Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр                      Дугаар 2024/ШЦТ/16                                        Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Ө.*******,

Өмгөөлөгч: Б.Балжидмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.*******, Д., Н.*******,

Өмгөөлөгч: З.Бат-Эрдэнэ, Б.цэцэг, И.Олонмөнх,

Иргэний хариуцагч: Р.*******,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******д холбогдох 2228001580070 дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Ө.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд өөрийн 87-22 УНЧ улсын дугаартай "Dong feng" маркийн ачааны машинтайгаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, болон 24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4м-ээс, өргөн нь 2.5м-ээс, урт нь 20м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зорчин явахдаа замын хажуу хөвөө хэсэгт байрлуулан зогсох гэж байхад нь түүний машины араас "Тоёота Лексус NX300Һ" маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашин ирж мөргөсний улмаас жолооч С.******* зорчигч Ц., Д., Ц. нарын амь нас хохирч, мөн С. *******ийн эзэмшлийн "Тоёота Лексус NX300һ" маркийн 68-58 УБП улсын дугаартай авто машины эвдрэлд нийт 61.471.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Батлхагвыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хагархай зам өнгөрөөд зассан зам эхлээд хурдаа хэтрүүлснээс болж осол гарсан. Би тухайн ачааг тээвэрлээд 2 шөнө явсан. Бүх машинууд тойроод явж байсан. Би машин дээрээ наалт наасан. Мөн гялгар уут унжуулж явсан. Замд унасан байсан. Осол болоход байхгүй байсан. Улсын яллагч ачааны илүү гарсныг мөргөсөн гэж байна. Машины ард талыг мөргөсөн. Бусад машинууд тойрч гараад явж байсан. Тухай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй байсан. Тоормосны мөр байгаагүй учраас хурдыг тодорхойлох боломжгүй байсан. ...Нэмж ярих зүйл байхгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүх хурал дээр мэдүүлгээ хангалттай хэлсэн. Гэхдээ бүрэн бүтэн машинаар зорчсон бол ийм байдалд хүрэхгүй байсан. Үүний ард 4 хүүхэд өнчирч үлдсэн. Тэгэхэд ганц талх аваад идээрэй гэж хэлээгүйд маш их харамсаж байна. Хэрэг хойшилсон хугацаанд шүүгдэгчээс их зүйл хүлээсэн. Ямар ч үйлдэл хийгээгүй. Прокурортой ч уулзсан. Энэ хүний нэр дээр байгаа эд  хөрөнгийг битүүмжлээд өгчих гэхэд нэр дээр нь эд хөрөнгө гэх зүйл байхгүй байна гэж хэлсэн. Гомдолтой байгаа. 4 нялх хүүхэд 2 жилийн хугацаанд эцэг эхийгээ нэхээд байж байх ямар байх вэ? гэдгийг бодохгүй байгаад харамсаж байна. Энэ хүүхдүүд чамд ямар буруутай юм бэ?. Би шүүгдэгчийн эхээс нь асуумаар байна. Хүн чанартай байсан бол байгаагаа бариад гүйх байсан. 4 хүүхдийн ирээдүй харанхуй байна. Шөнөжин ээлжлээд уйлж байна. Би гэхэд ямар ч баяр баясал, инээд хөөр байхгүй, амьд зомби болсон. Шүүгдэгчээс 20.379.600 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 61.471.000 төгрөг, хүүхдүүдийн сургалтын төлбөрт өмнөх шүүх хуралдаанд 30.000.000 төгрөг нэхэмжилсэн. цалингийн зөрүүнд 227.464.684 төгрөг, сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу тогтоолгомоор байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эцэг, эх хэллээ. Бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй байхад яагаад замын хөдөлгөөнд оролцсон бэ?. Энэ 2 жилийн хугацаанд бүтэн нойртой хоносон шөнөгүй байна. Миний хувьд одоо зүрхний өвчтэй болсон. Өдөрт 3 удаа эм ууж байна. Бидний хувьд хэцүү байна. Гомдолтой байна. Шүүгдэгч бидэнд нэг ч удаа бараагаа харуулсангүй. Хэлэх үг олдохгүй байна. Нэхэмжилж байгаа дүнгээрээ л хохирч байгаа зүйл биш. Үйл ажиллагаа явуулж, их хэмжээний зээл  гээд их зүйл байгаа. Зээлийн хүрээнд одоо болтол барьцаанд байсан эд зүйлийг хураалгаад явж байгаа. Банкнаас ээж бид 2-ыг зээлээ төл гээд өдөр болгон залгаж байна. Намайг үйл ажиллагаа явуулах, хөдлөх боломжгүй болгож байна. Би яаж амьдрахаа ч мэдэхээ болиод байна. Манай хүүхэд сая 12 дугаар анги төгссөн. Сургалтаараа эхний 10-т багтдаг том 3 сургуульд өөрийн ур чадвараараа шалгалт өгөөд тэнцээд 50 хувийн тэтгэлэг авсан байгаа. Гэтэл одоо явж чадахгүй, яах вэ? ээж ээ гээд байж байна. Хэлэх үг олдохгүй байна. Нэхэмжлэлийн хувьд өмнө гаргасан нэхэмжлэлээрээ нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шийдэх байх. Хүүхдийн сургалтын төлбөрт 24.454.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчсоноос болж ийм байдал үүссэн. Бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Шүүх хуралдаан хойшилсноос хойш шүүгдэгч бид нартай огт холбогдоогүй. Яллагдагчаар татагдсан бол нэг удаа ч болтугай уулзах хэрэгтэй. Оршуулгын зардалд 7.000.000 төгрөг гарсан. 4 өнчин хүүхдэд оногдох мөнгийг илүү олгуулах үүднээс бусад зардлыг авах шаардлага байхгүй байна. 7.000.000 төгрөгийг нэхэмжилье.

 

Өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний үйлчлүүлэгч Н. нь өнөөдрийн байдлаар байнгын эмнэлгийн туслалцаа аваад эмчийн  хяналтад байгаа. Миний хүү намайг тэжээж байсан, 16 жил хамт амьдарсан гэдгийг хэлээрэй гэж дамжуулсан байгаа. Сэтгэцэд учирсан хохирлоо 80.000.000 төгрөгөөр үнэлсэн ба уг хохирлыг барагдуулж авмаар байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны Пүрэв гаригийн 21 цаг 05 минутын орчимд манай талийгаач нар болон бэр дүү ******* нар /машины маркыг мэдэхгүй/ хар өнгийн 68-58 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр аймгаас Өмнөговь аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байхдаа ******* сумаас зүүн хойшоо 24 километрийн зайд замын хажууд зогсож байсан авто машины дээр ачаатай байсан зөөврийн сууцны тэвшнээс илүү гарсан буланг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас гэмтэл авцгааж нас барсан. Талийгаач нарын араас би болон хүү Б., эгчийн том хүү Д. , төрсөн эгч Д. дэлгэр, төрсөн ах Д.Баярсайхан нарын хамт өөр машинтай явцгааж байсан юм. Тэгсэн чинь зөөврийн сууц ачсан ачааны авто машины хажуугаар гарах үед засмал зам дээгүүр эд зүйлс бутарчихсан байхаар нь гайхаж хараад өнгөрөхөд засмал замын зүүн гар талд нэг эмэгтэй амь авраарай гэж хашхирахад нь би согтуу хүн юм биш үү гэхэд эмэгтэй хүн хашхираад байна шүү дээ гээд манай хүү замын хажуу руу бууж харахад бид нараас түрүүлж явсан талийгаач дүү нарын маань машин байсан ба хашхираад байсан эмэгтэй нь манай бэр дүү байсан. Тэгэхээр нь бэр дүүгээ машиндаа суулгаад урд талаар нь тойроод зүүн талаас нь машиныхаа гэрлээр тусгаж зогсоход авга дүү Д. Улаанбаатар хот руу дүү Д. руу залгаж мэдэгдээд Д. нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газар руу дуудлага өгсөн гэсэн. Хүргэн С.******* жолоо барьж явсан, хажууд нь бэр дүү *******, *******ын арын суудалд Д., баруун гар талд Ц., баруун гар талд нь Ц. нар сууж явсан. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. /хх-ийн 28-30 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн осол хэрхэн гарсан, ослын дараа юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар 04 сарын 29-ний өдөр манай дүү нар ирж хэлсэн. Талийгаач С.******* нь миний төрсөн хүү, хамгийн том маань юм. Бага насаа эхийн гар дээр өнгөрүүлж, Орос 3 дугаар сургууль төгсөөд МУИС-ийн Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Төгсөөд "Тод хангал" ХХК-ийг байгуулан Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг байгууллага байсан. Мөн "” ХХК гэх мэт 4 ширхэг байгууллага байгуулан амжилттай ажиллаж байсан. 2004 оноос хойш тай гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Хамгийн том нь 15 настай эрэгтэй, дараагийнх нь 2009 онд охин, 2014 онд охин, 2019 онд охин гэсэн 4 хүүхэдтэй. 4 хүүхэд нь дөрвүүлээ ааваараа овоглодог. Одоо хүүхдүүд нь өөрийнх нь гэрт буюу 10 дугаар хороололд орон сууцанд амьдарч байгаа. Маш их гомдолтой байна. Хайран хүүхэд минь гэж харамсаж байна. Миний хүүхдийг надад хэлэлгүй авч явсанд гомдолтой байна. /хх-ийн 211 дэх тал/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04-р сарын 28-ны шөнө манай нөхөр Ц. Өмнөговь аймаг руу явж байх замдаа зам тээврийн осолд орж нас барсан. Надад осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан юм. Тухайн шөнө анх утсаар осол хэргийн талаар манай бэр эгч С.Баясгалан мэдэгдсэн. Би сонсоод шууд Өмнөговь аймаг руу гарсан. Өмнөговь аймагт осол болсон газарт 2022 оны 04-р сарын 29-ний өглөө 09 цагийн орчимд очиход цагдаа нар энд тэнд тэмдэг тавьсан, ачаатай автомашин ослын газраасаа хөдлөөгүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй зогсож байсан. Мөн автомашинаа асааж чадахгүй зогсож байсан. Ачаатай автомашины 2 жолооч согтуу байсан. Уг өдрөө Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний газар очсон боловч хариуцсан байцаагч юм уу ямар нэгэн эрх бүхий албан тушаалтантай уулзаж чадалгүй оройн 19 цаг болгосон буюу хүлээсэн. Тэгсэн 19 цаг өнгөрч байхад байцаагч ирсэн боловч бид нар уулзаж чадаагүй. Задлан шинжилгээнд талийгаач нарын ар гэрээс нь хүмүүс оруулаагүй явдалд гомдолтой байгаа. Задлан шинжилгээний хариу гарахаас өмнө цусны шинжилгээний хариу гарсан, уг шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн хариу гарсанд бид нарын зүгээс маш их гомдолтой байгаа яагаад гэвэл манай нөхөр архи уудаггүй хүн байсан. Шүүх шинжилгээний байгууллагад нөлөөлсөн байж магадгүй гэж бид нарын зүгээс үзэж байгаа. Мөн Өмнөговь аймгийн байцаагч хэргийг удаашруулсан, бид нарын зүгээс мэдүүлэг өгье гэхэд аваагүй, д гомдолтой байгаа. Манай нөхөр залуу бизнесмен хүн байсан, нөхөр бид 2 хийх зүйл маш их байсан. Маш их гомдолтой байна. /хх-ийн 212-213 дахь тал/

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Одоогоор огт мөнгө төгрөг өгөөгүй. Оршуулах ажлыг би зохион байгуулсан. Ойролцоогоор 7.000.000 орчим төгрөг болсон. Яг одоогоор өгөх зүйл байхгүй байна. Гомдолтой байна. “Огоот” ХХК-д хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Оршуулгын зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Маш их гомдолтой байгаа. Хохирлын баримтыг гаргаж өгнө. /хх-ийн 217 дахь тал/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04-р сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад орохоор 2 автомашинд ах дүү хамаатан садангууд нийлээд 10 хүн тав таваар хуваагдан суугаад гарсан. Осолд орсон машины жолоочоор *******, жолоочийн хажуугийн урд суудал дээр би, миний ард , дунд , захад хүү суусан явж байсан. Замдаа аймгийн төвд хоолны газарт орж хоол идсэн, уг газар осол болохоос 2 цаг орчмын өмнө орсон. Хоолонд ороод өөр өөрсдийнхөө машинд суугаад хөдлөөд явсан. Осол болохын өмнөх зам нь ухагдсан эвдрэл ихтэй байсан. Эвдрэлтэй замаас гараад нэг их хол яваагүй осол болсон. Осол болохын өмнө харуй бүрий болж байсан. Ойр орчмын юмс бүдэг харагдаж байсан. Гэнэт л зам дээр том хар бараан юм гарч ирээд осол болсон. Уг том хар бараан зүйл нь ямар нэгэн гэрэл, цацруулагч байгаагүй. Машин маань эсрэг урсгалд ороод замын хажуу руу жалга руу ороод зогссон. Зогсоод л хартал хүргэний толгойн дээд хэсэг болон автомашины дээд талын хэсэг байхгүй болсон байсан. Тэгээд би машинаас буугаад машинаа мөн хамт явсан хүмүүсээ харахад арын суудал дээр сууж байсан хүмүүс хувцсаараа нүүрээ тагласан юм шиг харагдаж байсан, машины дээд хэсэг л байхгүй болохоос мотор нь асаалттай, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би утасныхаа гэрлийг асаагаад тусламж дуудах үед ард явсан машинтай хүмүүс болон зам дагуу явж байсан Өмнөговь аймгийн эмнэлгийн машинтай хүмүүс ирсэн. Эмнэлгийн машины жолооч тухайн үед би бас мөргөх шахлаа гэж хэлж байсан, эмнэлгийн машин дотор 2 эмч явж байсан ба манай машины зорчигч нарыг үзээд нас барсан гэж хэлсэн. Бид нар хотод байсан гэж хүнээр дамжуулж 102-д дуудлага өгүүлсэн. ******* сумын хэсгийн төлөөлөгч Нэргүй гэж хүн хамгийн түрүүнд ирсэн. Крантай машины жолооч болон хамт явсан хүн нь энэ үед машинаасаа бууж ирээгүй. ******* сумаас сүүлд ирсэн эмч крантай машины жолооч болон хамт явсан хүнийг дуудаж 4 хүний амь нас хохирсон талаар хэлсэн боловч бууж ирээгүй. 2022 оны 04-р сарын 29-ний өглөө 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн шүүх эмнэлгийн гадна очоод орой 19 цаг хүртэл байсан, яагаад бид нарыг байлгаад байгаа юм гэхэд хариуцсан байцаагч чинь ирээгүй учраас гэж хэлсэн. Тэгээд 19 цагийн үед эхний задлан шинжилгээ эхлээд 23 цагийн орчимд бүх задлан дуусаад цогцоснуудаа аваад хот руу ирсэн. Мөн крантай машиныг тухайн үед нь журмын хашаанд хийгээгүй, бид нар удаа дараа хүсэлт гаргаж байж 2022 оны 05-р сарын 25-ны өдөр журмын хашаанд хийсэн. Мөн манай гурвын эрэгтэй талийгаачийг архи уусан гэж дүгнэлт гарсан, уг дүгнэлтийг би хуурамч гэж үзэж байгаа. Холбогдох газарт шалгуулна, манай гурван эрэгтэй талийгаач 2022 оны 04-р сарын 28-ны өдрийн 14 цагаас осол болох хүртэл надтай хамт явсан. Энэ хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн машин дотор архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. , ******* хоёртой осол болохын өмнөх өдөр хамт байсан. Энэ хугацаанд ямар нэгэн зүйл хэрэглээгүй байхад согтуу гэж дүгнэлт гарсанд хардалт төрж байна. Талийгаач , ******* нарын 4 хүүхдийн асран хамгаалагчаар Баянгол дүүргээс намайг тогтоосон, хариуцлагагүй жолоочоос болж 4 хүний алтан амь үрэгдсэн, ард нь мөн 4 хүүхэд өнчрөөд үлдсэн. Охин, хүргэн хоёрынхоо авто машиныг авмаар байна, энэ талаар удаа дараа хүсэлт өгөхөд хүсэлтийг хангаагүй, мөн эвдрэл хохирлын үнэлгээ гаргуулмаар байгаа учраас Улаанбаатар хот руу авчруулж мэргэшсэн үнэлгээний газраар үнэлгээ хийлгүүлмээр байна. Оршуулгын зардлын баримтын тооцоог гаргаж өгнө. /хх-ийн 221-222 дахь тал/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач Д. нь миний төрсөн дүү. Ц., Ц. нар нь миний нагац дүү нар, С.******* нь Ц.гийн нөхөр, манай хүргэн байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотоос хоёр автомашинтай арвуулаа гараад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд явцгаасан. Тэгээд аймгийн төв дээр 19 цагийн үед хоолонд орцгоочихоод хөдөлсөн. Хотоос гарахад л хүргэн ******* бид нарын урд явсан. аймгаас хөдлөхөд мөн бид нарын урд явсан. Тэгээд аймгийн Луус, Хулд сум дамжаад Өмнөговь аймгийн ******* сум руу дөхөж явах үед замын баруун гар талд зөөврийн сууц ачсан тээврийн хэрэгсэл зогсчихсон, засмал замын эсрэг урсгалд бөөн эд зүйл бутарчихсан байгаа харагдсан. Тухайн тээврийн хэрэгслийн хажуугаар нь өнгөрч явахад замын зүүн талд эмэгтэй хүн амь авраарай гэж хашхирах чимээ гарч гартаа гэрэл барьчихсан даллаж байхаар нь бид нар машинтайгаа замын хажуу руу бууж гэрэлтүүлэхэд бид нартай хамт Улаанбаатар хотоос гарсан авто машинтай хүмүүс маань осолд орчихсон бэр маань хашхираад машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд *******оос юу болсон талаар асуухад бид нарын хажуугаар нь гарсан зөөврийн сууц ачсан ачааны авто машиныг мөргөөд замын хажуу руу гарсан. Машинд хамт явсан хүмүүсийг зүгээр үү гэхэд хариу хэлэхгүй байна, осолд орсон тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ийн тархи толгой задраад эвгүй болчихсон байхыг харчихаад арын хүмүүсийг зүгээр үү гэхэд нь хариу өгөхгүй байхаар нь машинаас буусан гэж байсан. Бэр *******ыг миний сууж явсан машинд суулгасан. Тэгээд манай хүү Д. сүлжээнд гарч дүү Д.тай холбогдож цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн гэсэн. Тухайн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу билүү, Улаанбаатар хотоос Өмнөговь чиглэлд билүү эмнэлгийн машин явж таараад тухайн машин хажууд ирээд осолд орсон тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүсийн биеийн байдлыг үзээд ямар ч найдваргүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа нарыг иртэл хүлээсэн. Зөөврийн сууц ачсан ачааны авто машиныг сайн анзаараагүй. Зам дээр тарчихсан байсан эд зүйлсийг л анзаарсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. /хх 46-48 дахь тал/

Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймаг явах ажил гараад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагт манай төрсөн охин Ц., миний төрсөн хүү Ц., хүргэн хүү С.*******, нөхрийн дүү Д. нарын хамт Улаанбаатар хотоос гийн машинаар гарсан. Машиныг ******* жолоодож би хажууд нь сууж миний ард Д., хажууд нь Ц., хажууд нь Ц.Бямба-очир нар сууж явсан. Орой гэгээ тасарч байх үед 20 цагийн үед бид нар ******* сум орох гэж байхад гэнэт зам дээр хар бараан өнгийн зүйл гарч ирээд минутын дотор тэр зүйлийн доогуур нь ороод гарах шиг болсон. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. Гэнэт машин удааширч эсрэг урсгал өнгөрч замын нөгөө тал руу жалга руу орж зогссон. Би машин барьж чадахгүй учир машин удаан яваад байхаар нь рулийг нь 2 тийш нь мушгиж жалга руу оруулж зогсоосон. Машин барьж явсан ******* хойшоо толгой нь гэдийж руль дээр гар нь байгаагүй. Тэгээд би машины рулийг барьж явсан. Машинаа зогсоогоод *******ийг харахад толгой нь дух хэсгээсээ дээшээ байхгүй болсон байсан. Тэгээд би хашхирч машинаас гарахад машины урд шил байхгүй байсан, бас машины дээвэр байхгүй байсан. Би машинаас бууж арын суудал дээр очиж хүүхдүүдээ дуудахад хэн ч хариу хэлээгүй. Тухайн үед би хүүхдүүдээ харанхуй байсан болохоор сайн хараагүй. Тэгээд гар утасны гэрлээ тусгаж зам руу гараад туслаарай гэж хашхирч байхад бид нартай хамт Улаанбаатар хотоос гарсан байсан машин ирж зогсоод араас нь түргэний тэрэг ирээд манай машины хүмүүсийг үзээд бүгд нас барсан байна гэж хэлсэн. Би тухайн үед хэрэг болсон машинд байсан хүүхдүүд дээрээ очиж үзээгүй. Тэгээд цагдаа нар ирээд намайг эмнэлэг авч явах гэхээр нь би яваагүй хамт байсан. Бид нарыг явж байхад гэнэт харанхуй хар зүйл зам дээр гарч ирээд бид нар машинтайгаа тэр зүйлийн доогуур ороод гарсан. Машинд байсан хүмүүс бүгд нас барсан. Сүүлд сонсоход бид нарын машины урд талд том ачаатай машин байсан гэсэн. Замын хажууд зогссон байсан ачааны машин ямар ч гэрэлгүй, тэмдэг болон хүнд анзаарагдах юу ч байгаагүй. /хх-ийн 50-51 дэх тал/

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аав , эгч , ах , ах нарын хамт Н.Патрол маркийн автомашин жолоодон хотоос гарсан. Өмнөговь аймгийн Даланзадгадаас зүүн урагш байх Уул тахих зорилгоор явсан. Хотоос гарахдаа хамаатнууд болох *******, , *******, , Өлзий нар NX300 маркийн автомашинтай хамтдаа 16 цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Өлзий ах Айдсын давааны тэнд дэлгүүр орох үед миний машинд сууж явж байгаад нөгөө машинд орж суусан юм. Дэлгүүрээс би ус ундаа, зөөлөн идэх зүйл авсан. Нөгөө машины хүмүүс юм авсан эсэхийг мэдэхгүй байна. Бид урагшаа гараад замдаа 1 удаа хөдөө газарт зогссон гэж бодож байна. Би ганцаараа зогссон нөгөө машин урд явчихсан байсан. Нараа эгч, ах 2 бие засаад. бид 2 тамхи татаад цааш хөдөлсөн өөр газар зогсоогүй. аймагт очоод аймгаас гарах үед "Ембүү" нэртэй хоолны газарт орж хоол идээд хөдөлсөн. Би бүх хүний хоолны тооцоог хийсэн 78.000 төгрөг гарсан. дээр дэлгүүр ороогүй. Цаашаа шууд хөдлөөд нөгөө машин урд гараад явсан. Арын гэрлийг нь хараад явж байсан. Би 1 зогсоод ах бие засахаар зогсох үед нөгөө машинаас хоцорсон байсан. Дундговиос хөдөлснөөс хойш огт таараагүй. Урд явж байгаа гэж бодож байсан. ******* орохын наана урд подвар нь асчихсан, хойноо ямар нэгэн гэрэлгүй автомашин зогсож байгаа нь харагдсан бөгөөд хурдаа саагаад зүүн гар тийш дохио өгөөд 30- 40 км/цагийн хурдтай ортол хажуу талаар нь нил юм тарчихсан байсан бөгөөд хажуу тийш хартал ачиж явсан байшингийнх нь хаалга онгорхой байхаар нь бид хоорондоо ачиж явсан юм нь тарчихжээ гэж яриад асгарсан юмыг нь тойроход баруун гар талд нь гэрэл гарахаар нь би цонхоо онгойлгоод хартал авраарай, туслаарай гээд 1 хүн гүйгээд байсан. Би аваараа асаагаад замаас гараад очтол ******* эгч байсан бөгөөд аймар зүйл боллоо гээд байсан. Би *******ыг тайвшруулаад нөгөө машин дээр очиход машины дээд тал нь байхгүй, жолоочийн тархи дээд тал нь онгойсон байх шиг байсан. Би бүх хүнийг дуудсан боловч хариу өгөөгүй. Би г татсан боловч хариу үйлдэл өгөөгүй. Тухайн үед бид нар маш их сандарсан бөгөөд бид 2 арай гайгүй болж байх үед хотоос Өмнөговь явж байсан эмч нар таарсан. Тэр эмч нар нөгөө хүмүүсийг үзээд амьд хүн байхгүй байна гэж хэлж байсан. Би зам дээр байсан машин дээр очиход машин дотроо 2 хүн сууж байсан бөгөөд ус халаад зогссон гэж хэлж байсан. Би тэднээс ардаа юм тавихгүй явсан юм бэ гэхэд ус халаад зогсоод хамраа онгойлгоод байж байх үед мөргөчихлөө гэж хэлж байсан. Хүн гайгүй юу гэж асуухаар нь би 4 хүн нас барсан гэж хэлэхэд юм хэлээгүй. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газрыг хамгаалж, эмч нар ирж үзээд явсан. Цагдаа нар нэмж ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Ачааны машины гэрэл асаагүй байсан. Хойно нь тэмдэг, тэмдэглэл, гурвалжин тавиагүй, зам бүрэн чөлөөлөөгүй байсан. Намайг ачааны машин дээр очиход машин нь асаалттай байсан. Би хойно нь гарч хойд талыг нь хараагүй. Гэхдээ намайг ослын газарт анх ирэх үед гэрэлгүй байсан. Урд гэрэл нь асч байсан. Хойд тэвш нь хойд гэрлээ халхалсан байсан гэж бодож байна. Байшингийн булан нь их ойртож ирсэн хойно харагдаж байсан, маш эвгүй байсан. Надтай хамт байх үедээ архи, пиво болон бусад төрлийн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ер нь , нар нь огт архи уудаггүй байсан. Өлзий ах л хааяа 100 гр татдаг байсан. Тэд огт уугаагүй би итгэлтэй байна. Тэр том автомашины жолооч их хүнлэг бус хүн байсан гэж бодож байна./хх-ийн 50 дахь тал/

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би уг осолд дуудлагаар жолооч бат, их эмч , бага эмч , эх баригч нарын хамт очсон. Бид нарыг сумаас дуудлагаар ирэхэд манай ажлын их эмч хотоос ирж байгаад осол гарсан байхаар нь зогслоо гэсэн. эмч осолд орсон машинд 4 хүн нас барсан байна гэсэн. Ослоос амьд үлдсэн гэх эгчийн биеийн ерөнхий байдлыг үзсэн гэж хэлсэн. Осолд орсон машинтай хамт явж байгаа гэх хар машинтай хүмүүс байсан. Хэдэн хүн байгааг нь би анзаараагүй. Тэгээд би осолдсон машин руу очиход хүн харахааргүй аймаар нөхцөл байдалтай байсан. Намайг машинаас буугаад хэргийн газар дээр очиход ослоос үлдсэн настай эгч, хамт явсан арын машины нэг залуу 2 байсан. Ачаатай машины жолооч гэж хүн харагдаагүй. Сууц ачсан машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлд явж байсан байдалтай, замын баруун гар тал руу шахаж зогссон байдалтай байсан. Нэлээн том сууц ачсан байсан. Аваарын гэрэл дохио асаасан эсэхийг анзаараагүй./хх-ийн 53 дахь тал/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би уг осолд дуудлагаар жолооч бат, их эмч , бага эмч , нарын хамт очсон. Бид нарыг сумаас дуудлагаар ирэхэд манай ажлын их эмч осолдсон машинд 4 хүн нас барсан байна гэсэн. Тэгээд ослоос амьд үлдсэн гэх эгчийн даралтыг үзсэн. Тэр эгчээс гадна хамт явж байсан  гэх хар машинд 4 хүн байсан. Хотоос ирж байгаа эмнэлгийн түргэний машин ирсэн байсан. Сууц ачсан машины жолооч машиндаа сууж байгаа харагдсан. Бид нарыг очиход дээвэр нь хууларсан хар өнгийн машин замаасаа гараад шороон дээр зогсож байсан. Тэгэхэд тэнд байсан ослоос үлдсэн эгч, хамт явсан машины жолооч ах 2 хэлэхдээ ачааны машины жолооч машиндаа байгаа гэж хэлсэн. Ачааны машины аваарын гэрэл дохио асаалттай байсан эсэхийг анзаараагүй. Ойртож хараагүй. /хх-ийн 55 дахь тал/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би уг ослын дуудлагаар бол очоогүй. Гэхдээ би Улаанбаатар хотоос ******* сум руу ирж явсан. Тэгсэн сумаас зүүн тийш замд ирж явахад зам дээр том сууц ачсан ачааны машин замын баруун гар тал руу шахсан бололтой зогсож байсан. Тэгээд би уг ачаатай машины хажуугаар гартал зам дээгүүр баахан эд зүйл бутарсан харагдсан. Харанхуй шөнө байсан болохоор сайн юм харагдаагүй. Тэгээд цаашаа жаахан явахад замын зүүн гар талд ертөнцийн зүгээр замынхаа урд талд шороон дээр дээвэр тааз нь хууларсан хар машин зогсож байсан. Тэгээд би осол болсон байна гэж бодоод сумынхаа эмнэлэг рүү дуудлага өгөөд машинаас буугаад очиход жолооны хүрдний ард нэг хүн, арын суудалд 3 хүн бүгд нас барсан байсан. Намайг машинаас буугаад ирэхэд ослоос амьд үлдсэн гэх нэг настай эмэгтэй, араас нь хамт явсан машинтай хүмүүс байсан. Сууц ачсан машины жолооч байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Би эмчийнхээ хувьд осолд орсон хүнийг л үзээд сумаас түргэний машин иртэл хамт байсан. Тухайн хэргийн газарт хотоос ирж явсан аймгийн эмнэлгийн түргэний машин бас ирсэн байсан. Надад л лав би ачаатай машины жолооч байна гэсэн хүн харагдаагүй. Сууц ачсан машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлд явж байсан байдалтай, замын баруун гар тал руу шахаж зогссон байсан. Харин аваарын гэрэл дохио асаасан эсэхийг би анзаараагүй./хх-ийн 57 дахь тал/

Гэрч П.бат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би уг ослын дуудлагаар их эмч , бага эмч , , нарын хамт очсон. Хар өнгийн машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлтэй явж байсан байдалтай байсан. Уг тээврийн хэрэгсэл нь засмал замаасаа гараад шороон зам руу буусан байсан. Тухайн машины дээд тааз хэсэг нь байхгүй, дотор нь байсан 5 хүний 4 нас барсан. Цус нөж болсон хүн харах аргагүй нөхцөл байдалтай байсан. Нэг эгч уйлаад байсан. Ослоос амьд гарсан хүн байсан. Хар өнгийн тээврийн хэрэгслийн дугаарыг санахгүй байна. Сууц ачсан машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлд явж байсан байдалтай, замын баруун гар тал руу шахаж зогссон байдалтай байсан. /хх-ийн 59 дэх тал/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэгтээ: Миний бие хэргийн газарт очиход тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэргийн газарт надаас өмнө очиж хэргийн газрын хамгаалалт авсан байсан. Замын цагдаагийн тасгийн алба хаагчид жолоочийн согтуурлыг шалгасан гэж бодоод Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.*******, зорчигч О. нарын согтуурлын зэргийг шалгаагүй. Тухайн хэрэг учрал болсон өдрийн маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний үдээс хойш Даланзадгад сумын БОЭТ-ийн морогт амь хохирогч Ц , Д. , Ц. , С.******* нарын цогцсонд үхлийн шалтгаан тогтоох шинжилгээ хийх үед амь хохирогч нарын биеэс цусны дээжийг туслах ажилтан Н.оор авхуулж цусны дээжийг битүүмжилж Шүүхийн шинжилгээний албаны цус хадгалах хөргөгчид хадгалж байгаад цусыг шинжилгээнд хүргүүлсэн болно. Амь хохирогч нарын цусны дээж ямар нэгэн байдлаар солигдох боломжгүй. /хх-ийн 157 дахь тал/

            Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ц., Д., Ц., С.******* нарын шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээнд орсон 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шинжилгээнд орсон ба 4 хүний шинжилгээ цаг хугацаа их зарцуулагдаж 04 сарын 30-ны шөнийн 03 цагийн үед дууссан. Уг шинжилгээ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн морогт шинжээч эмч С., мөрдөгч Г., шинжээч Г. нарын хамт оролцсон. Уг 4 цогцосны хоёр цогцосны гавлын хөндийнөөс тус бурд нь 20 грамм цус, нэг цогцосны зүрхний хөндийгөөс 20 грамм цус, нэг цогцосны цээжний хөндийгөөс 20 грамм цус авсан. Хэн хэний цогцосны хаанаас авснаа санахгүй байна, уг цуснуудыг химийн шинжилгээнд зориулж дээж болгон авсан. Мөн цогцос тус бүрээс нэг дусал цусыг марльд шингээж хатааж авсан. Уг цогцоснуудаас цусны дээж авахдаа холбогдох журамд заасны дагуу авсан. Цусны дээжийг марльд шингээж хатааж авдаг учир нь дараа нь шинжилгээнд зориулж авсан цус муудах хагарах зэрэг тохиолдолд дахин шинжилгээнд хүргүүлэх зорилгоор авдаг. Уг ажиллагаа шинжилгээнд оруулж байгаа бүх цогцост хийгддэг. /хх-ийн 159-160 дахь тал/

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой аймгийн төвд ахлагч М.ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад тасгийн дарга утсаар яриад ******* сум явах болсон, нярваас автомашиныхаа бензинийг аваад яаралтай ажил дээр ир гэсэн. Тэгээд тасгийн дарга болон зохицуулагч, П., ахлагч М. бид дөрөв ******* сумаас хойшоо хүний амь нас хохирсон зам тээврийн ослын дуудлагад яаралтай очсон. Тэнд очиход сууц ачсан автомашины араас Lexus маркийн автомашин мөргөөд 4 хүний амь нас хохирсон байсан. Тасгийн өгсөн үүргийн дагуу би сууц ачсан машины жолооч  Батлхагвыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тандагч багажны ногоон гэрэл ассан. Dong feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Батлхагвыг тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тул драгер багаж үлээлгэж шалгаагүй. Ө.*******тай хамт явсан хүнийг тандагч багажаар бас шалгаж үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. /хх-ийн 163-164 дэх тал/

            Гэрч Т.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Энэ оны 04 дүгээр сарын 28-ны орой ******* сумаас хойшоо замын хажууд зогсож байсан автомашины араас машин мөргөж 4 хүний амь хохирсон дуудлага мэдээлэл цагдаагийн газрын жижүүрийн утсанд ирсний дагуу миний бие зохицуулагч, цагдаагийн дэслэгч П., цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М., дэд ахлагч нарын хамт осол, хэргийн газарт очиход иргэн Ө.*******, О. нар 6 87-22 УНЧ "Dong feng" маркийн автомашинд ачаа тээвэрлэх журам зөрчиж орон сууц ачаад, автомашины ус халсан шалтгаанаар замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогсолт хийсэн байсан. Энэ үед нь Өмнөговь аймгийг чиглэн явсан Lexus NX300h маркийн 68-58 УБЛ улсын дугаартай автомашин зүүн хойд хэсгээс нь мөргөж RX350 маркийн автомашинд зорчиж явсан 5 хүнээс 4 хүний амь нас хохирсон осол, хэрэг гарсан байсан. Dong feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Батлхагвыг тандагч багажаар шалгаж үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ө.*******тай хамт явсан гэх О.ийг мөн адил тандагч багажаар шалгаж үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. /хх-ийн 167-168 дахь тал/

            Гэрч П. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 28 өдөр би ослын дуудлагад явах томилгоотой байсан. Тэгээд 28-ны шөнө жижүүрийн 70194630 дугаараас Даланзадгад-******* сум чиглэлийн автозамд ослын дуудлага ирсэн. Одоо цагийг сайн санахгүй байна. Тэгээд дуудлага хүлээж аваад удаагүй байхад тасгийн дарга над руу залгаж дуудлага гарсан байна нөхцөл байдал хүнд юм шиг байна. Би цуг явна гэж хэлсэн. Тэгээд а/ч Б. а/ч М. 2 тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор даргыг аваад бид 4 цуг албаны 00-30 ӨМҮ улсын дугаартай prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Мөрдөн а/х шинжээч а/д Г. нар тусдаа өөр машинтай араас хөдөлсөн. Тэгээд ослын газар очоод нөхцөл байдалтай танилцаад ослын газрын үзлэг хийж эхэлсэн. Тэгээд шөнө байсан болохоор үүр цайхаар нэмэлт үзлэгээ хийе гээд ослын газрыг хамгаалж тэндээ байж байгаад үүр цайхад үзлэгийг үргэлжлүүлж хийгээд 11 цагийн үед осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг ачигч машинаар ачиж аймаг руу хөдөлсөн. Тухайн үед шөнө болсон байсан. Ослын газар очоод нөхцөл байдалтай танилцаад dong feng маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг а/ч Б. тандагч багажаар үлээлгэж шалгахад ногоон гэрэл асаж эрүүл гэж зааж байсан. Жолоочийг тандагч багажаар үлээлгэж шалгаад хамт явсан зорчигчийг бас тандагч багажаар үлээлгэж шалгахад ногоон гэрэл асаж эрүүл гэж зааж байсан. /хх-ийн 170-171 дэх тал/

            Гэрч М. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба зам тээврийн осол гарсан нэмэлтээр Тасгийн дарга х/ч Т.Түмэнжаргал д/ч П.ын хамт а/ч Б. бид 2 тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор даргыг аваад бид 4 цуг албаны 00-30 ӨМҮ улсын дугаартай prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд ослын газар очоод нөхцөл байдалтай танилцаад д/а Б. бид хоёр ослын газрын хамгаалалтад замын зорчих хэсгийн хоёр талын зам хааж зогссон. Тухайн үед шөнө болсон байсан. Ослын газар очоод нөхцөл байдалтай танилцаад dong feng маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч багажаар д/а Б. үлээлгэж шалгахад ногоон гэрэл асаж эрүүл гэж зааж байсан. Жолоочийг тандагч багажаар үлээлгэж шалгаад хамт явсан зорчигчийг үлээлгэж шалгахад ногоон гэрэл асаж эрүүл гэж заасан. /хх-ийн 174-175 дахь тал/

            Шинжээч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Уг 4 хүний шинжилгээг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шинжилгээний өрөөнд мөрдөгч Г., шинжээч Г., туслах ажилтан Н. нарыг оролцуулан хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шинжилгээнд орсон ба 04 сарын 30-ны шөнийн 03 цагийн үед шинжилгээ орж дууссан. Би шинжилгээнд оролцох эсэх талаар хүсэлт хүлээн авч шийдвэрлэх албан тушаалтан биш. Тухайн үед ажиллаж байсан мөрдөгчид нь хүсэлт гаргах журамтай байдаг. Би хүсэлт гаргасан эсэх талаар нь мэдэхгүй байна. Зам тээврийн ослын улмаас нас барсан цогцост шинжилгээ хийсэн учир бид нар журмын дагуу химийн шинжилгээнд зориулж цусны дээж авсан. Тухайн хүмүүсийн толгой тархинд гэмтэл ихтэй байсан тул зүрхний хөндийгөөс нь цусны дээжүүдээ авсан.

            Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрийн баруун талд Ө.Батлхагвын гэр болон ажиллуулдаг хүнсний дэлгүүр нь байдаг Ө. Батлхагвын хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд 10 жил болж байгаа, бид хоёр найз нөхдийн бол холбоо байхгүй, зүс мэддэг, таньдаг хүмүүс. 2022 оны 03-р сараас би ТҮЦ, зөөврийн орон сууц хийж эхэлсэн. ТҮЦ зөөврийн орон сууцын рамыг төмрөөр зангидаад, дотор талыг нь модоор, дулаалаад шилэн хөвөн хөөсөөр, гадна талыг нь сайтангаар хийдэг. Одоо ТҮЦ, зөөврийн орон сууц хийхээ больсон, больсон шалтгаан нь хил гааль хаагдсан, бараа материалын үнэ ихэссэн мөн санхүүд хүнд байгаа учир больсон. 2022 оны 04-р сарын 18, 19-ний үед манай гэрт танихгүй хүн утсаар яриад зөөврийн орон сууц авъя гээд ирсэн. Уг хоёр хүнтэй уулзахад 4х7 хэмжээтэй зөөврийн орон сууц хийлгэе, 7 хоногийн дотор хийж чадах уу гэхээр нь би чадна аа гэж хэлээд та нар харин өөрсдөө тээврээ хариуцаарай гэж хэлэхэд за гэж хэлсэн. Зөөврийн орон сууцыг би тохирсон хугацаа болох 7 хоногийн дараа буюу 2022 оны 04-р сарын 25-ны өдөр хийж дуусгаад нөгөө хоёр хүнд хэлсэн. Хийлгэсэн хоёр хашаанаас зөөврийн орон сууцыг автомашинд ачаад гарсан. Уг хоёр хүн Өмнөговь аймаг руу явна гээд зөөврийн орон сууц ачаад гарсан. Зөөврийн орон сууцыг манай хөрш ******* автомашиндаа ачаад гарсан, Ө.Батлхагвыг зөөврийн орон сууц авсан хоёр хүн хөлсөлсөн байсан, би тээвэрлэлттэй нь холбоогүй. Ө.******* л уг хоёр хүнтэй уулзаад тээвэрлэхээр болсон байсан, би оролцоогүй. Зөөврийн орон сууцыг 16 сая төгрөгт хийж өгсөн, яг үнэндээ надад бол ашиг гараагүй. Дүндээ дүн болсон. Би яагаад хийх болсон гэхээр нь өмнө нь бүрэн ингэж өөрөө иймэрхүү том сууц хийж байгаагүй учраас надад туршлага болсон, мөн хүмүүст үзүүлж харуулах юмтай болсон гэх юм уу даа. О. нь миний төрсөн дүү, бид хоёр эцэг ондоо, эх нэгтэй ах дүүс. Зөөврийн орон сууц худалдаж авсан хоёр хүн сууцыг автомашины тэвштэй хөдөлгөөнгүй гагнуулсан юм, уг хоёр хүн Өмнөговь аймагт очоод буулгахад салгаж өгөх хүн хамт явуул гэхээр нь би дүү О.ийг хамт явуулсан юм. О. Өмнөговь аймагт очоод гагнуураар сууцны бэхэлгээг салгаж өгөх гэж явсан. 4х7 хэмжээтэй орон сууцны суурийг нь 14 ийн шивлээр төмрөөр зангидсан. 4 баганыг нь 100, 100-гийн квадрат төмрөөр, шуу нуруу, шалны хөндлөн, хананы хөндлөн зэргийг 80, 40 ийн квадратын төмрөөр хийж ерөнхий рамыг нь босгоод хана, тааз, шаланд приус модоор хийсэн, дээврийг нь битүү банзлаад төмөр тавьсан Доод суурыг нь эхлээд банзлаад дээр нь шилэн хөвөн дэвсээд дараа нь хар паниараар бүрэн битүүлээд дээр нь паркиатан шал тавьсан. Хана нь гадна талаасаа сайтанг яваад дотор талд нь хөөс оруулаад мотон рекээр доторлосон. Сүүлд нь хаалга цонхыг нь суулгасан, уг сууц нь 4 улирлынх. Авсан хүмүүс сууцыг дуулан алдагдалгүй хийгээрэй гэсэн, мөн дулаанд холбоно гэж байсан. Зөөврийн орон сууц мэдээж автомашины тэвшнээс илүү гарна, тухайн үед автомашины тэвшинд ачих үед хоёр талаараа 60 см илүү гарч байсан. Сууцыг манай хашаанаас ачаад л гарсан, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй. /хх-ийн 183-184 дэх тал/

Иргэний хариуцагч Р.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023.10.04-ний өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирээд өөрийн төрсөн эгч Нямсүрэн гэдэг хүний гэрт нь очоод уулзаад би хашаа байшин хайж байгаа гэж хэлэхэд манай эгч Нямсүрэнгийн хүү ******* гэрт нь байж байгаад ******* надад би хашаа байшингаа зарах гэж байгаа гэж надад хэлэхээр нь би худалдаж авъя хэдээр зарах гэж байгаа юм бэ гээд асуутал ******* надаас танд бэлэн мөнгө байгаа юм уу гэхээр нь би надад хуруу хумсаа хугалан байж цуглуулсан 30 сая төгрөг байна гэж хэлтэл ******* та тэгвэл миний энийг авахгүй юу гэхээр нь би тэгтлээ хэрэг болоод байгаа юм уу эгчид нь 30 сая төгрөг байна гэтэл яахав яахав би танд зарчихъя гээд хоёулаа газрын албан дээр очиж гарын үсгээ зураад гэрчилгээгээ авсан. Тэгээд би тухайн газрыг 30 сая төгрөгөөр худалдаж авсан. Би 30 сая төгрөгийг Ө.*******д бэлнээр өгсөн. Тухайн мөнгийг тэр өдөр нь шууд бэлнээр өгсөн. Энэ талаар баримт байхгүй ах дүүсийн хүүхэд болохоор баримт үйлдээгүй, Би тухайн 30 сая төгрөгийг Хөвсгөл аймагт байхдаа гэртээ цуглуулсан. Хүүхэд багачуудаасаа 5, 5 сая төгрөгөөр цуглуулаад өөрийн 2-3 үхрээ зараад тэтгэврийн зээл аваад цуглуулсан мөнгө байгаа юм. Би тухайн мөнгийг ямар нэгэн банкинд хадгалаагүй. /4хх-ийн 09 дэх тал/

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2773 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн "Д. 56н/эр Даланзадгад сум 29/lV” хаягласан цусанд 0,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0,6 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Жич: Бусад төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /хх-ийн 82-83 дахь тал/

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2774 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн "С.******* 43н/эр Даланзадгад сум 29/lV” гэж хаягласан цусанд 0,8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0,8 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Жич: Бусад төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /хх-ийн 88-89 дэх тал/

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2775 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн "Ц. 34н/эм Даланзадгад сум 29/IV 3" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Жич: Бусад төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /хх-ийн 94-95 дахь тал/

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2772 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн "Ц. 41 н/эр Даланзадгад сум 29/lV” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1,2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Жич: Бусад төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /хх-ийн 102-103 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.ын цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурь болон баруун хоншоор яс, эрүүний баруун хэсгийн ил хугарал, нүүрний баруун хэсэг, хуйхны урагдсан шарх, баруун атгаалын далд хугарал, баруун талын 1-4-р хавирганы далд хугарал, тархины эдийн бяцрал, голт, үнхэлцэг хальсны цус хуралт, үнхэлцэг, элэгний урагдал, язрал, баруун чамархай, дух, баруун чихний ар, хүзүү, эрүү, баруун мөр-хүзүүний зааг, баруун эгэм дэх шарх, цээж, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Ц ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Ц нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 109-111 дэх хэсэг/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурь болон нүүр ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн бяцрал, нүүрний арьс, хуйхны урагдсан шарх, баруун сарвууны хугарал, баруун талын 2, зүүн талын 2, 3-р хавирганы далд хугарал, гол судас, уушгины артерийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. С.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. С.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 120-122 дахь тал/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.ы цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурь болон эрүүний хугарал, тархины эдийн бяцрал, баруун атгаалын далд хугарал, баруун талын 1-6-р хавирганы хугарал, дух, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Д.ы цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Д. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 130-132 дахь тал/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.гийн цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурь болон зүүн хацар, хоншоор ясны хугарал, тархины эдийн бяцрал, сээрний 2-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны няцрал, сээрний 6-9-р нугалмын шахагдсан хугарал, баруун талын 1-8, зүүн талын 4, 5-р хавирганы хугарал, зүүн мөрний мултрал, дух, зүүн хацар, шилбэ, баруун хацар шанаа, хүзүүний зулгаралт, зүүн хацар, хамар, баруун шанааны шарх, зүүн бугалга, цээж, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Ц.гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Ц. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 140-142 дахь тал/

            Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Талийгаач С.*******ийн жолоодож авсан Lexus NX300 маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн (хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн ослын бүдүүвч зураг болон үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад тормозны мөр тэмдэглэгдээгүй байгаа нь) хурдыг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 150-151 дэх тал/

            Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5. 17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14 4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно, 24.5 Ачаатай буюу ачаагүй өндөр 4 м-ээс, өргөн нь 2,5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална, 24.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт (Овор ихтэй ачаа) таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж хөвөө рүү шахаж зогсоогүй нь харагдаж байна (замын хөдөлгөөний дүрмийн 1.2.45 “хөвөө" гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна). Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө 0.7 метр илүү гарсан ачаа тээвэрлэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт "Овор ихтэй ачаа" улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасын өргөн нь 50 мм) 400 мм х 400 мм хэмжээтэй дөрвөлжин тэмдгийг ачаа нь тээврийн хэрэгслийн овроос тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт байрлуулна. Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй, ачааны илүү гарсан хэсэгт овор ихтэй ачааны таних тэмдэг, гэрэл болон гэрэл ойлгуур байрлуулаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 155-156 дахь тал/

            Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Холын хоёр гэрэл асахгүй, урд салхины шил хагарч цуурсан, дуут дохио ажиллахгүй, шил арчигч ажиллахгүй, хойд тэвш эвдэрсэн. Урд болон хойд дугуйн тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн жолоодлогын болон явах эд ангиуд нь хэвийн байна. Харин Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ багажаар урд болон хойд дугуйн тоормосыг шалгахад зогсохгүй байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийн ойрын гэрэл, тоормосны гэрэл, оврын гэрэл, дохионы гэрлүүд хэвийн ажиллаж байна. Харин холын хоёр гэрэл асахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь замын хажууд зогсож байсан гэх тул холын гэрэл асахгүй байгаа нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /хх-ийн 36-38 дахь тал/

            Итгэлт эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд: Toyota lexus NX300 маркийн 68-58 УБП улсын дугаартай суудлын машинд ослын улмаас 61.471.000 төгрөгийн хохирол учирсан /2хх-ийн 62-65 дахь тал/

Тэнцвэр Эстимэйт ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 29-ны тайланд: 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын шууд зардал 390.000 төгрөг, шууд бус зардал 290.000 төгрөг гэж тогтоосон байна. /2хх 68-69 дэх тал/

Техникийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/03 дугаартай дүгнэлтэд: Лексус NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ ..... эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байна. Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө. ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр... зогсооно.", 24.6. "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Уг осолд холбогдсон Лехус NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн байдлаар нь тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.   Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. болон 24.6. заалт, Лексус NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Ачааны автомашины жолооч Ө. ******* нь ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй байна. Гэхдээ зогссоноос хойш ослын тэмдгийг байрлуулж амжих хугацаа байсан эсэх нь тодорхойгүй байна. Ачааны автомашины жолооч Ө.******* нь ачсан овор хэмжээ ихтэй ачаандаа МУ-ын ЗХД-д заасны дагуу анхааруулах тэмдэг, гэрэл ойлгуур ашиглаагүй байна. Ачааны автомашины жолооч Ө.******* ослын дараа осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна Лексус NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослоос өмнөх техникийн байдлын тухай ямар нэгэн мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй тул уг асуултад хариулах боломжгүй байна. Тухайн осол гарах үед харанхуй байсан гэсэн мэдээлэл хавтаст хэрэгт байгаа тул үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Үзлэгийн материалд тээврийн хэрэгслээс замын тэнхлэг хүртэлх зайг 1,7м, зөөврийн сууц нь тэвшнээс зүүн тийш 0,6м илүү гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Иймд Лексус NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орохгүйгээр Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар эгнээндээ багтаж өнгөрөх боломжгүй байсан байна. Харин өөдөөс хөдөлгөөнгүй үед эсрэг урсгалд орж багтаж өнгөрөх боломжтой. /хх-ийн 79-82 дахь тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2805 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн Lexus NX300 маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөн байрлалыг тогтоох боломжтой байна. Хавтаст хэргийн материалд тулгуурлан тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй, мөргөлдөх үеийн байрлалыг тогтоож схем зургаар хараалав. /зураг №7/. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /хх-ийн 87-89 дэх тал/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4954 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хохирогч Ц.гийн гэх химийн лабораторийн №2775 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Хохирогч Ц.гийн гэх химийн лабораторийн №2775 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цус нь О/l/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 95-96 дахь тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4955 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хохирогч Д. ы гэх химийн лабораторийн №2773 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна Хохирогч Д.ы гэх химийн лабораторийн №2773 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цус нь О/l/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 99-100 дахь тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4956 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хохирогч Ц.ын гэх химийн лабораторийн №2772 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Хохирогч Ц.ын гэх химийн лабораторийн №2772 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цус нь О/l/ бүлгийн харьяалалтай байна /хх-ийн 103-104 дэх тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4957 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хохирогч С.*******ийн гэх химийн лабораторийн №2774 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Хохирогч С.*******ийн гэх химийн лабораторийн №2774 тоот архивт хадгалагдаж байсан хатаасан цус нь А/І/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 107-108 дахь тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 13444 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-ийн 111-112 дахь тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5269 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогч Ц. гийн хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Иймд тогтоолд дурдсан 2 дугаартай асуултад хариулах боломжгүй. /хх-ийн 187-188 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5270 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогч Ц.ын хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Иймд тогтоолд дурдсан 2 дугаартай асуултад хариулах боломжгүй. /хх-ийн 191-192 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогч С.*******ийн хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Иймд тогтоолд дурдсан 2 дугаартай асуултад хариулах боломжгүй. /хх 195-196 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5267 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогч Д. ы хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Иймд тогтоолд дурдсан 2 дугаартай асуултад хариулах боломжгүй. /хх-ийн 199-200 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Autobox.mn цахим сайт ашиглан 87-22 УНЧ улсын дугаартай Dong Feng маркийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлөвийг шалгахад уг автомашин осол үйлдэгдэхийн өмнө 2021 оны 04 дүгээр сарын 03-наас хойш техникийн хяналтын үзлэгт орох хугацаа хэтэрсэн гэсэн төлөвтэй, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлгүй байжээ. Autobox.mn цахим сайт ашиглан Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлөвийг шалгахад уг автомашин осол үйлдэгдэхийн өмнө 2021 оны 05 дугаар сарын 13-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байжээ. Осолд холбогдсон Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөн: 1845 мм=184,5 см 1,84 метр хэмжээтэй байна. Зогсож байсан Dong Feng маркийн 78-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөн: 2470 мм=247 см= 2,47 метр, ачааны өргөн: 4080 мм=408 см=4.08 метр хэмжээтэй байна. Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай ачааны автомашин, Lexus Х300 маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашинууд зүүн, баруун талаар 56,85 - 60 см хэмжээтэй харилцан шүргэлцэж мөргөлдсөн байна. Зогсож байсан Dong Feng маркийн 78-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын голын тасархай зурааснаас баруун гар тийш 1,7 метр зайтай, 4,08 метр өргөн ачаатай, тухайн ачааны автомашины тэвшнээс замын баруун гар талын хөвөө 1,01 метр зайтай буюу голын тасархай шугамаас баруун тийш ачааны автомашины ачааны зах хүртэл 5,78 метр хэмжээтэй зайтай, баруун гар тийш хангалттай шахаж зогссон байна. Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай ачааны автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 24.5; 24.6. Lexus NX300 маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а; 12.2; 12.3-д заасан заалтуудыг тус тус биелүүлээгүй байна. Зам тээврийн осол нь Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай ачааны автомашины ачаатай өргөн 4,08 метр, тэвшний хоёр хажуу талаас 0,6 - 1,01 метр, ачаатай нийт өндөр 4,42 метр, тэвшнээс илүү гарсан хэсэгт ямар нэг гэрэл, гэрэл ойлгуур байрлуулаагүй зэрэг замын хөдөлгөөний дүрмийн 24.5; 24.6-д заасан заалтыг биелүүлээгүй, Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. 12.2, 12.3-д заасан заалтуудыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /хх-ийн 229-235 дахь тал/

Шинжээч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэгт: Тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөгч Г. нь албан томилолтоор явах үедээ цогцосны гадна үзлэгийн тэмдэглэлийг өөр хүнээр дамжуулан надад хүргүүлсэн ба тухайн хүн нь надад авчирч өгөлгүй цаг хугацаа алдсанаас болж дүгнэлт удаан гарсан. Энэ талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Тухайн үед туслах ажилтан Н. шинжилгээнд хамт орж тус бүрээс 2 хуруу шилэнд буюу 10 мл цус авч дарааллаар нь дугаарлан нэрийг нь бичиж битүүмжлэн мөрдөгчид хүлээлгэж өгөөд цагдаагийн газрын шуудангаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэгдсэн. Энэ талаар мөн өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн. /хх-ийн 96-97 дахь тал/

            Шүүгдэгч Ө.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Dong feng маркийн 87-22 УНЧ дугаарын автомашиныг жолоодон Өмнөговь аймагт зөөврийн сууц хүргэхээр явсан. Тухайн үед хотоос орой 02 цагийн үед ийн хамт гарсан. Төв аймгийн постоор гарч байх үед үүр цайж байсан. Тухайн үед ачиж явсан зөөврийн сууц нь хүний захиалж хийлгэсэн гэх бөгөөд би зар дээрээс ийм ажил олж хүргэж өгөхөөр явж байсан юм. Анх зөөврийн сууцыг өөрийнхөө кранаар ачаад машин зөрөх талдаа 50 см, нөгөө талдаа 60 см орчим илүү гаргаад ачаад явсан. Илүү гарсан хэсэгт нь цэнхэр өнгийн 100 төгрөгийн тор 2 талд нь унжуулаад явсан. Гэрэлтдэг болон гэрэл ойлгогч байрлуулаагүй. Тэр өдөржин яваад шөнийн 03 цагийн үед аймагт орж замын гуанзны хажууд машин дотроо унтсан. Хамт явсан эд огт машин бариулаагүй. Туслуулах зорилгоор авч явсан. Өдөр нь машин сайн болохгүй, ус нь халаад байсан учир маш удаан явсан. 04 дүгээр сарын 28-ны өдөр аймаг дээр захаар орох, дугуй нөхүүлэх гэж ажил хөөцөлдөж байгаад 16 цагийн үед Өмнөговь руу хөдөлсөн. Ойролцоогоор 40, 50 км яваад ус халаад байсан учир зогсож машинаа хөргөөд явж байсан. Мөн бидэнд шар сав байсан учир суурин газар таарахаар ус хийж авч байсан. 2 удаа зогсоод цааш явж байсан. Осол гарсан газрын хавьд явж байх үед ус халаад байхаар нь зогсох гээд шороон зам руу баруун гар тийш шахаад машины тал илүү нь шороо руу ороод 5 км/цаг орчим өнхөрч байтал миний машин гэнэт урагшаа ухас хийгээд хажуугаар гэрэлгүй хар зүйл өнгөрөөд явсан. Би машинаа зогсоогоод буугаад очтол миний машины хойно машин тэрэг байхгүй боловч зам дээр баахан тортой юм, цүнх гэхчилэн жижиг сажиг зүйл тараад уначихсан байхаар нь миний машины араас машин мөргөчихөөд явчихлаа гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэр машин нь яг хаана очиж зогссон нь харагдахгүй байсан. Цагдаа хаана вэ гэж асуухаар нь 150 дахь км-ийн хавьд гэж хэлсэн. Би машин дотроо суугаад цагдаатай яриад байж байх үед араас нэг Н.Патрол машин ирээд миний урд талд зам дээр зогсоод гэрэл тусгаад байж байснаа буцаж миний машин дээр ирээд буугаад ир гэхээр нь буугаад очтол машины зураг дарж аваад, 4 хүн нас барчихлаа, эндээс хөдөлж болохгүй шүү гээд байсан. Би машин дотроо суугаад байж байтал түргэн цагдаа нар ирээд тэр хавийг хамгаалалтад аваад үзлэг хийгээд байсан. Олон цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд намайг 1 цагдаа нь багаж үлээлгэж шалгаж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хамт явсан хүн бас огт хэрэглээгүй байсан. Би бүрэн зогсолт хийж амжаагүй байсан. Цаашаа 5 орчим метр яваад шахаад зогсоно гэж бодож байсан. Би араас мөргөсөн машин дээр огт очоогүй. Өглөө нь ачлагын машин ирсний дараа л ойртож харсан. Хаана нь ямар хүмүүс байсныг огт мэдээгүй. Тэндээсээ би машинаа унаад Өмнөговь аймаг орохоор явах үед машин бас халаад байсан бөгөөд цагдаа нар намайг авч явж мэдүүлэг авна гэхээр нь хотоос хүн дуудаад машинаа үлдээгээд явсан. Хотоос хүн ирээд машиныг Өмнөговь оруулж ачааг буулгасан. Миний машиныг журмын хашаанд хийсэн. 3 сар орчим болсон. Журмын хашаанаас гаргаад машиныг оношилгоонд оруулаад хот руу явуулсан. Ар гэрийн хүмүүстэй нь цагдаа дээр таарсан. Осолд орсон машиныг журмын хашаанаас авах үед 300.000 төгрөг өгсөн. Өөр зүйлгүй. Би оношилгоонд орох хугацаа нь болсон гэдгийг мэдээгүй байсан бөгөөд хавар л оношилгоонд ордог гэж бодож байсан. Машинд ачсан ачааны илүү гарсан хэсэгт гэрэл ойлгогч байрлуулаагүй байсан. Машины хойд талын гэрэл, хөвөөний гэрлүүд асч байсан. Би зүүн гар тийш дохио өгөөд яваад байсан бөгөөд дохио өгөхөөр илүү гарсан ачаа гайгүй харагдаад байсан. Миний машинд ус халахаас өөр ямар нэгэн эвдрэл байгаагүй. Осол гарсны дараа надад хүн гүйж байгаа, хашхирсан нь мэдэгдээгүй. Би хүнийг олж хараагүй. Харсан бол очих байсан. Би одоогоор ажилгүй. Манай эхнэр хүүхдээ хараад гэрээр байгаа. Би одоогоор тогтмол орлогогүй. Шинжээчийн дүгнэлтүүд танилцсан. Тэр машиныг маш их хурдтай явж байсан гэж бодож байна. Араас ирсэн машин нь буюу хамт явж байсан автомашин нь 10-аад минутын дараа ирсэн учир би хурд хэтрүүлж явж байсан гэж бодож байна. Зөндөө олон машин намайг тойроод явж байсан. Осол гарсанд маш их харамсаж байна. Би хурд хэтрүүлснээс болж осол болсон гэж бодож байна. Хэрэв машин бүрэн зогсоод би хаалгаа онгойлгоод бууж байсан бол бас л хамуулах байсан байх гэж бодож байна. Хойно гэрэл ойлгогч байсан ч гэсэн тэр хурдтай явж байгаа машинд нөлөөлөхгүй байсан гэж бодож байна. Тэр машин маш их хурдтай явж байсан. Миний араас мөргөөд маш их хурд нь саарсан боловч цааш маш хол очиж зогссон нь хир хурдтай явж байсныг нь гэрчилж байгаа гэж бодож байна. /хх-ийн 32-33 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-09 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58 дахь тал/

Жолоочийн болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59-61 дэх тал/

Нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 62-63 дахь тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-69 дэх тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дэх тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-79 дэх тал/

Цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-116, 123-126, 133-136, 143-146 дахь тал/

Оршуулгын зардлын баримтууд /хх-ийн 226-243 дахь тал/

Абсолют элит бүрэн дунд сургууль суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ /хх-ийн 244-246 дахь тал/

Оршуулгын зардлын баримтууд /2хх-ийн 02-15 дахь тал/

Абсолют элит бүрэн дунд сургууль суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ /2хх-ийн 16-17 дахь тал/

Абсолют элит бүрэн дунд сургууль суралцагчийн тодорхойлолт /2хх-ийн 18-19, 22, 24, 26, 28, 30 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 23, 25, 27,29 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 31 дэх тал/

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /2хх-ийн 42 дахь тал/

Авто машин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт /2хх-ийн 62-64, 68-70 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 71-74 дэх тал/

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 122-124, 149-155 дахь тал/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 36 дахь тал/

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /3хх-ийн 37 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /3хх-ийн 38 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 39 дэх тал/

Гэрэлсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 40 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 41 дэх тал/

Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан баримт /4хх-ийн 01-06 дахь тал/

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-12 дахь тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/10932 тоот албан бичиг, хавсаргасан баримтууд /4хх-ийн 23-26 дахь тал/

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /4хх-ийн 27-46 дахь тал/

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /4хх-ийн 68-69 дэх тал/

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулга /4хх-ийн 70-82 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд өөрийн 87-22 УНЧ улсын дугаартай "Dong feng" маркийн ачааны машинтайгаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, болон 24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4м-ээс, өргөн нь 2.5м-ээс, урт нь 20м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Ослын улмаас С.*******, Ц., Д., Ц. нарын амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.  

 Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны Пүрэв гаригийн 21 цаг 05 минутын орчимд манай талийгаач нар болон бэр дүү ******* нар /машины маркыг мэдэхгүй/ хар өнгийн 68-58 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр аймгаас Өмнөговь аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байхдаа ******* сумаас зүүн хойшоо 24 километрийн зайд замын хажууд зогсож байсан авто машины дээр ачаатай байсан зөөврийн сууцны тэвшнээс илүү гарсан буланг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас гэмтэл авцгааж нас барсан /хх-ийн 28-30 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн: Би тухайн осол хэрхэн гарсан, ослын дараа юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар 04 сарын 29-ний өдөр манай дүү нар ирж хэлсэн. Талийгаач С.******* нь миний төрсөн хүү, хамгийн том маань юм. Бага насаа эхийн гар дээр өнгөрүүлж, Орос 3 дугаар сургууль төгсөөд МУИС-ийн Улс төр Маш их гомдолтой байна. Хайран хүүхэд минь гэж харамсаж байна. Миний хүүхдийг надад хэлэлгүй авч явсанд гомдолтой байна /хх-ийн 211 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******гийн: 2022 оны 04-р сарын 28-ны шөнө манай нөхөр Ц. Өмнөговь аймаг руу явж байх замдаа зам тээврийн осолд орж нас барсан. Надад осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан юм. Тухайн шөнө анх утсаар осол хэргийн талаар манай бэр эгч С.Баясгалан мэдэгдсэн. Би сонсоод шууд Өмнөговь аймаг руу гарсан. Өмнөговь аймагт осол болсон газарт 2022 оны 04-р сарын 29-ний өглөө 09 цагийн орчимд очиход цагдаа нар энд тэнд тэмдэг тавьсан, ачаатай автомашин ослын газраасаа хөдлөөгүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй зогсож байсан. Мөн автомашинаа асааж чадахгүй зогсож байсан. Ачаатай автомашины 2 жолооч согтуу байсан /хх-ийн 212-213 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэгтээ: 2022 оны 04-р сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад орохоор 2 автомашинд ах дүү хамаатан садангууд нийлээд 10 хүн тав таваар хуваагдан суугаад гарсан. Осолд орсон машины жолоочоор *******, жолоочийн хажуугийн урд суудал дээр би, миний ард , дунд , захад хүү суусан явж байсан. Замдаа аймгийн төвд хоолны газарт орж хоол идсэн, уг газар осол болохоос 2 цаг орчмын өмнө орсон. Хоолонд ороод өөр өөрсдийнхөө машинд суугаад хөдлөөд явсан. Осол болохын өмнөх зам нь ухагдсан эвдрэл ихтэй байсан. Эвдрэлтэй замаас гараад нэг их хол яваагүй осол болсон. Осол болохын өмнө харуй бүрий болж байсан. Ойр орчмын юмс бүдэг харагдаж байсан. Гэнэт л зам дээр том хар бараан юм гарч ирээд осол болсон. Уг том хар бараан зүйл нь ямар нэгэн гэрэл, цацруулагч байгаагүй. Машин маань эсрэг урсгалд ороод замын хажуу руу жалга руу ороод зогссон. Зогсоод л хартал хүргэний толгойн дээд хэсэг болон автомашины дээд талын хэсэг байхгүй болсон байсан. Тэгээд би машинаас буугаад машинаа мөн хамт явсан хүмүүсээ харахад арын суудал дээр сууж байсан хүмүүс хувцсаараа нүүрээ тагласан юм шиг харагдаж байсан, машины дээд хэсэг л байхгүй болохоос мотор нь асаалттай, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би утасныхаа гэрлийг асаагаад тусламж дуудах үед ард явсан машинтай хүмүүс болон зам дагуу явж байсан Өмнөговь аймгийн эмнэлгийн машинтай хүмүүс ирсэн. /хх-ийн 221-222 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.гийн: Талийгаач Д. нь миний төрсөн дүү. Ц., Ц. нар нь миний нагац дүү нар, С.******* нь Ц.гийн нөхөр, манай хүргэн байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотоос хоёр автомашинтай арвуулаа гараад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд явцгаасан. Тэгээд аймгийн төв дээр 19 цагийн үед хоолонд орцгоочихоод хөдөлсөн. Хотоос гарахад л хүргэн ******* бид нарын урд явсан. аймгаас хөдлөхөд мөн бид нарын урд явсан. Тэгээд аймгийн Луус, Хулд сум дамжаад Өмнөговь аймгийн ******* сум руу дөхөж явах үед замын баруун гар талд зөөврийн сууц ачсан тээврийн хэрэгсэл зогсчихсон, засмал замын эсрэг урсгалд бөөн эд зүйл бутарчихсан байгаа харагдсан. Тухайн тээврийн хэрэгслийн хажуугаар нь өнгөрч явахад замын зүүн талд эмэгтэй хүн амь авраарай гэж хашхирах чимээ гарч гартаа гэрэл барьчихсан даллаж байхаар нь бид нар машинтайгаа замын хажуу руу бууж гэрэлтүүлэхэд бид нартай хамт Улаанбаатар хотоос гарсан авто машинтай хүмүүс маань осолд орчихсон бэр маань хашхираад машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд *******оос юу болсон талаар асуухад бид нарын хажуугаар нь гарсан зөөврийн сууц ачсан ачааны авто машиныг мөргөөд замын хажуу руу гарсан. Машинд хамт явсан хүмүүсийг зүгээр үү гэхэд хариу хэлэхгүй байна, осолд орсон тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ийн тархи толгой задраад эвгүй болчихсон байхыг харчихаад арын хүмүүсийг зүгээр үү гэхэд нь хариу өгөхгүй байхаар нь машинаас буусан гэж байсан /хх-ийн 46-48 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.*******ын: Би хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймаг явах ажил гараад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагт манай төрсөн охин Ц., миний төрсөн хүү Ц., хүргэн хүү С.*******, нөхрийн дүү Д. нарын хамт Улаанбаатар хотоос гийн машинаар гарсан. Машиныг ******* жолоодож би хажууд нь сууж миний ард Д., хажууд нь Ц., хажууд нь Ц.Бямба-очир нар сууж явсан. Орой гэгээ тасарч байх үед 20 цагийн үед бид нар ******* сум орох гэж байхад гэнэт зам дээр хар бараан өнгийн зүйл гарч ирээд минутын дотор тэр зүйлийн доогуур нь ороод гарах шиг болсон. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. Гэнэт машин удааширч эсрэг урсгал өнгөрч замын нөгөө тал руу жалга руу орж зогссон. Би машин барьж чадахгүй учир машин удаан яваад байхаар нь рулийг нь 2 тийш нь мушгиж жалга руу оруулж зогсоосон. Машин барьж явсан ******* хойшоо толгой нь гэдийж руль дээр гар нь байгаагүй. Тэгээд би машины рулийг барьж явсан. Машинаа зогсоогоод *******ийг харахад толгой нь дух хэсгээсээ дээшээ байхгүй болсон байсан. Тэгээд би хашхирч машинаас гарахад машины урд шил байхгүй байсан, бас машины дээвэр байхгүй байсан. Би машинаас бууж арын суудал дээр очиж хүүхдүүдээ дуудахад хэн ч хариу хэлээгүй. Тухайн үед би хүүхдүүдээ харанхуй байсан болохоор сайн хараагүй. Тэгээд гар утасны гэрлээ тусгаж зам руу гараад туслаарай гэж хашхирч байхад бид нартай хамт Улаанбаатар хотоос гарсан байсан машин ирж зогсоод араас нь түргэний тэрэг ирээд манай машины хүмүүсийг үзээд бүгд нас барсан байна гэж хэлсэн /хх-ийн 50-51 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн: Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аав , эгч , ах , ах нарын хамт Н.Патрол маркийн автомашин жолоодон хотоос гарсан. Өмнөговь аймгийн Даланзадгадаас зүүн урагш байх Уул тахих зорилгоор явсан. Хотоос гарахдаа хамаатнууд болох *******, , *******, , Өлзий нар NX300 маркийн автомашинтай хамтдаа 16 цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Өлзий ах Айдсын давааны тэнд дэлгүүр орох үед миний машинд сууж явж байгаад нөгөө машинд орж суусан юм. Дэлгүүрээс би ус ундаа, зөөлөн идэх зүйл авсан. Нөгөө машины хүмүүс юм авсан эсэхийг мэдэхгүй байна. Бид урагшаа гараад замдаа 1 удаа хөдөө газарт зогссон гэж бодож байна. Би ганцаараа зогссон нөгөө машин урд явчихсан байсан. Нараа эгч, ах 2 бие засаад бид 2 тамхи татаад цааш хөдөлсөн өөр газар зогсоогүй. аймагт очоод аймгаас гарах үед "Ембүү" нэртэй хоолны газарт орж хоол идээд хөдөлсөн. Би бүх хүний хоолны тооцоог хийсэн 78.000 төгрөг гарсан. дээр дэлгүүр ороогүй. Цаашаа шууд хөдлөөд нөгөө машин урд гараад явсан. Арын гэрлийг нь хараад явж байсан. Би 1 зогсоод ах бие засахаар зогсох үед нөгөө машинаас хоцорсон байсан. Дундговиос хөдөлснөөс хойш огт таараагүй. Урд явж байгаа гэж бодож байсан. ******* орохын наана урд подвар нь асчихсан, хойноо ямар нэгэн гэрэлгүй автомашин зогсож байгаа нь харагдсан бөгөөд хурдаа саагаад зүүн гар тийш дохио өгөөд 30- 40 км/цагийн хурдтай ортол хажуу талаар нь нил юм тарчихсан байсан бөгөөд хажуу тийш хартал ачиж явсан байшингийнх нь хаалга онгорхой байхаар нь бид хоорондоо ачиж явсан юм нь тарчихжээ гэж яриад асгарсан юмыг нь тойроход баруун гар талд нь гэрэл гарахаар нь би цонхоо онгойлгоод хартал авраарай, туслаарай гээд 1 хүн гүйгээд байсан. Би аваараа асаагаад замаас гараад очтол ******* эгч байсан бөгөөд аймар зүйл боллоо гээд байсан. Би *******ыг тайвшруулаад нөгөө машин дээр очиход машины дээд тал нь байхгүй, жолоочийн тархи дээд тал нь онгойсон байх шиг байсан. Би бүх хүнийг дуудсан боловч хариу өгөөгүй. Би г татсан боловч хариу үйлдэл өгөөгүй. Тухайн үед бид нар маш их сандарсан бөгөөд бид 2 арай гайгүй болж байх үед хотоос Өмнөговь явж байсан эмч нар таарсан. Тэр эмч нар нөгөө хүмүүсийг үзээд амьд хүн байхгүй байна гэж хэлж байсан. Би зам дээр байсан машин дээр очиход машин дотроо 2 хүн сууж байсан бөгөөд ус халаад зогссон гэж хэлж байсан. Би тэднээс ардаа юм тавихгүй явсан юм бэ гэхэд ус халаад зогсоод хамраа онгойлгоод байж байх үед мөргөчихлөө гэж хэлж байсан. Хүн гайгүй юу гэж асуухаар нь би 4 хүн нас барсан гэж хэлэхэд юм хэлээгүй. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газрыг хамгаалж, эмч нар ирж үзээд явсан. Цагдаа нар нэмж ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Ачааны машины гэрэл асаагүй байсан. Хойно нь тэмдэг, тэмдэглэл, гурвалжин тавиагүй, зам бүрэн чөлөөлөөгүй байсан. Намайг ачааны машин дээр очиход машин нь асаалттай байсан. /хх-ийн 50 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Цэцэг-Эрдэнийн: Би уг осолд дуудлагаар жолооч бат, их эмч , бага эмч , эх баригч нарын хамт очсон. Бид нарыг сумаас дуудлагаар ирэхэд манай ажлын их эмч хотоос ирж байгаад осол гарсан байхаар нь зогслоо гэсэн. эмч осолд орсон машинд 4 хүн нас барсан байна гэсэн. Ослоос амьд үлдсэн гэх эгчийн биеийн ерөнхий байдлыг үзсэн гэж хэлсэн. Осолд орсон машинтай хамт явж байгаа гэх хар машинтай хүмүүс байсан. Хэдэн хүн байгааг нь би анзаараагүй. Тэгээд би осолдсон машин руу очиход хүн харахааргүй аймаар нөхцөл байдалтай байсан. Намайг машинаас буугаад хэргийн газар дээр очиход ослоос үлдсэн настай эгч, хамт явсан арын машины нэг залуу 2 байсан. Ачаатай машины жолооч гэж хүн харагдаагүй. Сууц ачсан машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлд явж байсан байдалтай, замын баруун гар тал руу шахаж зогссон байдалтай байсан. Нэлээн том сууц ачсан байсан /хх-ийн 53 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.гийн: Би уг осолд дуудлагаар жолооч бат, их эмч , бага эмч , нарын хамт очсон. Бид нарыг сумаас дуудлагаар ирэхэд манай ажлын их эмч осолдсон машинд 4 хүн нас барсан байна гэсэн. Тэгээд ослоос амьд үлдсэн гэх эгчийн даралтыг үзсэн. Тэр эгчээс гадна хамт явж байсан  гэх хар машинд 4 хүн байсан. Хотоос ирж байгаа эмнэлгийн түргэний машин ирсэн байсан. Сууц ачсан машины жолооч машиндаа сууж байгаа харагдсан. Бид нарыг очиход дээвэр нь хууларсан хар өнгийн машин замаасаа гараад шороон дээр зогсож байсан. Тэгэхэд тэнд байсан ослоос үлдсэн эгч, хамт явсан машины жолооч ах 2 хэлэхдээ ачааны машины жолооч машиндаа байгаа гэж хэлсэн. Ачааны машины аваарын гэрэл дохио асаалттай байсан эсэхийг анзаараагүй. Ойртож хараагүй. /хх-ийн 55 дахь тал/

Гэрч Н.ын: Би уг ослын дуудлагаар бол очоогүй. Гэхдээ би Улаанбаатар хотоос ******* сум руу ирж явсан. Тэгсэн сумаас зүүн тийш замд ирж явахад зам дээр том сууц ачсан ачааны машин замын баруун гар тал руу шахсан бололтой зогсож байсан. Тэгээд би уг ачаатай машины хажуугаар гартал зам дээгүүр баахан эд зүйл бутарсан харагдсан. Харанхуй шөнө байсан болохоор сайн юм харагдаагүй. Тэгээд цаашаа жаахан явахад замын зүүн гар талд ертөнцийн зүгээр замынхаа урд талд шороон дээр дээвэр тааз нь хууларсан хар машин зогсож байсан. Тэгээд би осол болсон байна гэж бодоод сумынхаа эмнэлэг рүү дуудлага өгөөд машинаас буугаад очиход жолооны хүрдний ард нэг хүн, арын суудалд 3 хүн бүгд нас барсан байсан. /хх-ийн 57 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч П.батын: Би уг ослын дуудлагаар их эмч , бага эмч , , нарын хамт очсон. Хар өнгийн машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлтэй явж байсан байдалтай байсан. Уг тээврийн хэрэгсэл нь засмал замаасаа гараад шороон зам руу буусан байсан. Тухайн машины дээд тааз хэсэг нь байхгүй, дотор нь байсан 5 хүний 4 нас барсан. Цус нөж болсон хүн харах аргагүй нөхцөл байдалтай байсан. Нэг эгч уйлаад байсан. Ослоос амьд гарсан хүн байсан. Хар өнгийн тээврийн хэрэгслийн дугаарыг санахгүй байна. Сууц ачсан машин нь Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлд явж байсан байдалтай, замын баруун гар тал руу шахаж зогссон байдалтай байсан. /хх-ийн 59 дэх тал/ гэх мэдүүлэг,

            Гэрч Т.Түмэнжаргалын: Энэ оны 04 дүгээр сарын 28-ны орой ******* сумаас хойшоо замын хажууд зогсож байсан автомашины араас машин мөргөж 4 хүний амь хохирсон дуудлага мэдээлэл цагдаагийн газрын жижүүрийн утсанд ирсний дагуу миний бие зохицуулагч, цагдаагийн дэслэгч П., цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М., дэд ахлагч нарын хамт осол, хэргийн газарт очиход иргэн Ө.*******, О. нар 6 87-22 УНЧ "Dong feng" маркийн автомашинд ачаа тээвэрлэх журам зөрчиж орон сууц ачаад, автомашины ус халсан шалтгаанаар замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогсолт хийсэн байсан. Энэ үед нь Өмнөговь аймгийг чиглэн явсан Lexus NX300h маркийн 68-58 УБЛ улсын дугаартай автомашин зүүн хойд хэсгээс нь мөргөж RX350 маркийн автомашинд зорчиж явсан 5 хүнээс 4 хүний амь нас хохирсон осол, хэрэг гарсан байсан. Dong feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Батлхагвыг тандагч багажаар шалгаж үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. /хх-ийн 167-168 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Батлхагвын гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.т гавлын суурь болон баруун хоншоор яс, эрүүний баруун хэсгийн ил хугарал, нүүрний баруун хэсэг, хуйхны урагдсан шарх, баруун атгаалын далд хугарал, баруун талын 1-4-р хавирганы далд хугарал, тархины эдийн бяцрал, голт, үнхэлцэг хальсны цус хуралт, үнхэлцэг, элэгний урагдал, язрал, баруун чамархай, дух, баруун чихний ар, хүзүү, эрүү, баруун мөр-хүзүүний зааг, баруун эгэм дэх шарх, цээж, баруун сарвууны зулгаралт гэмтэл учирсны улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 109-111 дэх хэсэг/-ээр,

            Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.******* нь гавлын суурь болон нүүр ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн бяцрал, нүүрний арьс, хуйхны урагдсан шарх, баруун сарвууны хугарал, баруун талын 2, зүүн талын 2, 3-р хавирганы далд хугарал, гол судас, уушгины артерийн урагдал гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 120-122 дахь тал/-ээр,

            Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д. нь гавлын суурь болон эрүүний хугарал, тархины эдийн бяцрал, баруун атгаалын далд хугарал, баруун талын 1-6-р хавирганы хугарал, дух, баруун шанааны зулгаралт гэмтэл учирсны улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 130-132 даь тал/-ээр,

            Мөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц. нь гавлын суурь болон зүүн хацар, хоншоор ясны хугарал, тархины эдийн бяцрал, сээрний 2-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны няцрал, сээрний 6-9-р нугалмын шахагдсан хугарал, баруун талын 1-8, зүүн талын 4, 5-р хавирганы хугарал, зүүн мөрний мултрал, дух, зүүн хацар, шилбэ, баруун хацар шанаа, хүзүүний зулгаралт, зүүн хацар, хамар, баруун шанааны шарх, зүүн бугалга, цээж, зүүн шилбэний цус хуралт гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 140-142 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, болон 24.5-д Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4м-ээс, өргөн нь 2.5м-ээс, урт нь 20м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6-д Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь:

 

            Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14 4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно, 24.5 Ачаатай буюу ачаагүй өндөр 4 м-ээс, өргөн нь 2,5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална, 24.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт (Овор ихтэй ачаа) таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж хөвөө рүү шахаж зогсоогүй нь харагдаж байна (замын хөдөлгөөний дүрмийн 1.2.45 “хөвөө" гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна). Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө 0.7 метр илүү гарсан ачаа тээвэрлэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт "Овор ихтэй ачаа" улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасын өргөн нь 50 мм) 400 мм х 400 мм хэмжээтэй дөрвөлжин тэмдгийг ачаа нь тээврийн хэрэгслийн овроос тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт байрлуулна. Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй, ачааны илүү гарсан хэсэгт овор ихтэй ачааны таних тэмдэг, гэрэл болон гэрэл ойлгуур байрлуулаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 155-156 дахь тал/

            Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Холын хоёр гэрэл асахгүй, урд салхины шил хагарч цуурсан, дуут дохио ажиллахгүй, шил арчигч ажиллахгүй, хойд тэвш эвдэрсэн. Урд болон хойд дугуйн тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн жолоодлогын болон явах эд ангиуд нь хэвийн байна. Харин Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ багажаар урд болон хойд дугуйн тоормосыг шалгахад зогсохгүй байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийн ойрын гэрэл, тоормосны гэрэл, оврын гэрэл, дохионы гэрлүүд хэвийн ажиллаж байна. Харин холын хоёр гэрэл асахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь замын хажууд зогсож байсан гэх тул холын гэрэл асахгүй байгаа нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /хх 36-38 дахь тал/

Техникийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/03 дугаартай дүгнэлтэд: ...Dong Feng маркийн 87-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө. ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр... зогсооно.", 24.6. "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. /2хх-ийн 79-82 дахь тал/ гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээр дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч, дүгнэлттэй маргаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа шүүх хуралдаанд ...2 машины жолооч 50, 50 хувийн буруутай учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэнэ үү, мөн эргэлзээтэй нотлох баримт байгаа учраас ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт,

Шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаанд ...нөгөө машины жолооч хурд хэтрүүлсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж бодож байна гэх тайлбарыг тус тус гаргав.

Хавтаст хэрэгт талийгаач С.*******ийн жолоодож явсан Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Lexus NX300h маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. 12.2, 12.3-д заасан заалтуудыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна” /хх-ийн 229-235 дахь тал/ гэх дүгнэлт гарсан байна.

Энэхүү шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ: ...Дээрх цусны бүлэг тодорхойлсон дүгнэлтүүд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн "амь хохирогч нарын амьд байхдаа үзүүлж байсан цусны бүлэг тодорхойлох шинжилгээний баримтаас эрс зөрүүтэй байх ба үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 10, 16-ны өдрүүдийн 73, 74, 76, 75 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч нарын цуснаас хэрхэн дээж авсан нь огт дурдаагүй байх бөгөөд зөвхөн шинжээч эмч С.ийн мэдүүлэг л хэрэгт авагдсан байна. Иймд амь хохирогч нарын цуснаас авсан гэх дээжнээс цусны бүлгийг дахин тогтоолгохоор шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон боловч цусны дээж шинжилгээнд тэнцэхгүй гэсэн хариу гарсан бөгөөд амь хохирогч нарын цогцоснуудыг шинжилгээнд оруулж цусны бүлгийг тогтоолгохоор албан бичиг Шүүх шинжилгээний Ерөнхий газарт хүргүүлсэн боловч Шүүх шинжилгээний Ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 03/1002 дугаартай албан бичгээр мөн цусны булгийг тогтоох боломжгүй гэсэн хариу ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана" гэсэн заалтын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2773, 2774, 2775, 2772 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4954, 4955, 4956, 4957 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж үзлээ” гэж яллах дүгнэлтийн ТЭМДЭГЛЭХ нь хэсгийн 6 дахь нүүрт дүгнэж бичжээ.

Түүнчлэн шинжээчийн дээрх дүгнэлтээр талийгаач С.*******ийг тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн талаар дурдаагүй бөгөөд Монгол Улсын З.амын хөдөлгөөний дүрмийн 12.6.а дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх” гэх дүрмийг зөрчсөн талаарх дүгнэлт байхгүй байна.

Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох өөр нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан ба мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүх шийдвэрээ гаргав.

Шүүгдэгч Ө.******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас олон хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд өөрийн 87-22 УНЧ улсын дугаартай "Dong feng" маркийн ачааны машинтайгаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, болон 24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4м-ээс, өргөн нь 2.5м-ээс, урт нь 20м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас олон хүний буюу 4 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Батлхагвын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Амь хохирогч Д.ы хууль ёсны төлөөлөгч Д. шүүх хуралдаанд: ...Шүүгдэгчээс оршуулгын зардалд 7.000.000 төгрөг гарсан. 4 өнчин хүүхдэд оногдох мөнгийг илүү олгуулах үүднээс бусад зардлыг авах шаардлага байхгүй байна. 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбар,

 

Амь хохирогч Ц.гийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд: ...Шүүгдэгчээс 20.379.600 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 61.471.000 төгрөг, хүүхдүүдийн сургалтын төлбөрт өмнөх шүүх хуралдаанд 30.000.000 төгрөг нэхэмжилсэн. Цалингийн зөрүүнд 227.464.684 төгрөг, сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу тогтоолгомоор байна гэх тайлбар,

Амь хохирогч Ц.ын хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэлийн хувьд өмнө гаргасан нэхэмжлэлээрээ нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шийдэх байх. Хүүхдийн сургалтын төлбөрт 24.454.000 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбар,

 

Амь хохирогч С.*******ийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд: ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н. нь сэтгэцэд учирсан хохирлоо 80.000.000 төгрөгөөр тооцож уг хохирлыг барагдуулж авахаар нэхэмжилж байгаа гэх тайлбар,

 

Амь хохирогч Ц.гийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд: ...*******од 4 өнчин хүүхэд үлдсэн байгаа. 1 сарын дундаж цалин нь 2.092.139 төгрөг байгаа ба үүнийг ам бүлийн 6 хүнд хуваахад 4 хүүхдэд оногдох цалингийн зөрүү нь 962.756 төгрөг болж байна. Өнөөдрийн байдлаар цалингийн зөрүү нь гэхэд  19.911.544 төгрөг болж байгаа. Хүүхдийг 18 нас хүртэл нь тооцвол 205.553.140 төгрөг болж байгаа ба нийт цалингийн зөрүүг бодвол 227.464.684 төгрөг гарж байна. Амь хохирогч гийн насны зөрүүгээр сэтгэцэд учирсан хохирлыг бодоход 277.200.000 төгрөг болж байгаа ба эдгээр мөнгийг нэхэмжилнэ гэх тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсан ба дээрх хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас хүн амын дундаж, наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”,  мөн зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Ө.*******ас дараах хохирол төлбөрийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Амь хохирогч Д.ы хууль ёсны төлөөлөгч Д.д оршуулгын зардал 9.260.000 төгрөг,

 

Амь хохирогч Ц.ын хууль ёсны төлөөлөгч Н.*******д оршуулгын зардал 16.640.000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг, нийт 99.140.000 төгрөг,

 

Амь хохирогч С.*******ийн хууль ёсны төлөөлөгч Н. гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 80.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх тус тус хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч Ө.*******ас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас Toyota lexus NX300 маркийн 68-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 61.471.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Итгэлт эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /2хх-ийн 62-65 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.*******ас 61.471.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******од олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* оршуулгын зардал 20.379.600 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч шүүгдэгч Ө.*******ас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.******* түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдаанд завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******од 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад хохирол төлбөрийн тухайд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* хүүхдийн сургалтын төлбөрт 30.000.000 төгрөг, цалингийн зөрүү 227.464.680 төгрөгийг шүүгдэгч Ө.*******ас гаргуулахаар нэхэмжлэв.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ө.Батлхагвын гэм буруутай үйлдлийн улмаас нэг гэр бүлийн 2 хүний амь нас хохирч, хүүхдүүд бүтэн өнчин болсон нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь хүүхдийн сургалтын төлбөр, цалингийн зөрүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* хүүхдийн сургалтын төлбөр 24.450.000 төгрөгийг холбогдох нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ...иргэний хариуцагчид зарсан эд хөрөнгөөр хохирол төлүүлнэ үү гэх хүсэлт гаргаж байгаа боловч шүүгдэгч Ө.*******, иргэний хариуцагч Р.******* нарын хооронд хийсэн хэлцэл хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр эсэхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүх тогтоогоогүй байхад эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хохирол төлбөрийг бусдын эд хөрөнгөөр хангуулах эсэх асуудалд  дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ө.Батлхагвын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /3хх-ийн 42 дахь тал/, Жолоочийн лавлагаа /3хх-ийн 36 дахь тал/ Оршин суугаа хаягийн лавлагаа /3хх-ийн 39 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 41 дэх тал/-аар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Ө.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх ...Миний үйлчлүүлэгч гийн зүгээс гэхэд миний 4 ач ямар ч хараа хяналтгүй үлдэж байна, мөн өдий зэрэгтэй өсгөж өгсөн хүүгээ алдсандаа маш их харамсаж байгаа, гомдолтой байгаа талаараа хэлсэн. Мөн өөрийнх нь сэтгэл зүй маш их гэмтэлтэй байгаа талаар илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.цэцэг ...Батлхагвын хувд анхнаасаа гэм буруугаа хүлээгээгүй. Мөн өөрийн эд хөрөнгийг зувчуулж тарааж хохирол төлбөр төлөх санал санаачилга гаргаагүй. Иймд улсын яллагчийн санал болгосон 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. ...Эрүүгийн хуувийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан ялын хамгийн дээд хэмжээгээр ялыг оногдуулах хэрэгтэй гэх дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтална гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байгаа. Энэ хэрэгт 4 хүний амь нас хохирсон. ...4 хүний амь нас хохирч олон хүүхэд бүтэн өнчин үлдсэн. Тийм учраас хохирогч нарын өмгөөлөгч нарын саналтай нэг байр суурьтай байна. Үүнийг улсын яллагч анхаарч үзэх байх гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн нөхцөл байдал байгаа. ...2 тээврийн хэрэгслийг худалдаалах гэсэн боловч болоогүй. Тэгэхээр бусад төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тухайн зүйл ангид заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Улсын яллагчийн зүгээс 6 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Миний хувьд тухайн оногдуулж байгаа ял шийтгэлийн дэглэмийн хувьд нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* ... Хамгийн дээд хэмжээ буюу 8 жилийн ял өгөөсэй гэж хүсэж байна. Өөрийн нэр дээр 3 машинтай, өөрийн 2 том байшингаа эгчдээ 30.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Надад 30.000.000 төгрөгөөр тооцоод өгчих л дөө. Байгаа газар нь гэхэд 100.000.000 төгрөг хүрэхээр байгаа шүү дээ. Би хүүхдүүдээ л бодож байна. Надад юу ч хэрэггүй. Маш их гомдолтой байна. Хамгийн дээд хэмжээгээр яллаж өгөхийг хүсэж байна гэх тайлбар,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* ...улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг ял зувчуулсан талаар мэдсээр байж яагаад ийм санал гаргаж байгаад гайхаж байна. Харамсалтай, гомдолтой байна. Ялын дээд хэмжээг оногдуулж өгөөсэй гэж хүсэж байна гэх тайлбар,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. ... Нэг хүн алахад 8 жил, 4 хүн алахад 6 жилийн хорих ял оногдуулж байна. Энэ залуу өөрийнхөө амьдралыг сүйрүүлж байна. Ямар ч ухамсаргүй, хүн сэтгэлгүй залуу байна. Миний хувьд ялын дээд хэмжээгээр буюу хуульд заасан 8 жилийн хугацаагаар оногдуулж өгөхийг хүсэж байна гэх тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын яллагч шүүгдэгчийг яллах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбогдуулан гаргасан хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн саналыг яллах үйл ажиллагаандаа харгалзана” гэж хуульчилсан ба улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ял оногдуулах санал гаргав.

 

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ө.*******д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Батлхагвын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.*******д 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүний цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-3 ширхэг, плаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 150134 дугаартай B, C1, C1E, C, CE ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.*******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.******* нь 7 цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Батлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ө.*******д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг, машины үнэ 61.471.000 төгрөг, оршуулгын зардал 20.379.600 төгрөг нийт 164.350.600 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 80.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д оршуулгын зардал 9.260.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д оршуулгын зардал 16.640.000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг нийт 99.140.000 төгрөг тус тус гаргуулан олгож, шүүгдэгч Ө.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******од 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь хүүхдийн сургалтын төлбөр 30.000.000 төгрөг, цалингийн зөрүү 227.464.684 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* хүүхдийн сургалтын төлбөр 24.450.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 3 ширхэг, плаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Ө.******* нь 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тоолж эхлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Ө.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА