Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

 

 

         2024           02              22                                          2024/ШЦТ/139

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Т.Баянмөнх,

иргэдийн төлөөлөгч З.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У,

шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Ш.Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002*** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт Ш.Д (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Ш.Д нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжны 445 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч (нөхөр) С.У-тэй хэрүүл, маргаан үүсгэх явцдаа түүний толгой тус газарт нь галын дэгээ төмрөөр цохиж алсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр юу болсныг сайн санахгүй байна, яагаад ийм авир гаргаснаа ч мэдэхгүй байна. Ийм үйлдэл гаргасан нь миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У мэдүүлэхдээ: “ Би гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ш.Д нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн *** тоот хашаанд байрлах монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч (нөхөр) С.У-тай маргалдан, улмаар түүний толгойн тус газарт нь галын дэгээ төмрөөр цохиж алсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэрч У.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

Гэрч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Гэрч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас, 73-74 дүгээр хуудас),

Насанд хүрээгүй гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),

Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 101-106 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 110-115 дугаар хуудас),

Шинжээчийн “...Тухайн хоёр төмрөөр аль алинаар нь үүсэх боломжтой бөгөөд дэгээ төмрөөр үүссэн байх илүү боломжтой, учир нь учирсан гэмтлийн хэмжээ, дүрсийг харахад дэгээ төмрийн магадлал илүү байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 120-125 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 144-153 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 170-177 дугаар хуудас),

Шүүгдэгч Ш.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 7-19 дүгээр хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 37-49 дүгээр хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар хуудас), тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 231-237 дугаар хуудас).

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-г 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-н 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 (наян хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар лоом төмөр 1 ширхэг, галын дэгээ төмөр 1 ширхэг, тамхины иш 8 ширхгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Д-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЗОЛБОО

 

                                                                                                  ШҮҮГЧИД                                       А.АЛТАНХУЯГ

                                                                                                                                                          М.ДАЛАЙХҮҮ