Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/00140

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Г,

 Нэхэмжлэгч: Н.М,

Нэхэмжлэгч: Б.Б,

Нэхэмжлэгч: Б.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00******* дугаар шүүгчийн захирамжаар “Х К” ХХК  нь “Р” ХХК -д 985,798,100 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ******* дугаар тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагааг явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн байдаг.

Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай *******/163 дугаар тогтоол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасны дагуу “Х К” ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3/20008 тоот, 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 4/3493 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4/14545 тоот албан бичгээр “Х К” ХХК -ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн.

Мөн компанийн захирлын өмчлөлийн Т.Г-гийн эрхийн улсын бүртгэлийн        Ү-000000065  дугаарт бүртгэгдсэн дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 77 байрны хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 11 байрны 70 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/19071 тоот албан бичгээр түдгэлзүүлж, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай *******/01 дугаар тогтоол баталж, арилжааны банкнуудад мэдэгдэл хүргүүлэхдээ иргэн Н.М-ийн нэрийг регистрийн дугаартай хамт явуулж түүний ХААН банкан дахь , тоот данснуудын гүйлгээг зогсоож, Н.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000079 дугаартай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, *******ын 76 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг, мөн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай Баянзүрх дүүргийн ******* хороо, Манлайбаатар *******гийн гудамж, 90 байр 405 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/19071 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн шийдвэрлэсэн. Дээрх ажиллагаанд нэхэмжлэгч нар ахлан шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийнШийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэнтухай 4/56 дугаар тогтоолоор хариу өгөхдөө гомдлыг хангахаас татгалзсан тул дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдаж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг баримталж байна. Уг заалтад хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.гэж заасан байгаа. Хувьцааны хэмжээгээр гэдэг нь өөрөө хувьцааныхаа дагуу хөрөнгө оруулсан байгаа тэр хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн заалт. Гэтэл энэ заалтыг мушгин гуйвуулан тайлбарлаж хувьцаа эзэмшигчдийн данс, үл хөдлөх хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж нөхцөл заасан байгаа. хувийн эд хөрөнгө компанийн эд хөрөнгө хоорондоо зааглагдаагүй бол өөрийн хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцна гэсэн баримт байхгүй. Компанийн эд хөрөнгө Н.М-, Т.Г-, Б.Г-, Б.Б- нарын хувийн эд хөрөнгөтэй холилдсон эсэх, зааглагдаагүй хоорондоо нийлсэн эсэхийг тодорхойлсон баримт байхгүй. Баримтгүй хир нь хувийн эд хөрөнгөнд нь халдсан. Н.М-ийн “Хаан банк” ХХК-ийн дансанд тогтоолоор халдсан. Төлбөр төлөгчийн банкан дах хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэх хасалт хийх тухай тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь хэсгийг үндэслэсэн байна. Төлбөр төлөгчөөр Н.М- гэдэг хүн бүртгэгдээгүй, түүнд холбогдох ямар ч шүүхийн шийдвэр гараагүй, төлбөр төлөгч гэж үзэх үндэслэлгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тогтоол энэ тохиолдолд гарах боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх хэсгийг үндэслэсэн байна. Уг заалтад төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа. Төлбөр төлөгч нь “Х К” ХХК  тул компани улсын бүртгэлд ямар эрх бүртгүүлсэн бэ, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, авто машин эзэмших эрх, газар эзэмших эрх байж болно. Бусад хуулийн этгээдийн хувьцааг эзэмшдэг байж болно. Тэдгээр эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан болохоос компанийн бүртгэлийг түдгэлзүүлэх гэж заагаагүй. Компанийн бүртгэлийн түдгэлзүүлэх тогтоол гаргасан нь буруу. Эрх болон бүртгэл гэдэг бол өөр ойлголт. Бүртгэл гэдэг бол хаяг, хувьцаа, хөрөнгө оруулалт, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж болно. Үйл ажиллагаа явуулах эрхийг хаагаад төлбөр авах биш компанийг шууд дампуурал руу түлхсэн. Хувьцаа эзэмшигч өөрийнхөө хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хаасан. Хувьцаа гэдэг бол иргэдийн өөрийнх нь тухайн компанид эзэмшиж байгаа хувийн өмч, хувьцааг дотроо нэгэндээ худалдах, захиран зарцуулах, бусад этгээдэд санал болгох, бусдад өгөх, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах ёстой. Хуулийг буруу тайлбарлан, буруу хэрэглэж байна. Хуулийн дагуу гэдгийг үндэслэлтэй тайлбарлахгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх тогтоол гаргаагүй гэж хэлсэн. Гэхдээ 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4/19071 тоот албан бичгээр тасгийн ахлагч бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Алтанзулын гаргасан шийдвэрээр Т.Г-гийн өмчлөлийн 4 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж гэж албан бичигтээ бичсэн. Тогтоол гаргаагүй хэр нь албан бичгээр шийдвэрлэсэн. Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст очиход шийдвэр гүйцэтгэх албанаас албан бичиг ирээд түдгэлзүүлсэн гэж хэлдэг. Эд хөрөнгө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хааж байна. Нэхэмжлэгч 4 иргэн бол яагаад ч Хэт констракшн компанийн өмнөөс хариуцлага хүлээхгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэв.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Х К” ХХК -иас 985,798,100 төгрөгийг гаргуулж “Р” ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Х К” ХХК -ийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй, хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд мөнгөн хөрөнгө илрээгүй. Төлбөр төлөгч компани гүйцэтгэх захирал Т.Г-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл гардуулж, тайлбар тодорхойлолт авахад компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар тайлбар өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэнэ байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Мөн Компанийн тухай хуулийн 9.3 “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувь эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэжээ. Төлбөр төлөгч “Х К” ХХК -ийн хувьцаа эзэмшигч нарт 2020 оны 5 дугаар сарын 07-ны 4/17206 дугаар албан бичгээр төлбөр төлөх талаар мэдэгдсэн ч тогтоосон хугацаанд төлбөрийн шаардлагыг биелүүлээгүй учир гэж заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 93 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явагдсан байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

 “Х К” ХХК -ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн *******/163 дугаар тогтоолыг,

 Т.Г-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000065  дугаарт бүртгэгдсэн, дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ын гудамж байрны хаягт байршилтай, 48.64 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 11 дүгээр байр 70 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4/19071 албан тоотыг,

 Н.М-ийн Хаан банк дахь , тоот дансыг, Д., Н.М- нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн                                     *******дугаарт бүртгэгдсэн,  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, *******ын 76 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, 641 м.кв талбайтай газрын захиран зарцуулах эрхийг,

 Д., Н.М- нарын Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, М.*******гийн гудамж, 90 дүгээр байр 405 тоот хаягт байрлалтай, 62.34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/19071 албан тоотоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0034 дугаар захирамжаар “Х К” ХХК -иас 985,798,100 төгрөгийг гаргуулж “Р” ХХК -д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 00118 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор “ Хэт констракшн” ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /х.х-ийн 49-55 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 00118 дугаартай гүйцэтгэх 2 баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Х К” ХХК -ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан байх ба тус компанийн 34 хувийг нэхэмжлэгч Т.Г-, 34 хувийг нэхэмжлэгч Б.Б-, 14 хувийг нэхэмжлэгч Б.Г-, 18 хувийг нэхэмжлэгч Н.М- нар эзэмшдэг болох нь тогтоогдож, нэхэмжлэгч нарын хөрөнгийн мэдүүлгийг тогтоон, хувьцаа эзэмшигч нарт хувьцаанд оногдох төлбөрийг төлөхийг мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна./ хх-ийн 56-104 дүгээр тал/

 

Хариуцагч нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Х К” ХХК -ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан байх ба хуулийн этгээд нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул “Х К” ХХК -ийн болон хувьцаа эзэмшигч Н.М-ийн нэр дээрх арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг 985,798,100 төгрөгийн хэмжээгээр, тус компанийн захирал Т.Г-, хувьцаа эзэмшигч Н.М- нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг, “Х К” ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус түдгэлзүүлжээ./хх-ийн 77, 80 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.”,122.2-т “Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд тус ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлтэй талаар хариуг нэхэмжлэгч нарт өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. /хх-ийн 33-34 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж зохицуулсан.

 

Хуульд заасан уг журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шийдвэр гүйцэтгэгч Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь “Х К” ХХК  нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй улмаас хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч тус үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй болно.

 

 Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж, 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заажээ.

 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн4/19071 дугаартай , Баянзүрх, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоотоор нэхэмжлэгч тус компанийн захирал Т.Г-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000065  дугаарт бүртгэгдсэн, дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ын гудамж байрны   хаягт байршилтай, 48.64 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, хувьцаа эзэмшигч Н.М-ийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн,  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, *******ын 76 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, 641 м.кв талбайтай газрын, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, М.*******гийн гудамж, 90 дүгээр байр 405 тоот хаягт байрлалтай, 62.34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн *******/163 дугаар тогтоолоор ”Х К” ХХК--ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус түдгэлзүүлсэн нь  зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 17-19, 66, 154-156 дугаар тал/

 

Хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлахдаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-д заасан  гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын өмч эсэхийг шалгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл  дээрх үл хөдлөх хөрөнгө нь гэрлэснээс хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх бөгөөд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр  байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх  хөрөнгө болохыг анхаараагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, М.*******гийн гудамж, 90 дүгээр байр 405 тоот хаягт байрлалтай, 62.34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр Н.М-, Д. нар бүртгэгдсэн дээрх орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14.-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх; гэж заасан.Гэтэл хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №*******/163 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор ”Х К” ХХК--ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцээгүй болно. /хх-ийн тал/

 

 ”Х К” ХХК--ийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч Т.Г-, Н.М-  нарын хувийн эд хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодоруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа нэхэмжлэгч нарын бусадтай хамтран өмчилж буй ророн сууцыг биитүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцээгүй байна.

 

Иймд, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар “эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож”, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-, Б.Г Т.Г-, Б.Г-, Н.М- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт холбогдох Н.М-ийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, мөнгөн хөрөнгө битүүмжилж, Т.Г-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000065  дугаарт бүртгэгдсэн, дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ын гудамж байрны хаягт байршилтай, 48.64 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, хувьцаа эзэмшигч Н.М-ийн Эрхийн улсын бүртгэлийн  ******* дугаарт бүртгэгдсэн,  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, *******ын 76 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, 641 м.кв талбайтай газрын, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, М.*******гийн гудамж, 90 дүгээр байр 405 тоот хаягт байрлалтай,  62.34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн *******/163 дугаар тогтоолоор ”Х К” ХХК--ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ