Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

 

2024       02         06                                          2024/ШЦТ/58

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2425000000070 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

М овгийн Г-ын Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **** тоот хашааны гадна хохирогч Н.Э-г машины урдаас холдсонгүй гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, хавирч унагаан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Н.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

            1. Хохирогч Н.Э-н   “2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цагийн үед эхнэр хүүхдийн хамт айлд очоод цайлчхаад гэртээ ирээд гэрийнхээ хашааны гадаа эхнэр, хүүхдүүдээ гэр рүү орж бай гэж хэлчхээд гадаа бие засчхаад тамхи татаад сууж байтал миний хажуугаар приус 30 өнгөрч явчхаад гудамжны үзүүрээс буцаж эргээд хажууд ирээд зогсоод урд сууж явсан залуу цонхоо онгойлгоод орооч пиздаа минь хөлдөж үхлээ ш дээ гэхээр нь би тэр залууд хандан ах нь гэрийнхээ гадаа тамхи татаж байна гэсэн чинь шууд машинаасаа бууж ирээд намайг заамдаад нүүр рүү мангастаад байж байсан чинь жолооч залуу нь машинаасаа бууж ирээд миний бэртэлтэй баруун талын хөл рүү хүчтэй өшиглөж газар ар нуруугаар маш хүчтэй унагаасан. Тухайн үед би яг машиных нь урд талд уначхаад босох гээд гараараа түшээд босох гэхэд жолооч залуу нүүр рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Мөн яг тухайн үед миний уруул хавдаад шархалсан байсан. Тэгээд би шууд ахын дүү одоо болио би машины чинь дугаарыг тогтоож авсан шүү гэж хэлээд гэр рүүгээ зугтаж орсон. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан. Г.Б надад учруулсан гэмтэлдээ 600,000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 5, 6-р тал/

            2. Гэрч Д.А-н “хашааны гадаа нэг согтуу эрэгтэй хүн тамхи татаад сууж байсан бид хоёр тоохгүй өнгөрч явснаа буцаж очоод нөгөө согтуу ахад хандан хөлдөж үхлээ шүү дээ гэр рүүгээ ороочээ гэсэн чинь босож ирээд машины цонхон дээр ирчхээд явуулахгүй бацаанууд байна шүү дээ гэсэн тэгэхээр нь машинаас буугаад согтуу ахыг холдуулах гээд нүүр рүү нь нэг удаа мангастсан чинь машины урд очоод зогсчихсон чинь Г.Б машинаасаа бууж ирээд согтуу ахыг хувцаснаас нь барьж байгаад хавсарч газар унагаачхаад тэгээд бид хоёр машиндаа суугаад явчихсан. Согтуу ахыг Г.Б хөлөөрөө хавсарч газар унахад бэртсэн байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-р тал/

            3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №114 дугаартай “Н.Э-н биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун гарын 1- р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 14-15-р тал/

            4. Яллагдагч Г.Б-н “Д.А ахтай хамт гэр лүү нь явж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт гудамжаар машинтай явж байтал нэг согтуу ах тамхи татаад хашааны гадна сууж байхаар нь өнгөрч явчхаад буцаж ирээд согтуу ахад Д.А ах хандан хөлдөж үхлээ шүү дээ гэртээ ороочээ гээд уурлангуй хэлэхэд нөгөө согтуу ах босож ирээд яасан гэнээ бацаануудаа гээд явах гэтэл холдож өгөхгүй байсан. Тэгэхээр нь Д.А ах машины урд суудлаас буугаад согтуу ахыг холдуулах гэхэд холдохгүй байхаар нь нүүр рүү нь 1 удаа мангастсан. Тэгээд ч холдож өгөхгүй болохоор нь би тухайн үед машин барьж явсан учир машинаасаа буугаад нөгөө согтуу ахыг мөрнөөс нь барьж байгаад хөлөөрөө хавсарч газар унагаагаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19, 27-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **** тоот хашааны гадаа хохирогч Н.Э-г машины урдаас холдсонгүй гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, хавирч унаган хохирогчийн эрүүл мэндэд нь доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун гарын 1-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Э-н “намайг заамдаад нүүр рүү мангастаад байж байсан чинь жолооч залуу нь машинаасаа бууж ирээд миний бэртэлтэй баруун талын хөл рүү хүчтэй өшиглөж газар ар нуруугаар маш хүчтэй унагаасан. Тухайн үед би яг машиных нь урд талд уначхаад босох гээд гараараа түшээд босох гэхэд жолооч залуу нүүр рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Мөн яг тухайн үед миний уруул хавдаад шархалсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “Г.Бмашинаасаа бууж ирээд согтуу ахыг хувцаснаас нь барьж байгаад хавсарч газар унагаачхаад тэгээд бид хоёр машиндаа суугаад явчихсан. Согтуу ахыг Г.Бхөлөөрөө хавсарч газар унахад бэртсэн байх” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №114 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Б-н “нөгөө согтуу ахыг мөрнөөс нь барьж байгаад хөлөөрөө хавсарч газар унагаагаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **** тоот хашааны гадаа хохирогч Н.Энхбаатартай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, хавирч унаган хохирогчийн эрүүл мэндэд нь доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун гарын 1-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-н эрүүл мэндэд нь доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун гарын 1-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А

Н.