| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01536/И |
| Дугаар | 142/ШШ2020/01436 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2020/01436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.*******ишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* **************К /регистрийн дугаар 2578697/-ийн нэхэмжлэлтэй,
*******ариуцагч: Б.О,
*******ариуцагч: С.М нарт холбогдох,
“3 839 876.05 төгрөг гаргуулах, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Б.О, хариуцагч С.М онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Нэхэмжлэгч “*******” **************К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б О, Сангидорж М нар нь *******ас банктай 2017 оны 09 дугаар сарын 11-ны өдөр 1630010439 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3 800 000 /Гурван сая найман зуун мянган/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 09 сарын 11 -ны өдөр зээлдэгч Б Оын *******ас банк дахь 5001498547 дансанд 3 800 000 / Гурван сая найман зуун мянган / төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1 058 884,49 төгрөг, зээлийн хүүд 1 156 207,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 835,13 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1630010439 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Зээлдэгч зээлийн төлөх төлбөрийг 2019 оны 03 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 596 хоног хугацаа хэтрүүлээд байна.
*******ас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч болон хамтран зээлдэгчээс шаардаж уулзаж,утсаар хэлж мэдэгдэж байсан ба 2019 оны 01 сарын 25 нд мөн 2019 оны 6 сарын 25 нд мэдэгдэх шаардах албан бичгээр мэдэгдэж байсан ч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1630010439 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2 741 115.51 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 1 042 819.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55 940.62 нийт 3 839 876.05 төгрөгийг, Б. О, С. М нараас гаргуулах,
2/ Б.О, С.М нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
Жич: *******эргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
*******ариуцагч *******шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тугчин овогтой Б О би *******ас банкнаас цалингийн зээлээр 3 800 000 төгрөг авсан. Сард 120 000 төгрөг төлдөг байсан. Жилийн хүү нь 1.5 хувьтай байсан. Энэ хугацаанд нийт 2 сая гаруй төгрөг төлсөн. Үүн дээр 13 дугаар сургуульд ажиллаж байхад эдийн засагч Номин ажил дээр сар бүр ирж 200 000 төгрөг авдаг байсан. Энэ нь нийт 2019 оны 10 дугаар сард 200 000, 11-р сард 200 000, 12-р сард 100 000, нийт 500 000 төгрөг төлсөн. Миний төлсөн энэ мөнгөнүүд нийт зээлээс хасагдаагүй байна. Тухайн үед авсан зээлээ 1.5 хувь хүүтэй авсан. Одоо нэхэмжлэл дээр хүү нь өндөр болсон байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ас банк одоо хүүгээ өндөр болгож 22.8 хувь тооцож бодсон байна. Мөн би 2019 оны 1-р сард жирэмсэн болж үүнтэй зэрэгцэн Ковид-19 өвчин гарч сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. /Би энэ сургуульд тогооч ажилтай байсан/ Ерөнхийлөгчийн шийдвэрээр банкны зээлийн төлбөр болон хүүг зогсоосон. Энэ хугацаанд би төрж одоо 4 сартай хүүхэдтэй, ажил хийх боломжгүй болсон юм. Бүх банк, банк бус байгууллагууд төлөлт болон хүүгээ зогсоосон байхад намайг болон миний зээлэнд хүү тооцсон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй банкийг болон эдийн засгийг шалгаж өгнө үү. *******ас банкны эдийн засагчид манай гэрийг мэдэж байгаа, 2 удаа ирж уулзаж байсан. Шүүхэд өгөх талаар огт ярьж байгаагүй. Манай нөхөртэй утсаар ярьж 0,7 га газрын гэрчилгээ өгье гэж хэлсэн. Одоо би нийт авсан мөнгөнөөсөө өгсөн мөнгөө хасч үлдэгдэл төлбөрийг нь төлнө. *******үү болон нэмэгдэл хүүг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
*******ариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие О.М нь Б.Оын нөхөр учир бид хоёр *******ас банкнаас зээл авсан нь үнэн болно. Гэхдээ зээлээ төлж байсан, 1 жил гаран тасралтгүй төлж байсан. Иймд үндсэн зээлээс хасаагүй байна. Сүүлд эхнэрийн ажил дээр очиж цалингаас нь 3 сар 500 000 төгрөг авсан, тэрийг нь үндсэн зээлээс хасаагүй байна. 2019 оны 12 сард эдийн засагч нь одоо таны зээл 2 700 000 үлдсэн байна гэсэн. Тэгээд 2020 оны 1 дүгээр сард Ковид-19 гарсан гээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож ажил хийх боломжгүй болсон. Шүүхэд өгөх байсан бол 2018 оны 08 сард татан буугаад зээлээ төлж чадахгүй сар болоход эдийн засагч эхнэрлүү залгаж манайд хүртэл ирж байсан. Тэр үедээ шүүхэд өгөх боломжтой байсан. Тэр үед шүүхэд өгсөн бол бид нар бүр их бага мөнгө төлөх байсан. Иймд *******ас банкны мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭ******* нь:
Нэхэмжлэгч “*******” **************К нь Б.О, С.М нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3 839 876.05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******ариуцагч нар нь зээлийн төлбөрөөс үндсэн зээлээ төлнө, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Б.О, С.М нар нь *******ас банктай 2017 оны 09 дугаар сарын 11-ны өдөр 1630010439 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3 800 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд уг гэрээ хэрэгт ирсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч “*******” **************К дээрх гэрээ, хуульд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Б.О, С.М нар нь үндсэн зээлээс 1 058 884,49 төгрөг, зээлийн хүүд 1 156 207,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 835,13 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх ба, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь хариуцагч нарын болон нэхэмжлэгчийн тайлбарууд, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Одоогийн байдлаар /нэхэмжлэл гаргах үеийн/ төлөгдөөгүй үндсэн зээл 2 741 115,51 төгрөг, зээлийн хүү 1 042 819,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55 940,62 төгрөг нийт 3 839 876,05 төгрөг төлөгдөөгүй болох нь хэрэгт ирүүлсэн зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд, хариуцагчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
*******ариуцагч нар, ажил дээр ирж авсан бэлнээр өгсөн мөнгөнүүдийг зээлээс хасаагүй байна гэж мэтгэлцсэн бөгөөд Б.Оын өөрийнх нь гараар бичиж өгсөн, он, сар, өдөртэй бэлнээр өгсөн гэх 500 000 төгрөг зээлээс хасагдаж тооцогдсон байгааг дурьдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 389 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.О, С.М нараас улсын тэмдэгтийн хураамжаар 76 389 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” **************К-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О, С.М нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3 839 876.05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” **************К-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 389 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.О, С.М нараас 76 389 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” **************К-д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.*******ИШИГДАВАА