| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2330003970283 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ... дугаар баг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Б-ийн У,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 30 минутын үед машин жолоодож байх үедээ нөхөр лүүгээ залгаад гартаа утсаа барилгүй утас тогтоогчид байрлуулсан. Уулзвараар нэвтрэхдээ машин байгаа эсэхийг хараад баруун эргээд зам гарч байсан охиныг мөргөсөн. Хурдаа бүрэн аваагүй байсан. Охин руу бууж очоод “миний дүү зүгээр үү?” гэхэд “миний утасны дэлгэц хагарчихлаа, та намайг мөргөчихлөө шүү дээ, миний хөл хөдлөхгүй байна” гээд уйлсан. Би түргэн дуудсан. Цагдаа хурдан ирсэн. Түргэн дараа нь ирсэн. Охин мөн ах руугаа залгаад ах нь ирсэн. Би цагдаагийн газар луу, охин эмнэлэг рүү явсан. Цагдаагаас эмнэлэгт ирэхэд охин үзүүлээгүй байсан. Тэр хугацаанд манай нөхөр, ээж хамт эмнэлэгт байсан. эмч үзээд охиныг оношилж, “хугарал алга, зөөлөн эдийн гэмтэл, нүүрний зулгаралтай байна” гээд охиныг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. Тухайн үед эмнэлэгт хэвтэхэд охиноос уучлалт гуйсан. Тэгээд түүний эгч ******* сахихаар ирсэн. Маргааш өглөө эмнэлэгт ирэхэд утасны дэлгэц хагарсан байсан ч намайг солиулах гэтэл ******* эгч “хэрэггүй” гээд утсыг нь өгөөгүй. Аав ээж нь Дорнод аймгаас ирсэн. Охинтой уулзах гэхэд ******* нөхөр бид хоёрыг оруулаагүй. Та хоёрт хамаагүй гэсэн. Би үргэлж ******* эгчтэй утсаар байнга холбогдож байсан. Намайг ******* эгч “байнга цагдаа эмнэлгээр гүйж өөрийгөө аргалах гэж явж байна” гэдэг байсан. Биднээс охиныг хотод оношлуулах замын зардлын мөнгө авах гэхэд мөнгө байгаагүй тул 100,000 төгрөг өгсөн. Гэтэл “1,000,000 төгрөг өг” гэж нэхсэн. Охин хотод оношлуулахад манай нөхөр явсан. Тусдаа унаагаар хотод очсон. Охины томографын шинжилгээнд ороход “умдагны яс 7 мм цуурсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, 1-2 сар гэртээ хэвтрийн байдалтай байхад бүрэн эдгэх боломжтой” гэснийг ******* эгчийн дуудлагаар утсаар сонссон. Хэвтэн эмчлүүлэх боллоо гэсэн. Би “охины ар гэрт эмнэлгийн баримтуудыг сайн цуглуулаарай” гэж хэлээд би нөхөн төлнө гэсэн. ******* эгч 500,000 төгрөг шаардлагатай байгаа талаар хэлэхэд нь би тэр дор нь шилжүүлсэн. Охины ах над руу “умдаг ясны гэмтлийг чамд, танай охидод мэдрүүлнэ” гэж заналхийлсэн. Охиныг яриулахгүй, уулзуулахгүй болсон. Ар гэрийн зүгээс гомдол гаргахдаа биднийг уулзаж холбоо барьдаггүй гэж худал мэдүүлсэн. Гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байгаа. Зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Улаанбаатар хот явахад 100,000 төгрөг, очсоных нь дараа 500,000 төгрөг, MRI-ны зардал 605,000 төгрөг, утасны засвар, эмчилгээний зардал нийлээд 445,000 төгрөг, хот руу явж, ирэх бензиний зардал 82,000 төгрөг зэргийг төлсөн... гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед “Жавхлант” дэлгүүрээс дэвтэр авсан. Тэгээд замаар гарахдаа машин харагдаагүй болохоор гарсан. Нэг мэдэхэд машинд дайруулсан байсан. Гэтэл хажууд нэг эгч ирээд “эгчийгээ уучлаарай, эгч нь утсаараа оролдож байгаад ийм юм болчихлоо” гэж байсан. “Миний 2 хөл хөдлөхгүй байна” гэж би хэлсэн. Баруун шанаа цус болсон байсан. Энэ эгч түргэн дуудсан. Би ах руугаа залгаж дуудаад, ах ирж цагдаа дуудсан. Хамгийн сүүлд түргэн ирсэн. Эмнэлэгт очоод үзүүлж байхад нэг эгч ирээд “чи миний охины машины өмнүүр орлоо” гэж загнасан. Би мэс заслын тасагт хэвтэхэд ******* эмээ намайг сахисан. Маргааш нь энэ эгч, нөхөртэйгөө орж ирээд миний биеийн байдлыг асуусан. Бие шархтай, толгой өвдөж байсан. Маргаашаас нь бие илүү их өвдөж, амьсгалахад хэцүү болсон. Эмч намайг хот яв гэсэн. Тэр хугацаанд огт утас ашиглаагүй. Хотод томографын шинжилгээнд ороод эмнэлэгт хэвтсэн. Өвдөлт их байсан тул сувилагч нь надад аналгин, демодрол тарьж өвчнийг намдаасан. Аймаг ирээд аналгин, демодролын цагийг ойртуулж хийлгэх болсон. Хотоос ирснийхээ дараа аймагт ирснээ хэлэхэд манай аав ээжтэй ирж уулзана гээд ирээгүй. Маргааш нь хотын эмчийн бичиж өгсөн эмийг авсан. Сэргээн засах хийлгэхээр мэс засалд хэвтсэн. Гэтэл эмч “тархины хаван хөөх тариа хийлгэсэн тул сэргээн засах хийлгэж болохгүй, 7 хоногийн дараа хийлгэ” гэсэн. Тэгээд гам бариад эм уугаад 7 хоног хөдөө яваад ирсэн. Хөдөөнөөс аав ээжтэйгээ хамт ирээд мөн “та манай аав ээжтэй уулзах уу? өнөөдөртөө буцаад явах гэж байна” гэхэд мөн ирж уулзаагүй. Би хичээлээсээ их хоцорсон. Хичээлээ ойлгохгүй байгаа. Ахлах ангийн чухал үе дээрээ хичээлээсээ хоцорч байгаа нь ирээдүйд надад муугаар нөлөөлнө. Эрүүл мэндээрээ үнэхээр их хохирсон. Би 2023 оны 10 дугаар сарын 16-аас хойш нийт 250 цагийн хичээл тасалсан. Хичээлийн хоцрогдлоо арилгахаар сургалтад суумаар байна. Хөл өвдөж байгаа тул эмчилгээ хийлгэнэ. Төрөх үед санаа зовж байна. Энэ зун сургалтын газарт биеэр очиж суралцана. Миний 11 дүгээр ангийн дүн гараагүй байгаа. Хот руу явахад 100,000 төгрөг, хотод очсоны дараа 500,000 төгрөг, нийт 600,000 төгрөг өгсөн... гэв.
2330003970283 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр Баруун-Урт сумын сумын төвд байрлах “Олимп” хотхонд байрны захиалга өгөөд өөрийн ******* СҮҮ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлдээ орж ирээд суусан. Тэгээд утсаа машиныхаа голын толиноос зүүлттэй байдаг утас тогтоогчид байрлуулаад утасныхаа цагийг харахад 16 цаг 30 минут болж байсан. Тухайн үед би хотхоны зогсоол дээр машиндаа сууж байхдаа нөхөр лүү залгасан. Тухайн үед манай нөхөр ажлынхаа байранд засвар хийж байсан болохоор нөхөртөө хүүхдээ аваад очъё гээд залгасан. Тэр үедээ би нөхөр лүүгээ залгасан чигээрээ хотхоны зогсоолоос машинтайгаа хөдөлсөн. Тэгээд төв зам руу ороод Дөрвөлжийн 25-н айлын урд талын 4 замын уулзвар дээр ирээд зогссон. Зогсохдоо баруун гар тийшээ эргэх дохиогоо өгсөн байсан. Тэр үед би нөхөр лүүгээ залгасан дуудлагаа тасалсан. Тэгээд би баруун, зүүн гар талаас тээврийн хэрэгсэл, зорчигчийг ирж байгааг харж байгаад ямар нэгэн хөдөлгөөн байхгүй болохоор нь би уулзвараар баруун гар тийшээ эргэсэн. Тэгээд эргэтэл хүүхэд байж таарсан. Миний хувьд хүүхдийг хараад шууд торомз гишгэсэн. Тэгээд нөгөө хүүхэд унахаар нь би машинаасаа жолоочийн бүсээ тайлаад бууж очсон. Тэр үед охин өндийгөөд газраас утсаа аваад буцаад газар хэвтсэн. Тэгэхээр нь би буцаж машин руугаа яваад утсаа аваад охины хажууд очоод түргэн дуудсан. Дараа нь би нөхөр лүүгээ залгаад “би хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгтэл “яагаад мөргөчихвөө” гэхэд нь “чи утсаа авсангүй шүү дээ" гэж хэлээд нөхөр лүү уурласан. Дараа нь ээж рүүгээ залгаж ээжийгээ дуудсан. Тэгээд охины ах нь гээд хүн ирээд цагдаа дуудсан. Тэр үед охин газар хэвтэж байсан. Харин цагдаа нар хурдан ирсэн. Эмнэлэг 20-30 минутын дараагаар ирсэн. Тухайн үед би түргэний машин ирэх хүртэл охинтой байнга ярилцаж байсан. Толгойг нь газар хүргэхгүй гээд түшээд сууж байсан... гэх (хх 142-144 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр 16 цагийн үед төвд байдаг “Жавхлант” худалдааны төвөөс дэвтэр аваад хойшоо сургууль руугаа явж байсан. Тухайн үед би явган хүний гарцаар гарах гээд замын хажууд зогсож байхдаа миний гарцын ойролцоо ямар ч тээврийн хэрэгсэл байгаагүй (тухайн үед би зүүн, баруун тийш харахад машин байгаагүй) тэгэхээр нь явган хүний гарцаар гарч эхэлсэн. Тэгээд намайг гарцын яг голд явж байхад хойд талаасаа ирдэг уулзвар дээр улаан машин ирээд зогсож байгаа харагдсан. Тэр үед би цааш гарцаараа явсан. Тэгээд би нэг мэдэхэд газар хэвтсэн байсан. Яг хажууд нэг эгч орилоод “эгч нь утсаараа оролдож байгаад ийм юм боллоо. Нөхөр лүүгээ утсаа авахгүй болохоор нь дахиж залгах гэж байгаад ийм юм боллоо” гээд байсан. Тухайн үед би зүүн талаараа хэвтсэн, гараараа хамраа барьж үзэхэд хамар тэр чигтээ цус болсон, 2 хөлөө хөдөлгөх гэхээр хөл хөдлөхгүй байсан. Тухайн үед би тэр эгчид “миний хөл хөдлөхгүй байна, би босож чадахгүй байна” гэж хэлээд тэр үед жолооч эгч түргэн дуудсан. Миний хэвтэж байсан газар миний утас унасан байсан. Тэгээд би утсаа аваад эхлээд эгч рүүгээ залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь ах ******* луу залгаад “ахаа би сургуулийнхаа урд гарцаар гарч байгаад машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн ах “юу яриад байгаа юм” гэж хэлээд утсаа тастаад над руу ирсэн... гэх (хх 85-86 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн: ... Намайг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөр , эгч ******* нарын хамт Дорнод аймагт айлын найранд орох гээд Дорнод аймагт оччихсон байсан. Тухайн үед 19 цаг гэж санаж байна. Манай эгч *******д аймгийн төвд байдаг ******* дүү минь “охин *******ыг машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр , ******* нарын хамт шууд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төв рүү гарсан. Тэгээд анх охиноо эмнэлэгт харахад баруун талын шанаа нь зулгарсан хавдсан, баруун нүд нь хавдсан, баруун талын чихнээс нь юм гоожсон, 2 хөлийн өвдөг нь шалбарсан байсан. Тухайн үед би охиноосоо “яагаад ийм зүйл болов" гээд асуухад миний өөдөөс уйлаад юм дуугарч чадахгүй байсан. Тэгээд нэг хэсэг намайг харахаараа л уйлаад байдаг болсон. Миний хувьд охиныхоо эмнэлэгт хэвтсэнийх нь дараагаар маргааш нь эмчлэгч эмч тэй уулзаж охиныхоо биеийн байдлын талаар асуухад “биеийн байдал нь хүндэвтэр байна. Манай аймгийн эмнэлэгт томографик ажиллахгүй байгаа болохоор нарийн шинжилгээ хийж болохгүй байгаа. Ойрын 2-3 хоногт охиныг хөдөлгөөнгүй байлгаж биеийн байдлыг нь харъя” гэж хэлсэн. Мөн “шаардлагатай эмчилгээг хийж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэгт 3 хоног хэвтсэний дараагаар охины минь биеийн байдал нь дээрдэхгүй, дотор нь давчдаад, толгой, гар, 2 хөл нь хөшөөд хөдөлгөж болохгүй хоолондоо дургүй болохоор нь сахиур нь байсан ******* эгч эмчид нь зовуурийг нь хэлэхэд эмч нь Улаанбаатар хот руу явж явж компьютер томографикт харуул гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын төвд компьютер томографикт харуулсан. Тэгээд тухайн үед охины минь умдаг яс нь хугарсан байна гэж эмч нь хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийлгээд аймагтаа ирсэн. Тэгээд аймагтаа ирээд гэртээ хэвтрийн дэглэмтэй хэд хоноод биеийн байдал нь дээрдэхгүй, зовуурь нь багасахгүй байгаад байхаар нь дахиж аймгийн эмнэлэгтээ үзүүлсэн. Тэгэхэд дахин аймгийн эмнэлэгтээ хэвтэн эмчилгээгээ хийлгэ гэж хэлсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Тэр үедээ охины минь биеийн байдал дээрдэхгүй, толгой нь өвдөөд, гар нь чинэрээд, хүзүү нь хөшиж өвдөөд байхаар нь гэмтлийн эмчдээ үзүүлээд Улаанбаатар хотод толгойн МRI шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлээд охиныг минь ******* эмээ нь Улаанбаатар хот руу жолооч *******ы гэр бүлтэй хамт шинжилгээнүүдийг нь өгсөн. Миний хувьд охиныгоо дасгаад хэд хоногийн дараагаар “тухайн өдөр яагаад мөргүүлсэн юм” гэж асуухад “ээжээ намайг нэг сэрэхэд улаан машин хажууд байсан. Би газар хэвтсэн миний хажууд нэг эгч уйлаад байсан. Хажууд нь хүмүүс байсан” гэж надад хэлсэн. Одоогоор миний охин хичээл сургуульдаа явж чадахгүй, хичээлээсээ их хоцрогдолд орж байгаа. Миний хувьд охиныхоо эрүүл мэндэд цаашид маш их санаа зовж байна. Цаашид охиндоо шаардлагатай эмчилгээг хийлгүүлнэ... гэх (хх 93-95 дугаар хуудас),
Гэрч Н.Досмаагийн: ... Намайг 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад манай эгч над руу залгаад “******* машинд дайруулсан байна. Эмнэлгийн 103 дээр байна гэнэ. Яаралтай оч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг руу явж очсон. Намайг очиход охин *******ыг мэс заслын тасаг руу хэвтүүлэх гээд аваад явсан байсан. Тэгээд би тасагт нь явж очиж уулзсан. Тэр үед намайг харахад манай охин хэвтэж байсан. Тэгээд би *******аас “яаж байгаад ийм юм болсон юм” гэж асуухад миний өөдөөс юм дуугарахгүй уйлаад байсан. Намайг анх харахад *******ы баруун талын хацар, шанаа, баруун чих, шалбарсан, баруун нүдний зовхи хөхөрсөн, чихнээс нь юм гоожсон юм шиг шингэн юм гарсан байсан. Мөн баруун өвдөг нь зулгарсан байсан. Зүүн өвдөг хөхөрсөн хавдсан байсан. Тухайн үед жолооч ******* гээд эмэгтэй хажууд нь байсан. Тэгэхээр нь би “юу болов гээд асуухад” “уучлаарай миний буруу” гээд байсан.
... Миний хувьд *******ыг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш хамт байсан. Эхлээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эрчимт эмчилгээний тасагт 3 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх үед нь *******ы аав, ээж нь эзгүй байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн шөнө нь аав, ээж хоёр нь ирсэн. Тухайн үед би *******ыг эмнэлэгт хэвтэх үед нь сахиураар нь байсан. Тэр үед охин минь аав, ээждээ “миний толгой өвдөж байна, хөл хөдөлж болохгүй байна, би одоо босож чадахгүй болох юм уу?” гээд уйлаад хэлээд байсан. Тухайн үед би охиныгоо “миний охин сэтгэлээр битгий уна, миний охин босож ирнэ, санаа зоволтгүй” гээд сэтгэлийг нь засах үг зөндөө хэлж байсан. Эмнэлэгт хэвтсэнийх нь маргааш нь *******ы нөхөр гэх хүн эргэж ирсэн. Тухайн үед охин минь ийг орж ирэхээр нь “буруу хараад хэвтсэн. Тэр үедээ т “намайг ийм болгосон хүмүүсийг хармааргүй байна. Би одоо босож чадахгүй бол яах юм” гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2-3 удаа эргэж эмнэлэгт эргэж ирсэн. Тэгээд ******* бид хоёр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 хоног эмчилгээ хийлгүүлээд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эмч охин *******ыг үзээд “манай эмнэлэгт эмнэл зүйн шинж тэмдгээр эмчилгээ хийгдэж байна. Тархины хаван хөөх эмчилгээ хийлээ. Одоо Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын төвд онош тодруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй. Манай аймгийн эмнэлгийн томографик ажиллахгүй байгаа. Маргааш манай эмнэлгээс эмч өглөө эрт өвчтөн аваад явах юм байна. Тэр эмчтэй та хоёрыг явуулна. Охиныг Улаанбаатар хот руу хэвтээгээр нь авч явна. Тийм болохоор та нар суудлаа дэлгэдэг машин олоорой” гэж хэлсэн. Тухайн үед би эмчээс “танай эмнэлгийн машинд явж болохгүй юу” гэж асуухад “эмнэлгээс 2-3 хүнд хүн явж байгаа. Тийм болохоор өөрсдөө унаа олоорой” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед аав, ээжид нь “охиныг хот руу явж томографикт харуул гэж байна” гэхэд “бид нарт унаа олдохгүй шүү дээ” гэхэд нь би жолооч эмэгтэй ******* руу залгаад “эмнэлэг рүү хүрээд ирээ уулзах хэрэг байна.” гээд дуудсан. Тэгэхэд *******ы нөхөр эмнэлэг рүү ирсэн. Тэгэхээр нь би уулзаад “охиныг Улаанбаатар хот руу явж томографикт харуул гэж байна. Хот руу явахдаа хэвтээгээр нь авч яв гэнэ. Ар гэрээс нь хэвтээгээр нь авч явах унаа олдохгүй байна, унаа яаж олох вэ?” гэхэд “*******ы машин цагдаагийн газарт байгаа, би машинаа авчихвал хот руу явж болно” гэж байсан. Тэр үед ******* охин минь “өөрийг нь мөргөсөн машинд суухгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь “манай эгчийн Приус-41 маркийн машин байгаа, тэр машинаар явъя” гэж хэлээд явсан. Тэгээд бид нартай уулзаад явсан. Тэгээд бүр таг болохоор нь би *******ы нөхөр рүү яриад “та нар яасан бэ, машин олдох нь уу” гэхэд “над руу дансаа өгчих, бензин тосны мөнгө хийе” гэж хэлсэн. Тэгээд би аавынх нь дансыг өгөхөд 100,000 төгрөг ******* шилжүүлсэн байдаг. Тэгээд би *******тай 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвд очоод охиноо үзүүлээд рентгенд харуулаад, дараа нь томографикт харуулсан. Тэгэхэд “охины толгой нуруунд ямар нэгэн ослоос үүдэлтэй гэмтэл байхгүй байна. Харин умдагны яс хэлтэрсэн байна” гээд эмч нь рентген зургийг нь надад харуулаад зааж өгч байсан. Тэгээд *******ыг аваад хүүхдийн мэс заслын тасагт хэвт гэсэн. Бид хоёр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хэвтсэн. Хариуцсан эмчид нь үзүүлэхэд “*******ы уг гэмтэлд ямар нэгэн хагалгаа хийж шаардлага байхгүй. Хүүхэд болохоор өөрөө бороолоод эдгэнэ” гэж хэлсэн. Харин та 2 хэвтрийн дэглэм сайн барина шүү” гэж эмч нь хэлж байсан. Эмнэлэгт хэвтэх үедээ тодорхой эмчилгээ хийлгээд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн. Тухайн үед охиныг гарахад “аймагтаа очоод гэмтлийн эмчийнхээ хяналтад байна. Хөдөлгөөн хязгаарлана. Тэгэхдээ бага багаар дасгаж өөрийнхөө хэмжээнд ойр зуур алхаж байгаарай” гэж хэлж байсан. Охин *******ыг эмнэлгээс гарах үед гишгэхэд зовуурьтай, толгой тархи нь өвдөж, аарцгаар нь хатгаж өвдөөд байна” гэж хэлж байсан. Тэгээд аймагтаа ирээд эмчийн хяналтад байсан. Хэд хоног биеийн байдал нь зовуурь нь арилахгүй алхаж гишгэх хөдөлгөөн хийхэд аарцгаар хатгуулж, нуруугаар өвдөж байсан. Эмчдээ хэлэхэд бид хоёрыг эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ гэсэн. Охин ******* минь мэс заслын тасагт дахин 7 хоног хэвтсэн. Тэр үед охин *******ы зовуурь нь нэмэгдээд толгой нь өвдөж, 2 гар чинэрч, хүзүү рүү нь татаж өвдөөд байхаар нь эмчид нь хэлэхэд эмч “хүүхдийн биеийн байдал дээрдэхгүй байна. Улаанбаатар хот руу явж (МРR) шинжилгээ дахин хийлгэж ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******д “охиныг Улаанбаатар хот руу дахин явж /(МРR)-д харуул гэнэ. Аав, ээж нь цасанд боогдсон наашаа, цаашаа явах боломжгүй байна. Хүүхдээ аваад явах уу?” гэж хэлэхэд ******* надад “би эргээд яръя, би ажилтай байна.” гэж хэлээд дахиж холбогдоогүй. Тэгэхээр нь би маргааш нь *******тай ажил руу нь очиж уулзсан. Тэгээд “миний дүү яаваа” гэхэд “миний зав болохгүй байж байгаад эгчээ би мартсан байна” гэсэн. Тэгэхээр нь би “миний дүү чи ямар нэгэн байдлаар зав гаргаад уулзаж болно шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед нөхөр нь орж ирээд “би авч авъя” гэж хэлсэн Тэгээд Улаанбаатар хот руу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явж “Мэд травма” гээд нэртэй хувийн эмнэлэгт (МРR)-д харуулсан. Харин (МРR)-д харуулахад “толгой, нуруунд ямар нэгэн гэмтлээс үүссэн согог байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь Гэмтэл согог судлалын гавал тархины, хүзүү нурууны эмч нарт үзүүлсэн. Тэгэхэд мөн адил “гэмтлээс үүссэн согог байхгүй байна” гэж хэлсэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал босоод ойр зуур хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхдээ босоод удаан явахаар аарцгаар нь өвдөж зовуурьтай байгаа... гэх (хх 97-100 дугаар хуудас),
Гэрч Г.ийн: ...аймгийн төвд шөнө 2 цагийн үед ирсэн. Тэгээд ирсэн даруйдаа эмнэлэг рүү очиж охинтойгоо уулзсан. Охин минь аав, ээжийгээ хараад үгийн зөрүүгүй тухайн үед уйлаад байсан. Би ч тэр үед нь янз бүрийн юм асууж чадаагүй. Намайг охиноо анх харахад нүүр нь баруун талдаа шалбарсан, дух нь хавдсан, 2 хөлийнх нь өвдөг шалбарсан хавдсан гэмтлүүдтэй байсан. Тухайн үед охин минь их зовуурьтай айсан сандарсан байсан. Одоогоор охин минь аймгийн төвд ахындаа хэвтрийн дэглэмтэй байгаа. Бие дэх зовуурь нь цээжээр нь хөндүүр, толгой нь өвдөөд байгаа. Миний охин ******* энэ жил 11 дүгээр ангид сурдаг. Дараа жил төгсөх ангид орох болохоор “хичээл сургуулиасаа хоцорлоо, ангийнхаа хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна” гэх зэргээр маш их сэтгэлээр унаж тавгүйхэн байгаад байгаа. Миний охин энэ асуудал болсноос хойш хичээл сургуулиасаа 1 сар гаруй завсардаж явж чадахгүй байгаа. ******* гэх хүнээс охин *******ы эмчилгээний зардалтай холбоотойгоор эхний удаа буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу явахад миний 5630234323 тоот данс руу 100,000 төгрөгөөр, дараа нь 500,000 төгрөг шилжүүлсэн. Харин сүүлд 11 дүгээр сарын 20-д гаргаад Улаанбаатар хотод эмчилгээнд нь *******ы гэр бүл өөрсдийн зардлаар авч явж эмчилгээний зардал мөнгийг нь төлсөн... гэх (хх 102-103 дугаар хуудас),
Гэрч С.*******гийн: ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт айлын найранд орох гээд *******ы аав , эхнэр нь гийн хамт очсон байсан. Тэгтэл 19 цагийн үед шиг санаж байна манай дүү ******* над руу залгаад “******* машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би “биеийн байдал нь ямар байна” гэж асуухад “чихнээс нь шингэн юм гарсан, нүүр нь шалбарсан, өөрөө их айсан сандарсан байна. Та нар яаралтай ир” гэж хэлсэн. Тэгээд би аав , ээж г нь дагуулаад Дорнод аймгийн төвөөс гараад Сүхбаатар аймагт шөнийн 02 цаг болж байхад ирсэн. Ирсэн даруйдаа эмнэлэг рүү аав, ээжтэй нь хамт охин *******тай уулзах гээд ирсэн. Тухайн үед бид нарыг эмнэлэг рүү ирэхэд ******* эгч сахиж байсан. Намайг харахад охин айсан түгшсэн, уйлсан харагдсан. Тухайн үед охиндоо “одоо миний охин тайван байгаарай аав, ээж нь ирсэн шүү” гэж мэдэгдээд өрөөнөөс нь гарсан... гэх (хх 105-107 дугаар хуудас),
Гэрч Д.гийн: ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед ******* над руу залгаад “******* машинд мөргүүлээд эмнэлэгт байна гэнэ. Та түрүүлээд яваад оччих, би Дорнод аймгаас аав, ээжийг нь аваад одоо гарлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед эмнэлэг рүү явж очсон. Намайг очиход ******* охин минь 103-н хүлээн авахад орон дээр хэвтэж байсан. Тухайн үед намайг харахад охины нэг хацар нь цус болсон, шалбарсан байсан. Тухайн үед би яагаад ийм болсон талаар нь асуугаагүй... гэх (хх 109-110 дугаар хуудас),
Гэрч Н.*******ын: ... Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэж байсан. 16 цаг өнгөрч байхад манай дүү ******* над руу залгаад “ахаа би машинд дайруулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ “хаана юм бэ?” гэж асуухад “сургуулийнхаа урд талд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгээс яарч гараад сургуулийнх нь урд очиход байгаагүй. Тэгээд урагш чигтээ харахад “Дөрвөлжийн 25-н айл”-ын орон сууцны урд талын уулзварт байсан. Намайг явж очиход улаан өнгийн Приус-30 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун тийш эргэдэг уулзвар дээр баруун тийш чигтээ явган хүний гарц дээр зогссон, харин манай дүү ******* тухайн машины өмнө нь буюу ертөнцийн зүгээр баруун талд нь баруун тал руугаа хараад хэвтэж байсан. Толгой нь баруун зүүн урагш хөл нь баруун хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагаас ирээгүй харин жолооч *******ы нөхөр нь ирсэн байсан. Манай дүү чичрээд “миний хөл гар хөдөлж чадахгүй байна” гэж надад хэлж байсан... гэх (хх 112-114 дүгээр хуудас),
Гэрч Ц.ийн: ...Тухайн гэмтлийн улмаас хүний алхах, гишгэх, чөлөөтэй явах, босоо байх зэрэг хөдөлгөөн хязгаарлагдана. Өвдөлт мэдрэгдэнэ, идэвхтэй хөдөлгөөн хийхэд зовуурьтай хэцүү. Ийм төрлийн хугаралтай өвчтөнд хэвтрийн дэглэм сахиулах, мөн хоёр хөлийг алцайлгасан байрлалаар хэвтүүлэх тактик баримталдаг... гэх (хх 119-121 дүгээр хуудас),
Гэрч Б.ы: ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад манай охин ******* над руу залгаад “ээжээ би хүүхэд мөргөчихлөө яана аа” гэсэн. Тэгэхээр нь би “хаана юм” гэж асуусан. Тэгсэн охин “Жавхлантын хойд талын уулзвар дээр байна” гэж хэлэхээр нь би явж очсон. Намайг очиход охин ******* мөргөсөн охиныг өвдөг дэрээ толгойг нь тавиад сууж байсан. Тэгэхээр нь би нөгөө мөргүүлсэн охиныг ойртож харахад охины баруун талын хацар нь зулгарсан байсан. Тухайн үед би охин *******даа “яана аа балай юмаа, гайтай юмаа, түргэн дуудсан уу” гэж асуусан. Тэр үед охин ******* “дуудсан, харин ирдэггүй ээ” гэж хэлж байсан. Тэгээд би дахин түргэн дуудсан. Тэр үед охины ах нь гээд жижигхэн залуу хажууд ирсэн байсан. Тэгээд түргэний машин ирээд эмнэлэг рүү авч явсан. Тэгээд хүлээн авах руу мөргүүлсэн охиныг авч ороод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би араас нь орсон. Тухайн үед охиныг эмч үзээд байж байхад нь би хөл хавьцаа нь очиж зогссон. Тухайн үед охин “хөл хөдөлж болохгүй байна” гээд байсан... гэх (хх 123-124 дүгээр хуудас),
Гэрч Б.ийн: ...Тухайн өдөр 16 цаг 30 минут дөнгөж өнгөрч байсан байх. Манай эхнэр ******* над руу 1 удаа залгасан. Тэр үед би ажлын байрныхаа таазанд эмульс хийгээд дуусах гэж байсан болохоор тэрийгээ гялс дуусгаад, 1-2 минутын дараа би утсаа хараад буцаагаад эхнэр лүүгээ залгахад “би хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн. Би “хаана юм” гэж асуугаад мөргөсөн газар луу нь явж очсон. Тухайн үед намайг ирэхэд манай эхнэр, мөргүүлсэн хүүхэд болох *******ы толгойг нь түшээд сууж байсан. Аль, аль нь дуугарч чадахгүй шоконд орсон байж байсан. Би очсон даруйдаа тэр замын зургийг нь авсан. 16 цаг 38 минут болж байсан. Тэгсэн ах нь гээд нэг залуу миний араас ирсэн. Дараагаар нь цагдаа ирсэн. Нэлээн дараагаар эмнэлэг ирсэн. Тэгээд охиныг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед ******* охиныг харахад баруун талын хацар шанаа нь зулгарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Тэгээд эмнэлэг очоод эмчийн үзлэгээр охиныг рентгенд хараад “гайгүй байна” гэж хэлж байсан. Мөн охин тэр үед “цээжээр нь өвдөж байна” гээд байсан. Тухайн охин сайн дуугарч чадахгүй байсан. Манай эхнэр хүртэл шоконд орсон байсан. Тэгээд охин тэр өдөртөө мэс заслын тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтсэнээс нь хойш эхнэр бид хоёрын хувьд өдөр болгон эмнэлэг рүү очиж байсан. Харин очих болгонд ар гэрийнх нь хүмүүст хөөгдөөд явдаг байсан. Мөн охины хэвтэж байсан өрөө рүү орж чадахгүй болохоороо утсаар нь холбогдож ярих гэхээр нь хүртэл ар гэрийнх нь хүмүүсээс охинтой утсаар яриулахгүй байсан... гэх (хх 126-127 дугаар хуудас),
Шинжээч эмч ....ийн: “...Б.*******ы биед учирсан умдаг ясны хугарал нь шинэ гэмтэл байсан ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аарцаг түнхний үений томограммууд дээр, симфиз дайрсан жижиг ясны хэлтэрхий хугаралтай гэж өвчний түүхэн дээр нь тусгагдсан байсан...” гэх (хх 31 дүгээр хуудас) мэдүүлэг,
Эрх бүхий албан тушаалтны “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл (хх 6-7 дугаар хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Приус-30 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хохирогч ийн *******ыг анх мөргөсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэв. Хохирогч унасан газрыг Б үсгээр тэмдэглэв. Үл хөдлөх цэгийг Баруун-Урт сумын 7 дугаар баг 12 дугаарын цахилгааны шонгоор авав. Цагдаагийн ахлах ахлагч Д.Нямсүрэн би уртын метр ашиглан хэмжихэд А цэгээс Приус-30 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүртэл 50 см, А цэгээс хохирогч унасан Б цэг хүртэл 1 метр 90 см байв А цэгээс В цэгийн харалдаа 9 метр 60 см, В цэгээс А цэгийн харалдаа 8 метр 20 см байв. Приус-30 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын буферээс замын боржур хүртэл 1 метр 55 см, Приус-30 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын буфер хүртэл 5 метр байв. Хохирогч унасан Б цэгээс замын урд талын боржур хүртэл 5 метр 60 см, Б цэгээс замын хойд талын боржур хүртэл 2 метр 55 см байв. А цэгээс замын хойд талын боржур хүртэл 2 метр 60 см байв. Замын нийт өргөн 8 метр 15 см байв. Үзлэгээр Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Нямсүрэн би 18 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (8-11 дүгээр хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 12-13 дугаар хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...******* СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Бадарчийн ******* (ЛЮ85031406) нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:
1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
3.7д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно.
16.1/ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.
15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гол шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.
Бадарчийн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын ... дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.
Явган зорчигч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх магадалгаа (хх 14-16 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.*******д үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Яаралтай тусламжийн хуудас №9392 (хх 22-25 дугаар хуудас),
Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 456 дугаартай “...1. Б.*******ы биед тархи доргилт, нүүрэнд болон 2 өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, умдаг ясны хугарал бүхий гэмтэл учирчээ.
2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 26-27 дугаар хуудас),
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2302367 дугаартай ““Samsung A51” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 327,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 35-46 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.*******ы өвчний түүхийн хуудас (хх 53-60 дугаар хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 456 дугаартай “1. Б.*******ы биед умдаг ясны хэлтэрхий хугарал, тархи доргилт, баруун хацар, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хүзүү, нуруу аарцгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
Умдаг ясны хугарал нь ДАНГААРАА Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
Тархи доргилт, баруун хацар, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хүзүү, нуруу аарцгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь ЭМЧИЛГЭЭ болон ЭДГЭРЭЛТЭЭС хамаарна /Шууд хувь тогтоон хэлэх боломжгүй/
2. Дээрх гэмтлүүд нь Зам тээврийн ослын үед мөргөх, цохих, цохигдох хүчний нэг удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ШИНЭ гэмтлүүд байна.
3 . Клиник оношийн үндэслэлд заасан аарцаг сүүжний симфиз хэсгээр жижиг сэлтэрсэн хугарал болон Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 456 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон умдаг ясны хугарал гэмтлүүд нь хоорондоо ялгаагүй нэг гэмтэл. (Умдаг яс гэдэг нь 2 сүүж ясны урд хэсэг хоорондын нийлж үүсдэг. Тэр хооронд нийлэх хэсгийг Симфиз гэж нэрлэдэг.) гэх шинжээчийн дүгнэлт (хх 74-76 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.*******ы сэтгэцэд учирсан хохирлыг “гуравдугаар зэрэг”-ээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хх 81 дүгээр хуудас),
Шүүгдэгч *******ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 145-146 дугаар хуудас),
Шүүгдэгч *******ы “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”, “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хх 150-151 дүгээр хуудас),
“Toyota Prius – XW30” загварын ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх 157 дугаар хуудас),
Шүүгдэгч *******аас гаргаж өгсөн эмчилгээний зардал төлсөн баримтууд (хх 159-166 дугаар хуудас),
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 26/347 дугаартай “Б.******* нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 4,180,000 төгрөгийн зардал гаргасан” гэх албан тоот, эмчилгээний задаргааны хавсралт баримт (хх 168-169 дүгээр хуудас),
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай “Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 16-аас 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл авто ослын улмаас хичээлдээ ирэхгүй байгаа нь үнэн болно.” гэх албан бичиг, ирцийн бүртгэл (хх 171-173 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.*******ы өдрийн тэмдэглэлийн хуулбар (хх 174-180 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.*******ы эмчилгээний зардлын баримт (хх 181-186, 221-229 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Монгол даатгалын хойд талын засмал зам дээр ******* СҮҮ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно, 16.1/ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрэнд болон 2 өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, умдаг ясны хугарал” бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...би уулзвараар баруун гар тийшээ эргэсэн. Тэгээд эргэтэл хүүхэд байж таарсан. Миний хувьд хүүхдийг хараад шууд торомз гишгэсэн. Тэгээд нөгөө хүүхэд унахаар нь би машинаасаа жолоочийн бүсээ тайлаад бууж очсон. Тэр үед охин өндийгөөд газраас утсаа аваад буцаад газар хэвтсэн. Тэгэхээр нь би буцаж машин руугаа яваад утсаа аваад охины хажууд очоод түргэн дуудсан. Дараа нь би нөхөр лүүгээ залгаад “би хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн.” гэх,
насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “... намайг гарцын яг голд явж байхад хойд талаасаа ирдэг уулзвар дээр улаан машин ирээд зогсож байгаа харагдсан. Тэр үед би цааш гарцаараа явсан. Тэгээд би нэг мэдэхэд газар хэвтсэн байсан. Яг хажууд нэг эгч орилоод “эгч нь утсаараа оролдож байгаад ийм юм боллоо. Нөхөр лүүгээ утсаа авахгүй болохоор нь дахиж залгах гэж байгаад ийм юм боллоо” гээд байсан. Тухайн үед би зүүн талаараа хэвтсэн, гараараа хамраа барьж үзэхэд хамар тэр чигтээ цус болсон, 2 хөлөө хөдөлгөх гэхээр хөл хөдлөхгүй байсан. Тухайн үед би тэр эгчид “миний хөл хөдлөхгүй байна, би босож чадахгүй байна” гэж хэлээд тэр үед жолооч эгч түргэн дуудсан.” гэх,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “... анх охиноо эмнэлэгт харахад баруун талын шанаа нь зулгарсан хавдсан, баруун нүд нь хавдсан, баруун талын чихнээс нь юм гоожсон, 2 хөлийн өвдөг нь шалбарсан байсан... гэх,
гэрч Н.*******ын “...манай дүү ******* над руу залгаад “ахаа би машинд дайруулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ “хаана юм бэ?” гэж асуухад “сургуулийнхаа урд талд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгээс яарч гараад сургуулийнх нь урд очиход байгаагүй. Тэгээд урагш чигтээ харахад “Дөрвөлжийн 25-н айл”-ын орон сууцны урд талын уулзварт байсан. Намайг явж очиход улаан өнгийн Приус-30 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун тийш эргэдэг уулзвар дээр баруун тийш чигтээ явган хүний гарц дээр зогссон, харин манай дүү ******* тухайн машины өмнө нь буюу ертөнцийн зүгээр баруун талд нь баруун тал руугаа хараад хэвтэж байсан.” гэх,
гэрч Н.Досмаагийн “...Намайг анх харахад *******ы баруун талын хацар, шанаа, баруун чих, шалбарсан, баруун нүдний зовхи хөхөрсөн, чихнээс нь юм гоожсон юм шиг шингэн юм гарсан байсан. Мөн баруун өвдөг нь зулгарсан байсан. Зүүн өвдөг хөхөрсөн хавдсан байсан... гэх,
гэрч Г.ийн “...Намайг охиноо анх харахад нүүр нь баруун талдаа шалбарсан, дух нь хавдсан, 2 хөлийнх нь өвдөг шалбарсан хавдсан гэмтлүүдтэй байсан. Тухайн үед охин минь их зовуурьтай айсан сандарсан байсан. Одоогоор охин минь аймгийн төвд ахындаа хэвтрийн дэглэмтэй байгаа. Бие дэх зовуурь нь цээжээр нь хөндүүр, толгой нь өвдөөд байгаа.” гэх,
гэрч С.*******гийн “...манай дүү ******* над руу залгаад “******* машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би “биеийн байдал нь ямар байна” гэж асуухад “чихнээс нь шингэн юм гарсан, нүүр нь шалбарсан, өөрөө их айсан сандарсан байна. Та нар яаралтай ир” гэж хэлсэн.” гэх,
гэрч Д.гийн “...Намайг очиход ******* охин минь 103-н хүлээн авахад орон дээр хэвтэж байсан. Тухайн үед намайг харахад охины нэг хацар нь цус болсон, шалбарсан байсан.” гэх,
гэрч Ц.ийн “...Тухайн гэмтлийн улмаас хүний алхах, гишгэх, чөлөөтэй явах, босоо байх зэрэг хөдөлгөөн хязгаарлагдана. Өвдөлт мэдрэгдэнэ, идэвхтэй хөдөлгөөн хийхэд зовуурьтай хэцүү. Ийм төрлийн хугаралтай өвчтөнд хэвтрийн дэглэм сахиулах, мөн хоёр хөлийг алцайлгасан байрлалаар хэвтүүлэх тактик баримталдаг.” гэх,
гэрч Б.ы “...Намайг очиход охин ******* мөргөсөн охиныг өвдөг дэрээ толгойг нь тавиад сууж байсан. Тэгэхээр нь би нөгөө мөргүүлсэн охиныг ойртож харахад охины баруун талын хацар нь зулгарсан байсан. Тухайн үед би охин *******даа “яана аа балай юмаа, гайтай юмаа, түргэн дуудсан уу” гэж асуусан. Тэр үед охин ******* “дуудсан, харин ирдэггүй ээ” гэж хэлж байсан. Тэгээд би дахин түргэн дуудсан.” гэх,
гэрч Б.ийн “...буцаагаад эхнэр лүүгээ залгахад “би хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн. Би “хаана юм” гэж асуугаад мөргөсөн газар луу нь явж очсон. Тухайн үед намайг ирэхэд манай эхнэр, мөргүүлсэн хүүхэд болох *******ы толгойг нь түшээд сууж байсан. Аль, аль нь дуугарч чадахгүй шоконд орсон байж байсан.” гэх,
шинжээч эмч А.Болор-Эрдэнийн: “...Б.*******ы биед учирсан умдаг ясны хугарал нь шинэ гэмтэл байсан ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.” гэх мэдүүлгүүд,
Эрх бүхий албан тушаалтны “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн магадалгаа,
Насанд хүрээгүй хохирогч Б.*******д үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Яаралтай тусламжийн хуудас №9392,
Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Насанд хүрээгүй хохирогч Б.*******ы өвчний түүхийн хуудас,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2.” хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган насанд хүрээгүй хохирогч Б.*******ы биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 456 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасанд гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Б.*******ы биед учирсан “умдаг ясны хугарал” нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.
3. Мөн уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч *******ы холбогдсон авто ослын талаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...******* СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Бадарчийн ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн: 1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно,16.1/ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гол шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. Бадарчийн ******* (ЛЮ85031406) нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 1234844 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.Явган зорчигч Б.******* (ЛЮ07322508) нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх магадалгаа хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
4. “Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны
хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа гар утас ашигласны улмаас анхаарал сарнисан, замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжгүй, хайхрамжгүй хандсаны улмаас бусдыг мөргөж Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах”-ыг хориглоно.”, “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс уг осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.
5. Прокуророос шүүгдэгч *******ы замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бүрэлдэхүүний шинжтэй байна.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ы зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч Б.*******ы хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүй, хайхрамжгүй явснаас зам тээврийн осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба харин мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр тус тус зохицуулжээ.
2. Шүүх хуралдаанд тэрээр болон түүний өмгөөлөгчөөс “хэрэгт баримтаар авагдсан 1,997,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, ээжийнх нь өмнөх шүүх хуралдаанд ирсэн машины хөлс 436,000 төгрөг, эмийн төлбөр 36,000 төгрөг, сургалтын төвийн 2,730,000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг хуульд заасан хамгийн өндөр дүнгээр нэхэмжилнэ” гэжээ.
3. Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд болон бусад зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцэх юм. Үүнд:
3.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж, эмнэлгийн үйлчилгээ авч, үүний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,180,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.12.04-ний өдрийн 26/347 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-Цахим баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 4,180,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
3.2. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасныг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Б.*******ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар зэрэглэл” буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтооно... гэснийг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 мянган төгрөгөөр тогтоожээ.
Энэ гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн тул тухайн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.*******ы сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд олгохоор шийдвэрлэлээ.
3.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 60 ширхэг баримт (хх- 182-186 хуудас)-аар 1,997,047 төгрөг, шүүхийн шатанд сургалтын зардал 2,730,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нүдний шил 84,000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирсний зардал 436,000 төгрөг, эмийн үнэ 36.000 төгрөг (2 баримт)-ийг тус тус нэхэмжилжээ.
Шүүх дээрх нэхэмжлэлээс 1,997,047 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг баримтаас 450,500 төгрөгийг, сургалтын зардал 2,730,000 төгрөг, эмийн үнэ 36,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нүдний шил 84,000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч гийн шүүх хуралдаанд ирсний зардал 436,000 төгрөг болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээв.
3.4. Хохирогч Б.******* нь тухайн гэмт халдлагад өртсөний дараа эцэг, эхийн хамт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот явж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч *******ы нөхөр ийн хамт түүний машинаар Улаанбаатар хот явж эмчлүүлсэн хийгээд 1,997,047 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг баримтаас тухайн цаг хугацаанд хамааралтай, бодитой гарсан шатахууны зардал, хот хоорондын автобусны зардал, зарим хоол, хүнс, эмийн зардал, мөн түүний эмнэлэгт хэвтэхтэй холбоотойгоор авсан хувцас, ахуйн хэрэглэл, эмнэлгийн зогсоолын төлбөр зэргийг холбогдох баримтыг үндэслэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 1,997,047 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг баримтаас 4 дугаартай 7,800 төгрөг, 8 дугаартай 102,000 төгрөг, 12 дугаартай 12,000 төгрөг, 20 дугаартай 5,000 төгрөг, 22 дугаартай 14,350 төгрөг, 26 дугаартай 5,100 төгрөг, 27 дугаартай 37,500 төгрөг, 30 дугаартай 42,300 төгрөг, 34 дугаартай 11,200 төгрөг, 35 дугаартай 3300 төгрөг, 36 дугаартай 9,500 төгрөг, 37 дугаартай 1,500 төгрөг, 41 дугаартай 31,500 төгрөг, 43 дугаартай 1,000 төгрөг, 47 дугаартай 3,450 төгрөг, 48 дугаартай 2,500 төгрөг, 49 дугаартай 500 төгрөг, 50 дугаартай 1,000 төгрөг, 53 дугаартай 47,000 төгрөг, 54 дугаартай 88,500 төгрөг, 60 дугаартай 23,500 төгрөг, нийт 450,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Харин бусад хоол хүнс, шатахууны зардал тухайн цаг хугацаанд хамааралгүй, нэг хүнд ногдох, хүүхдэд хамаарах хүнс, хэрэглээ биш байх тул гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Шүүхийн шатанд гаргасан “Өөлд ашид” эмийн сангийн авсан эмийн үнэ 36,000 төгрөгийг хангаж шийдвэрлэнэ. (хх- 227)
3.5. Хохирогч Б.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11-ийн С1 ангид суралцдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлээс шалтгаалан 2023 оны 10 дугаар сарын 16-аас 12 дугаар сарын 07-ыг хүртэл хичээл завсардсан болох нь тус сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай албан бичиг, тус сургуулийн Нийгмийн ажилтан, анги удирдсан багш нараас гаргасан цахим ирцийн бүртгэл зэргээр нотлогдоно.
Б.******* тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шалтгаант холбоотойгоор хичээл завсардсан, тэрээр 11 дүгээр ангийн сурагч 1 жилийн дараа дунд сургууль төгсөх, энэ хичээлийн хоцрогдол, дүн нь түүний дунд сургууль төгсөлтийн дүнд нөлөөлөх бөгөөд үүнийг зайлшгүй нөхөн сурах бодит шаардлага гарсан байна.
Түүний зүгээс нэр заасан хичээлийн хоцрогдлыг сургалтын төвд суралцаж арилгахаар эрх бүхий сургалтын байгууллага буюу Төсөл-сургалтын төвийн нэхэмжлэхийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн үйлчилгээг цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагад нийцсэнээс гадна баримтаар нотлогдсон зардлыг урьдчилан гаргуулахыг хуулиар хориглоогүй хийгээд шүүгдэгчээс мэдүүлсэн “цахимаар суралцах боломжтой байсан”, гэх түүний өмгөөлөгчийн “энэ зардлыг үйлчилгээ авсны дараа гаргуулах ёстой” гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас шалтгаалан насанд хүрээгүй хохирогч Б.*******д хичээлийн хоцрогдлыг сургалтад хамрагдаж, төлбөр төлж арилгах зүй ёсны шаардлага гарсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх” зохицуулалтад хамаарах тул шүүгдэгч *******аас 2,730,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
3.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, харилцан тохиролцож өмгөөллийн хөлс төлсөн хийгээд энэ нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул түүний нэхэмжилж буй өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.7. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.*******аас “2022 оны 05 дугаар сард сургууль дээрээ эмчийн үзлэгт орж хараагаа шалгуулахад миний хараа хэвийн байсан. Баруун нүдний холын хараа муудсан байна гэж эмч хэлсэн. Ингээд шил зүүсэн” гэж мэдүүлж, нүдний шилний 84,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг энэ тогтоолоор хангах үндэслэлгүй байна.
Учир нь түүний нүдний хараа муудсан нь тухайн гэмт хэрэг, үүний улмаас учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
3.8. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс “хууль ёсны төлөөлөгч г 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хувийн машин хөлсөлж ирсний зардал 436,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг энэ шүүх хуралдаанаар шууд хангах боломжгүй буюу тухайн нэхэмжлэлийн тодорхой тооцоог шууд гаргах боломжгүй байна.
Учир нь хэрэгт 78-32 СҮҮ улсын дугаартай “SsangYong Musso” загварын машины 04800184 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, М.Энхболдын 679326 дугаартай Жолоочийн үнэмлэх, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200,000 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 236,000 төгрөгийн түлшний баримтыг ирүүлсэн бөгөөд тухайн авто машин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Тонягийн Батхүүгийн нэр дээр өмчлөлтэй ба жолооч М.Энхболдын эзэмшлийнх мөн эсэх, уг машин ямар шатахуун, түлшээр явдаг, ямар зайнаас хууль ёсны төлөөлөгч г авч ирсэн, хүргэсэн, үүнд хэрхэн 436,000 төгрөг зарцуулсан зэрэг нь тодорхойгүй байгааг дурдъя.
3.9. Шүүгдэгч *******аас, хохирогчийн эмчилгээний зардалд 605,000 төгрөг, гар утсаны үнэ 445,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байгааг дурдъя.
3.10. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Иймд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ шүүх хуралдаанаар хангагдаагүй буюу нотлох баримт дутуу нэхэмжлэл, мөн тухайн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах хохирол, хор уршиг, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд 1,997,047 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчид төлүүлэх саналтай. Мөн насанд хүрээгүй хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан тул сэтгэцийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлэх саналтай. Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь өөрийн биед учирсан гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 4,180,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч *******аас Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон дээрх төлбөрийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулах саналтай ” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “******* Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч ******* сайн дураараа Улаанбаатар хот явсан үед болон бусад шаардлагатай үед хохирлыг төлж байсан. Нийт 1,820,000 төгрөгийг хохирогчид зарцуулсан. Энэхүү гэмт хэргийг болгоомжгүйгээр, анх удаа үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл үүссэн буюу хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэж байна. Торгох ял нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй ял гэж үзэж байгаа бөгөөд хохирлын хувьд хамгийн багадаа 15,530,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна. Ийм учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас “Шүүгдэгчид ямар ял оноох нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул ялын талаар хэлэх зүйлгүй. Одоо хохирлоос 952,000 төгрөг үлдсэн. 5,286,000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулах тул нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлыг хамгийн дээд хэмжээгээр тогтоож өгөхийг хүсэж байна. Түүний ар гэрийн байдал болон өөрийн сэтгэл санаа хүнд байдал бий болсон” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн нь мөн зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлөөгүй, сэтгэл санааны хохиролд нөхөн төлбөр төлөх зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 6 дугаар багийн үндсэн харьяат тул түүнд оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг тухайн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсээр тогтоож, үүнд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.
Бусад:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Б-ийн У-ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 5 (тав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 2,730,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 450,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 9,900,000 төгрөгийг, нийт 13,080,500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******аас 4,180,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч нар тухайн гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчид 1,050,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН