| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
2024 оны 01 сарын 29-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/17 Даланзадгад сум
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун- даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Б.*******,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ........*******д холбогдох ............ дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
....................
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* хорооллын ........ тоотод иргэн И.*******тай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цаг 40 минутаас 21 цаг болох хооронд болсон асуудал. ******* нь нэлээн согтуу орой нар жаргах үед халти орж ирээд гарсан. Тэрний дараа нь би машин орж хувцсаа солихоор явахад машин түгжээтэй байсан. Би богинохон плажтай явж байсан. Тэгээд машины урд зогсоод утсаар ярьж байхад нэг бор цамцтай жийнсэн өмдтэй залуу хүрч ирээд миний бөгс рүү алгадчихаад яваад өгсөн. Би эргээд харахад цаашаа яваад өгсөн. Урд талын хашаанд Ууганаа ангийнхантайгаа байж байсан. Бид нар хойд талын хашаанд нь байсан. Тэгээд бид нар ангиараа орж ирээд суугаад ******* ах нь орж ирээд ангийнханд бэлэг өгчхөөд явсан дараа нь ******* орж ирэнгүүтээ уурлаад та нар манай ахын гэрт архидлаа гээд уурлаад сандал өшиглөсөн. Би гэхдээ сандал өшиглөж байхыг хараагүй. Тэгээд гадаа маргаан болоод байсан. Манай найз - 8 сартай жирэмсэн байсан учраас - ирээд хоёулаа явъя, манай хүүхэд рүү Ууганаа сандал өшиглөчхөөд яваад өглөө, -Эрдэнийн гэдэс рүү өшиглөчхөж магадгүй гээд хамт явсан. Ууганаа - 2 барилцаад авахаар нь би салгаж аваад цааш яваад миний дүү шал согтуу байна, цаашаа яв гэхэд чи хаанаас ирсэн янхан, гичий вэ? гээд намайг алгадсан. Би түлхэхэд плажнаас зуураад хамт давхралдаад унасан. Миний цагны түгжээ мултарсан байсан учраас гарнаасаа салгаад гартаа барьсан байсан. Тэгээд тэр гараараа цохисон. Тэгэхэд - хөөе юу болж байна гээд намайг авсан. Босож ирээд хашхичаад тэрүүгээр унаад байсан. Цагдаа дуудчих гэхээр угаасаа ийм тавтиргүй зантай, дандаа хэрэгт холбогдож явдаг, хол байсан дээр гэж хэлж байсан. Цагдаа ирээд *******ыг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Тэр өдөр манай ангийн хүүхдийн найр болоод бид нарыг дуудсан байсан учраас тийшээ явах гээд нээх ууж идээгүй. Би дөнгөж 1 лааз пиво задлаад уугаагүй байж байсан. Тэгээд бид нар найран дээр очоод хоол цай ууж идээд байж байхад *******ын ангийн охин над руу залгаад чамайг заавал ир гэж байна гээд дуудсан. Очиход цагдаагийн үүдээр орилж хашхичаад ангийнхан нь ирсэн байсан. Мөн ******* сумын засаг дарга нь *******ын ах нь ирчихсэн авч явахгүй, өөрсдөө эрүүлжүүлэх эсэхээ шийд гээд байж байсан. *******ын нүүр нь цус болох нь болсон байсан. Хэн цохисон бэ? гэхээр нь би цохисон нь үнэн гэдгээ хэлсэн. Тэгээд хаашаа явсныг нь мэдэхгүй. Цагдаа нь чи одоо явж бай, энд байх шаардлагагүй, энэ шал согтуу байна гэхээр нь буцаад явсан. *******ын зүгээс 07 дугаар сарын 01-ний өдөр болсон асуудал гэж хэлээд байна. Тэр өдөр манайд ажил явдал гарсан байсан учраас би хөдөө гэр рүүгээ хүнс авахаар явсан байсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө болсон. Би ******* суманд сургуулийн ойгоор гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор очсон байсан. Орой нь ангиараа суусан. Ахынхаа гэр рүү ороод эхнэртэй нь маргалдаад ангийнхантай нь асуудал үүсгэсэн. Гарахдаа *******тай маргалдаад намайг цохиход би ухаан алдсан. Эмнэлэг дээр анхан шатны тусламж аваад цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн. Би сэтгэл санаа, нэр төрийн хувьд гомдолтой байна. Тухайн үед эмэгтэй хүнд зодууллаа гээд манай найзууд надтай харьцахаа больсон. ******* аймгийн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн зардал, хотод очиж үзүүлсэн зардал, бусад зардал нийлээд 1.500.000 төгрөг болж байсан. Үүнийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын мэдүүлэгт: Би ******* аймгийн ******* сумын төвд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн 70 жилийн ой болж төгсөгч нарын тэмцээнд оролцохоор очсон. Тэмцээндээ ороод орой нь тэмцээн дуусаад ангийнхантайгаа хамт залуус хороололд хорхог хийж пиво ууж сууцгаасан. 21 цаг өнгөрч байхад бид нар тараад заал орж шагналаа авах гээд эхнээсээ явсан. Би хөдлөх гэж байхад манай ангийн ******* намайг дуудаад бага ангийн багш дээрээ орж мөнгөн аяга өгчихөөд явъя гэсэн тэгээд ******* бид хоёр *******гийн эгч *******ийн гэрт мөнгөн аягаа авах гэж орсон. *******ийн нөхөр нь манай хамаатны Эрхбаяр гэдэг ах байдаг. Урд өдөр нь уулзахад эхнэрийн ангийн хүүхдүүд гэрт цуглаад гэртээ очиж чадахгүй 3-4 хоног гадуур явж байна гэж хэлсэн тэгэхээр нь би эхнэр *******т нь “чи ангийнхаа хүүхдүүдийг гэртээ цуглуулаад архи дарс уугаад байж болж байгаа юм уу нөхөр чинь гэртээ ирж чадахгүй гадуур хэд хоног явж байна гэсэн” гэж хэлсэн тэгээд ******* бид хоёр бага зэрэг маргалдаад гарах гэж байхад *******ийн ангийн хүүхдүүд над дээр ирээд чи үеэсээ давж томорлоо эрэмбээрээ байгаарай гээд бүгдээрээ зодсон. ******* нөгөө хэдийг хориод цаашаа гэж хэлсэн чинь нэг нь миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Тэгээд миний ухаан балартаад унасан тэр хооронд ******* тэд нарыг хорьсон боловч *******ийн ангийн хүүхдүүд миний дээрээс дэвсээд би ухаан ороод босож ирэх үед дахиад цохиж унагаад тасралтгүй зодуулсан. Нэг сэргэхэд эмнэлэгт сэрсэн. Дуудлагаар ирсэн цагдаа намайг хүргэж ирсэн байсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Даланзадгад сумын эмнэлэгт ирж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт эмчлүүлж байна. Би бусдад зодуулаад тархины ар хэсгээр хөндүүртэй, тархины хаван их байна гэсэн. Мөн цээж тэр чигээрээ хөндүүр. Нурууны хоёр талаар бас их хөндүүртэй байна. Ганцаараа босож явж чадахгүй байгаа. Бас зүүн хацрын дээд хэсэг, нүдний хэсэгт зулгарч урагдсан байна. Яг намайг хэн цохиж авсныг мэдээгүй тэнд байсан -, Анхаа бас 2-3 залуучууд, *******ийн ангийн охидууд байсан. Б.******* гэдэг эмэгтэй би чамайг ганцаараа зодсон гэж хэлээд байсан. Өмнө нь муудалцаж, маргалдаж байсан асуудал байхгүй. Би бусдад зодуулсандаа гомдолтой байгаа. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэжээ. /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын дахин өгсөн мэдүүлэгт: Тухайн үед би найз ******* болон Энхсайхан нарын хамт манай ах болох Эрхбаярын хашаа руу ороход -, нар найзуудын хамт сууцгааж байсан. Тэгээд гэр рүү нь ортол манай ахын эхнэр ******* байсан ахын эхнэртэй нь нагац ахынхаа талаар ярилцах гэж байгаад маргаад гэрээс гарах явцдаа сандал дээр санамсаргүй гишгэтэл сандал хагараад - болон - нарын хүүхэд рүү чиглэлтэй сандлын хэлтэрхий үсэрсэн гэхдээ хүүхэд оноогүй. Тэрнээс болоод тэд нар бүгд над руу дайраад, намайг түлхээд, би тэд нарт шахагдаж явсаар хашааны хаалгаар гарсан. Манай найз намайг авч явах гэж оролдоод миний урдуур ортол хэн нь мэдэгдэхгүй нэг хүний гар нь орж ирээд намайг цохиход би ухаан алдчихсан. Нэг сэрээд харахад бүгд намайг хараад зогсож байсан. Тэгээд нэг нь намайг өшиглөөд би дахиад ухаан алдчихсан байсан. Ухаан ороход эмнэлгийн байгууллагын орон дээр сэрсэн. Тэгээд эмнэлэг дээр анхан шатны тусламж авсан. Б.*******тай муудалцаж, зууралдаж эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр миний биед илэрсэн гэмтлүүдийг Б.******* миний биед учруулсан. Би гомдолтой байгаа шүүх хуралд оролцоно. ...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болон цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаатай холбогдон гарах зардал, ******* аймаг болон Улаанбаатар хот хооронд явсан унааны зардал, мөн хот хооронд зарцуулсан бензин шатахууны зардал, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулах мөнгөн зардлыг би ажиллаж олдог байсан бөгөөд ийм байдалтай болсны улмаас ар гэрийнхээ хэрэгцээний мөнгийг олж чадахаа байж ар гэрт минь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд би сэтгэл санааны болон өөр бусад зүйлээрээ маш их хохирсон гэжээ. / хавтаст хэргийн 25 дахь тал/
Хохирогч И.*******ын хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт: ******* миний баруун нүдний дээд хэсэг рүү бугуйн цагаар цохисон түүний улмаас миний баруун нүдний дээд хэсэгт болон тархи, дагз хэсэгт гэмтэл учирсан. Тухайн үедээ ******* аймгийн ******* сумын эмнэлэгт үзүүлсэн. Мөн миний толгой хэсэг рүү цохисон юм байна лээ тухайн үед би ухаан алдсан учирсан болсон асуудлыг дэлгэрэнгүй хэлж мэдэхгүй байсан. ******* хэргийн дараа би чамайг цохисон гэж хүлээн зөвшөөрснийг санаж байна. Тийм учраас ******* цохисон гэж бодож байна. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... хэрүүл маргаан болох үед - цуг байсан боловч миний эрүүл мэндэд халдаж цохиогүй. Гэмт хэргийн улмаас миний эрүү мэндэд гэмтэл учирсан ба өөрийнхөө эмчилгээ сувилгаа бусад холбогдох бүх зардлыг баримтаар гаргаж хавтаст хэргийн материалд баримтаар 1.500.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн гэжээ. / хавтаст хэргийн 200-203 дахь тал/
Гэрч Н.*******гийн мэдүүлэгт: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид цугларч тэмцээн уралдаан зохион байгуулагдсан юм. Манай ангийн хүүхдүүд болох -, -, , *******, Б.******* бид 6 суманд *******ийн гэрт байсан. 2023 оны 06 сарын 30-ны өдөр тэмцээн дуусаад бид хэд 17 цагийн үед *******ийн гэрт очсон. Тэгээд манай ангийн хэд *******ийн гэрийн гадаа сууж байсан. Би тухайн үед гэрт ариун цэврийн өрөө орчоод гарахад ******* гэх залуу найзтайгаа хашааны хаалгаар орж ирсэн. Тэгсэн чинь гадаа нэг согтуу хүн орилоод чи муу гичий миний ахыг гэрээс нь хөөчөөд 3 хоног ангийнхантайгаа архидаж байна. Тэгсэн чинь ******* сандал өшиглөөд хүүхэд оноход - хүүхдээ надад үлдээгээд нөгөө хэдийн араас хашааны хаалгаар гараад явсан. ...*******ын бие эрх чөлөөнд хэн халдсан талаар би мэдэхгүй. Юу болсныг хараагүй учир мэдэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 28-30 дахь тал/
Гэрч Н.гийн мэдүүлэгт: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид цугларч тэмцээн уралдаан зохион байгуулагдсан. Манай ангийн хүүхдүүд болох -, -, , *******, ******* бид 6 суманд *******ийн гэрт байсан. 2023 оны 06 дугаарсарын 30-ны өдөр тэмцээн дуусаад бид хэд 17 цагийн үед *******ийн гэрт очсон. Тэгээд манай ангийн хэд *******ийн гэрийн гадаа сууж байсан. Би тухайн үед гэрт утсаа цэнэглээд байж байсан. Тэгсэн чинь гадаа нэг согтуу хүн орилоод ална гээд хашхираад хүүхэд орилоод байсан. Удалгүй ******* гэр рүү орж ирээд сумын цагдаагийн дугаарыг өгөөч гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асуусан чинь ******* агсан тавиад байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цуг гэрээс гараад харсан чинь манай ангийн *******гээс бусад хэд хашааны зүүн урд гараад оччихсон зогсоцгоож байсан. Тэр үед цагдаа ирээд *******ыг аваад явсан. ...*******ын бие эрх чөлөөнд хэн халдсан талаар би мэдэхгүй. Б.******* би цагаараа цохиод шилийг нь хагалчихлаа гээд зогсож байсан гэжээ. /хавтаст хэргийн 33-35 дахь тал/
Гэрч Б.ы мэдүүлэгт: Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр найз -, ******* нартай хамт өөрийн ........ ӨМА улсын дугаартай LEXUS HS250 маркийн машинтай ******* аймгийн Даланзадгад сумаас гарч орой ******* суманд ирж хоносон. Тэгээд 2023 оны 06 сарын 29-ний өдрөөс 06 сарын 30-ны өдрийн хооронд ******* сумын сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан үе тэнгийн уулзалт зохион байгуулагдсан. Манай ангийнхан 06 сарын 29-ний өдөр уулзаад зохион байгуулагдсан тэмцээнд оролцсон. Тэгээд 2023 оны 06 сарын 30-ны орой тэмцээн дуусгаад *******ийн гэр рүү *******, , *******, , -, бид хэд явж очсон. Тухайн үед манай ангийн хүүхэд болох жавын гэрийн найр болж байсан болохоор бид хэд очих гээд мөнгөө цуглуулаад *******ийн гэрийн гадаа сууж байсан. Удалгүй 21 цагийн үед ******* нэг найзтайгаа хамт орж ирснээ ******* рүү та нар манай ахыг явуулчихаад гэрт нь архидлаа гээд уурлаад байсан. Тэгсэн чинь нэг хуванцар сандал байсныг ******* өшиглөхөд манай хүүхдийн шилэн хүзүү хавьцаа сандал оноход сандал нь бутраад шидэгдсэн. Тэгэхээр нь охиноо тэврээд авсан чинь манай эхнэр гаднаас орж ирээд хүүхэд сандлаар оночихсон байна гээд *******ын араас явахаар нь араас нь дагаад Б.*******гийн хамт очоод тухайн үед за согтуу хүн юм чинь яах уу, яах уу гээд манай эхнэр намайг бариад авахад Б.******* чигээрээ явж очоод *******тай маргалдахад араас нь яваад очтол Б.*******, И.*******ын дээр нь гарчихсан цохиж байхад нь салгатал ******* босож ирээд хашхираад байхаар нь очоод чи хүүхэд цохичхоод уучлалт гуйх байтал, уусан идсэнээ шингээж чаддаггүй хүн бэ? гэж хэлээд 2 удаа хүзүү хэсэг рүү нь алгадчихаад байж байтал ******* цагдаа дуудсан. Цагдаа ирээд *******ыг авч уулзаж байх үед намайг өшиглөсөн. ...Б.*******г И.*******ыг хоёр удаа цохиж байхыг нь харсан. И.*******ын хөмсөг нь язарсан бололтой цус гарчихсан байсан. Тэгээд Б.*******гаас асуусан чинь найз нь цагаараа цохиод цагныхаа шилийг хагалчихлаа гэж хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 46-48 дахь тал/
Гэрч М.*******ийн мэдүүлэгт: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* суманд үе тэнгийн уулзалт болсон. Тэгээд манай ангийнхан болох , *******, -, - нар бас нөгөө ангийн хэдэн хүүхэд манай гэрт буюу ******* сумын 4 дүгээр баг залуус хорооллын 2-205 тоотод байрласан байсан. Маргааш нь үе тэнгийн уулзалтын тэмцээн дуусгаад 17 цагийн үед манайд очсон. Тэгээд бид хэд тоглох нь тоглоод өмнө өдөр нь миний авч өгсөн байсан нэрийг нь сайн санахгүй байна цэнхэр өнгийн 0.5 литрийн лаазтай пивоноос ууж байсан. Орой 20 цагийн үед бид хэд гэрийн хаяанд инээлдээд сууж байтал ******* хашааны хаалгаар орж ирэнгүүтээ намайг доромжилж орж ирээд гичий минь чи манай ахыг хөөж явуулчхаад 3 хоног архидлаа гэж хэлээд өмнө байсан сандлыг над руу өшиглөхөд манай найз -, - нарын 1 нас 8 сартай хүүхдийг нь оночихсон. - уурлаад хүүхэд цохичихлоо гээд хэлж байсан. Би тухайн үед уурлаад гэр рүү орсон. Тэгээд би удалгүй гараад ирсэн чинь манай ангийнхан болон ******* хашаанаас гарчихсан байсан. Би ардаас нь гараад очсон чинь манай хашааны зүүн урд талд бөөгнөрчихсөн хоорондоо маргалдаад байсан. Тэр хэд дээр яваад очсон чинь *******ын нүүр нь цус болчихсон газар хэвтэж байсан. , *******, -, - нарыг би аваад гэр рүү явсан. ...*******ыг яг хэн цохисон эсэхийг нь би хараагүй. Б.******* цагаараа цохисон. - хүүхэд сандлаар цохихоор нь уур хүрээд нэг удаа гараараа цохисон гэж өөрсдөөс нь сонссон. Өөр ямар нэг зүйл мэдэхгүй гэжээ. /хавтаст хэргийн 51-53 дахь тал/
Гэрч Ч.ын мэдүүлэгт: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид цугларч тэмцээн уралдаан зохион байгуулагдсан. Манай ангийн хүүхдүүд болох -, -, *******, *******, *******, бид 7 суманд *******ийн гэрт байсан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тэмцээн дуусаад бид хэд 17 цагийн үед *******ийн гэрт очсон. Тэгээд манай ангийн хэд *******ийн гэрийн гадаа сууж байсан. 10 гаруй жил уулзаагүй ангийнхантайгаа цуглаад ярилцаад сууж байтал хашааны хаалгаар ******* найзтайгаа хамт орж ирсэн. Тэгсэн чинь ******* рүү миний ахыг гэрээс нь хөөчхөөд 3 хоног ангийнхантайгаа архидаж байна гээд сандал өшиглөөд хүүхэд оноход - хүүхдээ тэвэрч гэрээс гараад *******д үлдээгээд *******, -, - нар хашааны хаалгаар гараад явсан. Араас нь гийн хамт хашааны хаалгаар гарах явцдаа хартал *******, *******ын дээр гарчихсан байсан. Яваад очтол - *******г салгаад, *******ыг босгочихсон байсан. Тэгтэл ******* ална тална гээд хашхираад байсан тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...******* хашаанд ирэхэд биед нь ил харагдах шарах сорив байгаагүй санагдаж байна. Нэлээн согтуу байгаа харагдсан. Хөл дээрээ арай гэж тогтож байсан гэжээ. /хавтаст хэргийн 56-58 дахь тал/
Гэрч Ө.-Эрдэнийн мэдүүлэгт: 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 2023 оны 06-р сарын 30-ны өдрийн хооронд ******* ******* суманд Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид цугларч тэмцээн зохион байгуулагдсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн орой ******* аймаг ******* сум 4-р баг ******* хороолол 2-205 тоот манай *******ийн гэрийн гадаа ангийн хүүхдүүд болох -, . *******, , ******* бид нар сууж байсан. Би дэлгүүр орчхоод ирсэн чинь миний охин гэрийн гадаа уйлаад байж байсан тэгээд би юу болсон талаар асуухад манай нөхөр -эрдэнэ *******ыг *******т агсам тавиад сандал өшиглөсөн чинь охиныг оноод цохичихсон гэж надад хэлсэн. Тэгээд би *******тай уулзах гэтэл хашаанаас гараад яваад өгсөн. Би ардаас нь дагаад алхаж байтал манай нөхөр - найз ******* хоёр араас гарч ирэхээр нь би -Эрдэнийг зодоон хийж хэл ам болох байх гээд "цаашаа яв" гээд хориод байж байтал *******, *******ын дээр нь гарчихсан цохиод байх шиг байсан тэгэхээр нь би -Эрдэнийг битгий хэл ам хийгээрэй *******г очоод салгаадах гэж хэлээд хүүхэд рүүгээ явсан. Тэгээд гэрт орж ирээд хүүхдээ аваад байж байтал цагдаа ирсэн өөр зүйл болоогүй. ...Манай ангийн хүүхэд ******* *******ын дээр гарчихсан гараараа цохиод байх шиг байсан би тухайн үед ард нь байсан болохоор яг ямар зүйлээр цохисон талаар мэдэхгүй байна. Дараа нь би *******гаас *******ын нүүр яагаад ийм болчихсон юм бэ гэж асуухад ******* бугуйн цагаа гартаа хийж байгаад цохьчихсон. Цагны шил хагарчихлаа гэж ярьж байсан. Манай нөхөр - хүүхэд цохилоо ямар шалтгаанаар агсам тавиад байгаа юм гэж *******ын шилэн хүзүүн дээр нь 2 удаа алагдсан гэж надад хэлж байсан. ...Миний биед ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй. Би өөрийн охин Амирланд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулна. Одоо *******ын гэр бүлийн хүмүүс дотуур цус алдалттай сэхээнд байна гэж надад эгч нь хэлсэн би энэ талаар *******ын хэвтэн эмчлүүлж байгаа эмчээс асуухад шинжилгээний хариу хэвийн гарсан гэж хэлсэн. Манай ангийханд гомдол гаргах гэж худлаа ярьж байгаад гомдолтой байна гэжээ. /хавтаст хэргийн 61-62 дахь тал/
Гэрч М.*******гийн мэдүүлэгт: Тухайн үед манай үеийнхэн тухайн зодоон болсон хашааны урд талын хашаанд хорхог хийж идсэн. Тэгээд тэр хашааны хажуу хашаанд манай бага ангийн багш байдаг болохоор би багшдаа аяга хадаг өгөх гээд хорхог идэж дуусаад явж байсан үеийнхэн дундаасаа *******ыг хамт байлгаж байгаад байсан газраа үлдээчээд гэр рүүгээ явчихаад буцаад ирэхэд ******* өөр хүний хашаанд орчихсон хашгичаад байж байхаар нь би аваад гарсан. Юу гэж хашигачаад байсан талаар би мэдэхгүй байна. Тэр үедээ ардаас хүн гараагүй. Тэгээд би *******ыг аваад явж байхад араас нь хүмүүс гарч ирэхээр нь би тэр хүмүүсийг хорьж зогсоож байгаад эгчийгээ цагдаа дууд гээд цагдаа ирээд хүмүүсийг тараахаар нь салж явсан. *******ын бие эрх чөлөөнд хэн халдсан талаар би мэдэхгүй, хараагүй гэжээ. /хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Гэрч Б.ын мэдүүлэгт: Би ******* сумын эрүүл мэндийн төвд 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа. Тус өдрийн орой 21 цаг 30-40 минутын орчимд хэсгийн төлөөлөгч -, цагдаа суурь нар над руу "Хүн үзүүлье" гэж хэлээд эмнэлэг рүү дуудсан. Тэгээд би эмнэлэг дээр 21 цаг 40 минутын орчимд очсон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч -, цагдаа суурь хоёрын авчирсан И.******* гэх хүн нилээн согтуу байсан. Өөрийн ухаангүй байсан. И.******* гэх хүн хэсгийн төлөөлөгч -, цагдаа суурь болон над руу үзүүлэхгүй гэж агсам тавьсан. Харин И.*******ын баруун хөмсөгний дээд талд бага зэрэг язарсан шалбарсан шарх байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тэгээд төлөөлөгч, цагдаа хоёр *******ыг загнаж байж би тухайн хүний амин үзүүлэлтүүдийг үзэхэд хэвийн байсан. Тэгээд цагдаа, төлөөлөгч хоёр тухайн И.******* гэх хүнийг аваад явсан. Тухайн үед эмчилгээ хийлгээгүй тул яаралтай түргэн тусламжийн хуудас нээгээгүй. Өөр эмнэлгийн баримт бичиг байхгүй. ...Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд И.******* гэх хүн манай эмнэлэгт ирж архины хордлого тайлах эмчилгээ хийлэгчихээд Даланзадгад руу явсан. Энэ талаар холбоотой бичиг баримт байхгүй. Тухайн үед И.******* толгой өвдөөд байна гэхэд манай эрүүл мэндийн төвийн зүгээс амин үзүүлэлтүүдийг үзэхэд хэвийн байсан гэжээ. /хавтаст хэргийн 206-208 дахь тал/
Гэрч Ч.ын дахин өгсөн мэдүүлэгт: И.******* нь тухайн үед архи нилээн уучихсан байсан бөгөөд манай ангийнхан сууж байхад бид нар дээр ирээд агсам тавиад голд байсан сандлыг өшиглөх үед -Эрдэнийн хүүхдийг онох шиг болсон. Тэгээд - хүүхдээ авчихаад байж байтал *******ыг найзууд нь аваад явсан. Тэгээд хашаанаас гарах үедээ унах шиг л болсон. Тэгээд - хашаанаас гарахаас өмнө ******* түрүүлж гарч харагдаж байсан. Харин ******* анх ирэхэд шарх сорви байгаагүй. Намайг хашаанаас гарах үед ******* *******ын хажууд байж байсан. - *******ыг босгочихсон байх шиг байсан. Би И.*******ын хөмсөгт гэмтэл учирсан талаар анзаараагүй зүгээр байх шиг л байсан. ******* өөрөө хашхираад согтуу авирлаад агсам тавиад байсан гэжээ. /хавтаст хэргийн 211-212 дахь тал/
Гэрч Ө.-Эрдэнийн дахин өгсөн мэдүүлэгт: ...******* И.*******ын биед халдаж байхыг хараагүй. Мөн - И.*******ын биед халдаж байхыг хараагүй....И.*******ын нүүр хэсэг цус болчихсон байхаар нь чи яачихсан юм бэ гэж хэлэхэд ******* би цохичихсон юм аа гэж хэлсэн. ...Би *******ын эгч рүү нь өөрөө залгасан. Би эгчийг нь таньдаг байсан. Тэгээд эгч нь надад сэхээнд байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Бүсийн оношилгооны эмнэлэг дээр очоод асуухад 2023 оны 07 дугаар 02-ны өдөр байхаа үүрийн 05 цагт И.******* согтуу эмнэлэгт ирсэн гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь тархи толгойны шинжилгээ хийлгэх гэж хэвтүүлж байсан гэж хэлж байсан гэжээ. /хавтаст хэргийн 215-216 дахь тал/
Гэрч М.*******ийн дахин өгсөн мэдүүлэгт: И.******* 2-205 тоотод ирэхэд шарх сорви байгаагүй согтуу л байсан. ...Тухайн үед И.*******ын биед хэн халдсаныг нь хараагүй. Нүүр нь цус болсон хөсөг нь язарсан байсан гэжээ. /хавтаст хэргийн 219-220 дахь тал/
Гэрч Б.-Эрдэнийн мэдүүлэгт: Би араас нь очиход гэгээ тасарсан байсан. ******* газар хэвтчихсэн, ******* *******ын биеийн хөлний гуя хэсэг дээр цаашаа харчихсан суучихсан байсан. Тэгээд намайг араас харахад *******гийн гар хөдлөөд байсан. Цохиод байсан уу? Гараараа дараад байсан уу сайн хараагүй. Тэгээд *******г босгоод *******ыг бас босгоод орилоод байхаар нь тайлбарлаад хэлэхэд ******* өөдөөс орилоод байхаар нь би намайг цохьчихвий гээд өөрөөсөө холдуулаад *******ын хүзүү хэсэг рүү түлхсэн. ...Би өөрөөр *******ын бие эрх чөлөөнд халдаагүй гэжээ. /хавтаст хэргийн 223-224 дэх тал/
Гэрч Г.-Эрдэнийн мэдүүлэгт: ...Тухайн үед дуудлагаар очиход тухайн хүний хөмсөгний дээр язарч цус гарсан тул эмнэлэгийн тусламж үзүүлэхээр сумын эрүүл мэндийн төр рүү авч явсан. ....Тухайн хэрэг болсон газарт байсан хүмүүсийг дуудаж уулзахад ******* гэгч *******ыг цохиж унагаагаад дээр нь гарч сууж байгаад цагаараа цохисон гэж ярьж байсан гэжээ. /хавтаст хэргийн 229-231 дэх тал/
Шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой санал нийлж байна. Би болсон явдлын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй хэлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 85-86 дахь тал/
Шүүгдэгч Б.******* яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ:...Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эрүү, хацарны гэмтэл, тархины доргилтыг зөвшөөрч байна. Харин И.*******ын биед үүссэн гэх хөмсөг, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл, 2 талын тохой дахь зулгаралт гэмтлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 16-17, 20-21 дэх тал/
******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. 2. 3. 4. 5. Б.Амирлангийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хавтаст хэргийн 72-73 дахь тал/
******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн .....дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.*******ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацар, эрүүний зүүн хэсэг, 2 талын тохой дахь зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой . Уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 77-78 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өргөдөл, хохирол төлбөрийн баримт 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бэлэн мөнгөний орлогын баримт 203.100 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НИК колонкын 30.000 төгрөгийн ибаримт, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн МТ колонкын 58.002 төгрөгийн ибаримт, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн МТ колонкын 34.003 төгрөгийн ибаримт, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Эм Ойл колонкын 100.000 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Тэспетролиум колонкын 50.980 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 01-ний Сод Монгол колонкын 230.000 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн 8.687 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сити Фарм эмийн сангийн 3.800 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Цомбоговь эмийн сангийн 47.300 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Монос эмийн сангийн 42.500 төгрөгийн баримт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19.151 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сонгодо эмнэлгийн 38.000 төгрөгийн ибаримт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сонгодо эмнэлгийн 186.000 төгрөгийн ибаримтууд нийт дүн 1.051.523 төгрөг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/
Авто тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэний өмнө өмчилж байсан) /хавтаст хэргийн 91 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/
Регистрийн дугаарын лавлагаа / хавтаст хэргийн 94 дэх тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 99 дэх тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 102-103 дахь тал/
******* аймгийн Даланзадгад сум дахь Капитрон банкны 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай албан тоотод:..“Иргэн ...нь тус өдрийн байдлаар манай банкинд харилцагчаар бүртгэлгүй ба дансгүй болно” гэжээ. /хавтаст хэргийн 105 дахь тал/
******* аймгийн Даланзадгад суман дахь Хас банкны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн .....дугаартай албан тоотод ... “....... нь хугацаагүй хадгаламж ..... тоот данс эзэмшдэг нь үнэн болно. Тус өдрийн байдлаар 17.41 төгрөгийн үлдэгдэлтэй болно”... гэжээ. /хавтаст хэргийн 106 дахь тал/
Голомт банкны “*******” бизнес төвийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1...... дугаартай албан тоотод: ..... “......... алтан түлхүүр хүүхдийн хадгаламжийн Дансанд хамтран эзэмшдэг болно”.... гэжээ. /хавтаст хэргийн 107 дахь тал/
******* аймгийн Даланзадгад суман дахь Төрийн банкны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн .... дугаартай албан тоотод:.... “........ дансны мэдээллийг шалгахад манай банканд данс эзэмшдэггүй болохыг мэдэгдье”..... гэжээ. /хавтаст хэргийн 108 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 109 дэх тал/
******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 113-123 дахь тал/
******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар болон бусад үзлэгийн хуулбар /хавтаст хэргийн 123-133 дахь тал/
******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1.354.000 төгрөгийн ибаримт /хавтаст хэргийн 134 дэх тал/
И.*******ын Гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 239-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-13 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .......дугаартай дүгнэлтэд: “И.*******ын биед үүссэн тархины доргилт, баруун хөмсөг, хацар, эрүүний зүүн хэсэг дэх зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинжээч эмч нь тухайн гэмтлийг хэний ямар үйлдлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. / хавтаст хэргийн 186-188 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын эрүүл мэндэд тархины доргилт, баруун хөмсөг, хацар, эрүүний зүүн хэсэг дэх зулгаралт гэмтэл учирсан болох нь ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* хорооллын 2-205 тоотод очиж агсам тавьж зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан болох нь хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын бие эрх чөлөөнд халдаж, тархины доргилт, баруун хөмсөг, хацар, эрүүний зүүн хэсэг дэх зулгаралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.551.421 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогч, иргэний нэхэмжлэгч И.******* нь ******* аймгаас Улаанбаатар хот руу машин хөлсөлж явсан гэх үндэслэлээр 500.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Нотлох баримтаар нотлогдсон 1.051.421 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр гэж үзэж шүүгдэгч Б.*******гаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******т олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.******* нь 51.421 төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэхээсээ татгалзсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын “би 51.421 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг,тайлбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн шүүхийн хуралдаанаас түр завсарлага авч 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “...Б.*******гаас 1.000.000 төгрөгийг И.*******ын ........ тоот данс руу шилжүүлсэн...” гэх шилжүүлгийн баримтын хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын тайлбаруудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын тухайд _....................ий хуулбар /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар санал байхгүй гэх,
Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Шүүх шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн..... *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******т эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******ын нэхэмжлэлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.******* шүүгдэгч Б.*******гаас 51.461 /тавин нэгэн мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ