Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

                                                                                       2024/ШЦТ/50

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч: О.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Огийн Чт  холбогдох 2412000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Гост трейд” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Огийн Ч /РД: ../

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Ч нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангайн төгөл” рестораны гадна хохирогч Ц.Ог “пизда гэж дуудлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, цохиж, зодон биед нь гайморын урд арын хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алим, хамрын цус хуралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Ц.Огийн мэдүүлсэн “...Би Жийн хамтаар “Хангайн төгөл”-ийн урд зогсоолд байсан өөрийн автомашин дээрээ иртэл миний автомашины хажууд өөрсдийнхөө эзэмшлийн автомашин дээр эрэгтэй, эмэгтэй нийлсэн 4 хүн байсан ба би гар утсаар хүнтэй ярьж байтал араас пизда гэж нэг хүн хэлэх шиг болохоор нь би эргэж хараад чи намайг яахаараа пизда гэдэг юм, гөлөг минь гэж хэлээд харилцан маргалдаж байгаад би түрүүлж тэр залууд гар хүрч зодолдсон ба тэр зодоон 2-3 минут үргэлжилж байгаад салсан. “Хангайн төгөл”-ийн урд зам дээр нэг автомашин ирээд надтай маргалдаж зодолдож байсан Ч гэх залуу болон бусад хүмүүс явах гэтэл эргүүлийн цагдаа нар ирээд Ч гэх залуу болон намайг Цагдаагийн газарт авчирсан. Би 2023 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө эмнэлэгт үзүүлсэн. Ч гэх залуу эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдсан. Би Ч гэх хүний цээжин хэсэг рүү нь нэг удаа цохисон ба цуг явсан хүмүүс бид хоёрыг удалгүй салгасан учир бид хоёр амархан салсан. О.Ч гэх залуу миний эмчилгээний зардал болон хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Бид хоёрын таарамжгүй маргаанаас болж үүссэн гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,

 

гэрч Н.Гийн мэдүүлсэн “...Манай нөхөр О.Ч болон манай гэр бүлийн найзууд болох Б, Ч, Б нар эхнэрүүдийн хамтаар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 22 цагийн үед “Хангайн төгөл” ресторанд шинэ он угтах партинд оролцоод шөнийн 00 цагийн үед хүлээн авалтаас гарч яваад найзуудын хамтаар “Neptune бааранд орох зорилгоор очтол хүлээн авалттай гэхээр нь бид нар тэр баарнаас гарч яваад Ч түүний эхнэр нь А, Бын эхнэр Э нарыг явган алхаж Цогт-Уул хороололд байх гэрт нь хүргэж өчөөд буцаад “Хангайн төгөл” рестораны урд байсан өөрийн автомашинд байх чихэр, жимсээ хөлдөхөөс урьдчилан сэргийлж аваад таксигаар явах үед “Хангайн төгөл”-ийн урд зогсоол дээр буюу бид нарын байсан автомашины зогсоол дээр байсан өөрсдийн автомашиныхаа хажууд очоод арай бага согтолтой хүн нь машин баръя гэж ярилцаж байхаар нь манай нөхөр хажуу талаас нь эргүүлийн цагдаа нар их байна, таксигаар явчихаач пизда гэж хэлсэн чинь тэр залуу чамд ямар хамаатай юм гэж хэлснээ олон удаа хараал хэлсэн. Тэгснээ манай нөхөр рүү дайрч давшилсан. Тэгтэл манай нөхрийг түрүүлж нэг удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохисон ба хариуд нь манай нөхөр бас нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд тэр хоёрыг хооронд нь салгах гэсээр байтал 2-3 минут үргэлжилж байгаад салгатал бид нарын дуудсан такси ирсэн, бас араас нь эргүүлийн цагдаа нар ирээд манай нөхөр болон нөгөө зодоон хийсэн залуугийн хамтаар Цагдаагийн газар руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/,

 

гэрч С.Нын мэдүүлсэн “...Би О гэх залуутай 2023 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 2 цаг өнгөрсөн байх үед “Neptuneбаарны гадна тамхилж байхад таарсан юм. Тэгээд О болон Ж нартай гэр рүүгээ харих зорилгоор “Хангайн төгөл” рестораны гадна талын зогсоолд байсан Огийн автомашин дээр иртэл 4 хүн байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хоорондоо юм яриад байж байсан. Би Огийн автомашинд суух гэж байх үед О, Ч гэх залуутай маргалдаж байсан ба 10-20 минут үргэлжилсэн. Тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч аль, аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир салгахад төвөгтэй байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо цохилцож эхэлсэн. Тэр хоёрыг салгах зорилгоор дундуур нь Б гэх залууг салгаж хойшлуулсан. Тэгээд байж байтал тэр хоёр салж хоёр тийшээ болсон. Удалгүй Цагдаагийн алба хаагчид ирээд Ог Ч гэх залуугийн хамтаар Цагдаагийн газар руу авч явсан. Харин би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг/хх-н 19-21/,

 

яллагдагч О.Чийн мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 61-63/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Огийн биед гайморын урд, арын хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алим, хамрын цус хуралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. З. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч О.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Ч нь хохирогч Ц.Од хохиролд 3.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ц.О нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.Чийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

          Шүүгдэгч О.Ч нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 4.025.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд хохирогч Ц.О нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 4.025.000 төгрөгийг шүүгдэгч О.Чоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

                                                                                                                                                                         

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Чийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч О.Ч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өовогт Огийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч О.Ч нь хохирогч Ц.Од хохиролд 3.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ц.О нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Чоос 4.025.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР