| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/01303/И |
| Дугаар | 138/ШШ2021/00048 |
| Огноо | 2021-01-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2021/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ЖЯ*******2102731 регистрийн дугаартай, овогт ийн ид холбогдох,
Эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.той 2012 онд танилцан үерхэж нөхөрлөж яваад дотно харилцаатай болсон. Бидний дундаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү төрсөн. Хүү маань одоо 4 настай. Ц. нь хүүгээ нэг ч удаа эргэж ирээгүй, утсаар ч яриагүй харилцаа холбоогүй байдагт би маш их гомдож явдаг. Би өөрийн гэсэн ажилтай бөгөөд хүүгээ тэжээх чадвартай боловч Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Ц.ид эцэг хүнийх нь үүргийг ойлгуулж ухааруулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Мөнхсоёмбын эцэг нь Ц. мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.*******ын нэхэмжлэлтэй танилцсан. Х.******* бид хоёр 2012 онд танилцсан. Бид үерхэж нөхөрлөж байгаад 2015 онд хүүтэй болсон. Х.******* тухайн үед хүүхдээ өөрөө өсгөөд явна гэсэн болохоор би холбоо барихыг хүсээгүй. нь миний хүүхэд мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Миний хувьд үүнээс хойш хүүхэддээ анхаарал тавьж уулзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.ид холбогдуулан Эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Х.*******, Ц. нар нь 2012 онд танилцан гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр хамт амьдарсан байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү М.Мөнхсоёмбыг төрүүлсэн болох нь 111600023******* дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Ц. нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Мөнхсоёмбыг өөрийн төрсөн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул М.Мөнхсоёмбын төрсөн эцэг нь ийн мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Мөнхсоёмбыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ц.ид үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү *******ын Мөнхсоёмбын төрсөн эцэг нь овогт ийн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү М.Мөнхсоёмбыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.оос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 7*******5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамжид 103 7*******5 /70200+335*******5/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ