| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2020/00301/И |
| Дугаар | 143/ШШ2020/00565 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 143/ШШ2020/00565
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржгон овогт Дашнямын Батбаатар, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү *******, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Буянзаяа нарыг 18 насанд хүртэл эх *******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгч нар нь шүүх хуралдаанд дундын эд хөрөнгийн талаар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч *******ийн өмчлөлд:
- *******ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дээрх газарт байрлах хашаа, 5 ханатай гэр, 2 пин,
- *******ын эзэмшлийн Өмнөговь аймгийн байрлах 4 ханатай жижиг гэр,
- *******ын өмчлөлийн улсын дугаартай ТОҮОТА Land Cruiser Prado маркийн автомашиныг үлдээж, уг автомашины өмчлөлийн гэрчилгээг *******ийн нэр дээр шилжүүлэхээр тус тус тохиролцов.
2. Хариуцагч *******ын өмчлөлд:
- *******ын эзэмшлийн Өмнөговь аймгийн талбайтай өвөлжөөний газар, дээрх газарт байрлах 4 ханатай гэр, 2 пин,
- *******ын өмчлөлийн дугаартай LЕХUS LX470 маркийн автомашин, улсын дугаартай УАЗ маркийн автомашин, Мотоцикл зэргийг тус тус үлдээхээр тохиролцов.
3. *******ын өмчлөлийн адуу, үхэр, хонь, ямаа /4 хошуу малыг/ 2021 оны 04-05 дугаар сард тухайн үед байгаа бодит тоогоор нь *******, ******* нар 2 тэнцүү хувааж авахаар тус тус харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 138 405 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.
9. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН