Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

2024       01         15                                         2024/ШЦТ/28

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д 

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2425000000018 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ө овгийн Г-ын Б

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б   нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Бая-Өндөр сумын Уртбулаг багийн **** тоотод эхнэр Д.С-г толгой руу цохилоо гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний шарх, цус хуралт, баруун алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Д.С “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.С-н “Би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг **** тоотод нөхөр Б  мөн 4 хүүхдийн хамт амьдардаг. Би одоохондоо тогтсон ажилгүй гэртээ хүүхдүүдээ хардаг. Харин миний нөхөр Б  “**** ” ХХК-д менежер ажилтай Өчигдөр орой миний нөхөр Б  ажлаа тараад гэртээ ирээгүй ба 12 дугаар сарын 09ий шөнө 02 цагийн үед гэртээ орж ирээд унтаад өгсөн. Харин өглөө нь Б  бид хоёр маргалдсан. Яагаад гэвэл нөхөр ажлаа тараад гэртээ шууд ирээгүй бас шөнө согтуу орж ирсэн учраас. Ер нь бол өглөөнөөс хойш нөхөр бид хоёр бага зэргийн хэрүүлтэй байгаад л байсан. Харин 12 цаг 30 минутын үед намайг аягатай бүлээн ус уугаад сууж байтал нөхөр хажуу талд буйдан дээр хэвтэж байснаа хөлөөрөө аягатай усанд хүрсэн. Энэ үед аягатай бүлээн ус миний цээж рүү асгарч, хамар руу орсон. Тэгэхээр нь миний уур хүрээд баруун гараараа нөхрийнхөө хацар руу нэг удаа алгадсан. Тэгтэл нөхөр уурлаад миний толгой руу гараараа цохисон үүний дараа би зөрүүлж нөхрийн хацар руу дахин алгадсан. Нэг алгадсан эсвэл хоёр удаа алгадсан гэдгээ санахгүй байна. Тэгтэл нөхөр миний баруун нүдний доод хэсэгт хацар руу гараараа цохисон. Нөхөрт хацар руугаа цохиулсны дараа баруун хацарны хэсгээс маш их цус гараад тогтохгүй байсан. Энэ үед нөхөр гараад явчихсан. Сая эмнэлэг орж үзүүлэхэд миний баруун хацар дээр косметик оёдол оёсон. Тухайн үед нөхөр бид хоёр том өрөөндөө байсан. Харин хүүхдүүд жижиг өрөөнд байсан. Миний хүүхдүүд намайг хацар руугаа цохиулахыг хараагүй. Сүүлд нөхрийг гарч яваад хацарнаас цус гоожиж байх үед том өрөө рүү орж ирсэн. Нөхөр бид хоёр 2008 онд хуримаа хийж гэр бүлээ батлуулсан. Урьд өмнө надад нэг ч удаа гар хүрч байгаагүй. Бид хоёрын харилцаа хэвийн байгаа, Б урьд өмнө надад нэг ч удаа гар хүрч байгаагүй учраас тухайн үед гомдсондоо шууд цагдаагийн байгууллагад хандсан. Надад нөхөртэйгээ холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 9, 11-р тал/

2. Гэрч Б.Г-н “Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны орой 17-18 цагийн хооронд ажлаа тараад гэртээ харихаар Уурхайчин баг Хаан буузны ойролцоо явж байгаад найз Б тэй таарсан. Ингээд бид хоёр машин дотор хэсэг юм ярьж байгаад дэлгүүрээс 0.75 л хэмжээтэй 1 шил архи худалдаж аваад хувааж уусан. Тухайн үед машин дотор бид хоёроос өөр хүн байгаагүй. Цагийг нь яг сайн санахгүй байна 00 цаг нэлээн өнгөрч байх үед бид хоёр гэр гэртээ харихаар болж салцгаасан. Надаас салаад Б таксинд суугаад яваад өгсөн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Б тэй анх таарах үед сэтгэл санааны хувьд тайван, уур уцаар, стрессгүй байсан. Б  “**** ” ХК-д менежер ажилтай. Б хүнтэй маш амархан арга эвээ олоод ярилцдаг. Хэр барагтай уурлахгүй дөлгөөхөн байж байдаг, түргэн уургүй. Бид хоёр найзлаад 10 гаран жил болж байна энэ хугацаанд нэг ч удаа хүнтэй маргалдаа, архи дарс уугаад асуудалд холбогдсон гэж сонсож байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/

3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Д.С-н биед баруун нүдний шарх, цус хуралт. баруун алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 18-19-р тал/

4. Яллагдагч Г.Б ийн “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрийнхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ харамсаж байна, маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баянндөр сумын Уртбулаг багийн **** тоотод эхнэр Д.С-г толгой руу цохилоо гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний шарх, цус хуралт, баруун алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.С-н “нөхөр уурлаад миний толгой руу гараараа цохьсон үүний дараа би зөрүүлж нөхрийн хацар руу дахин алгадсан. Нэг алгадсан эсвэл хоёр удаа алгадсан гэдгээ санахгүй байна. Тэгтэл нөхөр миний баруун нүдний доод хэсэгт хацар руу гараараа цохисон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Б ийн “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрийнхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ харамсаж байна, маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баянндөр сумын Уртбулаг багийн **** тоот гэртээ эхнэр Д.Сүрэнтуяатай маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний шарх, цус хуралт, баруун алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Г.Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас Д.С-н баруун нүдний шарх, цус хуралт, баруун алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А