Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

2024       02         14                                         2024/ШЦТ/68

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2425000000090 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.О

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод Б.Б-с өмнө зээлүүлсэн гэх 70 000 төгрөгөө нэхэж маргаан үүсгэн зүүн чамархай тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирогчийг эмнэлэгт очиход нь хамт очсон. Болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна. Эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрнө” гэв.

 

Хохирогч Б.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б-ний “2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Ю-н  хамт Орхон аймагт ирсэн. Ю  бид хоёр ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох О-н  гэр болох ***** дугаар байранд шууд ирсэн. Хоол ундаа идэж дуусаад О  бид хоёр хажуугийн дэлгүүр орж 0.75 хэмжээтэй 2 шил архи болон ойр зуурын ундаа ус авсан. Ю , О  бид гурав нөгөө 2 шил архиа ууж дуусаад 21 цагийн үед нэгдсэн эмнэлгийн хажуугийн караоке орж дуулсан. Бид гурав буцаж ***** дугаар байр луу явахдаа дэлгүүрээс 1 шил архи худалдаж авсан. Ороод архиа уугаад мах идэх зуур Ю  бие засан өрөө рүү орсон. Энэ үед О  надад хандаж зээлсэн 70,000 төгрөгөө буцааж өгөхгүй юм уу, яасан их удаадаг юм бэ гэхээр нь би юун сүртэй юм бэ гээд маргалдсан. Бид хоёрын дунд жижиг ширээн дээр савтай мах байсан. О  гэнэт уурандаа мах жижиглэж идэж байсан богино хутгыг аваад толгойн зүүн хэсэг рүү хальт зүссэн. Бие засах өрөөнөөс Ю  гарч ирээд бид хоёрыг яаж байгаа юм, больцгоо гээд утсаараа түргэн дуудсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-р тал/

2. Гэрч Б.Ю-н  “хэсэг хугацааны дараа Б нь Ю  гээд дуудах шиг болсон. Бие засчхаад гараад ирэхэд Б-н толгойн хэсэг цус болчихсон сууж байсан. О  түргэн дуудаарай, утсаа гаргаад ир, худлаарай гэсэн. Би өөрийнхөө утаснаас 7035103 луу залгаж түргэн дуудсан. Б толгой хэсэг цус болчихсон, зүүн чамархай хэсгээс нь цус гараад байхаар нь судас дайрчихсан юм байх даа гэж бодсон. Намайг бие засах өрөө орохоос өмнө тэр хоёр зүгээр сууж байсан” гэх мэдүүлэг.х-ийн 17-р тал/

3. Шинжээч Э.Б-н “Зүүн чамархайд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамардаг, эдгэрэлт нь соривжилт өгдөг” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай Б.Б-ний биед зүүн чамархайд шарх, баруун бугалга, нуруунд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн шуу хэвлий, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 24-25-р тал/

5. Яллагдагч Б.О-н  “хэрэг гардаг шөнө би нилээн согтуу байсан. Б зээлсэн 70,000 төгрөгөө өгөхгүй байхаар нь уур хүрээд ширээн байсан хутгыг аваад зүүн чамархай хэсэгт нь нэг удаа зүсчихсэн юм. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Хэд хоногийн дараа үеэл Б-с  уучлал гуйж, эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй юу гэхэд зүгээрээ гээд надаас 50,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2024 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод Б.Б-с өмнө зээлүүлсэн гэх 70 000 төгрөгөө нэхэж маргаан үүсгэн зүүн чамархай тус газар нь хутгаар зүсэж, гэмтээн эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ний “О  гэнэт уурандаа мах жижиглэж идэж байсан богино хутгыг аваад толгойн зүүн хэсэг рүү хальт зүссэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ю-н  “Б-н толгойн хэсэг цус болчихсон сууж байсан” гэх мэдүүлэг, шинжээч Э.Б-н “Зүүн чамархайд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамардаг, эдгэрэлт нь соривжилт өгдөг” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.О-н  “ширээн байсан хутгыг аваад зүүн чамархай хэсэгт нь нэг удаа зүсчихсэн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2024 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод Б.Бат-Эрдэнэтэй маргаан үүсгэж зүүн чамархай тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.О-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Б-ний эрүүл мэндэд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А