Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023       12           22                                                2024/ШЦТ/06

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Ө.Ч, Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ч, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2325000000579 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Ш овгийн Т.Б, Монгол Улсын иргэн,

2. Т овгийн Ө.Ч, Монгол Улсын иргэн

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын , багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгот” караоке дотор Ө.Ч-той үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Ө.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгот” караоке дотор Т.Б-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 6-р шүдний хугарал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Ч, Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ч мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “Намайг цохихоор нь сандарсандаа рефлексээрээ цохисон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Т.Б-н “2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум , багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгот” караоке ажиллуулж байхад орой 23 цагийн үед гаднаас дөрвөн залуу орж ирээд ганц цаг суугаад дуулъя гэхээр нь ах нь одоо хаах цаг болж байна. Манайх хааж байна гэхэд шивээстэй залуу нь цуг явсан хоёр залуугийн хамтаар гараад явсан. Тэгсэн хамт явсан нүдний шилтэй өндөр нуруутай бор залуу тэгвэл наад хөгжмөө унтраагаад дуугаа зогсоогооч гэхээр нь би чи зүгээр явчих гэсэн чинь нөгөө залуу нь намайг чи муу хөгшин төгзөг минь гэхээр нь чи муу ер нь юу гээд байгаа юм зүгээр мөрөөрөө зайлчих гөлөг минь гэсэн миний шүд рүү нэг удаа цохичихоор нь эргүүлээд би баруун гараараа зүүн талын нүд хавьцаа нь цохичихоод буцаад яваад орчихсон, миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 6-7-р тал/

2. Хохирогч Ө.Ч-н “2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед найз н-Н.Б, н.Б, н.Н нарын хамтаар Сэлэнгэ зочид буудлын арын ТОПАЗ нэртэй караокед дуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээс 23 цагийн үед гараад Сэлэнгэ хажууд байх Солонгот караоке руу ороход үйл ажиллагаа хэвийн явж байхаар нь суугаад дуулъя гэхэд дуулахгүй гэхэд манай гурван найз гараад явчихсан тэгсэн чинь тухайн караокены ах намайг хэл амаар дорожлохоор нь би нүүр рүү нэг удаа цохичихсон чинь нөгөө ах нь намайг зөрүүлээд миний зүүн нүд рүү цохиод авсан. Тэгээд надтай цуг явсан найзууд ирээд салгасан. Тэр хооронд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-н 10-11-р тал/

3. Гэрч Б.Б-н “2023 оны 10 дугаар сарын 23-ны орой ажил тараад н.Ч, н.Б, н.Н бид дөрөв Орхон аймаг Баян-Өндөр сум ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТОПАЗ караоке руу 21 цагийн үед ороод тэндээсээ 23 цагийн үед гараад Сэлэнгэ зочид буудлын хажуу талд байх Солонгот караоке руу ороход тухайн караокены эрэгтэй хүн нэг хүний сууж байхад манай найз нараас нэг нь караокег ажиллаж байгаа талаар асуухад та нар шиг бацаан нарт ажиллахгүй гэхээр нь Б, Н, Ч бид гурав түрүүлээд гарсан чинь шил хагарч байгаа юм шиг дуу гарахаар нь буцаад ортол Ч-н нүднээс нь цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад бид нарыг тухайн караокеноос хөөж гарахаар нь бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Ч, караокед байсан ахыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 14-15-р/

4. Гэрч Т.Н-н “2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би орой 17 цагтаа ажлаа тараад гэртээ байж байхад н.Б, н.Б, н.Ч нартай холбогдоод орой хальт уулзъя гээд бид нар манай байрны гадна 20 цаг өнгөрч байхад уулзаад тэндээсээ Орхон аймаг Баян-Өндөр сум ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын арын “ТОПАЗ” нэртэй караокед ороод ногоон өнгийн ARKHI нэртэй 0,5 граммын 2 шил архи, ус, ундааг авч дуулж архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж дуусаад тэндээс гараад хажуу талд байх “Солонгот” караоке руу орсон хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байх шиг байхаар нь нэг 50 орчим ахаас ажиллаж байгаа юм уу гэхэд ажиллахгүй манайх хаацан байна гэхээр нь Б гараад араас би гараад Бт миний араас гараад Ч үлдчихсэн байсан. Тэгээд бид гурвыг гадна зогсож байхад хүн орилох чимээ гарахаар нь буцаад ортол Ч нүдний шил нь хагарчихсан зүүн нүднийх нь дээд талаас цус гарчихсан хэрүүл маргаан хийгээд байхаар нь Ч-г гадагшаа авч гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь цагдаагийн алба хаагч нар удалгүй ирээд Ч, нөгөө ах хоёрыг аваад явчихсан” гэх мэдүүлэг. /хх-н 18-19-р тал/

5. Гэрч М.Б-н “2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад Их хаадын цуваанаас Н-г аваад тэндээсээ гараад Орхон аймаг Баян-Өндөр сум ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТОПАЗ караокед 21 цагийн үед ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулчаад тэндээсээ 23 цагийн үед гараад Н-н гэр рүү явах гээд алхаад явж байсан Сэлэнгэ зочид буудлын хажуу талын нэг караокед хүмүүс дуулаад байхаар нь энэ караоке нээлттэй байгаа юм шиг орж 30 минут дуулчаад явъя гээд орсон чинь булангийн ширээнд 2 хүн суучихсан харин наад талд хэсэг хүмүүс суучихсан байхаар нь 50 орчим насны ахаас танайх ажиллаж байгаа юм уу 30 минут дуулж болох уу гэж асуухад та нар шиг бацаануудтай харьцдаггүй байгаа шүү гэхээр нь би зүгээр асууж байна шүү дээ гэж хэлээд нөгөө хэдэд ажиллахгүй байна гэж хэлээд түрүүлээд гарахад араас Н, Б хоёр гараад зогсож байхад хүмүүс орилолдохоор нь буцаад орсон чинь нөгөө 50 орчим насны ах болон Ч хоёр зууралдаад зогсож байхаар нь Ч-г салгаад гадаа аваад гарсан чинь Ч-н зүүн талын нүднээс нь цус гарч байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн 20 орчим минутын дараа эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа ирээд Ч, нөгөө ах хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-н 22-23-р тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 963 дугаартай “Ө.Ч-н биед зүүн нүдний дээд доод зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлдчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 28-29-р тал/

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 964 дугаартай “Т.Б-н биед зүүн доод 6-р шүдний хугарал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 36-37-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгот” караоке дотор Ө.Ч үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ө.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгот” караоке дотор Т.Б үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 6-р шүдний хугарал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-н “нөгөө залуу намайг чи муу хөгшин төгцөг минь гэхээр нь чи муу ер нь юу гээд байгаа юм зүгээр мөрөөрөө зайлчих гөлөг минь гэсэн миний шүд рүү нэг удаа цохичихоор нь эргүүлээд би баруун гараараа зүүн талын нүд хавьцаа нь цохичихоод буцаад яваад орчихсон” гэх мэдүүлэг, хохирогч Ө.Ч-н “караокены ах намайг хэл амаар дорожлохоор нь би нүүр рүү нэг удаа цохичихсон чинь нөгөө ах нь намайг зөрүүлээд миний зүүн нүд рүү цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Н-н “Ч-н нүдний шил нь хагарчихсан зүүн нүднийх нь дээд талаас цус гарчихсан хэрүүл маргаан хийгээд байхаар нь Ч-г гадагшаа авч гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь цагдаагийн алба хаагч нар удалгүй ирээд Ч, нөгөө ах хоёрыг аваад явчихсан” гэх мэдүүлэг, гэрч М.Б-н “50 орчим насны ах болон Ч хоёр зууралдаад зогсож байхаар нь Ч-г салгаад гадаа аваад гарсан чинь Ч-н зүүн талын нүднээс нь цус гарч байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 963 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 964 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Б, Ө.Ч нар нь 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгот” караоке дотор үл ялих шалтгаанаар маргалдаж,  харилцан зодолдож, Ө.Ч-н эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Т.Б-н эрүүл мэндэд зүүн доод 6-р шүдний хугарал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ө.Ч нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Ч, Т.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Ө.Ч-н эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхинд шарх, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Т.Б-н эрүүл мэндэд зүүн доод 6-р шүдний хугарал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш- овгийн Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Ө.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ө.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ч, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А