Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

 

2024       01          22                                               2024/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Э

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Ш, Ш.О

Өсвөр насны шүүгдэгч Н.Э , Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э , Б.Б нарт холбогдох эрүүгийн 2325000000586 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Б овгийн Б-ийн Б

2. Ү овгийн Н-ийн Э

Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б , Н.Э  нар нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх үйлчилгээний төвийн гадаа сандал дээр согтуурсан байдалтай унтаж байсан Б.Х-н Samsung 3 fold загварын гар утас, DT-70 загварын ухаалаг бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 980 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Н.Э , Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш   мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Г.У “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 6-9-р тал/

2. Хохирогч Б.Х-н “2023 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад ажлын хүмүүстэйгээ Уртбулаг багийн 5-6 дугаар байрны гадаа саадан дотор архи ууж байгаад гэртээ харихаар явсан. Тэгээд Баян худалдааны төв чиглэлтэй алхаж явахдаа замдаа тасарчихсан юм шиг байна. Нэг мэдсэн үйлчилгээний төвийн баруун талд байдаг зайрмагны хажууд хэвтэж байсан. Тэр үед хүн амьтан татаж чангаагаад байхаар нь би сэрээд гэр лүүгээ яваад амраад өглөө сэрэхэд гар утас, цаг байхгүй байсан. Надад учирсан сэтгэл санааны хохирол байхгүй. Миний алдсан зүйлүүдийг хүлээлгэн өгсөн учир гомдол саналгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-р тал/

3. Иргэний нэхэмжлэгч Г.У-н  “2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Уртцагаанд байх ажил дээрээ байхад 2 залуу орж ирээд самсунг галакси фолд загварын гар утасны кодыг гаргуулах гэсэн юм гэхээр нь би тухайн утасны кодыг 60,000 төгрөгөөр гаргаж өгсөн. Кодыг нь гаргаж байхад нэг нь эгч Солонгосоос өгч явуулсан, бид хоёр өөрсдөө утастай учраас зарчихмаар байна. Теди дээр 100,000 төгрөгөөр авна гээд байна, та арай өндөр үнээр авах уу гэхээр нь би интернетээр зар хараад 800,000-1,200,000 төгрөгийн үнэтэй байхаар нь 500 000 төгрөгөөр авъя гээд худалдсан. Би 250 000 төгрөгийг данснаасаа шилжүүлсэн. Үлдсэн мөнгөндөө зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, утасгүй чихэвч 2 ширхэг, чихэвчний зүүлт 1 ширхэг авсан” гэх мэдүүлэг. /хх-н 15-16 тал/

4. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ТХҮ-ОРХ/8239 дугаартай “самсунг 3 фолд загварын гар утас 1,800,000 төгрөгийн, ДТ-70 загварын ухаалаг бугуйн цаг 180,000 төгрөгийн, электрон тамхи 60,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх үнэлгээ.х-нн 29, 34-р тал/

5. Өсвөр насны сэжигтэн Б.Б гийн “2023 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг өнгөрч байхад найз Э-н  хамт Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ногоо хураалтанд явж ирээд сургууль дээр буугаад харих замаараа үйлчилгээний төвийн СU дэлгүүрт хоол идчихээд үйлчилгээний төвийн баруун урдуур явж байхад нэг хүн хэвтэж байсан. Хажуугаар нь өнгөрөхөд бугуйд нь цаг харагдахаар нь авчихмаар санагдаад бугуйнаас нь цагийг нь авахад хармаанд нь гар утас харагдахаар нь авсан. Тэгээд хажууд нь газар унасан электрон тамхи байхаар нь авсан. Тэр шөнө найз Э-н д очиж хоноод авсан эд зүйлээ худалдан борлуулахаар город орсон. Урт цагаанд байдаг гар утас засварын газар ирээд кодыг нь 60,000 төгрөгөөр тайлуулсан. Засварын ах та 2 утсаа зарах уу гэхээр нь та хэдээр авах юм гэхэд цоо шинэ нь 800,000 төгрөг гэж байна, ах нь 500,000 төгрөгөөр авъя гэсэн. Тэгээд тохиролцоод 250,000 төгрөгийг данс руу хийлгээд үлдсэн 250,000 төгрөгтөө 2 ширхэг утасгүй чихэвч, 1 повер банк, 1 утасны зүүлт авсан” гэх мэдүүлэг. /хх-н 44-р тал/

6. Өсвөр насны сэжигтэн Н.Э гийн “үйлчилгээний төвийн урдуур явж байхад нэг хүн хэвтэж байсан ба Батсүрэн хэвтэж байгаа хүний гаранд цаг байна авчихъя гэхээр нь яах гээд байгаа юм боль гэсэн. Надад үүрч явсан цүнхээ өгөөд чи явж бай гэсэн. Би цааш жаахан яваад Б-г  хүлээгээд зогссон чинь гартаа нэг цаг зүүсэн, нэг гар утас, электрон тамхи аваад ирсэн. Явах замдаа бид хоёр гар утасны кодыг тааж хийж үзэхэд тохироогүй. Тэр шөнөө бид хоёр манайд хоноод өглөө нь город орж, Теди ороод кодыг нь гаргуулах гэхэд чадахгүй гэхээр нь урт цагаанд байдаг гар утас засварын ах дээр ирээд кодыг нь гаргуулсан” гэх мэдүүлэг. /хх-н 46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өсвөр насны Н.Э тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх үйлчилгээний төвийн гадаа сандал дээр согтуурсан байдалтай унтаж байсан Б.Х-н Samsung 3 fold загварын гар утас, DT-70 загварын ухаалаг бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 980 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Н.Э  нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өсвөр насны Б.Б тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх үйлчилгээний төвийн гадаа сандал дээр согтуурсан байдалтай унтаж байсан Б.Х-н Samsung 3 fold загварын гар утас, DT-70 загварын ухаалаг бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 980 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгйн хуулийн ерөнхй ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлөгдсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хуульд заасан хамгийн богино хугацаагаар тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын саналтай танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, өсвөр насны шүүгдэгч нарын  гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийг хүлээлгэн өсгөн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Х-н “өглөө сэрэхэд гар утас, цаг байхгүй байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.У-н  “2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Уртцагаанд байх ажил дээрээ байхад 2 залуу орж ирээд самсунг галакси фолд загварын гар утасны кодыг гаргуулах гэсэн юм гэхээр нь би тухайн утасны кодыг 60,000 төгрөгөөр гаргаж өгсөн” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ТХҮ-ОРХ/8239 дугаартай үнэлгээний тайлан, өсвөр насны сэжигтэн Б.Б гийн “Хажуугаар нь өнгөрөхөд бугуйд нь цаг харагдахаар нь авчихмаар санагдаад бугуйнаас нь цагийг нь авахад хармаанд нь гар утас харагдахаар нь авсан. Тэгээд хажууд нь газар унасан электрон тамхи байхаар нь авсан” гэх мэдүүлэг, өсвөр насны сэжигтэн Н.Э гийн “Б-г  хүлээгээд зогссон чинь гартаа нэг цаг зүүсэн, нэг гар утас, электрон тамхи аваад ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Б.Б , Н.Э  нар нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх үйлчилгээний төвийн гадаа сандал дээр согтуурсан байдалтай унтаж байсан Б.Х-н Samsung 3 fold загварын гар утас, DT-70 загварын ухаалаг бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 980 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Өсвөр насны шүүгдэгч Н.Э , Б.Б нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 1 980 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-д 1 980 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар буцаан олгосон байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овгийн Б-ийн Б, Ү овгийн Н-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Э , Б.Б нарт ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Э , Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Э , Б.Б нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Орхон аймгийн засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, өсвөр насны шүүгдэгч нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөлөгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А