь өшиглөж дэвссэн. Талийгаач Александрыг цохиод газарт унагаасан. Александр унасан хойно талийгаачийн хөлнөөс татаж газарт унагаасан байсан. Александр хажууд нь хэвтэж байхдаа талийгаачийн нүүр рүү 2-3 удаа цохиж авсан. Би гүйж очоод Александрыг татаад босгосон чинь Баттүшиг хүрч ирээд талийгаач Энхтөрийг “хөлгүй тахир дутуу хүнийг дээрэлхлээ” гээд толгой руу нь өшиглөсөн. Талийгаач согтуу газарт хэвтэж байсан. Энэ үед Оюунболд бас хүрч ирээд талийгаачийн толгой руу нь өшиглөсөн. Би Баттүшигийг салгах гэсэн чинь Оюунболд талийгаачийн толгой руу нь өшиглөөд би Оюунболдыг барьж авахад Баттүшиг өшиглөөд байсан. Энэ хоёр талийгаачийн хоёр талд нь гараад толгой руу нь ээлжилж өшиглөсөн. Александр босчихоод хажуу талд нь хашаа налаад зогсож байсан. Александрыг босгохоос өмнө газарт хэвтэж байхад Энхтөрийн хөлнөөс татаж унагаагаад тэгээд хажууд нь хэвтэж байхдаа таягаараа Энхтөрийн нүүр нь 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 217-218-р хуудас/,

2015.06.05-ны өдөр яллагдагчаар “...Александр хохирогч хоёр маргалдахаар нь эргээд харсан чинь Александр хохирогч хоёр бие биенээ энгэрээсээ барьсан, заамдаж авсан байсан. Александрыг хохирогч буюу талийгаач цохиод унагаасан. Александр унаад талийгаачийн хөлнөөс зуураад өмднөөс нь татаад хажуудаа унагаасан. Александр таягаараа талийгаачийг 2-3 удаа цохисон. Талийгаач Александрын таягны үзүүрийн бондгороос нь барьсан. Александр таягаа татаж байхад таягийн үзүүр хэсэг нь салсан. Би Александрыг өргөж босгосон. Өргөөд байж байхад Баттүшиг, Оюунболд хоёр хүрч ирээд “хөлгүй хүнийг дээрэлхлээ” гээд талийгаачийг өшиглөсөн. Баттүшиг нь түрүүлж ирсэн. Баттүшиг, Оюунболд хоёр хоёулаа талийгаачийн толгой руу нь өшиглөж байсан. Би эхэлж Баттүшигийг салгах гээд ханцуйнаас нь татсан чинь Баттүшиг гараа урагшаа татаж сугалж авсан. Би тэнцвэр алдаад арагшаа 2-3 алхам ухарсан. Би харсан чинь Оюунболд талийгаачийн толгой руу нь өшиглөж, дэвсэж байсан. Би нөгөө талаар нь тойрч Оюунболдыг татаад “чи хүн аллаа шдээ, болиочээ” гэхэд Оюунболд больсон. Оюунболд, Баттүшиг хоёр талийгаачийг өшиглөж байхад Александр хашаа налаад зогссон, өмсөж байсан хар өнгийн куртикийн баруун цээж тус газар нь урагдсан байсан. Би Оюунболдыг босгох гээд тонгойсон чинь талийгаач хурхирч байх шиг дуугарч байсан. Би доошоо сууж чадахгүй учраас талийгаачийг татаж чадаагүй. Тэгж байхад алаг машин ирсэн. Би нэг саарал өнгийн өвлийн куртик, саарал өнгийн өмд өмссөн байсан. Баттүшиг богино бараан өнгийн куртиктэй. Ямар өмд, гутал өмссөн байсныг нь санахгүй байна, Оюунболд өшиглөсөн. Би Александрыг өргөж босгоход “энэ намайг цохидог байна шдээ. Энэ манай эхнэрийг оролддог гэнэ” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 221-223-р хуудас/,

2015.09.23-ны өдөр яллагдагчаар дахин “...Энхтөр, Александр хоёр миний араас алхсан. Тэгтэл миний ард чанга чанга дуугараад хоорондоо маргалдахаар нь эргээд хартал Энхтөр, Александрын нүүр рүү нь гараараа шанаа орчимд нь цохиод авсан. Тэгсэн Александр хоёр суга таягтайгаа зуурсан чигээрээ газар унахдаа Энхтөрийн хувцаснаас нь зуураад хамтдаа унасан. Тэгсэн Александр нь баруун гар талынхаа суга таягийг баруун гараараа барьж байгаад Энхтөрийн нүүр рүү нь нэг цохиод нүүрэнд нь оносон, дахиад нэг цохиход талийгаач Энхтөр гараараа хаагаад таягийг нь бариад авсан таягийг 2 талаас таталцсан чинь таягны урд талын сунадаг хэсэг мултраад унасан. Тэгэхээр нь би очоод Александрыг өргөөд татаад босгосон. Гэтэл цаана Баттүшиг, Оюунболд хоёр үлдсэн архийг уугаад үлдсэн байсан. Баттүшиг түрүүлж ирээд Александрын нөгөө талаас нь надтай цуг дэмжээд босгосон. Тэгэнгүүт ар талд нь Энхтөр газар унаад босох гэж байхад нь хөлгүй хүнийг яасан их дээрэлхдэг юм гээд өшиглөсөн. Яг хаана нь өшиглөснийг би сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл би Александрын нөгөө талаас нь бариад түүнийг барьж байсан болохоор хараагүй. Тэгэхээр нь би Баттүшигийг болиоч гээд гарнаас нь татсан чинь гараа татаад сугалаад авсан. Би тэнцвэр алдаад арагшаа хэд хэдэн удаа хий гишгээд тэнцвэр алдаж байхад цаанаас Оюунболд хүрч ирээд талийгаач Энхтөрийн толгой хавьд нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Оюунболдыг “чи хүн аллаа” гээд араас нь барьж аваад татсан. Оюунболд нь над руу цочсон юм шиг эргэж харсан. Энэ үед шөрмөс Болдоо нилээн зайнаас над руу хандаж Бүрнээ наадхаа болиулаачээ гэж хашгирсан. Оюунболдыг би араас нь татаад салгахад талийгаач Энхтөр нь газар дээшээ хараад хэвтсэн байсан. Тэгэхэд талийгаачийн өмд нь доошоо болоод бэлэг эрхтэн нь гарчихсан байсан. Тэгсэн Оюунболд нь “энэ яачихсан юм бэ” гээд бэлэг эрхтнийг нь хэлэхээр би Энхтөрийг бэлэг эрхтэндээ вазилин шахуулсныг урьд нь мэддэг болохоор “наадах чинь вазилин шахуулчихсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд би өмдийг нь дээш болгоод өөрийг нь өргөж босгох гэсэн чинь хурхирч байгаа юм шиг дуугараад байсан. Александр талийгаач хоёр газар унасны дараа Александрыг очиж өргөж босгоход “Намайг шоронд байхад энэ манай эхнэртэй явалддаг байсан гэнээ” гэж Александр надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь би ийм юмнаас болж маргасан юм байна гэж бодсон. Александрын хувьд анх цуг газар унасны дараа нүүр рүү нь хэдэн удаа таягаар цохисон нүүрэнд нь нилээн хүчтэй цохисон талийгаач гараараа хаагаад таягийг нь бариад авсан юм. Баттүшиг Александрыг өргөж босголцоод эргээд шууд талийгаачийг өшиглөсөн, хаана нь өшиглөснийг тухайн үед анзаараагүй дунд нь хаагдаад харагдаагүй нэг өшиглөсөн болов уу, Оюунболд нь намайг салгах хооронд талийгаачийн толгой руу нь 3-4 удаа өшиглөсөн, яг аль хавьд өшиглөснийг мэдэхгүй, ямар ч байсан толгой хавьд нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 37-39-р хуудас/,

Хохирогч П.Буянтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд хүүгээ алдсанд маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 3.518.300 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Гэрч Б.Батчулуун мөрдөн байцаалтанд

2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: “2015 оны 04 сарын 02-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-254 тоотод байрлах гэрээс охин Цэцэгдарь, хүү Даянжалбаа нарын хамт гарч явган алхаад манай гудамжнаас Нисэхийн автобусны эцсийн буудал хүртэлх нарийн гудамжаар хадам ээжийн гэрт очихоор явж байсан. Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд ирэхэд 40 орчим насны туранхай бараан өнгийн хувцастай залуу газар хэвтсэн хажууд нь 3 хүн зодож байсан. Тэр 3 хүн нийлж газарт хэвтсэн байсан хүний толгой тархи, гэдэс рүү өшиглөж дэвсээд зодоод байхаар нь тэд нар руу хандаж “та нар болиочээ, нэгнийгээ аллаа шүү дээ” гэхэд тэдний нэг нь “чамд хамаагүй энийг алсан ч яахав” гэж бүр зодоод байсан. Тэд хэвтэж байсан хүнийг алах шинжтэй толгой тархи руу нь дэвсээд үйлдлээ зогсоох шинжгүй байхаар нь айгаад гудамжны үзүүр дээр очиж 95256400 гэсэн өөрийн дугаараас 19 цаг 12 минутанд 102 руу залгаж дуудлага өгсөн. Хашааны дэргэд нүүр нь дээшээ харсан, цээж хэсэг нь дээшээ харсан ба хоёр хөл нь хагас хагас баруун хажуугаар хэвтсэн байсан. Нүүр ам нь цус болсон байсан. Хэвтэж байсан хүний нисэхийн эцсийн буудал талд буюу дэргэд нь хашааны хажууд төмөр хос суга таягтай хүн нь шаргалдуу богино куртик өмссөн, 1 метр 65 см орчим нуруутай, таргандуу, улаан шаргал царайтай, дөч орчим насны хүн байсан. Хэвтэж байсан хүнээс нарийн гудамж талд толгойн хажууд цэнхэр жинсэн өмдтэй, богино бараандуу куртиктай, туранхайдуу дунд зэргийн нуруутай дөч орчим насны хүн байсан, энэ хүний царай зүсийг нь хараагүй. Суга таягтай хүний хажууд костюмын өмдтэй бараан куртиктай, дунд зэргийн биетэй, 1,65-1,70 см орчим нуруутай, дөч орчим насны эрэгтэй хүн байсан. Бид нарыг гудамжаар гарахад энэ зодоон болж байсан. Таягтай хүн цохиж байсныг би хараагүй. Манай охин Цэцэгдарь надад “хөл муутай юм байж таягаараа цохьлоо” гэж хэлэхээр нь би малгайтай нөхөр тэр хэвтэж байсан хүнийг таягаараа цохьсон байна гэж бодсон. Цэнхэр жинсэн өмдтэй хүн хөлөөрөө дэвсэж зодчихоод дараа нь гараараа толгой руу гарахдаа цохисон. Дараа нь таягтай хүний хажууд зогсож байсан хүн хөлөөрөө гэдэс, хэвлий орчим руу өшиглөсөн. Намайг байхад тэр хүн ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй хэвтэж байсан. Ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. Мөн намайг байхад хоорондоо юу ч яриагүй. Энэ гурван хүн согтуу байсан. Гэхдээ хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байгаагүй. Ухаан мэдрэлтэй байсан. Зодож байсан гэх 3-н хүнийг би огт танихгүй. Харин суга таягтай хүн хааяа нисэхийн эцсийн буудалд согтуу, халамцуу явж байсныг харж байсан. Зодооныг надаас өөр хөндлөнгийн хүнийг хараагүй. Хэвтэж байсан хүн анх харахад зогсож байсан. /хх-ийн 1-р хавтас 123-126-р хуудас/,

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэхдээ: ... нэг бараан хувцастай залуу толгой нь хашаа руу харсан байдалтай турбаг дэрлэсэн, хөл нь урагшаа харсан 2 хөл нь бага зэрэг нугаларсан хэвтэж байсан. Хажууд нь хэвтэж байгаа хүний толгойны баруун талд 2 суга таягтай богино шар куртиктай улаан шар царайтай хүн хашаа налаад зогсож байсан. Хэвтэж байгаа хүний зүүн буюу дээд талд нь жинсэн өмдтэй хүн байсан шиг санагдаж байна. Цайвар цэнхэр өнгөтэй л өмд өмссөн хүн шиг санагдаж байна. Хөл талд нь бас нэг залуу зогсож байсан тэр нь туранхайдуу бараандуу хувцастай хүн байсан, хүрэн бор өнгийн өмд цамцтай байлуу сайн санахгүй байна. Анх намайг харахад толгойных нь зүүн талд зогсож байсан жинсэн өмдтэй залуу хэвтэж байсан. Хүний толгой тус газар нь гараараа 2 удаа их хүчтэй цохисон, тэгэхэд чад, чад гэж цохисон дуу сонсогдсон. Тэгэхээр нилээд хүчтэй цохисон байх, толгойных нь аль хавьд цохисныг мэдэхгүй ямар ч байсан толгойных нь хавьд цохьсон, хөл орчимд нь зогсож байсан залуу тэр хэвтэж байгаа хүний хэвлий тус газар нь 2 удаа өшиглөсөн. Би бараг хажууд нь  шахуу дөхөж очоод “хөөе болиоч та нар нэгнийгээ аллаа шүү дээ наад хүн чинь уначихсан байгаа биздээ” гэж хэлсэн. Тэгээд би хоёр хүүхдээ дагуулаад хажуугаар нь зөрөөд доошоо өнгөрсөн. Тэгтэл манай охин эргэж харснаа хөөе аав тэр таягтай хүн таягаараа цохиод байна шүү дээ гэж хэлсэн. Намайг анх харахад зодуулж байсан хүн газар хэвтсэн ямар ч эсэргүүцэл үзүүлэх нь битгий хэл ямар ч хөдөлгөөнгүй ухаан алдсан бололтой нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тийм байхад нь жинсэн өмдтэй залуу нь нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэр хэвтэж байсан хүний хөлд нь зогсож байсан хүн хэвлий орчим нь 2 удаа өшиглөж надад харагдсан. Намайг нарийн гудамжаар анх гарч ирэхэд цэнхэр жинсэн өмдтэй хүн хэвтэж байгаа хүний толгой руу нэг удаа дэвсэж харагдсан, тэгээд доошоо яваад дөхөөд очиход тэр хүн гараараа толгой руу нь 2 удаа цохисон. Таягтай хүн нь улаан ягаан царайтай олон хоног архи уугаад нүүр нь хавганачихсан юм уу гэмээр хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 208-210-р хуудас/

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэхдээ: Шар куртиктэй хүн гэдэг блок хашаа банзан хашаа 2-ын завсар хашаа налаад зогсож байсан. Тэр хүний зүүн гар талд нэг хүн газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр хэвтэж байгаа хүний зүүн гар талд нь буюу толгойн тус газар нэг залуу зогсож байсан. Хашаа налаад зогсож байсан хүнийг л би шар куртиктэй байсан гэж миний ой толгойд орж ирээд байгаа юм хооронд нь  андуурсан байж болох юм, ямарч байсан хашаа налаад зогсож хүн 2 суга таягтай байсан, газар хэвтэж байгаа хүний 2 талд  зогсож байсан 2 хүнийг үнэхээр ямар хувцастай байсныг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 237-238-р хуудас/

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: Шар куртиктэй хүн нь блокон хашаа банзан хашаа 2-ын завсар хашаа налаад суга таягтай зогсож байсан, зүүн урд буюу зүүн гар талд нь бас нэг хүн зогсож байсан, түүний өмссөн хувцсыг нь ажиглаагүй, тэр хүний зүүн гар талд нэг хүн газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр хэвтэж байгаа хүний зүүн гар талд буюу толгойн тус газар нэг залуу хашаа налаад зогсож байсан юм. Суга таягтай хүнийг шаргалдуу куртиктэй юм уу гэж харсан, нөгөө хажууд нь зогсож байгаа хүний нэгийг цэнхэр өнгийн даавуу ч юм уу, жинс ч юм уу тийм материалаар хийсэн өмдтэй байна уу гэж харсан. Нарийн гудамжны аман дээр бараан хувцастай согтуу залуу зөрсөн, тэгээд доошоо харахад доор хэсэг залуучууд зогсож байсан. Би тэр хүнийг доор байгаа хүмүүстэй цуг байсан хүн байна даа гэж бодоод өнгөрсөн, ингээд доош гудамж уруудаад явж байтал доор байсан хүмүүсийн газар хэвтэж байсан хүний толгой талд нь зогсож байсан хүн түүнийг толгой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиод авсан, тэгтэл газар хэвтэж байгаа хүний хөл орчимд зогсож байсан хүн гэдэс, хэвлий орчимд нь 1-2 удаа өшиглөөд авсан. Тэгээд намайг өнгөртөл өөр ямар нэгэн юм болоогүй. Гэтэл манай 8 настай охин миний хажууд усны тэрэгний нэг гарнаас бариад явж байгаад тэр хүмүүсийг өнгөрөхдөө миний араар харснаа таягтай ах нь “таягаараа цохьчихлоо шдээ” гэж хэлэхээр нь “битгий муухай юм хараад бай чи урагшаа хараад яв” гэж хэлээд доошоо гудамж руу уруудсан. Тэгэхэд таягтай хүн газар хэвтэж байсан хүнийг таягаар цохьлоо гэж бодсон, би түүнийг бол хараагүй, тэгээд гудамжны доод үзүүр дээр очоод 102-т дуудлага өгчихөөд бид цаашаа 17-р гудамж руу яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 210-211-р хуудас/

 

 Насанд хүрээгүй гэрч Б.Цэцэгдарь:

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: Аав, дүү бид гурав явж байсан чинь цэнхэр хашааны гадаа хоёр таягтай хүн баахан согтуу хүмүүстэй хамт нэг хүнийг зодож байсан. Би айгаад аавын ар талд нь нуугдсан. Тэгээд бид эмээгийнд очоод буцаад гарч ирж байхад цагдаа, эмнэлгийн хүмүүс ирээд хүмүүсийг аваад явсан. Ойролцоогоор 4-н хүн байсан. Аав “болиоч” гэсэн чинь тэд үгүй энийг алах гэж байгаа юм гэж хэлсэн.  Зодуулж байсан хүн хэвтэж байсан. Тэр хүмүүс нь гэдэс, бөөр рүү өшиглөж байсан. Би тэр зодож байсан хүмүүсийг танихгүй учир дахин харвал танихгүй. Би таягтай хүний хувцсыг л санаж байна. Бусдын нь хувцсыг анзаараагүй. Таягтай хүнээс өөр хоёр хүн бас хэвтэж байсан хүнийг зодсон. Тэр үед таягтай хүн хажууд нь зогсож байсан. Хөлөөрөө өшиглөж байсан, таягаар нэг хүн цохисныг харсан. Бид нарыг эмээгийнхээс буцаж гараад ирэхэд зодож байсан хүмүүс нь байхгүй, харин зодуулсан хүн хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 127-128-р хуудас/

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэхдээ: 4 хүн нэг хүнийг зодож байсан. Нэг нь юүдэнтэй малгайтай ноосон цамц өмссөн ах тэр газар хэвтэж байсан хүнийг цээж рүү нь, толгой руу нь нилээн олон удаа өшиглөчихөөд дээшээ нарийн гудамж руу яваад өгсөн. Тэгэхэд аав, дүү, бид гурав зодуулж байсан хүний дэргэдүүр яваад өнгөрсөн. Тэгэхэд зодуулаад газар хэвтэж байсан хүний хажууд 3 хүн үлдсэн байсан. Таягтай ах ямар ч байсан хөлөөрөө өшиглөөд авсан. Таягаараа ямар ч байсан 1-2 удаа цохиод авсан, тэгсэн аав намайг загнаад “явъя битгий муухай юм яриад бай” гэсэн. Ямар ч байсан нэг ах нь 1-2 удаа өшиглөж байхыг харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 240-р хуудас/

 

Гэрч Н.Батболд мөрдөн байцаалтанд :

2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ: 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би таван настай хүүхдээ түр орхиод дэлгүүрээс тамхи авах гээд 16, 17 цагийн үед гэрээс гадагш гарсан. 10 дугаар гудамжинд суга таягтай Алагаа, Алагаагийн эхнэр, Бүрнээ, нас барсан залуу, Түшигээ бас нэг зүс таних залуу байсан. Нийт 6-н хүн том шилтэй архитай гудамжинд, манай хашааны ар талын хашааны үүдэнд зогсож байсан. Нас бардаг талийгаач “Сайн уу Болдоо ах амсаарай” гэж дуудсан. Би очиж нэг хундага татаад гурав, дөрөв минут бололгүй доошоо алхаад дэлгүүр орж тамхи аваад буцаад 10 дугаар гудамжаар өгсөөд явж байхад Алагаагийн эхнэр ганцаараа доошоо уруудаад явж байсан. Би алхаад нөгөө хэд зогсож байгаа газарт ирэхэд Алагаа буюу Александр нь нас бардаг залуугийн цээж тус газарт хувцаснаас нь барьж заамдсан хашаа руу түлхэж, толгойг нь хойшоо банз руу мөргүүлж гараараа наашаа цаашаа татаж чангааж байсан. Алагаа хоёр таягаа хаясан босоо зогсож байсан, талийгаач болсон залуу хашаа талд хашаанд шахагдсан зогсож байсан. Хажууд нь Бүрэн, Түшигээ, зүс танидаг залуу гурав байх шиг болсон. Би хөөе наадахаа салгаачээ гээд гэр рүү ороод удалгүй бие засах гээд гадагш гарсан. Хэдэн минутын дараа буцаад гарснаа санахгүй байна. Би тэгээд хашаанаас гадагш гарахад нөгөө Алагаагийн заамдаж байсан залуу хашааны дэргэд дээшээ харсан хэвтэж байсан ба Түшиг, Бүрнээ хоёр Алагааг салгасан чирээд зогсож байсан. Би Алагаад хүн яахаараа зоддог юм гэсэн. Доороос цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин ирж байсан. Талийгаач залуу ямар ч байсан архи уусан, дуу нь чангарсан байсан. Алаг нь нилээд согтсон, Түшигээ нь архи уусан боловч ухаанаа мэддэг гайгүй байсан, Бүрэн бас нилээд архи уусан согтуу байсан, зүс танидаг залуу архи уусан боловч ухаанаа мэддэг, гайгүй байсан. Талийгаачийн нэрийг Намсрайжавын Энхтөр гэдэг, 10 гаруй жил шоронгоор явсан гэсэн, хүмүүс “Колон Төрөө” гэж дууддаг гэж сонссон, гэр нь Нисэхийн гэр хороололд байдаг, Энхтөрийн ээж нь худагт ус түгээдэг. Би тамхи аваад гудамжаар алхаж ирээд хашаа руу орох үед Бүрэн, Баттүшиг хоёр талийгаач Энхтөрийг зодоогүй байсан. Александр нь талийгаачийг заамдаж авсан хашаа руу шахаж босож байсан. Би Александрыг хоёр хөлгүй юм чинь арай зодоод алчихгүй байх гэж бодоод “хөөе наадахаа салгаач” гэж хэлээд хашаа руу орсон юм. Манайх гудамжны үзүүрээс 100-аад метр зайтай юм. Би дэлгүүрээс тамхи аваад гарах үед зодоон эхлээгүй байсан. Би алхаад гэр рүү орох гээд дөхөөд ирэх үед Алагаа заамдаж хашаа руу толгойг нь шахаж байсныг харсан. Бүрэн бараан өнгийн куртик өмссөн явж байдаг. Баттүшиг нь богино куртиктэй байсан, хувцсыг нь санахгүй байна. Баттүшигийн өмссөн өмд нь цэнхэр жинсэн өмд шиг надад харагдсан. Юунаас болж зодолсныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-134-р хуудас/

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэхдээ: Александр нь талийгаач Энхтөрийг барьж авч заамдаад хашаа руу түлхэж байсан. Энхтөр гарыг нь тавиулах гээд гар луу нь түлхэж тэр үед би яараад гэр лүүгээ орсон хашааны хаалгаар орохдоо “хөөе наадах 2-оо салгаач” гэж Бүрнээд хандаж орилж хэлчихээд хашаа руу яваад орсон. Ингээд гэртээ ороод 10-аад минутын дараа гарч ирээд хашааны хаалгаар шагайгаад хартал талийгаач Энхтөр нь 2 гараа алдлаад дээш хараад газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Баттүшигт хандаж “та нар нийлээд зодчихоо юу” гэхэд Баттүшиг нь “үгүй ээ, Алгааг шоронд байхад нь Энхтөр эхнэрийг нь эргүүлдэг байсан гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн, тэгсэн Александр цаанаас суга таягтайгаа “чи юу юм бэ” гээд над руу хүрээд ирсэн. Намайг таягаараа цохиж магадгүй юм шиг болохоор нь цааш түлхээд ухарсан, тэгтэл цагдаагийн машин хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 204-205-р хуудас/

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ: Энхтөр нь 395 номерын хашааны үүдэнд дээшээ хараад хэвтэж байсан. Би гарч ирээд “хөөе” гэж орилоход Баттүшиг нь над руу гүйгээд ирсэн, тэгэхээр “та нар хүн нийлээд зодчихоо юу” гэж хэлсэн чинь Баттүшиг нь үгүй Болдоо ахаа “Александрыг шоронд байхад нь эхнэрийг нь Төрөө эргүүлж байсан гэнээ” гэж надад хэлсэн чинь цаад талд нь буюу газар хэвтэж байсан талийгаач Энхтөрийн наана Александр, Бүрнээ хоёр зогсож байснаа Александр нь над руу “2 суга таягтайгаа чи юу юм бэ” гээд надруу дайраад ирсэн, тэгээд их ууртай ирэхээр нь цааш нь түлхээд би ухарсан, тэгтэл Александр нь газар унасан, тэгсэн Бүрнээ ирээд Александрыг өргөөд босгосон, тэгтэл доороос цагдаагийн алаг машин ирсэн. Александр талийгаачтай барилцаж аваад зогсож байхад нь наадахаа салгаач гээд би хашаа руу яваад орчихсон зодолдож эхлээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 243-244-р хуудас/

Гэрч Ц.Золбоот:

2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: Тэр үед би цагдаагийн ахмад Ш.Баянзулын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны оройн 19 цагийн орчимд дуудлагаар очиход Баттүшиг, Бүрнээ, Александр гэх 3 хүн хойшоо харсан хаалганы ойролцоо зогсож байсан. Баттүшиг, Бүрнээ хоёр нь Александрыг хорьсон байдалтай байсан. Александр, Бүрнээ, Баттүшиг гурав нь хойд талд урагшаа харсан хаалганы баруун үзүүрт нь нэг хүн зүүн хойшоо харсан байдалтай дээшээ хэвтэж байсан. Тэр хаалганы дугаарыг нь хараагүй. Бид хоёр машины цонх хагалсан гэх нэг хүүхдийг авч явсан ба би тэр Александр, Баттүшиг, Бүрнээ нарыг аваад Эрхэс 43 руу хүргэж өгсөн юм. Цагдаагийн ахмад нөгөө хэвтэж байсан хүний хажууд үлдсэн. Би буцаад ирэхэд түргэн дуудсан гэж байсан ба тэр хүн нь хурхираад байсан. Түргэн тусламжийн машин 1 цаг 30 минут орчмын дараа ирээд Бямбацогт гэдэг эмч ирж үзээд гэмтэл рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Түргэн ирэхгүй байсан тул 3-4 удаа 103 руу утасдаж шаардсан юм. Александр гэгч цагаан төмөр 2 ширхэг суга таягтай байсан нэг таягных нь төмөрний хугархай нь тэр газар хэвтэж байсан хүний хажууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/

 

Гэрч Н.Дарамбазар:

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ: Тэр хүмүүс дотор суга таягтай, нэг хүн байсан, газар нэг хүн уначихсан байсан. Газар унасан хүнээ  зодоод байсан, цаана нарийн гудамжны орчимд миний танидаг Оюунболд гэх залуу хараад зогсож байсан, бид хоёр хажуугаар нь гараад л цаашаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 3-4-р хуудас/

 

Гэрч Б.Энх-Амгалан:

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ: ...10 дугаар гудамжинд 2-3 залуу зогсож байсан, дунд нь 1 залуу газар хэвтэж байсан. Хэвтэж байгаа хүнийг тойроод зогсож байсан 40 нилээн гарсан харагдсан, ямар хувцастай байсныг санахгүй байна. Хоорондоо зодолдоогүй, хэвтэж байгаа хүнийг тойроод зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 5-6-р хуудас/

 

Гэрч Д.Батсум “…нэгж авахаар 15 цагийн үед явж байх үед таягтай Алагаа ах буюу Александр, Бүрэн, Оюунболд, Баттүшиг, нас барсан ах нар бүгд зогсож байхад тааралдсан. Александрын эхнэр нь бас байсан. Тэд бүгдээрээ согтуу Нисэхийн автобусны эцсийн зогсоол дээр зогсож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 658 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Талийгаач баруун зулайн хатуу хальс доорхи цус харвалт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт, баруун 5-6-р хавирганы хугарал тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу цохих, доргих үед үүсгэгдэнэ. Толгойн гэмтэл хатуу хальс доорхи болон аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас тархи хавагнаж нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлэг байна. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны оройн 22.50 минутанд нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 71-73-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хавтаст хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Талийгаач Н.Энхтөрт учирсан гэмтэл нь нүүрэнд цохих, толгой доргих үед хэд хэдэн удаагийн үйлчлээр үүсгэгдэнэ. Баруун 5-6-р хавирганы хугарал нь үхэлд нөлөөлөөгүй, цээжний баруун хэсэгт цохих өшиглөх үед үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүрний зулгаралтууд үрэгдэх шүргэгдэх, цус хуралтуудыг цохих өшиглөх үед үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед өөр гэмтэл үгүй байна. Эдгээр гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. /хх-ийн 3-р хавтас 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3356 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Энхтөрийн гэх цусанд 5.0 промилли спиртийн алкоголь илэрч байна. Талийгаач нь хүнд зэргийн согтолтой байсан. /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3710 дугаартай шинжээчийн дүгнэлт Хохирогч Н.Энхтөрийн гэх юүдэнтэй цамц, маск дээрх толбуудад цус илэрсэн. Энэ нь В /// бүлгийн харъяалалтай хүний цус байна. Сэжигтэн Ч.Баттүшигийн гэх гутал, жинсэн  өмдөн дээрх толбуудад цус илэрсэн. Бүлгийг тогтоох боломжгүй. Сэжигтэн Н.Бүрэнгийн гэх хувцаснууд дээр цус илрээгүй /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3293 дугаартай шинжээчийн дүгнэлт Н.Бүрэнгийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Дунд зэргийн согтолттой /хх-ийн 1-р хавтас 81-р хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Ганболдын “... Баруун талын 5, 6-р хавирганы хугарал нь цээжний баруун хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсч болно. Талийгаач Н.Энхтөрийн толгойн баруун зулайн хатуу хальс доорхи цус харвалт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдож, доргилтын үед үүснэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед мөн үүсч болно. Хиймэл хөлний тухайд нугарах уу, нугарбал ямар үйлдэл хийж болох эсэхийг нарийн үзэж судалж байж хиймэл хөлөөр дээрх гэмтлийг үүсгэх боломжтойг тогтооно. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бага байсан байна. Амь насыг нь аврах боломж бага. Энэ гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цусанд 5,0 хувийн  спиртийн  агууламж илэрсэн хүнд зэргийн согтолттой гэж дүгнэсэн. /хх-ийн 1-р хавтас 120-122-р хуудас/,

Шинжээч эмч Ц.Ганболдыг дахин байцаасан “...Энхтөрийн биед учирсан баруун тархины баруун зулайн хатуу хальс доорхи болон аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас тархи хавагнаж нас барсан гэмтэл нь толгойн аль ч хэсэгт цохисон байж болно гэсэн үг. Тэгэхээр талийгаачийн нүүрэнд олон тооны гэмтэл шарх учирсан байдаг. Энэ олон удаагийн цохилтын хүчинд аалзан бүрхүүл доорхи цус харвалт үүсч улмаар тархи хавагнаж нас барсан юм. Тэгэхэд нүүрэнд олон тооны шарх гэмтэл байгаа нь олон удаагийн цохилтын аль аль нь нөлөөлсөн гэсэн үг. Энэ гэмтлүүд нь таягаар цохих, гараар цохих, хөлөөр өшиглөх бүгд тархийг доргиосон байгаа учир аль аль нь нөлөөлсөн байна гэж үзсэн. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан, гэхдээ энэ нь үхэлд шууд нөлөөлөхгүй. /хх-ийн 3-р хавтас 21-р хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 5-8-р хуудас/

Цогцос, болон амь хохирогчийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 10-16-р хуудас

 

Д.Александрын хувийн байдлын талаарх нотлох баримтууд

Гэрч Д.Эрдэнэчимэгийн “…Би зодоон болохоос өмнө явчихсан байсан. Александр архи уучихаараа нэг бариад авчихвал ёстой яргалдаг аймар хүчирхийлдэг хүн. Би зөндөө олон удаа зодуулж гэмтэж байсан. Би тэр тухайгаа шалгуулахгүй, хэлэхгүй, гомдол гаргаад яах юм. Александр архи уусан үедээ зан ааш нь өөрчлөгдөж араатан шиг болдог архи уугаагүй үед бол гайгүй, архи уусан үедээ таягаараар нүдэж, зөндөө таяг эвдсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 141-р хуудас/

Гэрч А.Золзаяагийн “…Манай аав 1964 онд төрсөн, манай ээжтэй гэр бүл болохоос өмнө төмөр замд ажиллаж байгаад үйлдвэрийн осолд ороод хоёр хөлгүй болсон. …Байгууллагаас нь байр өгөөд төмөр замд амьдарч байсан. Аав ээжтэй хамт амьдарч байгаад салаад аав байраа залилуулж байрнаасаа гарсан. Би ээжтэй хамт амьдарч байсан. Аав нисэхэд тусдаа өөр хашаа байшин аваад тэндээ амьдарч байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 142-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн Шинжээчийн  ¹720 дугаартай дугнэлт:

-Д.Александрын зүүн хөл шилбэний дээд хэсгээр, баруун хөл гуяны дээд хэсгээр тайрагдсан мухар байна. Зүүн хөлөнд шилбэний дээд мухар хэсэгт, баруун гуяны дээд мухар хэсэгт углаж бэхэлдэг хиймэл хөлтэй болно.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар 2 хөлний түнхний үеэр савах хөдөлгөөн, зүүн хөл өвдөг, түнхний үеэр дэвсэх хөдөлгөөн хийх боломжтой.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл эрхтэнтэй байх үед өөрөө суух, босох, гишгэх, явах, мөн хөлөөрөө урагш хойшоо өшиглөх, зүүн хөлөөрөө дэвсэх зэрэг хөдөлгөөн хийх боломжтой.

-Д.Александрын хоёр түнхний үе, зүүн өвдөгний үений хөдөлгөөн чөлөөтэй байна.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл хөлөөрөө өөрөө үйлдэл хийж хүний бие махбоди, эрүүл мэндэд гэмтэл учруулах боломжтой.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл хөлөөрөө талийгаач Н.Энхтөрийн биед учирсан баруун талын 5,6-р хавирганы хугарал, толгойн баруун зулайн хатуу хальсан доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэх боломжтой.

-Д.Александрын хоёр гарын мөр, тохой, сарвууны үений хөдөлгөөн бүх чиглэлд чөлөөтэй байна. Шинжээч эмч М.Энхбаяр, А.Амгаланболд, М.Отгонбаатар /хх-ийн 1-р хавтас 107-108-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хавтаст хэргийн материалаар хийсэн Шинжээчийн 365  дугаартай дүгнэлтэнд:

1.Александр нь баруун хөлийн дунд чөмөг 1/3-ээр тайрагдсан, зүүн шилбэ дунд 1/3-ээр тайрагдсан хуучин мухар байна.

2.Александрын баруун хөлийн дунд чөмөг, зүүн шилбэ нь хэзээ тайрагдсан нь эмнэлгийн бичиг баримт байхгүй байгаа тул тогтоох боломжгүй байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.103, 4.7.108-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Александрын баруун хөлийн дунд чөмөг 1/3-ээр тайрагдсан, зүүн шилбэ дунд 1/3-ээр тайрагдсан гэмтэл нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалын хавсралтад заагдсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын 2.1.11-д хоёр гар оролцсон гурван мөч, эсхүл дөрвөн мөчийг өвдөг тохой, тохойн үеэс дээгүүр тайрагдсан гэх тул хамаарахгүй байна.  /хх-ийн 4-р хавтас 9-11-р хуудас/,

 

Шинжээч эмч М.Энхболдын “…Эрүүл мэнд, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан 313/316 тоот тушаал 2015 оны 234/415тоот тушаалаар одоо хүчингүй болсон. Одоо мөрдөгдөж байгаа журмаар 2 гар оролцсон, 3 мөч эсвэл 4 мөчийг өвдөг тохойн үенээс дээгүүр тайрагдсан тохиолдолд ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамрагдсан байгаа юм. …Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэ мөрдөгдөж байгаа журмыг баталсан. Александрын хувьд 2 хөл нь нэг нь дунд чөмөгний дээд хэсгээр нөгөө хөл нь шилбэний дунд хэсгээр тайрагдсан учраас шинээр батлагдсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарахгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 250-рхуудас/

 

Д.Александрын захиргааны хяналтын хувийн хэрэг /хх-ийн 2-р хавтас 6-7-р хуудас/,

Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 8-9-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 556 тоот дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 110-111-р хуудас/

Д.Александрын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 237-р хуудас/

Д.Александрын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 240-р хуудас/

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 2-р хавтас 128-129-р хуудас/

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 2-р хавтас 124-127-р хуудас/

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 2-р хавтас 172-р хуудасны ар хэсэг, 173-р хуудас/

Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт /хх-ийн 4-р хавтас 23-25-р хуудас/

 

Н.Бүрэнгийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд

Гэрч Н.Сугармаагийн “…Манай дүү Н.Бүрэн 1968 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Гурван настай байхад нь манай гэр бүл Улаанбаатар хотод нүүж ирэн, Бүрэн 28 дугаар сургуульд сурч наймдугаар анги төгсөөд Металистийн ТМС-д орж гурван жил сурч цахилгаанчин мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд цэргийн алба хааж халагдаж ирснээс хойш тогтмол ажил эрхэлж байгаагүй. …1995 онд манай ээж нас бараад түүнээс хойш Бүрэн нь архи уудаг болсон. …Бүрэн нь албан ёсоор гэрлэж байгаагүй, Ишдулам гэх эмэгтэйтэй 1991 оны үед хамтран амьдраад Зулбадам гэдэг гэдэг охинтой болсон. 1996 онд Ишдуламаас салаад тусдаа амьдрах болсон. …Сүүлийн үед манай дүү Лхамдуламын гэрт амьдрах болсон. Бүрэн нь унадаг татдаг өвчтэй болоод Гэмтлийн эмнэлэгт 2012 онд 3 сар хэвтсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/

Гэрч Н.Лхамдуламын “…Манай ах Бүрэнд өөрийн гэсэн гэр орон гэж байхгүй. Өдрийн цагаар гадуур гудамжаар тэнээд явчихдаг, орой шөнийн цагаар ирж манайд хонодог. Манай хажуу талын хашаанд байдаг гэрт аав, Бүрэн хоёр амьдардаг байсан. Аав өнгөрснөөс хойш гэрийг нь хураасан. …Манай ах Бүрэн нь архи их уудаг болохоос элдэв муу ааш зангүй, архи уусан үедээ агсам тавьдаггүй, …хурц ширүүн ааш зан байхгүй. …Энэ хэрэг болохоос 4,5 хоногийн өмнө Бүрэн ах архи ууж ирээд өрөөндөө ороод газар хэвтэж байсан. Би дуугүй унт гэсэн чинь өөдөөс юм яриад хэрэлдээд байсан тэгээд Бүрэнгийн гар, шууд цохисон. …Тэгээд би хажууд нь байсан сандлаар …эхлээд гар луу нь дараа нь гараа өргөсөн байхад нь цээж тус газарт нь Бүрэнг цохисон.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 147-148-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 553 тоот дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/

Н.Бүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 34-р хуудас/

Н.Бүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 34-р хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 2-р хавтас 35-р хуудас/

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 36-р хуудас/

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 40-41-р хуудас/

 

Ч.Баттүшигийн хувийн байдлын талаарх баримтууд

Гэрч Ч.Батболдын “…Баттүшиг нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуульд орж 8 дугаар анги төгсөөд барилгын коллежийн машин механизмын сургуултьд орж 4 жил сураад төгссөн. …Эрэл компанид хүнд машин механизмын инженер мэргэжлээр ажиллаж байгаад Эрдэнэтийн ГОК үйлдвэрт дулааны шугам сүлжээний ажилд орсон. Эрдэнэт хотод байхдаа Цолмонтой гэр бүл болоод Эрдэнэт хотод амьдарч байгаад 2010 онд хотод орж ирэн Нисэхэд амьдарч байгаад салсан. Энхүүш нэртэй 6 настай хүүхэдтэй. …Баттүшиг 2014 оны 04 дүгээр сард манай ээжид элэг шилжүүлэхээр Энэтхэгт очиж донор болж элгээ шилжүүлж өгсөн. …Догшин ширүүн зан авир байхгүй, нийтэч, хүнтэй хурдан найзалдаг, тусархаг, өглөгч хүн. …Архи уусан үедээ зан авирт нь өөрчлөлт ордоггүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 149-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 531 тоот дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 118-р хуудас/

Ч.Баттүшигийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 17-р хуудас/

Ч.Баттүшигийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 18-р хуудас/

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 2-р хавтас 19-20-р хуудас/

Ч.Баттүшигийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 2-р хавтас 21-32-р хуудас/

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-ийн 3-р хавтас 247-р хуудас/

 

Г.Оюунболдын хувийн байдлын талаарх баримтууд

Гэрч Ч.Өлзийхишигийн “…Манай нөхөр жаахан аймхайдуу. …Тэвчээргүй, хүнээс юм сонсох дургүй. Хүний үгэнд оромтгой, залхуу, архи их уудаг, сэтгэлийн хөөрөл бага, тайвандуу зантай, огцом зан байдаг боловч хурдан намждаг. Архи уусан үедээ агсам тавьдаггүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 154-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 589 тоот дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 113-р хуудас/

Г.Оюунболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 236-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Д.Александр нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлж, өвчний учир ялаас чөлөөлөгдсөн боловч ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу давтан үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд амь хохирогч Н.Энхтөртэй “эхнэрээ хардсан” мэтээр шалтаглан маргаан үүсгэж, танхайн сэдэлтээр, түүнийг биеэ хамгаалах чадваргүй хүнд зэргийн согтолттой  байгааг мэдсээр байж /цусанд 5.0 промилли спитрийн алкоголь илэрсэн/ амь хохирогчийн толгой болон нүүр рүү нь таягаар цохиж, толгойн хатуу хальс доорхи болон аалзан бүрхүүл доорхи цус харвалт бүхий гэмтэл учруулж санаатай алсан,

Шүүгдэгч  Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар нь бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд амь хохирогч Н.Энхтөрийг “шоронд байхад эхнэрийг нь эргүүлдэг байсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, амь хохирогчийн биед баруун 5-6-р хавирганы хугарал, цээж, нүүрэнд нь зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь:

 

Хохирогч П.Буянтогтохын “...: Миний хувьд хүүгээ алдсанд маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 3.518.300 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Б.Батчулуун

2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: “2015 оны 4 сарын 02-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-254 тоотод байрлах гэрээс охин Цэцэгдарь, хүү Даянжалбаа нарын хамт хадам ээжийн гэрт очихоор явж байсан. Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд 40 орчим насны туранхай бараан өнгийн хувцастай залуу газар хэвтсэн хажууд нь 3 хүн нийлж зодож байсан. Тэр 3 хүн  газарт хэвтэж байсан хүний толгой тархи, гэдэс рүү өшиглөж дэвсээд зодоод байхаар нь тэд нар руу хандаж “та нар болиоч ээ нэгнийгээ аллаа шүү дээ” гэхэд тэдний нэг нь “чамд хамаагүй энийг алсан ч яахав” гэж бүр зодоод байсан. Тэд хэвтэж байсан хүнийг алах шинжтэй толгой тархи руу нь дэвсээд үлдлээ зогсоох шинжгүй байхаар нь гудамжны үзүүрт очоод 95256400 гэсэн өөрийн дугаараас 19 цаг 12 минутанд 102 руу залгаж дуудлага өгсөн. ...газар хэвтэж байсан хүний нүүр цээж хэсэг нь дээшээ харсан ба хоёр хөл нь хагас баруун хажуугаар хэвтсэн байсан. Нүүр ам нь цус болсон байсан. Хашааны хажууд төмөр хос суга таягтай, шаргалдуу богино куртик өмссөн, 1 метр 65 см орчим нуруутай, таргандуу, улаан шаргал царайтай, дөч орчим насны хүн байсан. Хэвтэж байсан хүнээс нарийн гудамж талд толгойн хажууд цэнхэр жинсэн өмдтэй, богино бараандуу куртиктай, туранхайдуу дунд зэргийн нуруутай дөч орчим насны хүн байсан. Суга таягтай хүний хажууд бараан өнгөтэй костюмын өмд шиг өмдтэй, дунд зэргийн биетэй, 1,65-1,70 см орчим нуруутай, дөч орчим насны эрэгтэй хүн байсан. Бид нарыг гудамжаар гарахад энэ зодоон болж байсан. Манай охин Цэцэгдарь надад “хөл муутай юм байж таягаараа цохилоо” гэж хэлэхээр нь би малгайтай нөхөр тэр хэвтэж байсан хүнийг таягаараа цохьсон байна гэж бодсон. Цэнхэр жинсэн өмдтэй хүн хөлөөрөө дэвсэж зодчихоод дараа нь гараараа хэвтэж байсан хүний толгой руу цохисон. Дараа нь таягтай хүний хажууд зогсож байсан хүн хөлөөрөө гэдэс, хэвлий орчим руу өшиглөсөн. Тэр газар хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй, ямар нэг хариу үйлдэл хийгээгүй. /хх-ийн 1-р хавтас 123-126-р хуудас/,

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэхдээ: ... нэг бараан хувцастай залуу толгой нь хашаа руу харсан байдалтай турбаг дэрлэсэн, хөл нь урагшаа харсан 2 хөл нь бага зэрэг нугаларсан хэвтэж байсан. Хэвтэж байгаа хүний толгойн баруун талд 2 суга таягтай богино шар куртиктай улаан шар царайтай хүн хашаа налаад зогсож байсан. Хэвтэж байгаа хүний зүүн буюу дээд талд нь жинсэн өмдтэй байсан шиг санагдаж байна. Цайвар цэнхэр өнгөтэй л өмд өмссөн хүн зогсож байсан. Хөл талд нь бас нэг залуу зогсож байсан тэр нь туранхайдуу бараандуу хувцастай хүн байсан. Хүрэн бор өнгийн өмд цамцтай байлуу сайн санахгүй байна, бараандуу л хувцастай хүн байсан. Намайг харахад зүүн талд зогсож байсан жинсэн өмдтэй залуу хэвтэж байсан хүний толгой тус газар нь гараараа 2 удаа их хүчтэй цохисон, тэгэхэд чад, чад гэж цохисон дуу сонсогдсон. Тэгэхээр нилээд хүчтэй цохисон байх, яг толгойных нь аль хавьд цохисныг мэдэхгүй ямар ч байсан толгойных нь хавьд цохьсон. Хөл орчимд нь зогсож байсан залуу тэр хэвтэж байгаа хүний хэвлий тус газар нь 2 удаа өшиглөсөн, ...тэгтэл манай охин эргэж харснаа “хөөе аав тэр таягтай хүн таягаараа цохиод байна шүү дээ” гэж хэлсэн. Намайг анх харахад зодуулж байсан хүн газар хэвтсэн ямар ч эсэргүүцэл үзүүлэх нь битгий хэл ямар ч хөдөлгөөнгүй ухаан алдсан бололтой нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 208-210-р хуудас/

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Шар куртиктай хүн гэдэг нь блокон хашаа банзан хашаа 2-ын завсар хашаа налаад суга таягтай  зогсож байсан. Зүүн урд буюу зүүн гар талд нь бас нэг хүн зогсож байсан, түүний өмссөн хувцсыг ажиглаагүй.... Нарийн гудамжны аман дээр бараан хувцастай согтуу залуу зөрсөн. Тэгээд доошоо харахад хэсэг залуучууд зогсож байсан. Би тэр хүнийг доор байгаа хүмүүстэй цуг байсан хүн байна даа гэж бодоод өнгөрсөн, Ингээд доош гудамж уруудаад явж байтал тэдгээр хүмүүсээс газар хэвтэж байсан хүний толгой талд нь зогсож байсан хүн толгой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл газар хэвтэж байгаа хүний хөл орчимд зогсож байсан хүн гэдэс, хэвлий орчимд нь 1-2 удаа өшиглөөд авсан. Намайг өнгөртөл өөр ямар нэгэн юм болоогүй. Гэтэл манай 8 настай охин миний араар харснаа “таягтай ах нь таягаараа цохьчихлоо ш дээ” гэж хэлэхээр нь “битгий муухай юм хараад бай чи урагшаа хараад яв” гэж хэлээд доошоо гудамж руу уруудсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 210-211-р хуудас/

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ: Өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна. Надад тодруулж хэлье гэхээр үнэхээр хэлэх юм алга. Урьдны өгсөн мэдүүлэг дээр юу гэж ярьснаа ч санахгүй байна. Би бодохдоо зодоон эхэлж байхад нарийн гудамжаар гарч ирсэн юм болов уу гэж бодож байсан. Зодоон болж байсан газрын хажуугаар явж өнгөрсөн ямар нэгэн хүн байгаагүй. Би хоёр хүүхэдтэйгээ явж өнгөрөөд өөр гудамжинд хүн харагдахгүй болохоор гудамжны доод үзүүрт очоод 102 руу залгаж цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 117-118-р хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Цэцэгдарь:

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Аав, дүү бид гурав явж байхад цэнхэр хашааны гадаа хоёр таягтай хүн баахан согтуу хүмүүстэй хамт нэг хүнийг зодож байсан. Ойролцоогоор 4-н хүн байсан. Аав болиоч гэсэн чинь тэд “үгүй энийг алах гэж байгаа юм” гэж хэлсэн.  Зодуулж байсан хүн хэвтэж байсан. Тэр хүмүүс нь гэдэс, бөөр рүү өшиглөж байсан. Таягтай хүнээс өөр хоёр хүн бас хэвтэж байсан хүнийг зодсон. Тэр үед таягтай хүн хажууд нь зогсож байсан. Хөлөөрөө өшиглөж байсан, таягаар нэг хүн цохисныг харсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 127-128-р хуудас/

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэхдээ: ...4 хүн нэг хүнийг зодож байсан. Нэг нь юүдэнтэй малгайтай ноосон цамц өмссөн ах тэр газар хэвтэж байсан хүнийг цээж рүү нь, толгой руу нь нилээн олон удаа өшиглөчихөөд дээшээ нарийн гудамж руу яваад өгсөн. Тэгэхэд аав, дүү, бид гурав зодуулж байсан хүний дэргэдүүр яваад өнгөрсөн. Тэгэхэд зодуулаад газар хэвтэж байсан хүний хажууд 3 хүн үлдсэн байсан. Таягтай ах ямар ч байсан хөлөөрөө өшиглөөд авсан. Таягаараа ямар ч байсан 1-2 удаа цохиод авсан, тэгсэн аав намайг загнаад “явъя битгий муухай юм хараад бай” гэсэн. Ямар ч байсан нэг ах нь 1-2 удаа өшиглөж байхыг харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 240-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Золбоот “...2015 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчимд дуудлагаар очиход Баттүшиг, Бүрнээ, Александр гэх 3 хүн хойшоо харсан хаалганы ойролцоо зогсож байсан. Баттүшиг, Бүрнээ хоёр нь Александрыг хорьсон байдалтай байсан. Александр, Бүрнээ, Баттүшиг гурав нь хойд талд урагшаа харсан хаалганы баруун үзүүрт нь нэг хүн зүүн хойшоо харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэр хаалганы дугаарыг нь хараагүй. Бид хоёр машины цонх хагалсан гэх нэг хүүхдийг авч явсан ба би тэр Александр, Баттүшиг, Бүрнээ нарыг аваад Эрхэс 43 руу хүргэж өгсөн юм. Цагдаагийн ахмад нөгөө хэвтэж байсан хүний хажууд үлдсэн. Би буцаад ирэхэд түргэн дуудсан гэж байсан ба тэр хүн нь хурхираад байсан. Александр гэгч цагаан төмөр 2 ширхэг суга таягтай байсан нэг таягных нь төмөрний хугархай нь тэр газар хэвтэж байсан хүний хажууд байсан.../хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Батболд “...

2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ: ...2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би таван настай хүүхдээ түр орхиод дэлгүүрээс тамхи авах гээд 16, 17 цагийн үед гэрээс гадагш гарсан. 10 дугаар гудамжинд суга таягтай Алагаа, Алагаагийн эхнэр, Бүрнээ, нас барсан залуу, Түшигээ бас нэг зүс таних залуу байсан. Нийт 6-н хүн том шилтэй архитай гудамжинд манай хашааны ар талын хашааны үүдэнд зогсож байсан. Талийгаач “Сайн уу Болдоо ах амсаарай” гэж дуудсан. Би очиж нэг хундага татаад гурав, дөрөв минут бололгүй доошоо алхаад дэлгүүр орж тамхи аваад буцаад 10 дугаар гудамжаар өгсөөд явж байхад Алагаагийн эхнэр доошоо уруудаад явж байсан. Би нөгөө хэдийн зогсож байгаа газарт ирэхэд Алагаа буюу Александр нь нас бардаг залуугийн цээжэн тус газарт хувцаснаас нь барьж заамдсан хашаа руу түлхэж, толгойгоор нь хашааны банз  мөргүүлж, гараараа наашаа цаашаа татаж чангааж байсан. Алагаа хоёр таягаа хаясан босоо зогсож байсан, талийгаач залуу хашаанд шахагдсан зогсож байсан. Хажууд нь Бүрэн, Түшигээ, зүс танидаг залуу гурав байх шиг байсан. Би “хөөе наадахаа салгаачээ” гээд гэр рүү ороод удалгүй бие засах гээд гадагш гарсан. Хэдэн минутын дараа буцаж гарснаа санахгүй байна. Би хашаанаас гадагш гарахад нөгөө Алагаагийн заамдаж байсан залуу хашааны дэргэд дээшээ харсан хэвтэж байсан ба Түшиг, Бүрнээ хоёр Алагааг салгасан чирээд зогсож байсан. Би Алагаад “хүн яахаараа зоддог юм” гэсэн. ...Талийгаачийн нэрийг Намсрайжавын Энхтөр гэдэг, 10 гаруй жил шоронгоор явсан гэсэн, хүмүүс “Колон Төрөө” гэж дууддаг гэж сонссон, гэр нь Нисэхийн гэр хороололд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-134-р хуудас/

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэхдээ: ...Александр нь талийгаач Энхтөрийг заамдаад хашаа руу түлхэж байсан. Энхтөр гарыг нь тавиулах гээд түлхэж байсан. Тэр үед би яараад  “хөөе наадах 2-оо салгаач” гэж Бүрнээд хандаж орилж хэлчихээд хашаа руугаа орсон. Гэртээ ороод 10-аад минутын дараа гарч ирээд хашааны хаалгаар шагайгаад хартал талийгаач Энхтөр нь 2 гараа алдлаад дээш хараад газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Баттүшигт хандаж “та нар нийлээд зодчихоо юу” гэхэд Баттүшиг “үгүй ээ, Алгааг шоронд байхад нь Энхтөр эхнэрийг нь эргүүлдэг байсан гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэр нь та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Александр цаанаас суга таягтайгаа “чи юу юм бэ” гээд над руу хүрээд ирсэн. Намайг таягаараа цохиж магадгүй юм шиг болохоор нь цааш түлхээд ухарсан. Тэгтэл цагдаагийн машин хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 204-205-р хуудас/

 

Гэрч Н.Дарамбазар мэдүүлэхдээ...Тэр хүмүүс дотор суга таягтай хүн, нэг хүн газар уначихсан байсан, газар унасан хүнээ зодоод байсан. Цаана нарийн гудамжны орчимд миний таньдаг Оюунболд гэх залуу хараад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 3-4-р хуудас/

 

Гэрч Б.Энх-Амгалан мэдүүлэхдээ ... 10 дугаар гудамжинд 2-3 залуу зогсож, дунд нь 1 залуу газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 5-6-р хуудас/

 

Гэрч Д.Батсум “…нэгж авахаар 15 цагийн үед явж байхад таягтай Алагаа ах буюу Александр, Бүрэн, Оюунболд, Баттүшиг, нас барсан ах нар бүгд зогсож байсан. Александрын эхнэр нь бас байсан. Тэд бүгдээрээ согтуу Нисэхийн автобусны эцсийн зогсоол дээр зогсож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 658 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Талийгаач баруун зулайн хатуу хальс доорхи цус харвалт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт, баруун 5-6-р хавирганы хугарал тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу цохих, доргих үед үүсгэгдэнэ.

Толгойн гэмтэл хатуу хальс доорхи болон аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас тархи хавагнаж нас баржээ.

Нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлэг байна.

2015 оны 04 дүгээр сарын 02-ны оройн 22.50 минутанд нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 71-73-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хавтаст хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Талийгаач Н.Энхтөрт учирсан гэмтэл нь нүүрэнд цохих, толгой доргих үед хэд хэдэн удаагийн үйлчлээр үүсгэгдэнэ. Баруун 5-6-р хавирганы хугарал нь үхэлд нөлөөлөөгүй, цээжний баруун хэсэгт цохих өшиглөх үед үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүрний зулгаралтууд үрэгдэх шүргэгдэх, цус хуралтуудыг цохих өшиглөх үед үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед өөр гэмтэл үгүй байна. Эдгээр гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. /хх-ийн 3-р хавтас 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3356 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Энхтөрийн гэх цусанд 5.0 промилли спиртийн алкоголь илэрч байна. Талийгаач нь хүнд зэргийн согтолтой байсан. /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Ганболдын “... Баруун талын 5, 6-р хавирганы хугарал нь цээжний баруун хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсч болно. Талийгаач Н.Энхтөрийн толгойн баруун зулайн хатуу хальс доорхи цус харвалт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдож, доргилтын үед үүснэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед мөн үүсч болно. Хиймэл хөлний тухайд нугарах уу, нугарбал ямар үйлдэл хийж болох эсэхийг нарийн үзэж судалж байж хиймэл хөлөөр дээрх гэмтлийг үүсгэх боломжтойг тогтооно. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бага байсан байна. Амь насыг нь аврах боломж бага. Талийгаачийн цусанд 5,0 хувийн  спиртийн агууламж илэрсэн хүнд зэргийн согтолттой гэж дүгнэсэн. /хх-ийн 1-р хавтас  120-122-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3710 дугаартай шинжээчийн дүгнэлт Хохирогч Н.Энхтөрийн гэх юудэнтэй цамц, маск дээрх толбуудад цус илэрсэн. Энэ нь В /// бүлгийн харъяалалтай хүний цус байна. Сэжигтэн Ч.Баттүшигийн гэх гутал, жинсэн  өмдөн дээрх толбуудад цус илэрсэн. Бүлгийг тогтоох боломжгүй. Сэжигтэн Н.Бүрэнгийн гэх хувцаснууд дээр цус илрээгүй /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3293 дугаартай шинжээчийн дүгнэлт Н.Бүрэнгийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Дунд зэргийн согтолттой /хх-ийн 1-р хавтас 81-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 720 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

-Д.Александрын зүүн хөл шилбэний дээд хэсгээр, баруун хөл гуяны дээд хэсгээр тайрагдсан мухар байна. Зүүн хөлөнд шилбэний дээд мухар хэсэгт, баруун гуяны дээд мухар хэсэгт углаж бэхэлдэг хиймэл хөлтэй болно.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар 2 хөлний түнхний үеэр савах хөдөлгөөн, зүүн хөл өвдөг, түнхний үеэр дэвсэх хөдөлгөөн хийх боломжтой.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл эрхтэнтэй байх үед өөрөө суух, босох, гишгэх, явах, мөн хөлөөрөө урагш хойшоо өшиглөх, зүүн хөлөөрөө дэвсэх зэрэг хөдөлгөөн хийх боломжтой.

-Д.Александрын хоёр түнхний үе, зүүн өвдөгний үений хөдөлгөөн чөлөөтэй байна.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл хөлөөрөө өөрөө үйлдэл хийж хүний бие махбоди, эрүүл мэндэд гэмтэл учруулах боломжтой.

-Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл хөлөөрөө талийгаач Н.Энхтөрийн биед учирсан баруун талын 5,6-р хавирганы хугарал, толгойн баруун зулайн хатуу хальсан доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэх боломжтой.

-Д.Александрын хоёр гарын мөр, тохой, сарвууны үений хөдөлгөөн бүх чиглэлд чөлөөтэй байна. /хх-ийн 1-р хавтас 107-108-р хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 5-8-р хуудас/

 

Цогцос болон амь хохирогчийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 10-16-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Александр мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ч.Баттүшиг “шар тайлаад өгөөч” гэхээр 1 шил архины мөнгө өгсөн. Дахин 1 шил архины мөнгө өгсөн. Би тэр архинаас уугаагүй. Талийгаач намайг боож унагахад хоолойны түнх чихэгдсэн. Ч.Баттүшиг, Г.Оюунболд, Н.Бүрэн, талийгаач нарын нэг нь л миний өврөөс түрийвч авсан. Эд нар хоорондоо зодолдоод байсан хэн нь хэнтэй зодолдож байгааг хараагүй.  Цагдаагийн машинд суусны дараа Н.Бүрэн “түрийвчээ газар унагаасан байна” гээд надад буцааж өгсөн “ гэж,

Шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар нь “...Александр, талийгаач Н.Энхтөр нарыг салгасан. Н.Энхтөрийг бүлэглэж зодоогүй” гэж тус тус мэдүүлж байна.

Шүүгдэгч Д.Александрын өмгөөлөгч Ц.Ганчимэг  “...мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог яаж ялгаж заагласан нь тодорхойгүй. Г.Оюунболд нь гэрч Батболдын хашаагаар гарч явсан эсэхийг цагдаагийн албан хаагчаас асуугаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ” гэсэн,

Шүүгдэгч Г.Оюунболдын өмгөөлөгч Л.Амартогос, шүүгдэгч Н.Бүрэнгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нар “... шүүгдэгч Г.Оюунболд, Н.Бүрэн нар амь хохирогч Н.Энхтөрийг зодоогүй. Гэрч Батчулуун, Цэцэгдарь нар 3 хүн байсан гэж мэдүүлдэг, зодооныг салгасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Г.Оюунболд, Н.Бүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар онолын тайлбар гаргалаа.        

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд: 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17-18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд амь хохирогч Н.Энхтөр, шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн, Д.Александр, түүний эхнэр Д.Эрдэнэчимэг нар нийлж архидан согтуурч байсан ба шүүгдэгч Д.Александр амь хохирогч Н.Энхтөр нарын хооронд “шоронд байхад эхнэрийг нь эргүүлдэг байсан” гэх шалтгаанаар маргаан үүссэн хэдий ч тэдний хооронд эр эмийн хардлагаас үүдэлтэй хувийн таарамжгүй харьцаатай байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.Александр нь гудамж талбайд хэрүүл маргаан өдөх, агсам тавих шалтаг хайж, улмаар өөрийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээр олны анхаарлын төвд байхыг эрмэлзсэн үйлдэл нь “танхайн” сэдэлтийг бүрэн агуулж байна.

Амь хохирогч Н.Энхтөр нь хүнд зэргийн согтолттой /цусанд 5 промилли спиртийн алкоголь илэрсэн/ байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шинжээч эмч Ц.Ганболдын “...цусанд 5 промилли спиртийн алкоголь илэрсэн хүнд зэргийн согтолттой хүн явах, зогсох гэх мэт дадал болсон хөдөлгөөнөө хийх боломжтой. Харин оновчтой хөдөлгөөн хийх, аюулаас хамгаалах боломж хязгаарлагдмал байдаг” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Александрын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, амь хохирогч Н.Энхтөрын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Александрын цусанд спирт илрээгүй зэрэг байдлаас дүгнэхэд:  амь хохирогч Н.Энхтөр нь хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан ба энэ байдлыг нь шүүгдэгч Д.Александр мэдэж байсан ба хохирогчийг биеэ хамгаалах чадахгүйг мэдсээр байж санаатай алсан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 

 

Шүүгдэгч Д.Александр нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамжаар хүнд өвчний учир эдлээгүй үлдсэн 9 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т заасан хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10-т зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар нь олон нийтийн газар буюу гудамжинд архидан согтуурч шүүгдэгч Д.Александр амь хохирогч Н.Энхтөр нарын хооронд “шоронд байхад эхнэрийг нь эргүүлдэг байсан” гэснээр шалтагласан маргаанд хөндлөнгөөс оролцож, үйлдлээрээ нэгдэн амь хохирогч Н.Энхтөрийг цохих, өшиглөх зэргээр зодож олон тооны зулгаралт болон баруун талын 5-6-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан байх тул танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хэргийн талаар гэрч Б.Батчулуун, насанд хүрээгүй гэрч Б.Цэцэгдарь, Н.Батболд нараас удаа дараа авсан мэдүүлгүүд, гэрч, Ц.Золбоот, Н.Дарамбазар, Б.Энх-Амгалан, Д.Батсум нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож байх тул шүүгдэгч Д.Александрийн өмгөөлөгч Ц.Ганчимэгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, шүүгдэгч Г.Оюунболд, Н.Бүрэн нарын өмгөөлөгч Л.Амартогос, Ж.Нарантуяа нарын гаргасан Г.Оюунболд, Н.Бүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгөтэй, энгэр дээрээ “Sox” гэсэн бор шаргал өнгийн бичигтэй, үслэг ноосон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн ярлик дээрээ 37 размер гэсэн бичигтэй ногоон өнгийн хилэн өмд 1 ширхэг, хар өнгийн суран тэлээ 1 ширхэг, цагаан шаргал өнгийн нимгэн дотуур ноосон өмд 1 ширхэг, 38 размерийн хагас түрийтэй үстэй дотортой гутал 1 хос, шаргал өнгийн хөндлөн бор судалтай оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтоход олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтох оршуулгын зардалд 3.518.300 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 55-67-р хуудасанд авагдсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Д.Александраас гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Александр нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлсэн ба ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Д.Александрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Баттүшиг нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Бүрэн нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

         Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Александрын биеийн эрүүл мэндийн байдлыг /хоёр хөлгүй/ ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

 

Монгол Улсын Их хурлаас 2015 онд батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан хорих ялаас тус бүр хоёр жилийг хасах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Баттүшигийн биеийн эрүүл мэндийн байдал /элэг шилжүүлэх хагалгаанд орсон/ хувийн байдал болон шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Александр нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, нийт 711   хоног,

шүүгдэгч Г.Оюунболд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл,  нийт 205  хоног,

шүүгдэгч Ч.Баттүшиг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, нийт  169  хоног,

шүүгдэгч Н.Бүрэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, нийт 85  хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Боржигин овогт Доржийн Александрыг танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэм буруутайд,

Хөөврийн буурлынхан овогт Ганболдын Оюунболд, Хярын тайжууд овогт Чойжилсүрэнгийн Баттүшиг, Жаран овогт Намхайн Бүрэн нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Боржигин овогт Доржийн Александрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15-т зааснаар Доржийн Александрыг  18 жил /арван найм/  хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Ганболдын Оюунболд, Чойжилсүрэнгийн Баттүшиг, Намхайн Бүрэн нарыг тус бүр 3 жил 06 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Д.Александрт оногдуулсан 18 жил хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт тус бүр оногдуулсан 3 жил 06 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Их хурлаас 2015 онд батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Г. Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 3 жил 06 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаас 02 жилийг хасаж, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын  эдлэх ялыг 1 жил 06  сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Д.Александрын цагдан хоригдсон 711 хоногийг, Г.Оюунболдын цагдан хоригдсон 205 хоногийг, Ч.Баттүшигийн цагдан хоригдсон 169 хоногийг, Н.Бүрэнгийн цагдан хоригдсон 85 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх саарал өнгөтэй, энгэр дээрээ “Sox” гэсэн бор шаргал өнгийн бичигтэй, үслэг ноосон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн ярлик дээрээ 37 размер гэсэн бичигтэй ногоон өнгийн хилэн өмд 1 ширхэг, хар өнгийн суран тэлээ 1 ширхэг, цагаан шаргал өнгийн нимгэн дотуур ноосон өмд 1 ширхэг, 38 размерийн хагас түрийтэй үстэй дотортой гутал 1 хос, шаргал өнгийн хөндлөн бор судалтай оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Буянтогтоход олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Александраас 3.518.300 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтоход олгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар буюу 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

10. Шүүгдэгч Д.Александрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс өөрчлөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Александрт авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

 

                 ШҮҮГЧИД                                              Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                 С.ОЛЗОД