Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Р.Э********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р*******гийн Э**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Э********** нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Нарийн гачуурт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 3.6м3 хуш модыг бэлтгэж, экологи эдийн засагт 520,421.76 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Их савга” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5м3  шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засагт 2,674,389.6 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Р.Э********** нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Нарийн гачуурт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 3.6м3  хуш модыг бэлтгэж, экологи эдийн засагт 520,421.76 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Их савга” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5м3  шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засагт 2,674,389.6 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 23-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-35-р хуудас), (2-р хх-ийн 29-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 28-33-р хуудас),

Шүүгдэгч Р.Э**********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...хэрэглээний 8 метр куб модны эрхийн бичиг авсан. Энэхүү гоожин унасан унанги мод бэлтгэх эрхтэй бөгөөд босоо мод унагаж болохгүй гэсэн санамж бичигтэй байсан. Бэлтгэх хугацаандаа бэлтгэж чадаагүй, сунгалт ч хийлгээгүй тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаас болоод модоо хугацаандаа бэлтгээгүй... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч З.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ талаар мэдээгүй байж байгаад мод бэлтгэсэн хөрөө суурилуулсан байна гэсэн мэдээллийг байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, экологийн байцаагч нараас мэдсэн. Жаргалант сумын 2-р багийг тэр чигт нь Доод Цэцүүх гэж нэрлэдэг. Тэр газрын нэг жалгыг нь Нарийн гачууртай гэж нэрлэдэг. Э**********гийн ах дүү нар нутагладаг Энхбат “Хангайн хишиг” нэртэй нөхөрлөл дээр 2021 оны 11 дүгээр сард шинэсний 3 га талбай тусгаарлуулсан байсан. Би талбай тусгаарлах үед Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаар очсон байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 39-40, 164-р хуудас),

Гэрч Т.Сумандадарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хангайн хишиг нөхөрлөлд 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр талбай тусгаарласан. Жаргалант сумын 2 дугаар багийн Цэцүүхийн Хустын бэл гэх газарт ойн санд цэвэрлэгээний ажлаар 3 га талбай шинэс мод бэлтгэхээр тусгаарласан...хуш модны талбай тусгаарлаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 49-50-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 215-216-р хуудас),

Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 233-234-р хуудас),

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ  (2-р хх-ийн 247-249-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХӨ-23-29 дугаартай шинжээчийн дүгнэлт (3-р хх-ийн 5-8-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 155/ШШ2023/00088 дугаартай Пүрэвжалын Л*******д холбогдох гэм хорын хохирол 56,964,579 төгрөг гаргуулах иргэний хэргийг шийдвэрлэсэн тогтоолын хуулбар (1-р хх-ийн 238-243-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 92-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 91-р хуудас),  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 90-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 93-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Э********** нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Нарийн гачуурт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хуш модыг, 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Их савга” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засагт 9,584,433 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Э********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлж байгаа...” гэв.

Шүүгдэгч Р.Э********** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 Шүүгдэгч Р.Э********** нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Нарийн гачуурт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 3.6м3  хуш модыг бэлтгэж, экологи эдийн засагт 520,421.76 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Их савга” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5м3  шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засагт 2,674,389.6 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Р.Э**********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 23-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-35-р хуудас), (2-р хх-ийн 29-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 28-33-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч З.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 39-40, 164-р хуудас),

Гэрч Т.Сумандадарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 49-50-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 215-216-р хуудас),

Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 233-234-р хуудас),

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ  (2-р хх-ийн 247-249-р хуудас),

Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХӨ-23-29 дугаартай шинжээчийн дүгнэлт (3-р хх-ийн 5-8-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 155/ШШ2023/00088 дугаартай Пүрэвжалын Л*******д холбогдох гэм хорын хохирол 56,964,579 төгрөг гаргуулах иргэний хэргийг шийдвэрлэсэн тогтоолын хуулбар (1-р хх-ийн 238-243-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Р.Э********** нь  2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Нарийн гачуурт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 3.6м3 хуш модыг бэлтгэж, экологи эдийн засагт 520,421.76 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Их савга” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5м3 шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засагт 2,674,389.6 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Р.Э**********гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Р.Э********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Р.Э********** нь экологи эдийн засагт 3,194,810 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Р.Э********** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 9,584,430 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 9,584,430 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Р.Э********** нь 2021 оны 01, 8 дугаар саруудад хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд  зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн. ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Э********** нь 2021 оны 01, 08 дугаар сард хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Р.Э**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Р*******гийн Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р*******гийн Э**********д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Р.Э**********гаас 9,584,430 (есөн сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э**********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР