| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01962/И |
| Дугаар | 155/ШШ2020/02042 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2020/02042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01962/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар Р..., Ш.. овогт С.Б. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.. сумын 11 дүгээр баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р...., Б.овогт Н.Б. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч С.Б... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Б.нь Н.Б. 2015 онд танилцан үерхэж байгаад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Н... төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарцгааж байсан. Хүүхдээ гарснаас хойш Н.Б...нь бидэн дээр нь ирэх нь бага болж, одоо бүр өөр бүсгүйтэй хамтран амьдарч хүүхэддээ анхаарал хандуулахаа больсон.
Иймд Н.Б.. миний охин Н.. хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Н.Б.. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Н. овогтой Батмөнх нь С.Б. 2014 онд танилцсан. 2015 оны 12 дугаар сарын 31-нд Н. гэдэг охинтой болсон. Миний охин мөн болно. Охин Н. хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б.нь хариуцагч Н.Б холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын ...-ны өдөр охин Б.. овогт Б. Н. төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгч С.Б., хариуцагч Н.Б. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Б.Н.төрж, эцэг Н.Б. овоглосон, хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй зохигчид маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин Б. овогт Б.Н. эцэг Н.Б. сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж тус тус заасан байх тул хариуцагч Н.Б. улсын тэмдэгтийн хураамжид 34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б.олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн 95......... дугаарын утсанд 99340044 дугаарын утаснаас мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА