| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч, хяналтын прокурор Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******од, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.*******г, В.******* нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2330002990261 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн .... дүгээр хорооны .... дугаар хороолол ..... тоотод оршин суух,
урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, М овогт Л-ын Ш
Хоёр. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,
урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Б овогт Х-ийн Б
Гурав. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн Заамар сумын ... дугаар хэсэг ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, В-ийн Б
Дөрөв. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Голден пиред ХХК-д жолооч ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш-ийн Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.*******, Х.*******, В.*******, Ш.******* нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нар 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “ ” газарт дэвсгэрт гэх газарт машин механизм ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь:
шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “...тухайн газарт эксковатороо буулгаад жолооч *******аар хуучин газрын хөрс нь хөндөгдсөн бололтой газар дээр ухуулсан. Ухаж гаргаж ирсэн шороон дээр нь *******ийн найзууд болох *******, ******* нар металл хайгчуудаа тавьж үзээд байсан. Тухайн газар нь ухахад битүү хадтай газар байсан болохоор эхний өдөр экскаваторын ремен нь тасраад зогссон. Тэгээд ременийг нь хот руу захиж замын унаанд тавиулаад Сүхбаатар аймаг руу орж ирж авсан. Маргааш нь буцаж очиж ременээ тавьж асаагаад ухаад гаргасан шороон дээрээ 2 металл хайгчаа тавьж үзээд алт огт гарахгүй байсан болохоор нь ухсан нүхээ буцааж булж орхиод буцаад явж байхдаа цагдаад саатуулагдсан. Цагдаад саатуулагдсаны дараа *******, ******* нарын машинд 7 килограмм, 920 грамм чулуу байсныг би мэдсэн. Надад тухайн чулууг авсан талаараа хэн нэгэн хэлээгүй. Би тухайн чулууг авсныг ч мэдээгүй. Сүүлд нь сонсоход *******, ******* нар тухайн гаргасан шороон дээрээс авсан талаараа хэлж байсан.” гэх (2-р хх 162-164 дүгээр хуудас),
шүүгдэгч Х.*******ийн “ Би 2022 оны 08 дугаар сарын 16-17-ны үед Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд байхад ******* залгаад “Сүхбаатар аймагт нэг юм үзээд ирье” гэж ярьсан. ******* тэгж ярихаараа алттай газарт очиж дээж авхуулах ажил хийдэг юм. Би тийм ажил гарч гэж ойлгоод Улаанбаатар хот руу орж ирээд байж байхад 08 дугаар сарын 20-ны үед ******* над руу залгаад манай гэрт хүрээд ир гэхээр нь очиход ******* “чамд металл хэмждэг багаж байна уу?” гэхээр нь би “хүмүүсээс асуувал олдоно” гээд танил найзууд болох , *******, *******, , нар луу яриад асуухад *******, ******* нарт “нэг, нэг металл хайгч байна” гэсэн. Тэр хоёрыг “металл хайгчуудаа авчих, хэдүүлээ Сүхбаатар аймаг руу манай найз ******* авч юманд явъя гэнэ” гээд тэр хоёрт хэлэхэд зөвшөөрсөн. Металл хайгчуудыг *******, ******* хоёр тавьсан. Би тэр хоёрыг чулуу авч байгааг хараагүй. Анхнаасаа ******* ирээд “тодорхой хэмжээний цалин, мөнгө өгнө” гэж ярьж байсан.” гэх (2-р хх 177-179 дүгээр хуудас),
шүүгдэгч Ш.*******гийн “ 2022 оны 08 дугаар сарын 9-ний өдөр нэг уулын энгэр газарт очиход тэр газар нь экскаватороор ухахаар нь гаргаж ирсэн шороон дээр нь би металл хайгчаа тавьж үзээд металл хайгч дуугарахгүй байсан. ...Миний өөрийн эзэмшлийн 7000 металл хайгч байгаа юм. Би хүнээс өрөндөө авч байсан.” (2-р хх 192-194 дүгээр хуудас),
шүүгдэгч В.*******гийн “...Бид нар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт ирсэн өдрөө экскаватор буулгаад нэг уулын урд энгэрт ухаж эхэлсэн. Ухаж гаргасан шороон дээр нь би өөрийн 1000-тай металл хайгчаа тавьсан. Тэгээд металл хайгч дуугарсан ганц нэг чулууг нь ******* бид хоёр шуудайнд хийгээд цагаан өнгийн “Prius 20” маркийн машин дотор хийсэн. Бусад хамт явсан хүмүүс бол ажил хийгээгүй, зарим нь машиндаа зарим нь хоол унд хийгээд байж байсан. ...1000-тай металл хайгч миний эзэмшлийнх ба бичиг баримт гэрчилгээ гэх зүйл байхгүй.” гэх (2-р хх 207-209 дүгээр хуудас),
иргэний нэхэмжлэгч “...Байгаль, экологид учирсан хохирлыг нөхөн төлөх юм бол манай сум орон нутгаас өөр гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх (3-р хх 136-137 дугаар хуудас),
иргэний нэхэмжлэгч *******ийн “...******* УН улсын дугаартай экскаваторыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зүс таних дүү ******* надаас “та экскэгээ түрээсэлчих” гээд гуйхаар нь би 14 хоногийн хугацаатай түрээсэлсэн.” гэх (1-р хх 63-64 дүгээр хуудас),
иргэний нэхэмжлэгч “...“Toyota Pruis-20” маркийн ******* УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2022 оны 03 дугаар сард “Омни Капитал” ББСБ-аар дамжуулан худалдаж авсан. Хэдийгээр Омни Капитал ББСБ-ын нэр дээр гэрчилгээ нь гарсан боловч би зээлийг хугацаанд нь төлж байгаа. Надтай хамтран амьдрагч В.******* 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “нэг найзтайгаа 2 хоног юманд яваад ирье” гэсэн. Яг хаашаа явах, юунд явж байгаа талаараа хэлээгүй. Утас нь 2-3 хоног холбогдохгүй байж байгаад 09 дүгээр сарын 01-ний өдөр холбогдоод “Сүхбаатар аймагт байна, удахгүй очно хүмүүстэй хамт явж байна” гэсэн. Нэлээн хэд хоногийн дараа машингүй ирсэн. Яасан талаар нь асуухад хэлэхгүй байсан. Сүүлд би өөрөө Сүхбаатар аймаг руу ирээд болсон зүйлийн талаар мэдсэн.” гэх (1-р хх 69-70 дугаар хуудас),
гэрч Б.гийн “...Би уг газрыг уурхай биш гэдгийг нь мэдээд *******эс хэзээ буцах юм бэ? гэж асуухад ******* “Шижирээ өөрөө мэдэж байгаа байлгүй дээ, ганц нэг хоноод буцах байлгүй дээ” гэхээр нь би машинтайгаа тэр газраас зайтай трайллерын хамт зогсоод хааяа очиж юу болж байгааг хардаг байсан. Экскэ тухайн газарт 1 цаг гаруй хугацаанд нүх ухаж байхад ремен нь тасраад ажил зогссон. Ухсан шороон дээр нь ******* гэх залуу хайгч тавиад байсан. Бусад хүмүүс нь хараад байж байсан.” гэх (1-р хх 103-105 дугаар хуудас),
гэрч Г.ын “...тухайн газарт хуучин ухсан байсан 2 шрүп нүхийг экскэгээр сэтэлж ухсан. Экскаваторыг *******, Хангай нартай цуг явж байсан танихгүй залуу жолоодож 4 метр гүнтэй, 5 метрийн өргөнтэй, 6 метрийн урттай нүх ухсан. Экскаватор ухаж гаргасан шороон дээр болон тэнд хуучин хөрсийг нь эргүүлсэн газар дээр ******* 1000-тай хайгч тавьсан. Тухайн Харриер маркийн машинтай 4 хүний 1 хүн нь *******, ******* нартай уулзаад ярилцаад байсан. Яг юу гэж ярилцсаныг нь би сонсоогүй тухайн үед хоол хийгээд надаас зайтай байсан юм. Бусад 3 хүн нь машиндаа суугаад байсан тэр хүмүүс ямар санаа зорилготой байсан болохыг нь мэдэхгүй. Экска ухаж байсан чинь “ухаж дийлэхгүй байна, чулуутай хатуу газар байна” гээд ухахаа болиод ухсан нүхэндээ гаргасан шороог нь буцааж хийж булаад ойр орчмоор нь шороог нь тарааж газрыг нь тэгшлээд техник хэрэгслээ ачаад буцаж явж байгаад цагдаагийн алба хаагч нартай таарч саатуулагдсан.” (1-р хх 120-122 дугаар хуудас),
гэрч Б.ийн “...Би 2017 онд “Howo” маркийн ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 онд худалдан авсан. 2018 онд Нүүрс тээвэрт явахын тулд “Шинлу юань” ХХК дээр өмчлөлийг сольсон. “Шинлу юань” ХХК-ийн нэр дээр байдаг боловч миний өөрийн тээврийн хэрэгсэл юм. гэх хүн залгаад “Сүхбаатар аймагт байдаг уурхай руу Экскаватор ачуулъя. 10 хоног явна, 12,000,000 төгрөг төлнө” гэж тохироод 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Дэнжийн мянгад байх хашаанаас шар өнгийн улсын дугааргүй экскаваторыг нэг залуутай очиж ачуулсан. Тэр залуу нь одоо Шижирээ байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүмүүс шороо ухаж буй газарт очоод тэнд Экскаватороо буулгаад буцах гэж байхад “та хүлээж бай 2 хоноод буцна. Хүлээж байгаад экскаватороо ачаад явчихаач” гэхээр нь би зөвшөөрөөд тэнд 2 хоног хүлээхээр болсон. Би машинтайгаа тэр газраас зайдуу 2 хоносон. Тэгээд дахиж нэг хоноод 3 хоног хүлээгээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр экскаватороо ачаад буцаж явахдаа цагдаа нартай таарч саатуулагдсан. Би экскаватороор хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байгааг мэдээгүй. Тухайн хүмүүс хэлэхдээ “гэрээ бичиг баримт хөөцөлдөөд байна” гээд хүлээлгээд байсан болохоор нь зөвшөөрөлтэй гэж бодсон. Тухайн газарт очсоныхоо маргааш нь хамт очсон машинууд номеруудаа авсан байхаар нь яагаад гэнэт ингэв гэж бодоод бага зэрэг сэжиглэсэн. Тэгээд цагдаад баригдсаны дараа л зөвшөөрөлгүй газар ухсан болохыг нь мэдсэн.” гэх (1-р хх 144-145 дугаар хуудас),
гэрч Т.ын “...Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг н сэрвэн гэх газарт шөнө очиход машины гэрэл гараад бид нараас зугтсан юм. Уг газарт очиж үзэхэд 2 газарт дөрвөлжилж нүх ухчихсан байсан. Тухайн газарт утсаны сүлжээ барьдаггүй болохоор цагдаа дуудаж чадаагүй өглөө болгосон. Маргааш нь тэнд зогсож байхад 2-3 машинтай хүмүүс ирэхээр нь би ахалж яваа бололтой 2 залуутай уулзахад тухайн хүмүүс “бид нар Улаанбаатар хотоос дээрээсээ яриатай ирсэн юм. Цагдаа энэ тэрийг зохицуулсан” гээд байсан. Би тэр хүмүүсийг “та нар яв” гэхэд тоохгүй байсан. Тэгээд экскэгээрээ тухайн газарт 4-5 метр гүнтэй, 6 метр орчим урттай нүх ухаад металл хайгчаа тавиад байсан. “Судлаа олохгүй байна” гэж яриад байсан. Би болиулах зорилгоор “цагдаа дуудсан, ирж байна” гэх зэргээр худал хэлэхэд огт тоохгүй үргэлжлүүлж байсан.” гэх (1-р хх 154-156 дугаар хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх 18-23 дугаар хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх 31-60 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3906 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлсийн гол найрлагын элементүүд нь алт-85,936% /Au/, мөнгө-7,243% /Ag/, цахиур-2,45% /Si/, төмөр-3,525% /Fe/ зэрэг химийн элементүүд агуулагдаж байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх 173-177 дугаар хуудас),
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2302301 дугаартай “...0.79 гр 85.93 хувийн байгалийн алтны зах зээлийн үнэлгээ 149,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 189-200 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2958 дугаартай “... 3. Эвдэгдсэн талбайн нөхөн сэргээх ажлын нийт зардлын дүн 696,706 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх 205-220 дугаар хуудас),
Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2302016 дугаартай “... “Liugong” маркийн УН улсын дугаартай экскаватор тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 43,800,000 төгрөг.” Гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 240-250, 2-р хх 1 дүгээр хуудас),
Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2202477 дугаартай “... “JPX 7000” металл хайгчийн зах зээлийн үнэлгээ 12,500,000 төгрөг, “Gold monster 1000” металл хайгчийн зах зээлийн үнэлгээ 2,100,000 төгрөг, нийт 14,600,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 7-17 дугаар хуудас),
Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2302148 дугаартай “... УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6,900,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 26-37 дугаар хуудас),
Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2202415 дугаартай “...******* УБВ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 19,933,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 60-70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарын ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “ ” гэх газрын ерөнхий байдал, солбилцлыг тогтоож хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан бөгөөд уг газрын нутаг, засаг захиргааны харьяаллаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “ ” гэх газарт эрх бүхий байгууллагаас хайгуул хийх, олборлолт хийх ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгосон гэх нотлох баримт байхгүй байна.
5. Энэ хэрэгт мөрдөгчөөс байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцэх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг прокуророос Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2958 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар 696,706 төгрөгөөр тогтоосныг хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ.
Учир нь тухайн хэрэгт байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2022/09 дугаартай дүгнэлтээр “ 1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “ Сэрвээ” гэх газарт 460 29’ 25” N 1140 52’ 54,8” E газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна. 2. Газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход Хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 27,719,968.424 төгрөг болж байна. Үүнээс: Хууль бус олборлосон ашигт малтмалын үнэлгээ нь 0 (тэг) төгрөг, Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ 26,233,595.9 төгрөг, Байгал орчны хохирлын үнэлгээ 1,396,372.504 төгрөг болж байна” гэх,
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/04 дугаартай дүгнэлтээр “1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “ Сэрвээ” гэх газарт 4 метр гүнтэй, 5 метр өргөнтэй 6 метр урттай ухсан нүхний хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход Хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 3,065,246 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу газарт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэхэд 3,065,246х3=9,195,738 төгрөг байна. Үүнээс: Хууль бус олборлосон ашигт малтмалын үнэлгээ нь 0 (тэг) төгрөг, Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ 1,989,932 төгрөг, Байгал орчны хохирлын үнэлгээ 1,075,314 төгрөг болж байна” гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2958 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Тус үнэлгээгээр эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Байгал орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ: эдэлбэр газарт учруулсан хохирол 29 төгрөг, газрын хэвлийд 0 төгрөг, хөрсөн бүрхэвч 33,332 төгрөг, ургамлан нөмрөгт 1,486 төгрөг, амьтны аймагт 10,274 төгрөг, нийт 45,121 төгрөг. Эвдэгдсэн талбайн нөхөн сэргээх ажлын нийт зардлын дүн 696,706 төгрөг.” гэж тус тус гаргажээ.
Харин Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2022/09 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарын хууль бус олборлолт явуулсан талбайг бодитой тогтоолгүй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг “ Сэрвээ” гэх газрын 460 29’ 25” N 1140 52’ 54,8” E гэх солбилцлоор тогтоосон нь хэргийн бодит байдал нийцээгүй байна.
Мөн тус газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/04 дугаартай нэмэлт дүгнэлтээр шүүгдэгч нарын хууль бус олборлолт явуулсан талбайг 4 метр гүнтэй, 5 метр өргөнтэй 6 метр урттай гэж хохирлын хэмжээг 3,065,246 төгрөгөөр тооцож Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу газарт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн, 3,065,246х3=9,195,738 төгрөг гэж тогтоон, үүнээс: Хууль бус олборлосон ашигт малтмалын үнэлгээ нь 0 (тэг) төгрөг, Нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ 1,989,932 төгрөг, Байгал орчны хохирлын үнэлгээ 1,075,314 төгрөг” гэж тогтоосон нь хууль, журамд нийцээгүй буюу эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймагт учруулсан хохирол зэргийг оруулалгүй бүрэн гүйцэд биш тогтоосон байгааг дурдъя.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2958 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Р., шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нараас маргаагүй байна.
Тухайлбал, энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Байгаль орчинд учруулсан хохирлыг 1/ойн санд учруулсан хохирол; 2/амьтанд учруулсан хохирол; 3/ургамалд учруулсан хохирол; 4/усны нөөцөд учруулсан хохирол; 5/газарт учруулсан хохирол; 6/газрын хэвлийд учруулсан хохирол; 7/хөрсөнд учруулсан хохирол” гэж ангилах,
4 дэх хэсэгт “ Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан: 1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ...тогтоох”,.
5 дахь хэсэгт “ Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг 1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; 2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр...тогтоох” ; 49 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно” гэж заасан зохицуулалтуудыг зөрчөөгүй байна.
6. Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, 5.2. “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж тус тус зохицуулжээ.
Ашигт малтмал олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. 2. Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. 3. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1. Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Л.******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар алт олборлохыг санаачлан, төлөвлөж, газар ухах машин түрээслэх, металл хайгч олохыг бусдад даалгах зэргээр тухайн гэмт хэргийг удирдан зохион байгуулсан, шүүгдэгч Х.******* нь Л.*******ын саналыг дэмжиж түүнээс өгсөн үүргийн дагуу металл хайгч багажтай Ш.*******, В.******* нарыг олж, алт хайхаар хамт явахад татан оролцуулсан, шүүгдэгч Ш.*******, В.******* нар нь хамт явж үйлдлээрээ нэгдэн уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хэрэгт нотлогдсон хийгээд шүүгдэгч Л.*******ыг уг гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.*******ийг бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэргийн хатгагч гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ш.*******, В.******* нарыг бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Хэргийн баримтаар, шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 696,706 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр тэдгээрийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.*******, Х.******* Ш.*******, В.******* нарын зүгээс хэрэгт болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлсэн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
9. Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарын хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
10. Шүүх шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нарын хувьд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын олборлолт хийхийг хориглосон буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор түүнийг хүсэж үйлдэж байгаль орчинд зориуд хохирол, хор уршиг учруулжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарын дээрх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан ба уг хохирлын үнэлгээг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2958 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 696,706 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч нар нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 174,176.5 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 100121255408 тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд тэдгээрийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн хэмжээ, тэдний цалин хөлстэй адилтгах орлого олох нөхцөл байдлыг харгалзан уг торгуулийн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Бусад асуудлаар:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахыг Эрүүгийн хуульд тусгайлан заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулна ” гэж заажээ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нар алт ухах санаа зорилгоор тухайн аймаг, суманд УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын машин, ******* УБВ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслүүдээр ирж, УН улсын дугаартай “Liugong” маркийн экскаватор, “JPX 7000” загварын металл хайгч 1 ширхэг, “Gold monster 1000” загварын металл хайгч 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан хийгээд тээврийн хэрэгсэлгүйгээр тухайн газар, орон нутагт ирэх боломжгүй, зориулалтын багаж, хэрэгсэл, машингүйгээр газар ухах, шороо чулууг тээвэрлэх боломжгүй байсан буюу тухайн автомашин, зориулалтын багаж, хэрэгсэл нь уг гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан ба дээрх тусгай зориулалтын техник, тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох, газар ухахад ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл нь “Лояал фанд” ББСБ ХХК (2-р хх 235), ******* УБВ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл “Омни капитал” ББСБ ХХК (2-р хх 236), УН улсын дугаартай “Liugong” маркийн экскаватор нь гадаадын хөрөнгө оруулалтай “Да Тун Констракшн” ХХК-ийн (2-р хх 233) нэр дээр бүртгэл, эзэмшилтэй болох нь дээрх тээврийн хэрэгслийн бүртгэл, лавлагаа зэргээр нотлогдох бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уг тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын хэн алины эзэмшлийн бус, бусдын эзэмшлийн байх тул уг тээврийн хэрэгслүүдийн шинжээчээр тогтоогдсон үнэлгээг гэмт хэрэг үйлдсэн хүний хувь ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.
Иймд шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,900,000 төгрөг, ******* УБВ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 19,933,000 төгрөг, УН улсын дугаартай “Liugong” маркийн экскаваторын үнэлгээ болох 43,800,000 төгрөг, буюу нийт 70,633,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 17,658,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, үүнээс иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирлын 696,706 төгрөгийг адил хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 174,176,5 төгрөгийг тус тус гаргуулан нөхөн төлүүлэхээр тогтоов.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “JPX 7000” загварын металл хайгч 1 ширхэг, 2,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Gold monster 1000” загварын металл хайгч 1 ширхэг зэргийг худалдан борлуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 2."Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарын нарын хууль бусаар олборлосон шорооноос 0.79 грамм алт гарсан, энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөд хамаарах тул хуульд заасны дагуу улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тухайн үеийн үнэлгээ 149,000 төгрөг бүхий 0.79 грамм алтыг тухайн өдрийн Монгол банкны ханшийн мэдээгээр зарж улсын орлогод оруулахаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтоолоо.
Эд мөрийн баримтаар хураагдаж, улсын орлогод оруулахаар заасан дээрх эд зүйлсийг Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч зах зээлийн үнэлгээг тогтоосон бөгөөд тухайн эд зүйлсийн үнэлгээний талаар шүүгдэгч нар нь маргаагүй, гомдол гаргаагүй болно.
Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд тэдгээрт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэргийг,
Б овогт Х-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулж, бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэргийг,
Б овогт В-ийн Б, Ш овогт Ш-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нарыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* Х.******* Ш.******* В.******* нарт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* Х.******* Ш.******* В.******* нар нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.*******д нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УН улсын дугаартай “Liugong” маркийн экскаваторын үнэлгээ болох 43,800,000 төгрөг, УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,900,000 төгрөг, ******* УБВ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 19,933,000 төгрөг буюу нийт 70,633,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 17,658,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, үүнээс иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирлын 696,706 төгрөгийг адил хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 174,176.5 төгрөгийг тус тус гаргуулан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 100121255408 тоот дансанд нөхөн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тухайн үеийн үнэлгээ 149,000 төгрөг бүхий 0.79 грамм алтыг тухайн өдрийн Монгол банкны ханшийн мэдээгээр зарж улсын орлогод оруулах, мөн 12,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “JPX 7000” загварын металл хайгч 1 ширхэг, 2,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Gold monster 1000” загварын металл хайгч 1 ширхэг”-ийг тус тус худалдан борлуулж улсын орлогод оруулахаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Л.*******, Х.*******, Ш.*******, В.******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч *******, С.Дунжидмаа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Р.Гантулга байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН