Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1451

 

 

 

 

    

  2023         11         24                                  2023/ШЦТ/1451

         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Иргэдийн төлөөлөгч Э.М,

Хохирогч М.А- /цахимаар/,

Шүүгдэгч Л.Ү- түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн Ү-ад холбогдох эрүүгийн 2306005550450 дугаартай 6 хавтаст хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,   Б овогт Л-гийн Ү- /РД:ОО01271904/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Ү- нь  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуурч  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  фейсбүүк орчинд “I” гэх хаягаас Н зарна гэж зар нийтлэн, зарын дагуу холбогдсон  хохирогч Т.М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өвс худалдахаар тохирч Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 7 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд “I” гэх хаягаас Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Т.Б-ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохиролцож, Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 3 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Ж.М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохирч Хаан банкны 5**********92 дугаарын дансаар 1 000 000төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4.  2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохирч Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 200 000төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цахим орчинд өвс зарна гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч, зарын дагуу холбогдсон хохирогч Г.А-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 2 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фейсбүүк орчинд Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Д-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохирч Хаан банкны 5**********92 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 2 400 000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н зарна гэсэн зарыг цахим орчинд оруулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч У.Г-эд “2 машин Н бэлэн байна, түлшний мөнгө өг” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн бичиг баримтыг цахимаар үзүүлж итгэл үнэмшил төрүүлэн өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 3 050 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “Өвс их хэмжээгээр зарна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж уг зарын дагуу холбогдсон хохирогч Л.Б-ыг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С аймгийн Т сумын 0 дугаар багт байх хохирогч А.Н-т “Н зарна, хүргэлтээр хүргэж өгнө” хэмээн ойлгуулан хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж 2 000 000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                       2 500 000 төгрөгийг нийт 4 500 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн Хаан банканд бүртгэлтэй 5****260 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

10. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр фейсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан өвс, тэжээл зарна гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч С.О-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 3 150 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*****09 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

11. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н худалдаална гэх зарыг цахим орчинд байрлуулан хохирогч Б.А-ийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5****260 тоот данс руу 1 300 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “А” гэсэн хуурамч цахим хаяг нээж “Н зарна" гэх хуурамч зар оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Г--ыг Төв аймгийн нутаг дэвсгэрт гэртээ байхад нь 5 250 000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

13. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк сүлжээнд “Н зарна” гэж хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Э-ийг СүхбаА- дүүргийн 8 нутаг дэвсгэрт байхад нь 3 200 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5*********6 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан өвс, тэжээл зарна гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар хохирогч С.А-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*********6 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,

15. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өвс зарна хэмээн төөрөгдөлд оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.Г-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 20 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5****260 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

16. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н” гэх нэртэй аккаунт хаягаас фейсбүүк орчинд өвс тэжээл зарна гэх зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, тухайн зарын дагуу холбогдон өвс худалдан авахаар тохиролцсон хохирогч М.А-ыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байхад нь түүнээс урьдчилгаа 8 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5****260 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,

17. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Н” гэх фейсбүүк хаягаас буюу цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим хуудсанд Н өвс зарна гэсэн зар байршуулж Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХКомпаниас тэжээлийн урьдчилгаанд шилжүүлсэн 900 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн Хаан банкны 5****260 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

18. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Н зарна хүргэлттэй” гэж хуурамч зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан хохирогч А.Х-ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа төлбөр 2.050.000 төгрөгийг Хаан банкны 5****260 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ цахим хэрэгсэл буюу фейсбүүк хаяг ашиглан “өвс зарна”  гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогч Д.Д-г СүхбаА- дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 700 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*********6 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

20. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цахим орчинд “I” гэх фейсбүүк хаягаас “Н зарна” гэх зарыг байршуулан хохирогч Т.Б-ыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 5 000 000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү- Л- гэх фейсбүүк хаягаас Н зарна гэж хохирогч А.Ц-ээс өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 4 000 000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 400 000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 6 400 000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч залилсан,

22. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “А- А-” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Өвс зарна” гэсэн зар нийтэлж зарын дагуу холбогдсон хохирогч Г.О-ыг Ховд аймагт байхад нь “өвс худалдаална” гэж хуурч Хаан банк дахь өөрийн  эзэмшлийн 5******06 дугаарын дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн эзэмшилдээ авч залилсан,

23. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахим сүлжээнд “малын тэжээл зарна” гэсэн зарыг оруулж улмаар С аймгийн Е сумын 0 дугаар багт оршин суух хохирогч Н.Б-д 5 тонн арвай зарна гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 3 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*********6 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

24. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хүлэмж мод, ногоо, үр, үрсэлгээ, газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэгчид“ гэх фейсбүүк цахим группэд “Н” зарна, газар дээрх үнэ 9.000 төгрөг, хүргэлт хийнэ утас 85**-**** гэсэн зарыг “Н” гэх фейсбүүк хаягаас байрлуулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г-ыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 450.000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5****260 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

25. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Н” гэх фейсбүүк хаягаас Н, өвс зарна гэсэн зар байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ц-ыг Булган аймгийн нутаг дэвсгэрт байхад нь Нийн урьдчилгаа 800 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн Хаан банкны 5****260 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

26. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим сүлжээ буюу фейсбүүк хаягт “өвс зарна” гэж хуурамч зар байршуулсны дагуу холбогдсон хохирогч Н.Ц-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1 750 000 төгрөгийг өөрийн 5*********6 дугаарын данс руу шилжүүлэн авч  бусдад 94 600 000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ү-  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк хаягаас Н зарна гэсэн постыг хараад өөрийн хаяг дээрээ хадгалсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хаяг дээрээ “Н зарна” гэх постыг бичиж оруулсан. Удалгүй нэг ах залгаад тэжээл авъя гээд 3 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш хүмүүс ихээр залгаж мөнгөө шилжүүлж эхэлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Миний буруу, би хоригдож байгаа учраас хохирлыг төлж чадахгүй байна, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна.Бага насны хүүхэдтэй учир хөнгөн ял оногдуулж өгнө үү”  гэв.

 

Хохирогч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 он гараад 01-02 дугаар сард манай нутагт зуд болсон. Би хашаандаа 40 адуу авч тэжээсэн бөгөөд тухайн үед өвс тэжээл олдоогүй учраас фэйсбүүк хаягаас зар харсны дагуу ярьж малын тэжээл авахаар тохирсон. Шүүгдэгч над руу 2 чиргүүлтэй өвсний зураг явуулаад та нэгийг нь авах уу гэж асуухаар нь би авъя гэж хэлсэн. Тэгээд “би аавыг хөдөөнөөс ирэхээр таны өвсийг хүргээд өгнө та мөнгөө хий” гэж хэлээд миний гэрийн хаягийг авсан. Өвсний үнэ 24 000 000 төгрөг болно гэхээр нь би урьдчилгаа болгож 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хэд хоноод миний захиалсан тэжээл ирэхгүй байхаар нь би залгасан. Тэгтэл утсаа авахгүй алга болчихоор нь  би цагдаад мэдэгдсэн юм. Энэ хүүхдээс болж миний 4-5 адуу үхсэн. Би тэжээл захисан 8 000 000 төгрөгөө болон банкны зээлийн хүү, үхсэн адууныхаа мөнгийг нэхэмжилнэ” гэв.

 

Эрүүгийн 2306005550450 дугаартай хэргээс:

-Хохирогч Т.М-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст бичгээр гаргасан гомдол /1 хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.М-ын өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкээр Сэлэнгийн зар дээрээс өвс зарна гэсэн зарын дагуу 98**--**** дугаар руу залгаж ярихад эмэгтэй хүн утас аваад солоом буюу Н хэд бэ?  гэж асуухад 1 боодол нь 7 000 төгрөг гэж хэлсэн хаана байгаа солоом бэ? гэхэд Сэлэнгэ аймгийн Шаамарт 3 тонн байгаа гэсэн боодол толгой хэр бэ? гэхэд орос боодолтой толгой сайтай гэж хэлсэн,  хэр их өвс байгаа юм  бэ? гэхэд 1 000 боодол өвс байгаа  2022 оны 12 дугаар сарын 28-нд Архангай руу захиалгатай 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр танайх захиалах юм бол Завхан руу явъя гэсэн би танайх тээвэртэй юм уу? гэхэд тээвэртэй тээврийн  үнэ ханш нь ямар үнэ ханштай явах юм гэхэд манайх Завхан аймгийн Түдэвтэй сум нэг боодол нь 6 000 төгрөгөөр явдаг юм гэхэд би жолоочтойгоо яриад эргээд тань руу яръя гэсэн. Би жолоочтой чинь ярья  гэхэд та ярих шаардлага байхгүй би өөрөө яриад хариу хэлье гэсэн эргээд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ярихад 1000 боодол өвс 6 200 000 төгрөгөөр явна гэж байна гэхээр нь за гээд зөвшөөрөөд та нар өвсөө ачаад өвстэй машины дугаарыг дараад над руу чатаар явуул гэж хэлсэн манайх өвс ачих олон хүнтэй хурдан ачна тэгээд зургийг нь  чатаар явуулна гээд зургийг  өдөр нь явуулаад 85**-**** дугаараас эрэгтэй хүн яриад ахаа би тань руу өвс очиж өгөх хүн байна. Та өвсний мөнгөө шилжүүлээч гэхээр нь одоо шилжүүллээ гээд 1 000 боодол өвсний 7 000 000 төгрөгийг 5*********6 дугаар данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

-Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан:“...би Ү-ын төрсөн ээж нь бөгөөд миний 5 дахь хүүхэд. Манай гэрт хүмүүс ирж охинд залилуулсан гэж хэлснээр мэдсэн. Цагдаа дээр мэдүүлэг өгч явсны дараа 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө танихгүй дугаараас залгаад танай охин өвс зарна гэж 3 000 000 төгрөг залилсан гэж ярьсан. Залилан нэмж хийгээд яваад байна гэсэн. Би эм тариагаа авч чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан бамбайн хорт хавдартай хүн бөгөөд бусдад учирсан хохирлыг барагдуулах боломжгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

-Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...би Ү- гэх хүнтэй 2020 онд анх танилцаж байсан. Бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхэд маань одоо над дээр байдаг. 2020 оноос хойш 2022 оны 11 дүгээр cap хүртэл хамт амьдарч байгаад 11 сараас хойш салаад тусдаа амьдарч байгаа. Манай хүүг О-ын А- гэдэг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн.Тухайн үедээ салах талаар ярьж байгаагүй. Хэсэг хугацаанд тустай амьдарч байгаа. Би 4,5 сарын дараа ирье гэж хэлэхэд зөвшөөрч байсан” гэх  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас/,

-Д.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 54****** дугаарын дансны “5*********6 дугаар дансанд 7 000 000 төгрөгийг Uws zabhan ludewtei myagaa” гэх утгатай шилжүүлсэн хуулга  /1-р хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

-Хохирогч Т.Б-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, 

-Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан:“...2022 оны 12 дугаар сарын сүүлээр фейсбүүкээр Н их хэмжээгээр зарна гэсэн зарын дагуу 98**--**** гэсэн дугаарын утастай хүнтэй ярихад манайх Шаамар суманд байдаг Н их бэлдсэн гэж хэлсэн. 1 000 боодол ачсан бэлэн байна ирэхээр чинь мөнгийг нь өгье, УлаанбаА- луу явуулчих гэж хэлэхэд  жолоочид түлшийг нь хийж өгөх хэрэгтэй байна гээд жолоочийн 85**-**** түлшний мөнгө                   3 000 000 төгрөгийг  Ү- гэх хүний 5*********6 гэсэн данс руу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 50******* дугаарын данснаас шилжүүлсэн. Би яаж итгэх юм бэ? гэхэд иргэний үнэмлэхийн зургаа явуулъя гээд видео дуудлага хийгээд нүүр царайгаа баталгаажуулъя гээд дуудлага хийгээд хальт яриад салгасан. Иргэний үнэмлэхийн дугаар таарч байхаар нь мөнгөө шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш 'утсаа авахаа больж залилсан...” мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

 

-Хохирогч Ж.М-ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст  цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

-Хохирогч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байхад  фейсбүүк дээр Н групп дээр Н зарна гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь тухайн дугаараар холбогдож худалдаж авахаар Н-ийн зургаа гэхэд машинд ачсан ногооны зураг явуулсан. Тэгээд зар дээр байгаа 85****94 гэх дугаартай үл таних эмэгтэй хүн надад А- гэсэн нэртэй 5****260 тоот дансыг өгсөн  тухайн дансанд 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Би гэртээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

-Ж.М-ын эзэмшлийн Хаан банкны 50******11 дугаарын дансны “5****260 дугаар данс руу tejeeliin uridchilgaa Azmunkhud shiljuulev” гэх хуулга /1-р хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г-ийн өгсөн “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг өндөр сумаас УлаанбаА- хот руу ирээд Наран туул дээр явж байгаад фейсбүүк орсон чинь Н зарна нэг боодол нь 14 000 төгрөг гэхээр нь тухайн үед холбогдох дугаарт ярьсан чинь хүүхэд юм шиг багавтар хоолойтой эмэгтэй хүн аваад би 50 боодол өвс авна гэсэн чинь урьдчилгаа 200 000 төгрөг шилжүүл гэхээр нь өөрийн эзэмшлийн 52******42 дугаарын данснаас 5*********6 дугаарын Л.Ү- гэх хүний дансанд шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш 89**-**** гэсэн дугаарын утас руу залгаад өнөөдрийг хүртэл залгасан, авахгүй намайг залилсан би мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн125-126 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.А-ын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 30-ны орой фейсбүүк дээр өвс зарна гэсэн зар байхаар нь тухайн зарын 98**--**** дугаарын утас руу залгаж ярихад эмэгтэй хүн утас аваад өвс зарна 1 000 ширхэг.ачаатай бэлэн өвс байна гэж хэлсэн.... Нэг ширхэг өвсийг 4 500 төгрөгөөр татна гэж хэлсэн надаас 4 500 000 төгрөг хийчих гэж хэлээд анх ярьсан хүн рүүгээ яриад эргээд ярь гэсэн. Би 4 500 000 төгрөгийг интернэт банкаар шилжихгүй байна. Би 2 500 000 төгрөг мобайл банкаар шилжүүлье гэхэд зөвшөөрөөд би Ү- гэх хүний 5*********6 дугаарын данс руу өөрийн 50******** дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн өвсийг С аймгийн Ш-аас гарна гэсэн би өвсийг Улаанбаатар хотод авахаар тохирсон байсан Тухайн өвсийг 2022 оны 12 сарын 31-ний өглөө 09 цагт надад Улиастайн гүүрэн дээр авч ирж өгөх байсан Өглөө нь залгахад утаснууд нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны “50******* дугаар данснаас Б-оос Нийн урьдчилгаа 3 000 000” гэх хуулга /2-р хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,

-Хохирогч Б.Д-гийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д-гийн өгсөн “...Фейсбүүк дээрээс Н зарна гэх” зарын дагуу 2023 оны 02 дугаар сарын 04-нд 85**-**** дугаартай холбогдож Н асуусан. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 10 минутад Н зарна гэх хүнтэй холбогдон Н авъя гэхэд тээврийн зардал болох 2 400 000 төгрөгийг 5****260 А- гэх дансаар шилжүүлсний дараа, дахин залгаж мөнгө шилжүүлсэн гэхэд за удахгүй гарна гэж хэлээд утсаа салгасан. Мөнгө шилжүүлсний орой дахин залгахад утсаа аваагүй миний утсыг блок хийсэн байсан. Маргааш өглөө нь Н зарна гэх хүний дугаарыг фейсбүүкт хайж үзэхэд луйварчин гэж нийтлэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 180-181 дүгээр тал/,

 

-Б.Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5**********92 дугаарын дансны “5****260 дугаар Хаан банкны данс руу 24 000 төгрөг, 2 376 000 төгрөг 88**-**** гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн” хуулга /1-р хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,

 

-Хохирогч У.Г-ийн цагдаагийн байгууллагад “2023 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цаг 20 минутад Н зарна гэх фэйсбүүкийн зарын дагуу мөнгө шилжүүлж, залилуулсан” гэх бичгээр гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Г-ийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк орж байгаад “Малын өвс тэжээл зарна. алдуул малын хамгийн том зарын групп” гэх нэртэй группэд “Н” гэх нэртэй хаягаас овьёосны тэжээлийн будаа хямд нийлүүлнэ  гэсэн зарын дагуу 89**-**** дугаарын утас руу холбогдон ярихад 20 гаран насны бололтой хоолойтой эмэгтэй хүн яриад Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Н байна, авна гэвэл 2 машин бэлэн аччихсан байна гэж хэлсэн. Төв аймагт авбал хэд болох вэ гэхэд нэг боодол 11 500 төгрөг нийт 10 сая гаран төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхэд надад түлшний мөнгө өг гэж хэлсэн, түүнийх нь дагуу баталгаатай юу юм бэ гэхэд баталгаатай би танд дансны дугаар бичиг баримтаа явуулъя та тулгаад хийгээрэй гэж хэлсэн тэгээд над руу Хаан банкны 5*********6 тоот Ү- гэсэн нэртэй данс явуулахаар нь би 3 050 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 203 дугаар хуудас/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны “57******* дугаар данснаас 99***** Эрдэнэсант гэх гүйлгээний утгатай 3 050 000 төгрөг” шилжүүлсэн хуулга /1-р хавтаст хэргийн 217, 211 дүгээр хуудас/,

 

-Хохирогч Л.Б-ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /2-р хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б-ын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай танил Бек гэх залуу фэйсбүүк дээр Н хямд зарна, хүргэлттэй гэсэн зар байна гэсний дагуу I гэх фэйсбүүк хэрэглэгчтэй 98**--**** гэх дугаар луу залгахад нэг эмэгтэй утсаа аваад манайд                    2 500 боодол Н байна 1 500 машинд ачсан бэлэн байна. Боодлыг нь 700 000 төгрөгөөр худалдаж ав, тээврийн зардал ороод  боодлыг нь 4000 төгрөгөөр хүргэж өгнө. Тээврийн зардлаа хийчих юм бол хүргэж өгнө өвсний мөнгөө очоод авна гэсэн. Тэгэхээр нь би танд нээх итгэж өгөхгүй байна гэхэд  та манай жолоочтой ярь тэгээд зардал мөнгөө тохир 85**-**** гэх дугаар руу залгаад ярь гэсэн. Би тухайн дугаар луу залгатал нэг сөөнгө дүү хоолойтой залуу байсан. Манай энд цас ихтэй байна, би яаж ийж байгаад гарчихна, танай наана чинь хэр цастай вэ гэж асуусан. Тэгээд би тээврийн зардал болох 6 000 000 төгрөгийг 5*********6 гэх Ү- гэх данс руу шилжүүлсэн. Маргааш нь нөгөө жолоочтой ярьтал гараад явж байна,  Лүн дээр явна гурвуулаа явж байна очоод буулгах хүмүүс бэлэн үү? Шинэ жилээс өмнө таны өвсийг буулгачхаад наанаас чинь мах ачаад буцна гэсэн. Тэгэхээр нь би тайвшираад байж байтал 2022 оны 12 дугаар сарын 29-ний оройноос эхлээд дугаар блок хийж эхэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

-Хаан банкны 55******** дугаарын дансны хуулга /2-р хавтаст хэргийн 32, 45 дугаар хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Н-ын өгсөн “...                         2023 оны 2 дугаар сарын 06-ны өглөө ачилт хийнэ, хэрэв та урьдчилгаа өгвөл энэ тэжээлээ хадгалуулж болно гэхээр нь би урьдчилгаа 2 сая төгрөгийг 5****260 А- гэх данс руу явуулсан. 2023 оны 02 дугаар сарын 06-ны үдээс хойш 85**-**** гэсэн утас над руу залгаж ачилт хийгээд дуусч байна энэ газраас танайх руу явахад 2 удаа банкаа цэнэглэнэ мөнгөө нэм гэхээр нь би тухайн дансанд 2 500 000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 78- 79 дүгээр хуудас/,

 

-А.Н-ын эзэмшлийн Хаан банкны 5131126075 дугаарын дансны 5****260 дугаар данс руу 8056-0107, 8826-6658 СүхбаА- аймаг гэх гүйлгээний утгатай 2 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн хуулга /2-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.О-гийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би фейсбүүк дээрээсээ ‘”I” гэх фейсбүүк хаягтай харилцаж овьёосны Н авах зорилгоор харилцаж 5*********6 дугаарын данс руу эхлээд 200 000 төгрөг урьдчилгаа болгон шилжүүлээд, үүний дараа 850 000 төгрөгийг үлдэгдэл болгон шилжүүлсэн. Тэгээд удалгүй байж байгаад над руу бензиний мөнгө гээд 1 100 000 төгрөг шилжүүлээрэй гэсэн. Би хэлсэн ёсоор нь шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн тэжээл ирчихнэ гэж хэлсэн.  Тухайн өдрөө ирэхгүй болохоор нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр холбогдтол Баянчандмань дээр машин эвдэрчихлээ гээд 1 000 000 төгрөг явуулаач гэхээр нь явуулсан. Тэгээд ирэхгүй болохоор нь би өөрөө Баянчандмань яваад үнэхээр машин байна уу гээд шалгатал ямар ч машин байхгүй утас нь болон жолооч гэх хүний дугаар нь холбогдохгүй болохоор нь залилуулчихлаа гэж бодсон тухайн дансны эзэмшигч нь Ү- гэж эмэгтэй хүний нэрээр гарч ирж байсан...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны “5087339819 дугаар данснаас 200 000 төгрөг, 850 000 төгрөг, 1 100 000 төгрөг,                         1 000 000 төгрөг 8601-2119 гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн”  хуулга /2-р хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

 

-Хохирогч Б.А-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /2-р хавтаст хэргийн 136 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А-ийн өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ШТС-ын орчимд түлшний мөнгө авна гээд 1 300 000 төгрөгийг нэхэхээр нь түүний өгсөн Хаан банкны 5****260 тоот А- гэх нэртэй дансанд өөрийн Хаан банкны 5018645218 тоот Хаан банкны данснаасаа Хан-Уул дүүргийн 3-р хороо Шунхлай ШТС-ын хажууд байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн, гэтэл намайг мөнге шилжүүлсэн чинь миний гар утсыг блоклоод алга болсон Тэгээд түүний ярьж байсан 85210719 дугаарын гар утас луу өөр хүний утаснаас залгаад өвс авъя гэхээр за болно гэчхээд очоод үзье гэхээр гар утсаа салгаад байгаа...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

 

-О.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5****260 дугаарын дансны “5018645218 дугаар данснаас 1 гэх гүйлгээний утгатай 1 300 000 төгрөг шилжүүлсэн” хуулга /2-р хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Г--ын өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк цахим хаягт Н зарна гэсэн "Az****” гэсэн цахим хаягт байршуулсан зарын дагуу 89**-**** дугаарын гар утсаар холбогдон эмэгтэй хүнтэй ярьсан. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа Н байна газар дээрээ 7 000 төгрөг гэж хэлсэн. Хүргэлт нь 3 500 төгрөг болно нийт нэг боодол нь 10 500 төгрөг болно гэсэн. Би 500 боодол Н авахаар болж 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 250 000 төгрөг удалгүй 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө 89**-**** гар утасны дугаараас мессежээр ирүүлсэн. Хаан банкны 5*********6 тоот Ү- гэсэн эзэмшигчтэй хүний дансаар өөрийн эзэмшлийн Голомт банкны дансаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүргэж өгөхөөр болсон. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоног болоод Нээ авч ирж өгөхгүй болохоор гар утас руу нь залгаж үзэхээр ярьж байгаа дохио өгөөд байсан...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 170 дугаар хуудас/,

 

-С.Г--ын эзэмшлийн Голомт банкны 2209****** дугаарын дансны “Л.Ү-ын 5*********6 дугаар данс руу 2 250 000 төгрөг, 3 000 000 төгрөг шилжүүлсэн” гэх зарлагын хуулга /2-р хавтаст хэргийн 165 дугаар хуудас/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны 5852****** дугаар данснаас өвс үнэ бензин гэх утгатай 1 000 000 төгрөг шилжүүлсэн” гэх хуулга /2-р хавтаст хэргийн 193 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Э-ийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүкээр зар үзэж байтал "Н гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч “Н зарна утас  85**-****” гэх зар оруулсан байхаар нь 85**-**** дугаарын дагуу холбогдоход эмэгтэй авч байсан. Тэгээд Дархан- уул аймгийн Хонгор суманд 100 гаруй Н байгаа  100 ширхгийг авахаар тохиролцоод 2023 оны 02 дугаар сарь 9-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумаас авахаар болсон. Намайг урьдчилгаа төлбөр хувийг өгчих гэж хэлэхээр нь Хаан банкны 5*********6 дугаарын данс руу 1 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд ахиж надтай холбогдоод захиалга нь мэдээгүй юм байна. Урьдчилгааг чинь буцаая эсвэл дахиад 20 хувь шилжүүлээд нийт төлбөрийн 40 хувь болгоод тэжээлийг чинь хадгалж байя гэхээр нь би дахиад дээрх данс руу төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш огт холбогдоогүй утас руу залгахаар нь авахгүй, чат бичихээр хариу өгөхгүй алга болсон...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 237 дугаар тал/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны                                 “1 600 000 төгрөг, 1 600 000 төгрөг тус бүр тэжээл гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн” хуулга /3-р хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.А-гийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Чингис зочид буудлын хажууд Төв аймгийн Сэргэлэн сум орох гээд явж байсан юм. Тэгээд миний бие фейсбүүк зар дээр Н гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч рүү тэр хүний утасны дугаараар 89**-**** өөрийн 8989-**** дугаараас залгаад малын тэжээл зарж байгаа юу гэж асуухад зарж байгаа 1 боодол өвс хотод хүргэж ирээд зардалтайгаа 10 500 төгрөг гэж хэлсэн. 500 ширхгийг авъя гэж хэлэхээр нь 9 500 төгрөгөөр 900 боодол ширхгийг авахаар болоод 2 000 000 төгрөгийг өөрийн 5033****** дугаарын данснаас 5*********6 Ү- гэсэн хүний данс руу шилжүүлсэн....гэх мэдүүлэг /З-р хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

-С.А-гийн  эзэмшлийн Хаан банкны 5033****** дугаарын дансны Л.Ү-ын эзэмшлийн 5*********6 дугаар данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт /3-р хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Г-аА-ын өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 24 -ны өдрийн 14 цагийн үед фейсбүүк үзэж байгаад Н зарна гэсэн зар байхаар нь хэдэн малдаа явах санаатай зар оруулсан хүний утас руу шууд залгаад холбогдоход нэг эмэгтэй хүн гар утсаа аваад надтай ярьсан тэгээд би өвсийг чинь үзье гэхэд шууд видео калл хийгээд тэр эмэгтэй нэг эрэгтэй хүнд гар утсаа өгч гаргаад  надад ачааны 2 чиргүүлтэй өвс ачсан машин харуулсан. Тэгэхээр нь би итгээд авах болсон юм. Тэгсэн тэр эмэгтэй нь ахаа нэг машин өвсийг нь хүн авчихаад байгаа юм гэхэд нь би  ах нь хоёуланг нь авчихъя  одоо мөнгөө хийе гэхэд тэр эмэгтэй за та гялс мөнгөө хийчихвэл 2 машинаа эндээс явууллаа гэхээр нь би мөнгөө шилжүүлсэн. Удалгүй 2 машин явлаа шүү та замаас тосч аваарай гээд би хүлээсэн. Эргээд тэр эмэгтэй хүнтэй ярих гээд утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхэд нь би замдаа явж байгаа саатсан байх гэж бодоод хүлээсэн. Тэгээд 1 хоноод бүр таг болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

 

 


-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Г-аА-ын өгсөн “Би 2023 оны 1 дүгээр сарын 24 -ны өдрийн 14 цагийн үед фейсбүүк үзэж байгаад Н зарна гэсэн зар байхаар нь хэдэн малдаа явах санаатай зар оруулсан хүний утас руу шууд залгаад холбогдоход нэг эмэгтэй хүн гар утсаа аваад надтай ярьсан тэгээд би өвсийг чинь үзье гэхэд шууд видео калл хийгээд тэр эмэгтэй нэг эрэгтэй хүнд гар утсаа өгч гаргаад надад ачааны 2 чиргүүлтэй өвс ачсан машин харуулсан. Тэгэхээр нь би итгээд авах болсон юм тэгсэн тэр эмэгтэй нь ахаа нэг машин өвсийг нь хүн авчхаад байгаа юм гэхэд нь би За ах нь хоёуланг нь авчихъя одоо мөнгөө хийе гэхэд тэр эмэгтэй за та гялс мөнгөө хийчихвэл 2 машинаа эндээс явууллаа гэхээр нь би мөнгөө шилжүүлсэн. Удалгүй 2 машин явлаа шүү та замаас тосч аваарай гээд би хүлээсэн. Эргээд тэр эмэгтэй хүнтэй ярих гээд утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхэд нь би замдаа явж байгаа байх, саатсан байх гэж бодоод хүлээсэн. Тэгээд 1 хоноод бүр таг болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 76 дугаар хуудас/, 

 

 

-Хаан банкны 5171****** дугаарын дансны хуулга /3-р хавтаст хэргийн  дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А-ийн өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н” гэсэн Фейсбүүк хаягт өвс тэжээл зарна гэсэн зар байсан ба зарын дагуу 85**-**** дугаартай утсанд холбогдож асуухад Ү- гэх эмэгтэй хүн авч, надад 3 машин Н байна, 2 машин өвсийг зарж байна, үлдсэн 1 машин өвс энэ гээд гар утсаар лайв хийж үзүүлж нэг бодол өвсийг 9 000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо тохиролцож өвсөө хүргэлттэй машинаар шууд танд хүргэж өг гэсэн газарт хүргэж өгье. Та тээврийн зардал болон урьдчилгаа өгөөрэй бид нар шууд гарна гэж цахим үнэмлэхийн хуулбар болон дансаа явуулж, А- гэх миний аавын данс байгаа тэр хүний данс руу мөнгөө явуулаарай гэхээр нь би тэр хүний хэлсэн үгэнд итгэж хадам дүү болох А.С- Хаан банкны 5186****** тоот данснаас 8 000 000 төгрөг А- гэх хүний эзэмшлийн 5****260тоот дансанд мобайл банаар тухайн өдөр шилжүүлсэн...гэх мэдүүлэг /З-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5****260 дугаарын дансны “5270****** дугаар данснаас Д өвсний үнэ гэх гүйлгээний утгатай 900 000 төгрөг шилжүүлсэн” хуулга /3 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М- өгсөн “...Би Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д ХХК-ийн нягтлан бодогчийн ажил хийдэг юм 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээ байхад манай байгууллагын жолооч Б.П- миний дугаар руу 5****260 гэсэн дугаарын Хаан банкны А- гэх хэрэглэгчтэй дансны дугаар явуулаад 900 000 төгрөг шилжүүлээд өгөөч утга дээр нь 41-56 БУА гэж бичээрэй гэсэн мессеж явуулсан байсан. Тэгэхээр нь би захирал Ч.Ж-д танилцуулахад Б П- хүнээс өвс авахаар тохирсон юм шиг байна лээ байгууллагын данснаас шилжүүлээд өгчих гэж хэлэхээр нь би 900 000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр Б.П- өвсөндөө явах гэсэн боловч нөгөө хүнийх нь утас холбогдохоо байж хүмүүсийн яриагаар залилуулсан...гэх мэдүүлэг/З-р хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.П-ы өгсөн “...Би Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Д ХХК-ны жолоочийн ажил хийдэг юм 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээр Н их хэмжээгээр зарна гэсэн утгатай пост явж байхаар нь 85210719 гэсэн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн байсан. Тэр хүн би хөдөө явж байна орой сүлжээтэй болохоор нь ярья гэхээр нь “Н" гэх нэртэй фейсбүүк хаяг руу чат бичиж үлдээсэн. Тэр өдрийн орой тэр хаягаас Нийн зураг явуулсан. Тухайн үед манай компани Н авахаар хайж байсан болохоор тэр хүнээс 200 боодлыг авъя гэхэд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байгаа ирээд аваарай гэсэн. Тэгээд би даргадаа танилцуулаад авахаар болж Н зарна гэсэн эмэгтэй хүнтэй холбогдоход урьдчилгаа хийж өвсөө тавиулахгүй бол өвс дуусаж магадгүй шүү гэхээр нь байгууллагын нягтлантай ярьж байгаад 02 дугаар сарын 09-ний өдөр тэр хүний явуулсан 5****260 дугаарын данс руу 900 000 төгрөг хийлгэсэн...” гэх мэдүүлэг/З-р хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

 

-О.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5****260 дугаарын дансны 5270****** дугаар данснаас Д өвсний үнэ гэх гүйлгээний утгатай 900 000 төгрөг шилжүүлсэн”  хуулга /3 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Х-ын өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын орчимд явж байхдаа Архангай аймгийн Б- суманд байх төрсөн ах Б-баА- луу миний мал байдаг учраас өвс худалдаж авч явуулахаар хайж байгаад фейсбүүк зарын дагуу "Н" гэх фейсбүүк хаягаас Н зарна хүргэлттэй гэсэн зарын дагуу 85**-**** гэсэн дугаараар зар оруулсан байхаар нь тухайн хүнтэй холбогдоход Дархан хотын Хонгор сумаас ачсан байгаа гэхээр нь 2 000 ширхэг тэжээл буюу өвсийг 1 ширхгийг нь 14.000 төгрөгөөр нийт                   28 000 000 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр урьдчилгаа мөнгө болох 1 300 000 төгрөгийг 5****260 А- гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд удалгүй 2-3 цагийн дараа дээрх хүн залгаад машины хроп нь эвдэрчихлээ өгөх ёстой мөнгөнөөсөө 750 000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дээрх данс руу 750 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 85**-**** гэх дугаартай хүн мөнгө шилжүүлснээс хойш утсаа авахгүй. Н" фейсбүүк хэрэглэгч гэх хүн намайг блок хийгээд фейсбүүк нь орж болохгүй байхаар нь залилуулснаа гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /З-р хавтаст хэргийн 219-221 дүгээр тал/,

 

-Н.Х-ын эзэмшлийн Хаан банкны 5925****** дугаарын дансны 5****260 дугаар данс руу өвсний урьдчилгаа гэх гүйлгээний утгатай 1 300 000 төгрөг, 750 000 төгрөг тус тус шилжүүлсэн хуулга /3 дугаар хавтаст хэргийн 225-227 дугаар хуудас/,

 

-О.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5****260 дугаарын дансны 5925****** дугаар данснаас өвсний урьдчилгаа гэх гүйлгээний утгатай 1 300 000 төгрөг, 750 000 төгрөг тус тус шилжүүлсэн хуулга/3 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Д-гийн өгсөн “...200 боодол өвс авъя 100  боодлын үнийг хийчихье тээврийн зардлыг нь ирэхээр нь эндээс хийе гээд нөгөө эмэгтэй хүнтэй ярьсан. Тэгтэл тухайн зөвшөөрч 5*********6 тоот Л-гийн Ү- гэсэн данс өгсний дагуу тухайн хүний дансанд 700 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлсэн боловч өвс ирээгүй бөгөөд тухайн хүн утсаа авахгүй байхаар нь нөхрөөрөө залгуултал өвс очсон байгаа тэр хүн чинь утсаа аваагүй гээд худлаа хэлээд хэлээд байсан ба тэгээд манай нөхрийн утсыг таслаад блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

-Голомт банкны 2209****** дугаарын дансны “2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700 000 төгрөг өвс 200 ш гэх гүйлгээний утгатай” шилжүүлсэн хуулга /4-р 22 дугаар хуудас/

 

-Иргэн Т.Б-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /4-р хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Б-ын өгсөн “...Нийг 5 000 төгрөг буюу 1 000 ширхэг өвсийг 5 000 000 төгрөгөөр авч явна гэж хэлсэн Тэгээд Шаамар сумаас УлаанбаА- хүртэл явах түлшний мөнгө 300 000 төгрөг надаас асуусан тэгээд би эхнэрийн данс болох 5607****** гэх дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цаг 04 минутад Хаан банкны 5*********6 гэх дансанд 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн орой 22 цагийн орчимд над руу жолооч залгаад миний машины эрмэн солихгүй бол болохгүй байна солиод хөдлөх болно гээд ахиад надаас 5*********6 гэх дансанд 150,000 төгрөгийг 2 удаа шилжүүлж авсан бөгөөд тэр орой ахиад асуудал гарсан гээд 23 цаг 43 минутад                 100 000 төгрөг авсан. Тэгээд маргааш өглөө над руу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр залгаад дүү нь хотод ирсэн. Удахгүй Өмнөговь руу гарлаа та одоо түлшний мөнгөө хийнэ үү гээд 5*********6 гэх дансанд 1 500 000 төгрөг хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би мөн эхнэрийн 55******** гэх данснаас 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн.... Тэгээд маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр                   98**--**** гэсэн дугаараас миний 9902-**** гэсэн дугаар руу залгаад машин осолд орсон бөгөөд жолооч ухаангүй эмнэлэгт байна гээд би жолоочтой холбоо авч чадах байна ахаа над руу 2 800 000 төгрөг шилжүүлчих гэсэн тээврийн зардлыг бүрэн хийчих би хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд би итгэсэн бөгөөд 5*********6 гэх дансанд 5*********6 дугаарын данснаас 2 800 000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,

 

-Ш.Х- эзэмшлийн Хаан банкны 55******** дугаарын дансны “5*********6 дугаар данс руу 1.500.000 төгрөг 9902-**** гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн” хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

 

-Ш.Х- эзэмшлийн Хаан банкны 55******** дугаарын дансны “5*********6 дугаар данс руу 3 500 000 төгрөг 9902-**** гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн” хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ц-ийн өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү- Л- гэх фейсбүүк хаягтай А.Ц- гэх өөрийн хаягаас холбогдож Н зарна гэх зарын дагуу холбогдож чат бичиж байгаад Хаан банкны 5*********6 гэх Ү- нэртэй хүний дансанд                             6 400 000 төгрөг шилжүүлж залилуулсан бөгөөд надад хэлэхдээ уг өвс нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа бөгөөд би 1 200 боодол өвс авахаар тохирсон боловч залилуулсан. Уг эмэгтэй нь надад өөрийн иргэний үнэмлэхийн зураг болон өвс авчсан байгаа машины зураг явуулж намайг итгүүлсэн Би 6 400 000 төгрөгийг өөрийн танил ах болох Т.А- гэх хүнээс 4 000 000 төгрөгийг мөн Ю.Ү- гэх найзаасаа 2 400 000 төгрөгийг түр зээлж авсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны 5592****** дугаар данснаас өвс гэх гүйлгээний утгатай 4 000 000 төгрөг шилжүүлсэн хуулга /4-р хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/,

 

-Иргэн Н.О-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /4-р хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О-ын өгсөн “Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр фэйсбүүк үзэж байгаад өвс тэжээр зарна гэх группт өвс зарна гэх нийтлэл байсан. Тухайн зарлалд байсан 8668-**** дугаарын утас руу холбогдож ярихад эмэгтэй хүн аваад УлаанбаА- хотод байдаг зарах гэж байгаа өвс Сэлэнгэ аймагт байгаа өнөөдөр шөнө ачна гэж хэлсэн. Тэгээд тухайн иргэнд 1 000 000 төгрөг шилжүүлж залилуулсан” мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 197 дугаар хуудас/,

 

-Г.О-ын эзэмшлийн Хаан банкны 5852****** дугаарын дансны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5*********6 дугаар данс руу өвс үнэ бензин гэх гүйлгээний утгатай 1 000 000 төгрөг шилжүүлсэн хуулга /4-р хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,

 

-Иргэн Н.Б- 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цагдаагийн газар бичгээр гаргасан өргөдөл /5-р хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б- өгсөн ”...5 тн арвай ямар үнээр авахыг асуутал 3 000 000 төгрөг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ачуулна. Гэхээр нь тохиролцоод Хаан банкны 5*********6 тоот дансанд 3 000 000 төгрөг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, “...нэг эмэгтэй утас авч холбогдсон УлаанбаА- хотод 22-н товчоо хүргэж өгнө гэхээр нь хуучин Баянзүрхийн товчоон дээр карго зогсож байгаа тэнд хүргүүлнэ гэж тохиролцсон. 100 боодлыг авахаар тохиролцон урьдчилгаа 50 боодлын төлбөр болох 450 000 төгрөг 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5381****** дугаарын данснаас 5****260 дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал/,

 

-Л.Ү-ын эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны 50********* дугаар данснаас арвай үнэ Б-ас гэх гүйлгээний утгатай 3 000 000 төгрөг шилжүүлсэн хуулга /5-р хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

-Иргэн Г.Г-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /5-р хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

 

-Г.Г-ын эзэмшлийн Хаан банкны 5381****** дугаарын данснаас О.А-ийн эзэмшлийн 5****260 дугаар данс руу 450 000 төгрөг шилжүүлсэн хуулга /5-р хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц-ын өгсөн ”... 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед би фэйсбүүкт Н зарна гэсэн том машинд Н ачсан зурагтай зар байсан. Тэгээд байршуулсан утсаар залгахад нэг залуухан эмэгтэй байсан түүнтэй ярихад Дарханы Хонгорт байна, хаашаа бол хаашаа хүргэлт хийхэд бэлэн байна гэсэн. Урьдчилгаа хийхгүй бол хүмүүс хийнэ гэж худлаа яриад алга Б-ог гэж хэлсэн. Тэгээд А- гэх хүний дансанд 800 000 төгрөг өөрийнхөө 52******** дугаарын данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/,

 

-О.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5****260 дугаарын дансны 52******** дугаар данснаас урьдчилгаа тэжээл булган сайхан гэх гүйлгээний утгатай 800 000 төгрөг шилжүүлсэн хуулга /5-р хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ц- өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 500 боодол өвс худалдан авахаар тохиролцон урьдчилгаа 1 750 000 төгрөг гэртээ байхдаа 5*********6 дугаартай дансанд хийсэн. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа эндээс ачуулна гээд алга болсон...” гэх мэдүүлэг/5 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Ү- нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдар хуурч  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  фейсбүүк орчинд “I” гэх хаягаас Н зарна гэж зар нийтлэн, зарын дагуу холбогдсон хохирогч Т.М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өвс худалдахаар тохирч Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 7 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд “I” гэх хаягаас Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Т.Б-ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохиролцож, Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 3 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Ж.М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохирч Хаан банкны 5**********92 дугаарын дансаар 1 000 000төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4.  2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохирч Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 200 000төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цахим орчинд өвс зарна гэсэн хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч, зарын дагуу холбогдсон хохирогч Г.А-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 2 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фейсбүүк орчинд Н зарна гэж зар нийтлэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Д-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь Н худалдахаар тохирч Хаан банкны 5**********92 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 2 400 000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н зарна гэсэн зарыг цахим орчинд оруулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч У.Г-эд “2 машин Н бэлэн байна, түлшний мөнгө өг” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн бичиг баримтыг цахимаар үзүүлж итгэл үнэмшил төрүүлэн өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 3 050 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “Өвс их хэмжээгээр зарна” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж уг зарын дагуу холбогдсон хохирогч Л.Б-ыг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр СүхбаА- аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багт байх хохирогч А.Н-т “Н зарна, хүргэлтээр хүргэж өгнө” хэмээн ойлгуулан хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж 2 000 000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                         2 500 000 төгрөгийг нийт 4 500 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн Хаан банканд бүртгэлтэй 5****260 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

10. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр фейсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан өвс, тэжээл зарна гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч С.О-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 3 150 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*****09 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

11. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н худалдаална гэх зарыг цахим орчинд байрлуулан хохирогч Б.А-ийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5****260 тоот данс руу 1 300 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “А” гэсэн хуурамч цахим хаяг нээж “Н зарна" гэх хуурамч зар оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Г--ыг Төв аймгийн нутаг дэвсгэрт гэртээ байхад нь 5 250 000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

13. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк сүлжээнд “Н зарна” гэж хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Э-ийг СүхбаА- дүүргийн 8 нутаг дэвсгэрт байхад нь 3 200 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5*********6 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан өвс, тэжээл зарна гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар хохирогч С.А-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*********6 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,

15. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өвс зарна хэмээн төөрөгдөлд оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.Г-аА-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 20 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5****260 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

16. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н” гэх нэртэй аккаунт хаягаас фейсбүүк орчинд өвс тэжээл зарна гэх зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, тухайн зарын дагуу холбогдон өвс худалдан авахаар тохиролцсон хохирогч М.А-ыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байхад нь түүнээс урьдчилгаа 8 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5****260 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,

17. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Н” гэх фейсбүүк хаягаас буюу цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим хуудсанд Н өвс зарна гэсэн зар байршуулж Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХКомпаниас тэжээлийн урьдчилгаанд шилжүүлсэн 900 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн Хаан банкны 5****260 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

18. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Н зарна хүргэлттэй” гэж хуурамч зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан хохирогч А.Х-ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа төлбөр 2 050 000 төгрөгийг Хаан банкны 5****260 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ цахим хэрэгсэл буюу фейсбүүк хаяг ашиглан “өвс зарна”  гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогч Д.Д-г СүхбаА- дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 700 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5*********6 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

20. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цахим орчинд “Infinioty Light” гэх фейсбүүк хаягаас “Н зарна” гэх зарыг байршуулан хохирогч Т.Б-ыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5*********6 дугаарын дансаар 5,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү- Л- гэх фейсбүүк хаягаас Н зарна гэж хохирогч А.Ц-ээс өөрийн Хаан банкны 5*********6 тоот дансаар 4 000 000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 400 000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 6 400 000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч залилсан,

22. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “А- А-” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Өвс зарна” гэсэн зар нийтэлж зарын дагуу холбогдсон хохирогч Г.О-ыг Ховд аймагт байхад нь “өвс худалдаална” гэж хуурч Хаан банк дахь өөрийн  эзэмшлийн 5******06 дугаарын дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн эзэмшилдээ авч залилсан,

23. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахим сүлжээнд “малын тэжээл зарна” гэсэн зарыг оруулж улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Н.Б-д 5 тонн арвай зарна гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 3 000 000төгрөгийг өөрийн Хаан банкны 5*********6 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

24. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хүлэмж мод, ногоо, үр, үрсэлгээ, газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэгчид“ гэх фейсбүүк цахим группэд “Н” зарна, газар дээрх үнэ 9 000 төгрөг, хүргэлт хийнэ утас 85210719 гэсэн зарыг “Н” гэх фейсбүүк хаягаас байрлуулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г-ыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 450 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5****260 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

25. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Н” гэх фейсбүүк хаягаас Н, өвс зарна гэсэн зар байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ц-ыг Булган аймгийн нутаг дэвсгэрт байхад нь Нийн урьдчилгаа 800 000 төгрөгийг өөрийн хүү О.А-ийн Хаан банкны 5****260 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

26. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим сүлжээ буюу фейсбүүк хаягт “өвс зарна” гэж хуурамч зар байршуулсны дагуу холбогдсон хохирогч Н.Ц-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.750.000 төгрөгийг өөрийн 5*********6 дугаарын данс руу шилжүүлэн авч  залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай  болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г-ийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг өндөр сумаас УлаанбаА- хот руу ирээд Наран туул дээр явж байгаад фейсбүүк орсон чинь Н зарна нэг боодол нь 14 000 төгрөг гэхээр нь тухайн  дугаарлуу  ярихад хүүхэд юм шиг багавтар хоолойтой эмэгтэй хүн авсан. Би 50 боодол өвс авна гэсэн чинь урьдчилгаа 200 000 төгрөг шилжүүл гэхээр нь 5*********6 дугаарын Л.Ү- гэх хүний дансанд шилжүүлсэн юм. Би мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн125-126 дугаар хуудас/,

          Хохирогч Г.А-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 148 дугаар тал/,

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.А-ын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 30-ны орой фейсбүүк дээр өвс зарна гэсэн зарын дагуу ярихад  эмэгтэй хүн утас аваад өвс зарна 1000 ширхэг ачаатай бэлэн өвс байна гэж хэлээд  надад  4 500 000 төгрөг хийчих гэж хэлсэн. Би 4 500 000 интернэт банкаар шилжихгүй байна гээд  2 500 000 төгрөг мобайл банкаар шилжүүлье гэхэд зөвшөөрөөд би Ү- гэх хүний 5*********6 дугаарын данс руу өөрийн 50******** дугаарын данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д-гийн өгсөн “..2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 10 минутад Н зарна гэх хүнтэй холбогдон Н авъя гэхэд тээврийн зардал болох 2 400 000 төгрөгийг 5****260 А- гэх дансаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 180-181 дүгээр тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Г-ийн өгсөн “...2023 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүкийн    “Н” гэх нэртэй группэд  овьёосны тэжээлийн будаа хямд нийлүүлнэ" гэсэн зарын дагуу холбогдож авахаар болж  Хаан банкны 5*********6 тоот Ү- гэсэн нэртэй данс явуулахаар нь би 3 050 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 203 дугаар хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б-ын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай танил Бек гэх залуу фэйсбүүк дээр Н хямд зарна, хүргэлттэй гэсэн зар байна гэсний дагуу I гэх фэйсбүүк хэрэглэгчтэй 98**--**** гэх дугаар луу залгахад нэг эмэгтэй утсаа аваад манайд 2500 боодол Н байна 1500 машинд ачсан бэлэн байна, боодлыг нь 700 000 төгрөгөөр худалдаж ав. Тээврийн зардал ороод боодлыг нь 4 000 төгрөгөөр хүргэж өгнө. Тээврийн зардлаа хийчих юм бол хүргэж өгнө өвсний мөнгөө очоод авна гэсэн. Тэгэхээр нь би танд нээх итгэж өгөхгүй байна гэхэд та манай жолоочтой 85**-****  дугаар луу ярь тэгээд зардал мөнгөө тохир гэсэн.  Би тухайн дугаар луу залгахад  нэг сөөнгө дүү хоолойтой залуу байсан. Манай энд цас ихтэй байна би яаж ийж байгаад гарчихна. Танай наана чинь хэр цастай вэ гэж асуусан. Тэгээд би тээврийн зардал болох 6 000 000 төгрөгийг 5*********6 гэх Ү- гэх данс руу шилжүүлсэн. Маргааш нь нөгөө жолоочтой ярихад гараад явж байна. Лүн дээр явна гурвуулаа явж байна очоод буулгах хүмүүс бэлэн үү? Шинэ жилээс өмнө таны өвсийг буулгачхаад наанаас чинь мах ачаад буцна гэсэн. Тэгэхээр нь би тайвширсан.2022 оны 12 дугаар сарын 29-ний оройноос эхлээд дугаар блок хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Н-ын өгсөн “...2 дугаар сарын 6-ны өглөө ачилт хийнэ. Хэрэв та урьдчилгаа өгвөл энэ тэжээлээ хадгалуулж болно гэхээр нь би урьдчилгаа 2 сая төгрөгийг 5****260 А- гэх данс руу явуулсан. 2023 оны 02 дугаар сарын 06-ны үдээс хойш 85210719 гэсэн утас над руу залгаж ачилт хийгээд дуусч байна. Энэ газраас танайх руу явахад 2 удаа банкаа цэнэглэнэ мөнгөө нэм гэхээр нь би тухайн дансанд 2 500 000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 78- 79 дүгээр хуудас/,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.О-гийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би фейсбүүк дээрээсээ ‘”I” гэх фейсбүүк хаягтай  овьёосны Н авах зорилгоор харилцаж 5*********6 дугаарын данс руу эхлээд 200 000 төгрөг урьдчилгаа болгон шилжүүлээд, үүний дараа 850 000 төгрөгийг үлдэгдэл болгон шилжүүлсэн. Тэгээд удалгүй байж байгаад над руу бензиний мөнгө гээд 1.100.000 төгрөг шилжүүлээрэй гэсэн. Би хэлсэн ёсоор нь шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн тэжээл ирчихнэ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө ирэхгүй болохоор нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр холбогдтол Баянчандмань дээр машин эвдэрчихлээ гээд 1 000 000 төгрөг явуулаач гэхээр нь явуулсан. Тэгээд ирэхгүй болохоор нь би өөрөө Баянчандмань яваад үнэхээр машин байна уу гээд шалгатал ямар ч машин байхгүй утас нь болон жолооч гэх хүний дугаар нь холбогдохгүй болохоор нь залилуулчихлаа гэж бодсон Тухайн дансны эзэмшигч нь Ү- гэж эмэгтэй хүний нэрээр гарч ирж байсан...гэх мэдүүлэг/2-р хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан:“...би Ү-ын төрсөн ээж нь бөгөөд миний 5 дахь хүүхэд. Манай гэрт хүмүүс ирж охинд залилуулсан гэж хэлснээр мэдсэн. Цагдаа дээр мэдүүлэг өгч явсны дараа 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө танихгүй дугаараас залгаад танай охин өвс зарна гэж 3 000 000 төгрөг залилсан гэж ярьсан. Залилан нэмж хийгээд яваад байна гэдгийг надад хэлсэн.Би эм тариагаа авч чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан бамбайн хорт хавдартай хүн бөгөөд бусдад учирсан хохирлыг барагдуулах боломжгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...би Ү- гэх хүнтэй 2020 онд анх танилцаж байсан. Бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхэд маань одоо над дээр байдаг. 2020 оноос хойш 2022 оны 11 дүгээр cap хүртэл хамт амьдарч байгаад 11 сараас хойш салаад тусдаа амьдарч байгаа. Манай хүүг Оын А- гэдэг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн.Тухайн үедээ салах талаар ярьж байгаагүй хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаа. Би 4,5 сарын дараа ирье гэж хэлэхэд зөвшөөрч байсан” гэх  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А-ийн өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ШТС-ын орчимд түлшний мөнгө авна гээд 1 300 000 төгрөгийг нэхэхээр нь түүний өгсөн Хаан банкны 5****260 тоот А- гэх нэртэй дансанд өөрийн Хаан банкны 5018645218 тоот Хаан банкны данснаасаа Хан-Уул дүүргийн 3-р хороо Шунхлай ШТС-ын хажууд байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн, гэтэл намайг мөнге шилжүүлсэн чинь миний гар утсыг блоклоод алга болсон  гэх мэдүүлэг/ 2-р хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Г--ын өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк цахим хаягт Н зарна гэсэн " А” гэсэн цахим хаягт байршуулсан зарын дагуу 89**-**** дугаарын гар утсаар холбогдон эмэгтэй хүнтэй ярьсан. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа Н байна газар дээрээ 7 000 төгрөг гэж хэлсэн. Хүргэлт нь 3 500 төгрөг болно нийт нэг боодол нь 10 500 төгрөг болно гэсэн. Би 500 боодол Н авахаар болж 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 250 000 төгрөг удалгүй 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө 8968-**** гар утасны дугаараас мессежээр ирүүлсэн. Хаан банкны 5*********6 тоот Ү- гэсэн эзэмшигчтэй хүний дансаар өөрийн эзэмшлийн Голомт банкны дансаар шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүргэж өгөхөөр болсон. Мөнгө шилжүүлснээс хойш 7 хоног болоод Нээ авч ирж өгөхгүй болохоор гар утас руу нь залгаж үзэхээр ярьж байгаа дохио өгөөд байсан...гэх мэдүүлэг/2-р хавтаст хэргийн 170 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Э-ийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүкээр зар үзэж байтал "Н гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч “Н зарна утас: 85**-****” гэх зар оруулсан байхаар нь 85**-**** дугаарын дагуу холбогдоход эмэгтэй авч байсан. Тэгээд Дархан- уул аймгийн Хонгор суманд 100 гаруй Н байгаа гэхээр нь 100 ширхгийг авахаар тохиролцоод 2023 оны 02 дугаар сарь 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумаас авахаар болсон. Намайг урьдчилгаа төлбөр хувийг өгчих гэж хэлэхээр нь Хаан банкны 5*********6 дугаарын данс руу 1 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд ахиж надтай холбогдоод захиалгыг нь мэдээгүй юм байна. Урьдчилгааг чинь буцаая эсвэл дахиад 20 хувь шилжүүлээд нийт төлбөрийн 40 хувь болгоод тэжээлийг чинь хадгалж байя гэхээр нь би дахиад дээрх данс руу  1 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш огт холбогдоогүй утас руу залгахаар нь авахгүй, чат бичихээр хариу өгөхгүй алга болсон...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 237 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.А-гийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Чингис зочид буудлын хажууд Төв аймгийн Сэргэлэн сум орох гээд явж байхдаа  Н гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгчийн   89**-**** дугаар луу өөрийн 8989-**** дугаараас залгаад малын тэжээл зарж байгаа юу гэж асуухад зарж байгаа 1 боодол өвс хотод хүргэж ирээд зардалтайгаа 10 500 төгрөг гэж хэлэхээр нь ширхгийг  9 500 төгрөгөөр 900 боодол авахаар болоод 2 000 000 төгрөгийг өөрийн 5033****** дугаарын данснаас 5*********6 Ү- гэсэн хүний данс руу шилжүүлсэн....гэх мэдүүлэг /З-р хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Г-аА-ын өгсөн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 24 -ний өдрийн 14 цагийн үед фейсбүүк үзэж байгаад Н зарна гэсэн зар байхаар нь  утас руу шууд залгаад холбогдоход нэг эмэгтэй хүн гар утсаа аваад надтай ярьсан тэгээд би өвсийг чинь үзье гэхэд шууд видео калл хийгээд тэр эмэгтэй нэг эрэгтэй хүнд гар утсаа өгч гаргаад надад ачааны 2 чиргүүлтэй өвс ачсан машин харуулсан. Тэгэхээр нь би итгээд авах болсон юм. Тэгсэн тэр эмэгтэй нь ахаа нэг машин өвсийг нь хүн авчихаад байгаа юм гэхэд нь  ах нь хоёуланг нь авчихъя одоо мөнгөө хийе гэхэд тэр эмэгтэй за та гялс мөнгөө хийчихвэл 2 машинаа эндээс явууллаа гэхээр нь би мөнгөө шилжүүлсэн. Удалгүй 2 машин явлаа шүү та замаас тосч аваарай гэсэн тул  би хүлээсэн. Эргээд тэр эмэгтэй хүнтэй ярих гээд утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхэд нь би замдаа явж байгаа байх, саатсан байх гэж бодоод хүлээсэн. Тэгээд 1 хоноод бүр таг болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг/3-р хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А-ийн өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н” гэсэн фейсбүүк хаягт өвс тэжээл зарна гэсэн зар байсан ба зарын дагуу 85**-**** дугаартай утсанд холбогдож асуухад Ү- гэх эмэгтэй хүн авч, надад 3 машин Н байна, 2 машин өвсийг зарж байна, үлдсэн 1 машин өвс энэ гээд гар утсаар лайв хийж үзүүлж нэг бодол өвсийг 9 000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо тохиролцож өвсөө хүргэлттэй машинаар шууд танд хүргэж өг гэсэн газарт хүргэж өгье та тээврийн зардал болон урьдчилгаа өгөөрэй бид нар шууд гарна гэж цахим үнэмлэхийн хуулбар болон дансаа явуулж, А- гэх миний аавын данс байгаа тэр хүний данс руу мөнгөө явуулаарай гэхээр нь би тэр хүний хэлсэн үгэнд итгэж хадам дүү болох А.С- Хаан банкны 5186****** тоот данснаас 8 000 000 төгрөг А- гэх хүний эзэмшлийн 5****260тоот дансанд мобайл банаар тухайн өдөр шилжүүлсэн...гэх мэдүүлэг/З-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М- өгсөн “...Би Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д ХХК- ны нягтлан бодогчийн ажил хийдэг юм 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээ байхад манай байгууллагын жолооч Б.П- миний дугаар руу 5****260 гэсэн дугаарын Хаан банкны А- гэх хэрэглэгчтэй дансны дугаар явуулаад 900 000 төгрөг шилжүүлээд өгөөч утга дээр нь 41-56 БУА гэж бичээрэй гэсэн мессеж явуулсан байсан. Тэгэхээр нь би захирал Ч.Ж-д танилцуулахад Б П- хүнээс өвс авахаар тохирсон юм шиг байна лээ байгууллагын данснаас шилжүүлээд өгчих гэж хэлэхээр нь би 900 000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр Б.П- өвсөндөө явах гэсэн боловч нөгөө хүнийх нь утас холбогдохоо байж хүмүүсийн яриагаар залилуулсан...гэх мэдүүлэг/З-р хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.П-ы өгсөн “...Би Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Д ХХК-ны жолоочийн ажил хийдэг юм. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээр Н их хэмжээгээр зарна гэсэн утгатай пост явж байхаар нь 85**-**** гэсэн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн байсан. Тэр хүн би хөдөө явж байна орой сүлжээтэй болохоор нь ярья гэхээр нь “Н" гэх нэртэй фейсбүүк хаяг руу чат бичиж үлдээсэн. Тэр өдрийн орой тэр хаягаас Нийн зураг явуулсан. Тухайн үед манай компани Н авахаар хайж байсан болохоор тэр хүнээс 200 боодлыг авъя гэхэд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байгаа ирээд аваарай гэсэн. Тэгээд би даргадаа танилцуулаад авахаар болж Н зарна гэсэн эмэгтэй хүнтэй холбогдоход урьдчилгаа хийж өвсөө тавиулахгүй бол өвс дуусаж магадгүй шүү гэхээр нь байгууллагын нягтлантай ярьж байгаад 02 дугаар сарын 09-ний өдөр тэр хүний явуулсан 5****260 дугаарын данс руу 900 000 төгрөг хийлгэсэн...” гэх мэдүүлэг/З-р хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Х-ын өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын орчимд явж байхдаа Архангай аймгийн Б- суманд байх төрсөн ах Б-баА- луу миний мал байдаг учраас өвс худалдаж авч явуулахаар хайж байгаад "Н" гэх фейсбүүк хаягаас Н зарна хүргэлттэй  85**-**** гэсэн дугаараар зар оруулсан байхаар нь тухайн хүнтэй холбогдоход Дархан хотын Хонгор сумаас ачсан байгаа гэхээр нь 2 000 ширхэг тэжээл буюу өвсийг 1 ширхгийг нь 14 000 төгрөгөөр нийт                 28 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа мөнгө болох 1.300.000 төгрөгийг 5****260 А- гэх данс руу шилжүүлсэн. Удалгүй 2-3 цагийн дараа дээрх хүн залгаад машины хроп нь эвдэрчихлээ өгөх ёстой мөнгөнөөсөө 750.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дээрх данс руу 750.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 85**-**** гэх дугаартай хүн мөнгө шилжүүлснээс хойш утсаа авахгүй  “Н" фейсбүүк хэрэглэгч гэх хүн намайг блок хийгээд фейсбүүк нь орж болохгүй байхаар нь залилуулснаа гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг/З-р хавтаст хэргийн 219-221 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Д-гийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 200 боодол өвс авъя, 100  боодлын үнийг хийчихье тээврийн зардлыг  ирэхээр нь эндээс хийе гээд нөгөө эмэгтэй хүнтэй ярьсан. Тэгтэл тухайн хүн зөвшөөрч 5*********6 тоот Л-гийн Ү- гэсэн данс өгсний дагуу тухайн хүний дансанд 700 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлсэн боловч өвс ирээгүй бөгөөд тухайн хүн утсаа авахгүй байхаар нь нөхрөөрөө залгуултал өвс очсон байгаа тэр хүн чинь утсаа аваагүй гээд худлаа  хэлээд  манай нөхрийн утсыг таслаад блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Б-ын өгсөн “...Нийг 5000 төгрөг буюу 1000 ширхэг өвсийг 5 000 000 төгрөгөөр авч явна  Шаамар сумаас УлаанбаА- хүртэл явах түлшний мөнгө 300.000 төгрөг надаас асуусан тэгээд би эхнэрийн данс болох 5607****** гэх дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цаг 04 минутад Хаан банкны 5*********6 гэх дансанд 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн орой 22 цагийн орчимд над руу жолооч залгаад миний машины эрмэн солихгүй бол болохгүй байна солиод хөдлөх болно гээд ахиад надаас 5*********6 гэх дансанд 150 000 төгрөгийг 2 удаа шилжүүлж авсан бөгөөд тэр орой ахиад асуудал гарсан гээд 23 цаг 43 минутад 100.000 төгрөг авсан. Тэгээд маргааш өглөө  нь буюу  2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр залгаад дүү нь хотод ирсэн. Удахгүй Өмнөговь руу гарлаа та одоо түлшний мөнгөө хийнэ үү гээд 5*********6 гэх дансанд 1 500 000 төгрөг хийх хэрэгтэй байна гэхээр нь би мөн эхнэрийн 55******** гэх данснаас 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн.... Тэгээд маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 9812-**** гэсэн дугаараас миний 9902-**** гэсэн дугаар руу залгаад машин осолд орсон бөгөөд жолооч ухаангүй эмнэлэгт байна гээд би жолоочтой холбоо барьж чадахгүй байна ахаа над руу 2 800 000 төгрөг шилжүүлчих, тээврийн зардлыг бүрэн хийчих хохиролгүй болгож өгнө гэж хэлэхээр нь  би итгэсэн бөгөөд 5*********6 гэх дансанд 5*********6 дугаарын данснаас 2 800 000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг/4-р хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ц-ийн өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү- Л- гэх фейсбүүк хаягтай А.Ц- гэх өөрийн хаягаас холбогдож Н зарна гэх зарын дагуу холбогдож чат бичиж байгаад Хаан банкны 5*********6 гэх Ү- нэртэй хүний дансанд                                      6 400 000 төгрөг шилжүүлж залилуулсан бөгөөд надад хэлэхдээ уг өвс нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа гэхээр нь  1200 боодол өвс авахаар тохирсон боловч залилуулсан. Уг эмэгтэй нь надад өөрийн иргэний үнэмлэхийн зураг болон өвс авчсан байгаа машины зураг явуулж намайг итгүүлсэн тул  6 400 000 төгрөгийг өөрийн танил ах болох Т.А- гэх хүнээс 4 000 000 төгрөгийг,  мөн Ю.Ү- гэх найзаасаа 2 400 000 төгрөгийг түр зээлж авч шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/,

 

Иргэн Н.О-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл/4-р хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б- өгсөн ”...5 тн арвай ямар үнээр авахыг асуутал 3 000 000 төгрөг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ачуулна гэхээр нь тохиролцоод Хаан банкны 5*********6 тоот дансанд 3 000 000төгрөг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б- өгсөн ”...нэг эмэгтэй утас авч холбогдсон УлаанбаА- хотод 22-н товчоо хүргэж өгнө гэхээр нь хуучин Баянзүрхийн товчоон дээр карго зогсож байгаа тэнд хүргүүлнэ гэж тохиролцсон. 100 боодлыг авахаар тохиролцон урьдчилгаа 50 боодлын төлбөр болох 450 000 төгрөг 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5381****** дугаарын данснаас 5****260 дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц-ын өгсөн ”... 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед би фэйсбүүкт ороход Н зарна гээд том машинд Н ачсан зурагтай зар байсан. Тэгээд байршуулсан утсаар залгахад нэг залуухан эмэгтэй авсан. Тэгээд ярихад Дарханы Хонгорт байна хаашаа бол хаашаа хүргэлт хийхэд  бэлэн байна гэсэн. Урьдчилгаа хийхгүй бол хүмүүс хийнэ гэж худлаа яриад алга Б-ог гэж хэлсэн. Тэгээд А- гэх хүний дансанд 800 000 төгрөг өөрийнхөө 52******** дугаарын данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ц- өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 500 боодол өвс худалдан авахаар тохиролцон урьдчилгаа 1 750 000 төгрөг гэртээ байхдаа 5*********6 дугаартай дансанд хийсэн. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа эндээс ачуулна гээд алга болсон...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Ү-ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийн халдашгүй байдалд шунайхан сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

         

Шүүгдэгч Л.Ү- нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, нэр бүхий 26 хохирогч нарт Н зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  идэвхтэй үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Залилах гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсч идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Өөрөөр хэлбэл Л.Ү- нь хохирогч нарыг залилан мэхлэх гэсэн зорилготой идэвхтэй үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө огт байхгүй малын тэжээлийг байгаа мэтээр итгүүлэн цахим орчинд зар байршуулан, урьдилгаа хийх шаардлагатай талаар тэдэнд тайлбарласан  /өөрийн дуу хоолойг өөрчлөн утсаар ярих, мөн Н өвс өвс ачсан машиныг дэлгэцээр харуулах/ зэргээр хохирогч нартай хэрхэн харилцах, тэдгээрийг хэрхэн төөрөгдүүлэх, хуурч мэхлэх санаа зорилгоо хэрхэн амжилттай гүйцэлцүүлдэх талаар нарийн тооцож тодорхойлсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул  залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшин гэм буруугийн дүгнэлтдээ:  “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналтай байна. Миний үйлчлүүлэгч 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 50 хоногийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт 94 600 000төгрөгийн хохирол учруулсан байдаг.

 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай Улсын Дээд Шүүхийн тогтоолд “...энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэх шинжийн нэгт нь “...нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд...”, хоёрт “...3 буюу түүнээс дээш үйлдлээр үйлдсэн...” гуравт “...уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг, орлогыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүнд зарцуулсан...” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Улсын Дээд Шүүхийн шийдсэн энэ төрлийн гэмт хэргийн кейсийг харвал нэг жилийн хугацаанд үйлдсэн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэж үзсэн байдаг.

 Миний үйлчлүүлэгчийн хувьд нэг төрлийн гэмт хэргийг “харьцангуй удаан хугацаанд” гэж зааснаас бага буюу 50 хоногийн хугацаанд үйлдсэн гэдгийг харгалзаж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэтгэлцэв.

 

Иргэдийн төлөөлөгч Э.М шүүгдэгч Л.Ү-ыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэсэн дүгнэлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч,өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Шүүгдэгч Л.Ү- нь мөрийтэй тоглоом тоглох гэсэн шалтгаанаар цахим хэрэгсэл ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаж байгаагийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөртөө болон ахуй амьдралдаа зориулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэв.

 

         

Шүүгдэгч Л.Ү- нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд  өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу  олон удаагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Ү- нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 26 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нараас нийт 94 600 000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн болон хүү О.А-ийн дансаар авч  залилан мэхэлж авсны зэрэгцээ тэрээр залилах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зарцуулсан гэх үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар нотлогдож  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь 26 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Тухайн гэмт хэргийг  үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан  тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар, хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Ү-ын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт үйлдлийн 26 удаагийн давтамж, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий 26 иргэнд 26 удаагийн үйлдлээр учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б овогт Л-гийн Ү-ыг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас нэр бүхий 26 хохирогчид нийт 94 600 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Л.Ү- нөхөн төлөөгүй байна.

Иймд  шүүгдэгч Л.Ү-аас нийт 94 600 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.М-т 7 000 000 төгрөгийг, хохирогч Т.Б-од 3 000 000 төгрөгийг, хохирогч Ж.М-ад 1 000 000 төгрөгийг, хохирогч Д.Г-т 200 000 төгрөгийг, Г.А-т 2 500 000 төгрөгийг, Б.Д-д 2 400 000 төгрөгийг, хохирогч У.Г-эд                       3 050 000 төгрөгийг, хохирогч Л.Б-д 6 000 000 төгрөгийг, хохирогч А.Н-т 4 500 000 төгрөгийг, хохирогч С.О-д 3 150 000 төгрөгийг, хохирогч Б.А-д 1 300 000 төгрөгийг, хохирогч С.Г--од 5 250 000 төгрөгийг, хохирогч Н.Э-т 3 200 000 төгрөгийг, хохирогч С.А-д                               2 000 000 төгрөгийг, хохирогч Л.Г-аА-т 20.000.000 төгрөгийг, хохирогч М.А-д  8 000 000 төгрөгийг, хохирогч “Д” ХХК-д 900 000 төгрөгийг, хохирогч Н.Х-т 2 050 000 төгрөгийг, хохирогч Д.Д-д 700 000 төгрөгийг, хохирогч Т.Б-од 5 000 000 төгрөгийг, хохирогч А.Ц-т 6.400.000 төгрөгийг, хохирогч Г.О-т 1 000 000 төгрөгийг, хохирогч Н.Б-д 3 000 000төгрөгийг, хохирогч Г.Г-ад 450 000 төгрөгийг, хохирогч Б.Ц-ад 800 000 төгрөгийг, хохирогч Н.Ц-д 1 750 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч Л.Ү-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч  Г.Чандалдулам эрүүгийн хариуцлагын  талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 284 хоног цагдан хоригдсныг  эдлэх ялд  оруулан тооцуулах, шүүгдэгч Л.Ү-ын ХААН банкны дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгуулах  саналыг тус тус гаргаж байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Миний үйлчлүүлэгч 26 удаагийн үйлдлээр бусдад 94 600 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд одоогоор хохирлоо төлж барагдуулж чадаагүй байна. Өмгөөлөгчийн хувьд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэгт улсын яллагчтай санал нэг байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, бага насны хүүхэдтэй гэх хувийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага хорих ялыг оногдуулж өгнө үү гэж хүсч  байна” гэх саналыг,

Шүүгдэгч Л.Ү- бага насны хүүхэдтэй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Л.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Л.Ү-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Л.Ү- нь Х.О-тай 2020 оноос  2022 оны 11 сар хүртэл хамт амьдарч байх хугацаандаа хүү О-ын А-ийг 2021 оны 10 дугааар сарын 20-ны өдөр төрүүлсэн бөгөөд Х.О, Л.Ү- нар нь 2002 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа  хүү А- нь эцэг Х.О-ын асрамжинд үлдсэн талаар мөрдөн шалгах  ажиллагаанд   Х.О мэдүүлснийг дурдах нь зүйтэй.  

Шүүхээс шүүгдэгч Л.Ү-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Л.Ү-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  шүүгдэгчийн хувийн  бичиг  баримт ирээгүй,  хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан хязгаарлалт тогтоосон Баянзүрх дүүргийн Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 01-ний 28 дугаар зөвшөөрлийг  хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ү- нь    282 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Ү-ыг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Ү-ад 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ү-ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ү-ын цагдан хоригдсон 282 хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ү-аас нийт 94 600 000төгрөгийг гаргуулж,

хохирогч Т.М-т 7 000 000 төгрөгийг, хохирогч Т.Б-од                                           3 000 000 төгрөгийг, хохирогч Ж.М-ад 1 000 000 төгрөгийг, хохирогч Д.Г-т  200 000 төгрөгийг, Г.А-т 2 500 000 төгрөгийг, Б.Д-д 2 400 000 төгрөгийг, хохирогч У.Г-эд 3 050 000 төгрөгийг, хохирогч Л.Б-д 6 000 000 төгрөгийг, хохирогч А.Н-т 4 500 000 төгрөгийг, хохирогч С.О-д 3 150 000 төгрөгийг, хохирогч Б.А-д 1 300 000 төгрөгийг, хохирогч С.Г--од 5 250 000 төгрөгийг, хохирогч Н.Э-т 3 200 000 төгрөгийг, хохирогч С.А-д 2 000 000 төгрөгийг, хохирогч Л.Г-аА-т 20 000 000 төгрөгийг, хохирогч М.А-д 8 000 000 төгрөгийг, хохирогч “Д” ХХКомпанид 900 000 төгрөгийг, хохирогч Н.Х-т 2 050 000 төгрөгийг, хохирогч Д.Д-д 700 000 төгрөгийг, хохирогч Т.Б-од 5 000 000 төгрөгийг, хохирогч А.Ц-т 6 400 000 төгрөгийг, хохирогч Г.О-т 1 000 000 төгрөгийг, хохирогч Н.Б-д 3 000 000 төгрөгийг, хохирогч Г.Г-ад 450 000 төгрөгийг, хохирогч Б.Ц-ад 800 000 төгрөгийг, хохирогч Н.Ц-д               1 750 000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Л.Ү-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан хязгаарлалт тогтоосон Баянзүрх дүүргийн Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 01-ний 28 дугаар зөвшөөрлийг  хүчингүй болгож, хэрэгт  шүүгдэгчийн хувийн  бичиг  баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.