Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

  2024        02         23                                  2024/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бид холбогдох эрүүгийн 2311 00160 1734 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” худалдааны төвийн орчимд гээгдүүлсэн хохирогч А.Тгийн өмчлөлийн 1,090,600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А53” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2311 00160 1734 дугаартай хэргээс

Хохирогч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Н” худалдааны төвөөс гарч яваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны урдуур гарч яваад автобусны буудал дээр очиход миний халаасанд байсан Самсунг А53 загварын гар утас байхгүй болсон байсан. Би тухайн үед өөрийн гар утсаараа ярьчихаад халаасандаа хийхдээ унагасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

            Гэрч Х.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай ах Энхбаяр 1 хүнтэй уулзаад утас аваад ир гэхээр нь тухайн хүний 94224008 дугаарын утсаар холбогдож Гандангийн автобусны буудлын ард “......................” тоглоомын газарт тухайн хүнтэй уулзахад  Самсунг А53 загварын гар утас үзүүлсэн тэгээд утас асуудалгүй байсан учир 490.000 төгрөгөөр авахаар тохиролцон ах Энхбаяраас 490.000 төгрөг дансаар шилжүүлэн авч өгсөн...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” дээрээс Самсунг А53 загварын гар утас 550,000 төгрөгөөp зарна гэсэн зар байхаар нь өөрийн дүү Энхсайханг очиж үзүүлэхэд ажиллагаа асуудалгүй утас байсан. Тэгээд тухайн Самсунг А53 гар утсыг зарна гэсэн хүнтэй Гандан автобусны буудлын хойд талын ...................... тоглоомын газарт уулзаад Самсунг загварын гар утсыг 490,000 төгрөгөөр авахаар тохиролцоод тухайн хүний 5017433984 дугаарын данс руу 1 удаагийн гүйлгээгээр 490,000 төгрөг шилжүүлж өгсөн...одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, Би тухайн гар утсыг эзэнд нь өгөөд өөрийн 490.000 төгрөгөө 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бямбадорж гэх хүнээр бүрэн төлүүлж баримтаа авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-27дугаар хуудас/,

            Х.Эы Голомт банкны дансны хуулга /хх-ийн 46 дугаар хуудас/

            Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-23-59 дугаартай тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр "Samsung galaxy A53" загварын гар утсыг хураан авч, хохирогч А.Тд 2023 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

1. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ц.Бид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” худалдааны төвийн орчимд гээгдүүлсэн хохирогч А.Тгийн өмчлөлийн 1,090,600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А53” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

            хохирогч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Н” худалдааны төвөөс гарч яваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны урдуур гарч яваад автобусны буудал дээр очиход миний халаасанд байсан Самсунг А53 загварын гар утас байхгүй болсон байсан. Би тухайн үед өөрийн гар утсаараа ярьчихаад халаасандаа хийхдээ унагасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

            гэрч Х.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай ах Энхбаяр 1 хүнтэй уулзаад утас аваад ир гэхээр нь тухайн хүний 94224008 дугаарын утсаар холбогдож Гандангийн автобусны буудлын ард “......................” тоглоомын газарт тухайн хүнтэй уулзахад  Самсунг А53 загварын гар утас үзүүлсэн тэгээд утас асуудалгүй байсан учир 490.000 төгрөгөөр авахаар тохиролцон ах Энхбаяраас 490.000 төгрөг дансаар шилжүүлэн авч өгсөн...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

            иргэний нэхэмжлэгч Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” дээрээс Самсунг А53 загварын гар утас 550,000 төгрereep зарна гэсэн зар байхаар нь өөрийн дүү Энхсайханг очиж үзүүлэхэд ажиллагаа асуудалгүй утас байсан. Тэгээд тухайн Самсунг А53 гар утсыг зарна гэсэн хүнтэй Гандан автобусны буудлын хойд талын ...................... тоглоомын газарт уулзаад Самсунг загварын гар утсыг 490,000 төгрөгөөр авахаар тохиролцоод тухайн хүний 5017433984 дугаарын данс руу 1 удаагийн гүйлгээгээр 490,000 төгрөг шилжүүлж өгсөн...одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, Би тухайн гар утсыг эзэнд нь өгөөд өөрийн 490.000 төгрөгөө 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бямбадорж гэх хүнээр бүрэн төлүүлж баримтаа авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-27дугаар хуудас/,

            Х.Эы Голомт банкны дансны хуулга /хх-ийн 46 дугаар хуудас/

            Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-23-59 дугаартай тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр "Samsung galaxy A53" загварын гар утсыг хураан авч, хохирогч А.Тд 2023 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/,

            гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол гэж уг гэмт хэргийн диспозицийг ердийн байдлаар буюу гэмт хэргийн шинж нь хуулийн ямар нэгэн тайлбаргүйгээр илэрхий ойлгомжтой байдлаар хуульчлагдсан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.Тгийн хаяж гээгдүүлсэн гар утсыг олж тэрхүү гар утас нь бусдын гар утас болохыг шууд мэдэх боломжтой байсаар байтал түүнийг бусдад зарж борлуулан завшиж бусдад бага хэмжээнээс дээш 1,090,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дээрх хуулийн хэм хэмжээтэй тохирч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ба прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Иргэн Г.Төөс “Samsung A53” гар утсыг хураан авч, хохирогч А.Тд хүлээлгэн өгсөн /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Б нь 490.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Хт төлсөн /хх-ийн 26-27дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Ц.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тооцлоо.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,

-шүүгдэгч Ц.Б нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс Ц.Бийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ц.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Бийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бид оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.УУГАНБААТАР