Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Гэрч Г.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* /цахимаар/,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын 1-р багт оршин суух хаягтай, өмнө нь 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт ******* *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.*******ийг Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хүнсний дэлгүүрт 2023 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хууль бусаар нэвтрэн ороод эд зүйл хулгайлсны улмаас хохирогч С. 8 нэр төрлийн 29 ширхэг эд зүйл алдагдаж нийт 351,900 төгрөгийн хохирол, дэлгүүрийн цонх хагарсны улмаас 70,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт 2023 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч С. 421,900 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч С. “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн үед миний гар утас руу манай сумын иргэн гэгч залгаад “чи хаана байгаа юм бэ, танай дэлгүүрийн цонх хагарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрээсээ гараад дэлгүүр дээрээ иртэл манай дэлгүүрийн зүүн талын цонхны гадна талын төмөр хамгаалалтыг нь эвдээд, цонхны салхивчны доод талын цонхыг хагалаад хаячихсан байсан. Тэр хагарсан цонхны доод хэсэг газарт нэлээд хэдэн гутлын мөртэй байхаар нь би өөрийнхөө том хүүхэд ийг дуудаж харуулаад тэдгээр гутлын мөрний зургийг гар утсаар нь авхуулсан. Тэгээд тэр хавиар өөр мөр хайж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг анх дэлгүүр дээр ирэхэд ямар ч хүн байгаагүй. Манай дэлгүүрээс 1 литрийн EDEN нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн “EDEN” нэртэй архи 4 ширхэг, 0,75 литрийн “AGAR” нэртэй архи 2 ширхэг, 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 2 ширхэг, 0,5 граммтай “ELIX” нэртэй архи 3 ширхэг, DIROL нэртэй бохь 1 боодол, 350 граммтай шоколадны крем 1 шил зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байна лээ. Мөн дээрээс нь цонхны хамгаалалт, цонхны хагарсан шилний үнэ зэргийг бас хохиролд оруулж тооцох болно. Намайг дэлгүүр дотор ороход өөр эвдэж гэмтээсэн эд зүйл байгаагүй. Харин юу хайсныг нь мэдэхгүй баахан жижиг шүүгээ, лангуун доогуур онгойлгосон  байсан. ...Ц.******* гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19-20 цагийн үед байх манай дэлгүүрт архи уучихсан бололтой орж ирээд 2 шил архи, 1 ширхэг ундаа, 2 боодол бохь аваад тооцоогоо хийх гэснээ эгчээ би мөнгөө үлдээчихсэн байна. Би ийн гуанзанд утас, хувцсаа орхичихсон байна гээд надаас түрүүлээд гараад явсан. Түүнтэй зөрөөд нэг хүн ороод ирэхээр нь би тооцоогоо хийгээд араас нь гарсан чинь яваад алга болчихсон. Тарган ийн гуанз руу яваад очсон. Гуанз нь цоожтой байсан. Ц.******* нь одоогоор надад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Би дэлгүүрээс алдагдсан бараа материалын үнэ болон хагалсан цонхных төлбөрийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 33-36-р хуудас/,

  - Гэрч З.ийн мэдүүлэг “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өглөө эрт 08 цагийн үед манайд Ц.******* гэгч залуу ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ архи өвөртөө хийсэн байсан. Орж ирээд манай гэрийн баруун талд суугаад өврөөсөө архиа гаргаж  ирээд задлаад байж байхад нь араас нь ороод ирсэн. Тэгээд манай хадам ах д задалсан архиныхаа дээжийг өгөөд дараа  нь надад өгөх гэхлээр нь би уухгүй гээд аваагүй. Тэгээд тэнд байсан д нэг хийж өгөөд нь уухгүй гэсэн чинь Ц.******* гэгч залуу өөрөө нөгөө архиа аяганд бүгдийг нь хийж уучхаад тэй хамт манайхаас гараад явсан. Тэгээд тэрнээс хойш тараагүй. 0,75 граммын АГАР нэртэй нэг шил архитай л орж ирсэн өөр архи авч ирээгүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 44-р хуудас/

  - Гэрч Г.*******ийн  “...Үүрээр 04 цагийн үед хүн хаалга, цонх нүдээд, цохиод байхаар нь хаалгаа тайлахад Ц. ******* согтуу өвөртөө  АGAR нэртэй 0.75 литртэй 1 шил архи хийсчихсэн орж ирээд задлаад намайг ууя гээд байхаар нь уухгүй чи унт гэсэн чинь би унтахгүй архи ууна гэж хэсэг сууж байгаад миний дэвсэж өгсөн гудсан дээр унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Ц.******* босоод би ийнд орж архи уулаа гээд нөгөө задалсан архиа аваад гараад явахаар нь би хэсэг хэвтэж байгаад 30-аад минутын араас нь ахынд ороход ******* нөгөө авч явсан архиа уугаад сууж байсан. Тэгээд *******ийг нөгөө архиа ууж дуусахаар нь за одоо хоёулаа явъя чи банк ороод надаас авсан мөнгөө аваад өгчих гэтэл Ц.******* би явахгүй согтуу байна гээд байхаар тэгвэл хоёулаа манайх руу оръё гээд ахынхаас дагуулж гараад манай хашаа руу ортол Ц.******* намайг чи гэртээ ороод надад ус хийгээд ирээч миний ам ангаад байна гэхлээр нь чи ороод уучих оръё гэтэл суучхаад намайг аваад ирээч гээд байхаар би гэртэй ороод ус аваад гараад иртэл нөгөө суусан газраа байхгүй болохоор нь хоёр байшингийн завсраар ороод хойд талаар тойроод үзэхэд байхгүй байсан. Тэгээд өвсний хашаа руу очиж үзэх гээд явж байхад миний урдаас ******* өвсний хашаан дотроос нэг шил архи өвөртөө хийчихсэн архи уух уу? хоёулаа гээд гараад ирэхээр нь би архийг булааж авчхаад өөрт нь өгөхгүйгээр хоёулаа банк руу явъя чи миний мөнгийг аваад өг гэхэд би өнөөдөр авч өгч чадахгүй гээд буцаад өвсний саравч руу ороод өвсөн доороос "EDEN" нэртэй 1 литртэй 1,  0.75 литртэй 3 нийт 4 шил архи авчраад хоёулаа ууя гээд байхаар нь за тэгвэл эхлээд хоёулаа банк руугаа явж ирчхээд дараа нь ууя гэхэд одоо уумаар байна гээд байхаар нь 2 шил “EDEN” нэртэй архийг өөрт нь өгөөд нөгөө гурван шил архийг би гэртэй оруулж тавьчхаад бид хоёр банк руу явсан. ...Тухайн үед надад хэлэхдээ би өөрийнхөө мөнгөөр танай сумын Супер маркетаас авсан гэж надад хэлсэн. Би тэгж хэлсэн үгэнд нь итгэсэн, яагаад гэхлээр надад миний дансанд мөнгө байсан. Тэр мөнгөө данснаас аваад энэ архинуудыг авчихлаа гэж надад хэлсэн. ...Тухайн үед Ц.******* нь миний хөх жинсэн өмдийг өмсчихсөн байсан юм. Би тэр өглөө  нь ахынхаас орж ирээд нөгөө архинуудыг нь гэрт оруулж тавихдаа өмдөө тайлуулж авахад хармаанаас нь Mentos гэсэн бичигтэй, хөх өнгийн цаастай 2 боодол,  Dirol гэсэн бичиг шар цоохор өнгийн цаастай бохь хоёр ширхэг, ягаан өнгийн ууттай шампунь гэх мэт зүйлсийг гаргаад ширээн дээр тавиад миний өмдийг тайлж өгсөн.” гэх мэдүүлэг /х.х-ийн 50-53-р хуудас/

  - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 8-15-р хуудас/,

  - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 16-20-р хуудас/,

  - Эд мөрийн баримтаар тооцох тухай “...1 литр “Эдэн” архи 1 ширхэг, 0.75 литрийн “Эдэн” архи-4, 0.75 литрийн “Агар” архи-1 ширхэг, 0.75 литрийн “Агар” нэртэй архины хоосон шил 1 ширхэг, Дирол бохь 2 боодол” гэх мөрдөгчийн тогтоол /х.х-ийн 25-р хуудас/,

  - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000000082 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын улны мөрүүдийн хээний дүрслэл тод дүрслэгдсэн, биет болон файл байдлаар ирүүлсэн, адилтгалын ач холбогдол бүхий шинж тэмдэгтэй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь Ц.*******ийн гэх хар өнгийн хагас түрийтэй гутлын баруун хөлийн гутлын улны мөрийн өлмий болон өсгийн өргөн, хээний хэлбэр, харилцан байрлал зэрэг ерөнхий болон хээний хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 70-78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нар зөрүүгүй тусган мэдүүлсэн бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэг тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирч байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Шүүгдэгч Ц.*******ийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрийн цонхыг хагалж нэвтэрч үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж бусдын шударгаар хөдөлмөрлөж буй эрхэд шууд санаатайгаар халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* нь “...Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би уг хэргийг ганцаараа үйлдээгүй бөгөөд Г.******* дэлгүүрт нэвтэрч надад уг эд зүйлийг өгсөн” гэх боловч уг мэдүүлэг  хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000000082 дугаартай дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

Гэрч Ж. 2023 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 02 цагийн үед Ц.******* Ж.ы гэрийн хаалга, хана нүдээд байхаар нь Г.******* руу утсаар яриад чи ирж найзаа ав гэдэг зүйлийг хэлсэн бөгөөд Г.******* нь унтаж байна, одоо очих боломжгүй байх тул бүр болохгүй бол намайг дуудаарай гэж хэлээд утсаа тасалсан талаар мэдүүлсэн байна. /х.х-ийн 48-р хуудас/

Мөн гэрч Г.******* нь 2023 оны 08 сарын 10-11-нд шилжих шөнө гэртээ ганцаараа унтсан талаар болон шөнө 03 цагийн үед Ж. эгч миний утас руу залгаад ******* чинь манай хаалга, ханыг нүдээд байна. Чи гараад ирээч гэхлээр би гарахгүй унтлаа та өөрөө наадахаа зохицуул гэж хэлээд утсаа тасалсан гэж мэдүүлсэн байна. /х.х-ийн 53-р хуудас/

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх шөнө буюу 2023 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Г.******* нь Ц.*******тэй хамт байгаагүй гэртээ унтаж байсан болох нь дээрх хоёр гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ц.*******ийн “...Би өмнө нь С. дэлгүүрээр орж архи болон бохь худалдаж авч байгаагүй” гэх мэдүүлэг нь хохирогч С. “...Ц.******* гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19-20 цагийн үед байх манай дэлгүүрт архи уучихсан бололтой орж ирээд 2 шил архи, 1 ширхэг ундаа, 2 боодол бохь аваад тооцоогоо хийх гэснээ эгчээ би мөнгөө үлдээчихсэн байна. Би ийн гуанзанд утас, хувцсаа орхичихсон байна гээд надаас түрүүлээд гараад явсан.” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго болон архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч С. 421,900 /дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтээр  тогтоогдож байна. /х.х-ийн 86-87-р хуудас/

Хохирогч С. шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бүрэн төлүүлмээр байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Хохирогч С. мөрдөн байцаалтын шатанд хулгайлагдсан эд зүйлээс 47,000 төгрөгийн үнэ бүхий “Эдэн” 1 литрийн архи 1 ширхэг, нэг бүрийн үнэ 36,000 төгрөгийн үнэ бүхий 0.75 литрийн “Эдэн” архи 4 ширхэг /144,000 төгрөг/, 20,000 төгрөгийн үнэ бүхий 0.75 литрийн “Агар” архи 1 ширхэг, 3000 төгрөгийн үнэ бүхий “Дирол” бохь 2 боодол буюу нийт 214,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна. /х.х-ийн 26-р хуудас/

Иймд шүүгдэгч Ц.*******өөс хугайлсан эд зүйлийн нөхөн төлөгдөөгүй үнэ 137,900 төгрөг, хагалсан цонхны үнэ 70,000 төгрөг нийт 207,900 төгрөгийг гаргуулж хохирогч С. олгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шууд холбогдон гарсан зардал буюу шүүгдэгч Ц.*******ийг - аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байрнаас Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорихоор авч ирсэн гарсан зардал 824,212 төгрөгийг шүүгдэгч Ц.*******өөс гаргуулж Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгуулах нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулна.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.******* өмнө нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан  2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар буюу нийт 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 122-159-р хуудас/

Шүүх шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Ц.*******ийн энэ хэрэгт холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 48 цагийн хугацаагаар сэжигтнээр баривчлагдсан, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 26 хоног цагдан хоригдсон хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ц.******* нь - аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг тогтоол гарах өдөр хүртэл уг хэрэгт нийт 113 хоног цагдан хоригдсон байна. Уг тогтоол гарсан өдрөөс хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр /- аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байрнаас Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорих/ хүртэл 70 хоног буюу уг хэрэгт нийт 6 сар 1 хоног цагдан хоригдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь - аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас нийт 6 сар 1 хоногийн хорих ялыг эдэлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******ийн - аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 5 сар 29 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоолоо.

Шүүх шүүгдэгч Ц.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн богино түрийтэй, үдээстэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******д буцаан олгож, түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******ийн - аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг түүний хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******өөс 207,900 төгрөгийг гаргуулж хохирогч С. олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******өөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 824,212 төгрөгийг гаргуулж Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

8. Шүүгдэгч Ц.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт  битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн богино түрийтэй, үдээстэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******д буцаан олгосугай.    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ