| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01722/И |
| Дугаар | 155/ШШ2020/02043 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2020/02043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01722/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн МХХХ сумын 3 дугаар баг, ХХХХ тоотод оршин суух, регистрийн дугаар ДХХХ, ХХХХ овогт Б.Б. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г...аймгийн Е... сумын 2 дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар Д..., Н.Б. холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б. нь Н.Б. 2018 оны 11 сараас танилцаж үерхэж байгаад 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Э. төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Н.Б. нь бидэн дээр ирэх нь бага болж, одоо бүр миний хүүхэд биш гэх болсон.
Иймд Н.Б. миний охин Б.Э эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Н.Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б нь Б. 2018 оны 11 сараас танилцаж үерхээд 2019 оны 8 сарын 16-ны өдөр бидний дундаас охин Б.Э төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцааны улмаас салж тусдаа амьдарсан. Би Б.Э миний төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрдөг тул эцэг тогтоолгох шаардлага байхгүй. Охин Б.Э. хуульд заасны дагуу төлөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б. нь хариуцагч Н.Б. холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Э. төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Б., хариуцагч Н.Б. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Б.Э. төрсөн болох тогтоогдож, зохигчид охин Б.Э. төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 .1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, ... өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь регистрийн дугаар РЮ19281621, 2019 оны 8 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, охин ...овогт Б.Э.эцэг нь Б. овогт Н.Б. мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэхэд хариуцагч хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул Б.Э. эцэг нь Н.Б. мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2019 оны 8 дугаар сарын ...-ны өдөр төрсөн охин Б.Э. эцэг Н.Б. сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.Б.. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орл.олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн 8611.... дугаарын утсанд 99340044 дугаарын утаснаас мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар Р...., 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, охин ... овогт Б.Э. эцэг нь Б. овогт Н.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар регистрийн дугаар Р..., 2019 оны 8 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, охин ... овогт Б.Э... 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Б... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б... 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б... олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА