| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хойд ургийн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2436000000019 дугаартай, 178/2024/0044/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 3-р дамжааны оюутан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Ховд аймгийн ******* сумын Цамбагарав баг “Алтайн мөнгөн орд” 24 айлын орон сууцны 18 тоотод оршин суух, Хойд ургийн овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг “Атом” баарны гадна Х.*******тай маргалдаж нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 1 дүгээр хуудас)
1.2.Хохирогч Х.*******ын өгсөн:”... 2023 оны 12 дугаар сарын 15-нд найз Г.Серикболтой уулзаад “Атом” нэртэй бааранд орж нэг нэг пиво ууж бүжиглэж байгаад гараад үүдэнд нь тамхи татаад зогсож байсан. Би электрон тамхи татаж байхад 2 залуу ирээд яриа өдөөд “чи миний тамхи хуссан байна гээд духаараа миний духыг түлхээд дайраад байсан. Гэтэл хажууд нь байсан залуу буцаж ороод гарч ирээд намайг шууд цохиход миний хамраас цус гарсан. Тэгээд газар унаад босох гэж тонгойж байтал нэг залуу өшиглөхөд үүдэн шүд унасан. Тэгээд замын цагдаа ирж салгасан.Б.******* надад 3 сая төгрөг дансаар өгсөн. Надад номдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг (хэргийн 6,61 дүгээр хуудас)
1.3.Гэрч Г.Серикболын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр Х.******* бид 2 “Атом” баар орж нэг нэг пиво ууж бүжиглэж байгаад гараад Х.******* электрон тамхи татаад зогсож байхад 2 залуу гарч ирээд нэг нь Х.******* луу чи миний тамхи авсан байна гээд шалтаг хайгаад өдөөд байсан. Тэгсэн нэг залуу нь куртикээ өмсөж ирнэ гээд ороод буцаж гарч ирээд Х.*******ыг зодоод эхэлсэн. Нэг нь намайг дэгээдээд унагаасан. Би босоод ирэхэд Х.******* шүд хугаллаа гэж байсан. Тэгээд цагдаа нар ирж салгасан...” гэх мэдүүлэг (хэргийн 10 дугаар хуудас)
1.4.Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би тэр залууг наадах чинь миний тамхитай төстэй минийх юм шиг байна гэсэн. Тэгээд яриад зогсож байтал 2-лаа үзэхүү гээд өөрийнхөө куртикыг тайлаад над руу дайраад байсан.Тэгтэл Б.******* гарч ирээд тэр залуутай хамт явж байсан. намайг хамгаалагч очуулахгүй байсан чинь тэр залуу шүд хугалчихлаа гэсэн хэорэлдсэн зогсож байсан. Хажууд нь Б.*******, Энхтулга 2 зогсож байсан....” гэх мэдүүлэг (хэргийн 10 дугаар хуудас)
1.6. Гэрч Б.Энхтулгын мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: Тэр өдөр Х.******* газарт унасан эсэхийг хараагүй. Б.******* очоод нэг цохиж байсан. нэг их зодоон болоогүй. Цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 68-х хуудас/
1.7.Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай ...Х.*******ын биед дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний дунд хэсгийн ташуу хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 11.52.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хэргийн 18 дугаар хуудас)
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Х.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.
2.3.Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцаж, өөрийн биеийг хянах чадваргүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4. Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 3 сая төгрөг төлсөн, хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг өгсөн.
3.4.Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 71-р хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 33-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 34-р хуудас), гэрч Г.Батнямын мэдүүлэг (хэргийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр охины хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, оюутан гэх хувийн байдал тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
3.7.Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан” гэх тайлбарыг гаргасан.
3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.9.Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.10.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хойд ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хойд ургийн овогт *******ын *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000(долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосо хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
7.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС