Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/00099

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 17 өдөр

            Дугаар 142/ШШ2019/00099

                                  Орхон аймаг

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б-д холбогдох,

“А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, П.Б нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26 817 614 төгрөг, нийгмийн даатгалд 9 480 047.73 төгрөг, нийт 36 297 661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул 36 297 661 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шинжээч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ц.Ц нь А ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд П.Б нь үлдэх 50 хувийг эзэмшиж, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. Гэтэл П.Б нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хууль тогтоомжуудыг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ажилтнуудын цалин хөлс, бусад харилцагч нарт их хэмжээний өр үүсгэн компанид хохирол учруулсан байна. Үүнд:

1. Нийгмийн даатгалын шимтгэл - 9 480 047 төгрөг

2. Татварын өр - 23 332 095 төгрөг

3. Цалин хөлсний зөрүү- 5 840 184 төгрөг

4. Бгаас өндөг, тахианы мах зээлээр авсан- 1 776 650 төгрөг

5. Өрнөхөөс мах зээлээр авсан өр - 6 087 000 төгрөг

6. Маас зээлсэн мөнгө - 2 000 000 төгрөг

7. Компанийн хувьцааны 50% болох 12 624 500 төгрөг, нийт 61 140 476 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн ийм хууль бус үйл ажиллагаа эрхэлж компанийн нэр хүндийг унагаж, харилцагч, үйлчлүүлэгчдийн итгэл алдсан үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаа тул компанийн хувьцааны 50 хувийг буцаан авч, захирлын албан тушаалаас чөлөөлж, би өөрөө бүх удирдлагыг гартаа авах хүсэлтэй байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.2-т “ял шийтгэл эдэлж байгаа бол компанийн эрх бүхий албан тушаалд ажиллахыг хориглоно" гэсэн байх бөгөөд тус хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан гэдэгт гүйцэтгэх захирал хамаарч байна.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.4-т заасан “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь хууль, компанийн дүрэмд нийцүүлэн эрх мэдлээ хэрэгжүүлэх” хуулийн заалтыг зөрчиж, нийгмийн даатгал, татвар, харилцагч нарт өр үүсгэж, компанийн нэр хүндэд болон эд хөрөнгөд хохирол учруулсан тул компанийн тухай хуулийн дагуу өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээх ёстой.

Дээрх үндэслэлээр П.Бгээс компанид учруулсан хохирол болох нийт 61 140 476 (жаран нэгэн сая нэг зуун дөчин мянга дөрвөн зуун далан зургаан) төгрөгийг төлүүлж, хувьцаа эзэмшигчийн итгэлийг алдсан тул компаний хувьцааны 50 хувийг гаргуулан авч, компаний захирлын үүрэгт ажлыг өөртөө авах нэхэмжлэлийн шаардлага тавьж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан өөрчилж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд хандан Ц.Ц миний бие “П.Бд холбогдуулан П.Бгээс компанид учруулсан хохирол, компаний хувьцаа гүйцэтгэх удирдлагыг авах тухай, П.Бгээс нийт 61.140.476 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэл гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэхээр түр татан авч байна. Үүнд: нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна.

1. П.Бгээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “ Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ийн гишүүдийн өөрчлөлийн тухай хэлцлийг  хүчингүйд тооцуулах” гэж өөрчлөн

2. П.Б нь “ А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас Нийгмийн даатгалын шимтгэл 9.480.047 төгрөг татварын өр 23.332.095 төгрөг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Бгаас өндөг тахианы мах зээлээр авсан 1.776.650 төгрөг, Өрнөхөөс мах зээлээр авсан өр 6.087.000 төгрөг, Маас зээлсэн мөнгө 2.000.000 төгрөг, Компаний хувьцааны 50% болох 12.624.000 төгрөг нийтдээ 61.140.476 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр түр татан авч байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхэд хандан нэхэмжлэгч Ц.Ц нь “П.Бд холбогдуулан П.Бгээс компанид учруулсан хохирол, компаний хувьцаа гүйцэтгэх удирдлагыг авах тухай, П.Бгээс нийт 61.140.476 төгрөгийг гаргуулах” тухай иргэний нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2017-05-04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу П.Бгээс компанид учруулсан хохирол, П.Бгээс нийт 61.140.476 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа жич нэхэмжлэхээр түр татан авч, мөн “П.Бгээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “ Ц.Ц, Д.Туяа. П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ийн гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах” гэж өөрчлөн

П.Б нь “ А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагад П.Бгээс хүргүүлсэн хариу тайлбартай танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа “2003-10-25-ны өдрийн “А” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээж өгнө үү” гэж нэмэгдүүлж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхэд хандан Ц.Цийн хариуцагч П.Бд холбогдуулан гаргасан

1. “П.Бгээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах”

2. П.Б нь “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох“ П.Бгээс компаний хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ний гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах ” гэж өөрчлөн

3. П.Б нь “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох

4. “2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээж өгнө үү” гэж нэмэгдүүлсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийн “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003-10-25-ны өдрийн “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэснийг “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах гэж өөрчилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхэд хандан Ц.Ц миний бие “П.Бд холбогдуулан П.Бгээс компанид учруулсан хохирол, компаний хувьцаа гүйцэтгэх удирдлагыг авах тухай, П.Бгээс нийт 61.140.476 төгрөгийг гаргуулах” тухай иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэхээр түр татан авч татан авч буйтай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах хүсэлт гарган, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу “П.Бгээс хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах” гэж өөрчлөн, П.Б нь “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхийн хугацааг сэргээлгэх гэж нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгч надад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, ихэсгэх, багасгах эрх олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

“А" ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байх үе буюу 2016-07-28-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Б төлөх үүрэгтэй байсан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 9.480.047 төгрөг, Булган аймаг дахь татварын хэлтэст төлсөн 23.332.095 төгрөгийг, мөн Ч.Бд өндөг тахианы мах зээлээр авсаны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас мах зээлээр авсаны төлбөр 6.087.000 төгрөгийг нийтдээ 40.679.142 төгрөгийг хариуцагч П.Бгээс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. П.Б нь “А” ХХК-ийн дүрмийн 4-р зүйл 4.4 дэх хэсэг болон “Компаний тухай хууль”-ийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж буй болно.

Жич: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийн 361.346 төгрөг байх бөгөөд 2016-11-07-ны өдөр банк хоорондын гүйлгээгээр Ц.Ц миний бие Төрийн сан 0000000041400941 тоот дансанд шилжүүлсэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463.700 төгрөгөөс 361.346 төгрөгийг суутган тооцож үлдэх 102.354 төгрөгийг надад эргүүлэн олгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ц.Ц миний нэхэмжлэлтэй П.Бд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

1. “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

2. “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

Учир нь эдгээр дүрмүүд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, мөн хувьцаа эзэмшигч Ц.Ц миний гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Хүчин төгөлдөр бусад тооцуулах дүрмүүд болон тогтоолууд хавтаст хэрэг хангалттай цугласан байгаа” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь: 1. “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлыг тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

2. “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

3. “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

4. П.Б нь А ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа

- Татварт 26 817 614 төгрөг

- Нийгмийн даатгалд 9 480 047.73 төгрөг нийт 36 297 661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул дээрх 36 297 661 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Эдгээрээс бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч П.Б 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хариу тайлбартаа:

“П.Б миний бие Ц.Цээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Миний “А” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд орон нутгийн ажилгүй иргэдийг байнгын ажлын байраар хангаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчилгүй ажиллаж ирсний үр дүнд харилцагч байгууллага болон төр засгийн зүгээс манай хамт олон /компанийг/ Найдвартай татвар төлөгч, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын шагнал үйлчилгээний онцлох байгууллага, Монголын Тогооч нарын холбооны итгэмжлэгдсэн байгууллага, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, гэх мэт шагнал урамшуулал нь тус компанийн нэр хүндийг тодотгож байна. Иймд дээрх нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч П.Б 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбартаа:

“Ц.Цийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлт шаардлагатай нотлох баримтыг хуулийн дагуу гаргаж өгөх болно.” гэжээ.

Хариуцагч П.Б 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбартаа: Ц.Цийн нэхэмжлэлтэй П.Б надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Ц.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

1. Ц.Ц нь “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ийн гишүүдийн өөрчлөлийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэжээ. Энэ шзардлагаа нотлох гэж тухайн үеийн хурлын тэмдэглэлийг хавсаргаж өгчээ.

2. П.Б нь А ХХК-ийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байсан болохыг тогтоох гэсэн шаардлагыг тавиад намайг ямар хууль бус ажиллагаа явууж байсан талаар дурьдаагүй байна.

3. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээлгэх гэжээ.

А ХХК-ийн үйл ажиллагааг удирдан явуулахдаа өөрийн компанийн дүрэм болон ямар нэгэн хууль зөрчиж байгаагүй, компанийхаа үйл ажиллагааг хэвийн явуулахад бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж ирсэн. Үүний үр дүнд компани санхүүгийн чадавхитай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажлын байрыг олноор бий болгож, орон нутагт үнэлэгдэхүйц нэр хүндтэй компани болж чадсан.

4. 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэсэн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд:

- Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх асуулал нь хуульд зааснаар тодорхой шалтгаантай байх ёстой. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан байхыг шаардана. Ийм шалтгаан байгаа эсэх нь тодорхойгүй байна.

- Энэ асуудлыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдсэн учир дахин энэ асуудлаар шаардлага гаргах эрхгүй.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч П.Б 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хариу тайлбартаа: “Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

1. Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гишүүдийн хэлцлийг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлага нь ойлгомжгүй бөгөөд чухам ямар үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухайгаа дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Гэхдээ 2017 оны 06 дугаар сарын 07-нд энэ талаар шүүхэд тайлбар өгсөн байгаа.

2. Нэхэмжлэлийн шаардлагын өөрчилсөн 2 дахь заалт нь ойлгомжгүй байна.

3. Намайг “А” ХХК-ийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэжээ. Миний бие тус компанийн захирлын ажлыг хийж байхад хууль бус ажиллагаа явуулж байгаагүй болно. Энэ тухай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа дурьдсан байгаа.

4. “А” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэснийг гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах гэж өөрчилж байна гэжээ. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурал болоогүй болно. Мөн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийнхээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн шаардлагыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т хүндэтгэн үзэх шалтгаантай бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх тухай заажээ. Энэ 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

Хариуцагч П.Б 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбартаа: “Ц.Цийн өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

1. Миний бие өөрийн эзэмшлийн “А” компданид ямар ч хохирол учруулаагүй.

2. ”А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байгаагүй.

3. Компанийн төлөх ёстой өглөгийг миний бие төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

4. Гомдол гаргах эрхийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэжээ.

Хариуцагч П.Б 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хариу тайлбартаа: “Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь:

1. 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” компанийн дүрэм нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр батлагдсан юм.

2. 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Дээрх дүрмүүдэд Ц.Ц нь өөрөө гарын үсгээ зурсан бөгөөд зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөн байдаг. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                            ҮНДЭСЛЭХ нь:  

           Нэхэмжлэгч Ц.Ц нь П.Бд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа: 61 140 476 (жаран нэгэн сая нэг зуун дөчин мянга дөрвөн зуун далан зургаан) төгрөг төлүүлж, компаний хувьцааны 50 хувийг гаргуулан авч, компаний захирлын үүрэгт ажлыг өөртөө авахаар,

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ: 1. “П.Бгээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ийн гишүүдийн өөрчлөлийн тухай хэлцлийг  хүчингүйд тооцуулах” гэж өөрчлөн, 2. П.Б нь “ А” ХХК-ий захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлж,  

Нэхэмжлэлийн шаардлагаас Нийгмийн даатгалын шимтгэл 9.480.047 төгрөг татварын өр 23.332.095 төгрөг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Бгаас өндөг тахианы мах зээлээр авсан 1.776.650 төгрөг, Өрнөхөөс мах зээлээр авсан өр 6.087.000 төгрөг, Маас зээлсэн мөнгө 2.000.000 төгрөг, Компаний хувьцааны 50% болох 12.624.000 төгрөг нийтдээ 61.140.476 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр түр татан авч байна гэсэн,

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөхдөө: ...П.Бгээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “ Ц.Ц, Д.Туяа. П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ийн гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах” гэж өөрчлөн

П.Б нь “ А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох гэж,  

мөн ..2003-10-25-ны өдрийн “А” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээж өгнө үү гэж тус тус нэмэгдүүлсэн,

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...

 1. “П.Бгээс компанийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах”

2. П.Б нь “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох“ П.Бгээс компаний хувьцаа, гүйцэтгэх удирдлагыг авах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ний гишүүдийн өөрчлөлийн тухай” хэлцлийг хүчингүйд тооцуулах ” гэж өөрчлөн

3. П.Б нь “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох

4. “2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар сэргээж өгнө үү” гэж нэмэгдүүлсэн байх ба,

...нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийн “Ц.Ц, Д.Туяа, П.Б нарын хооронд хийгдсэн 2013-10-25-ны өдрийн “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцлийг хүчингүйд тооцуулах гэснийг “А” ХХК-ний гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах гэж өөрчилж байна гэжээ.

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч надад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, ихэсгэх, багасгах эрх олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

“А" ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байх үе буюу 2016-07-28-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Б төлөх үүрэгтэй байсан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 9.480.047 төгрөг, Булган аймаг дахь татварын хэлтэст төлсөн 23.332.095 төгрөгийг, мөн Ч.Бд өндөг тахианы мах зээлээр авсаны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас мах зээлээр авсаны төлбөр 6.087.000 төгрөгийг нийтдээ 40.679.142 төгрөгийг хариуцагч П.Бгээс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

1. “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ.  

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ... 1. “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2. “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2. “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 4. П.Б нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26 817 614 төгрөг, нийгмийн даатгалд 9 480 047.73 төгрөг, нийт 36 297 661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул 36 297 661 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Эдгээрээс бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“А” ХХК-ийг  анх 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хоёр гишүүнтэй, Ш.Цэрэнхүү, Д.Туяа нар үүсгэн байгуулж, дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. /3 дугаар хавтас хх5-12х/

Ингээд үүсгэн байгуулагч Ш.Цэрэнхүү нь 2003 оны 7 дугаар сарны 01-ний өдөр нас барсан тул, түүний охин Ц.Ц нь уг компанийг өв залгамжлан, өөрийн нөхөр П.Бг компанийн гишүүнээр авч, захирлаар томилсон байна. /2-р хавтас хх20-23, 1-р хавтас хх89 тал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг/

П.Б нь 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “А” ХХК-д хөрөнгөө оруулсан, компанийн гишүүнээр орсон тухай Хурлын тэмдэглэлийг 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэж П.Б, Ц.Ц нар гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Шинжээчийн дүгнэлтийн /2-р хавтас хх168-179х/ дүгнэлт хэсгийн 2 дугаар заалтанд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Цийн гарын үсэг нь Ц.Цийн гарын үсэгтэй тохирч байна гэсэн байх ба, шинжээч Д.Батнасан: ...2013 он гэдэг нь 2003 он юм, би андуурч бичсэн байна гэдгийг шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарласан бөгөөд, хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл гэж байхгүй юм.

Нэхэмжлэгч нь, “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан бөгөөд, хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Ц өөрөө гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн П.Бг компанийн 50 хувийг эзэмшдэг гэдгийг 2016.08.10-ны өдрийн 459 дугаартай Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед мэдсэн гэж тайлбарладаг.

            Хэдийгээр нэхэмжлэгч дээрх байдлаар тайлбарлах боловч, тухайн үед Хурлын тэмдэглэлд өөрөө гарын үсэг зурсан байх ба, Хурлын тэмдэглэлийн агуулгыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Ц нь “А” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд, П.Б нь үлдэх 50 хувийг эзэмшиж, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан гэсэн байна. Түүнчлэн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагадаа компаний хувьцааны 50 хувийг гаргуулан авах, компаний захирлын үүрэгт ажлыг өөртөө авах шаардлага гаргаж байжээ .  

Эндээс үзэхэд Ц.Цийн 2016 онд, П.Бг компанийн 50 хувийг нь эзэмшдэг гэдгийг нь мэдсэн гэсэн тайлбар үндэслэлгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч компанийн 50 хувийг П.Б эзэмшдэг гэдгийг мэддэг мэтээр бичиж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчлөх, нэмэгдүүлэх гэх мэтээр янз бүрээр өөрчилсөн. 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсөн болох нь нотлогдож байх тул  “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэл, тухайн өдөр батлагдсан “А” ХХК-ийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагууд үндэслэлгүй.  

Өөрөөр хэлбэл 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “А” ХХК-ийн Компанийн дүрэмд Ц.Ц мөн гарын үсгээ зурсан байх ба, өөрийнхөө гарын үсгийг биш болохыг нотлоогүй байна.  

  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэжээ.

Иймд “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэл, “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг, 2016 онд мэдэж, шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал энэ шаардлагын үндэслэлээ: ...Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл байх ёстой, мөн хуулийн 17.6-д Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана гэж заасан компанийн өргөдөл, хурлын шийдвэр энэ хоёр байхгүй байхад бүртгүүлсэн байна... гэж тайлбарласан.

Хариуцагч П.Б: ...2013 оны компанийн дүрмийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулах үед шинээр батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн батлах ёстой гэсэн. Ингээд дахин батлуулсан, үүнийг Ц.Ц мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Дүрэмд өөрчлөлт орсон юм байхгүй, гэрээ хийхийн тулд дахин шинээр батлуулсан... гэдэг.

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх талаар тусгасан бөгөөд, Улсын бүртгэл, хуулийн дээрх заалт болон уг хуулийн 17.3-т заасныг шалгаад бүртгэсэн гэж үзнэ.

Нэгэнт “А” ХХК-ийн дүрмийг 2013 онд шинэчлэн баталсныг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байхад, компанийн өргөдөл, хурлын шийдвэр байхгүй байхад компанийн дүрмийг баталсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэл компанийн дүрмийг Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шалгаж байж бүртгэдэг, Иймд “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

 П.Б нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26 817 614 төгрөг, нийгмийн даатгалд 9 480 047.73 төгрөг, нийт 36 297 661 төгрөгийн төлбөрт унагаж компанийг хохироосон тул 36 297 661 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч П.Б нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор /1-р хавтас хх201-203х/ нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял эдэлсэн байх ба, энэ хугацаа хүртэл “А” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, компаний дансаар орлого зарлагууд хийгдэж байсан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц мөн тус компанийн гүйцэтгэх захиралаар /гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж/ ажиллаж, компанийн санхүүгийн асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Тиймээс тухайн компаний татвар болон нийгмийн даатгалд төлөгдөх 36 297 661 төгрөгийг П.Бгийн буруугаас болж төлөгдөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад татвар хураамжийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэх нь эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах бөгөөд үүнийг П.Бгээс шаардах үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн П.Б нь “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, Ч.Бд өндөг тахианы мах зээлээр авсаны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас мах зээлээр авсаны төлбөр 6.087.000 төгрөг, нийт 40.679.142 төгрөг П.Бгээс гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Маас зээлсэн  2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авч байгаа тул улсын тэмдэгтийн хураамжаа буцааж авахаар хүсэлт гаргасан байх ба, нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулахгүй юм.   

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуаамжид төлсөн 1 010 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Цийн, П.Бг “А” ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, П.Бгээс: Ч.Бгаас өндөг тахианы мах зээлээр авсны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас зээлээр авсан махны төлбөр 6.087.000 төгрөг гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан татгалзлыг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Маас зээлсэн  2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хурлын тэмдэглэл, “А” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Бгийн “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол гэх татварт төлөх 26 817 614 төгрөг, нийгмийн даатгалд төлөх 9 480 047.73 төгрөг гаргуулах Ц.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 010 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА