Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 35

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч М.Чойдогжамц, Б.Буян-Очир, Г.Баянваанчиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөл овгийн Ганчимэгийн Баянваанчиг, Булуут овгийн Мөнхтогтохын Чойдогжамц, Зовд овгийн Баяртогтохын Буян-Очир нарт холбогдох эрүүгийн 201615000362 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, нагац ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, "Цохио" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зөл овогт Ганчимэгийн Баянваанчиг. /РД:ЙН97041712/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1995 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, "Цохион худаг" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Булуут овогт Мөнхтогтохын Чойдогжамц. /РД:ЙН95081516/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, газар тариалан эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, “Мазар” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зовд овгийн Баяртогтохын Буян-Очир. /РД:ЙД93030211/,

Шүүгдэгч Г.Баянваанчиг нь согтуурсан үедээ Б.Буян-Очир, М.Чойдогжамц нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Ягаан толгойн 4-40 тоотод иргэн Г.Санчиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөх, гараар цохих, цээжин тус газар нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Чойдогжамц нь согтуурсан үедээ Г.Баянваанчиг, Б.Буян-Очир нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Ягаан толгойн 4-40 тоотод иргэн Г.Санчиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар 2 удаа цохиж, цээжин тус газар нь 3 удаа өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Буян-Очир нь согтуурсан үедээ Г.Баянваанчиг, М.Чойдогжамц нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Ягаан толгойн 4-40 тоотод иргэн Г.Санчиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар 2 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Чойдогжамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Буян-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Г.Баянваанчиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Г.Санчирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орой 17 цагийн орчим Төгрөг сумын төв дээр мотоцикльдоо бензин авах гэж ирсэн. Баатарчулуун над руу залгаад хаана байна гэхээр нь сумын төв дээр байгаа талаараа хэлэхэд уулзъя гэхээр нь сумын зүүн дэнж дээр уулзаад мотоцикльтой Алтангэрэлийнд очиход гэрт нь Алтангэрэлийн эхнэр Ичинхорлоо, Буян-Очир, Баянваанчиг, Чойдогжамц нар хоол хийж байсан. Би тэд нартай мэнд мэдчихээд Мазарын банди нар энд байгаа юм уу гэхэд Баянваанчиг сууж байснаа гэнэт босоод чи намайг урьд эхнэртэйгээ хардаад байл уу гэхээр нь би маргалдсан. Ичинхоролоо бид хоёрыг гэрээс гар гэхэд бид нар тавуулаа хашааны гадна гартал Баянваанчиг миний нүүрэн тус газар 3 удаа мөргөсөн. Би Баянваанчигийг бариад автал Б.Буян-Очир, М.Чойдогжамц нар ирээд хоёулаа миний нүүрэн тус газар гараараа нэлээд хэдэн удаа цохьсон. Би газар унасан чинь гурвуулаа миний толгой руу өшиглөөд байхаар нь Баатарчулуун тэр гурвыг надаас салгах гэж очихоор дийлэхгүй байсан. Нэг мэдэхэд Алтангэрэлийн хашаан дотор оруулчихсан Баянваанчиг намайг алаад хаячих гээд Буян-Очир, Чойдогжамц нарт хэлээд байсан. Би хашаанаас гараад мотоцикль дээрээ суугаад явах гэтэл Чойдогжамц намайг явуулахгүй эр хүмүүс эв зүйгээ олъё гээд ятгаад байсан. Би зөрсөөр байгаад явсан. Маргааш нь сумын цагдаа Буянбаярт мэдэгдсэн. Зодуулсны маргааш нь хавирга хөндүүр байсан, баруун нүд хавдчихсан, зүүн чих хавдсан, толгой хавдартай байсан. 2014 онд анх эхнэртэйгээ танилцаад удаагүй байхад Баатарчулуун надад хэлэхдээ манай эхнэрийг Баянваанчигийг ярьж байгаа хэнтэй ч хамаагүй унтаж хэвтдэг гэдэг үгийг сонссон. Тэрнээс хойш Баянваанчигтай таараагүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр таарахаар нь Баянваанчигтай маргалдсан юм. Өөр өш хонзонгийн зүйл байхгүй. ...Би 50000 төгрөгийн хохирлын мөнгөө авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би Баянваанчигийг эхнэртэйгээ хардаж байгаагүй, Тэд нарын хооронд хувийн харилцаа байгаагүй байх. Би согтуудаа л тийм зүйл ярьчихсан байна лээ. Баянваанчиг миний нүүр рүү 3 удаа мөргөхөөр нь би өвөртөө байсан шилтэй архиар Баянваанчигийг цохих гэсэн чинь тэд нарын нэг нь надаас булааж авсан. Архийг яасныг нь мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50 хуудас/,

Гэрч И.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гзртээ байж байтал 21 цаг 50 минутын үед манай багийн Баатарчулуун, Б.Буян-Очир, Г.Баянваанчиг, М.Чойдогжамц нар манайд орж ирэхдээ дөрвүүлээ архи үнэртүүлчихсэн согтуу нь гайгүй орж ирсэн. Би тэд нарт хоол хийж байхад Баатарчулууны гар утас дуугараад гэрийн гадаа утсаар ярьж байгаад Баатарчулуун ганцаараа яваад өгсөн. Ойролцоогоор 10 минутын дараа Баатарчулуун нь Санчиртай хамт манайд орж ирсэн. Санчир нь надтай мэнд мэдчихээд, нөгөө хэдтэй мэнд мэдсэн. Санчир нь манайд орж ирэхдээ нэлээн согтуу байсан. Санчир нь Баянваанчиг, Чойдогжамц нарт хандаж Мазарынхан томроод байна уу гэж хэлэхэд Баянваанчиг нь чи намайг урьд нь эхнэртэйгээ хардаад байсан бил үү гээд үг зөрсөн. Би тэгэхээр нь гэрт маргалдахгүй шүү гарцгаа гэж хэлсэн. Манай гэрээс Баатарчулуун, Буян-Очир, Баянваанчиг, Чойдогжамц, Санчир нар тавуулаа хашааны гадна гарцгаасан. Би тэд нарыг манай гэрээс гарснаас хойш ойролцоогоор 20-30 минутын дараа зуухны үнсийг аваад гэрээс гарахад Баянваанчиг нь Санчирыг зогсож байхад хөлөөрөө Санчирыг зүүн хавирганы орчим 2 удаа өшиглөхийг харсан. Би тэр дөрөвт хоолоо зөв идчихээд гарахгүй гэж хэлээд гэртээ орсон. Тэрнээс хойш юу болсныг хараагүй. Тэгээд л намжаад явцгаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

Гэрч Г.Доржхорлоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Баянваанчиг нь ам бүл 5-уулаа амьдардаг. Эхээс гурвуулаа, айлын том хүү байгаа юм. Ээж, ээжийнхээ дүү нартай амьдардаг. Төгрөг сумын ЕБС-ийг 2004-2009 онд 5 дугаар анги төгссөн. Хувьд ноогдох эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд хонь, ямаа нийлсэн 20 гаран тооны малтай, зундаа Төгрөг сумын Мазарт ногоо тарьдаг. Өөр ажилгүй, ааш зангийн хувьд гайгүй хүүхэд. Архи ууж тамхи татдаггүй гэж бодож байна. Төгрөг сумын төв дээр хашаа бариагүй байгаа, 4 ханатай гэртэй. ...Б.Буян-Очир нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Эхээс 8-уулаа, 2 дахь хүүхэд. Төгрөг сумын ЕБС-ийг 2002-2010 онд 9 дүгээр анги төгссөн. 2011-2012 онд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад 2012 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хаасан. 2013 оны 05 дугаар сард халагдаад Төгрөг сумын 3 дугаар багт малчин хийж байгаа. Хуьд ноогдох эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд хонь, ямаа нийлсэн 130 гаран тооны малтай, өвөлжөө, хаваржааны газаргүй, айлын өвөлжөөн дээр байдаг. Ааш зангийн хувьд гайгүй хүүхэд. Архи уудаггүй, тамхи татдаг. ... М.Чойдогжамц нь ам бүл 3-уулаа, аав ээжийн хамт амьдардаг. Эхээ с 4-үүлээ, дээрээ 3 эгчтэй, айлын бага хүү байгаа юм. Төгрөг сумын ЕБС-ийг 2003-2011 онд 9 дүгээр анги төгссөн. 2011 оноос 2014 он хүртэл аймгийн МСҮТөвийг тракторын жолооч мэргэжлээр төгссөн. Бүрэн дунд болорвсролтой, хувьд ноогдох эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд хонь, ямаа нийлсэн 200 гаран тооны малтай. Төгрөг сумын Мазарт зундаа тракторын жолоочоор ажилладаг. Өвөлдөө малаа малладаг. Ааш зангийн хувьд гайгүй хүүхэд, архи уудаггүй, тамхи татдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,

Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Баянваанчиг нь ам бүл 5-уулаа амьдардаг. Эхээс гурвуулаа, айлын том хүү байгаа юм. Ээж, ээжийнхээ дүү нартай амьдардаг. Төгрөг сумын ЕБС-ийг 2004-2009 онд 5 дугаар анги төгссөн. Хувьд ноогдох эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд хонь, ямаа нийлсэн 20 гаран тооны малтай, зундаа Төгрөг сумын Мазарт ногоо тарьдаг. Өөр ажилгүй, ааш зангийн хувьд гайгүй хүүхэд. Архи ууж тамхи татдаггүй гэж бодож байна. Төгрөг сумын төв дээр хашаа бариагүй байгаа, 4 ханатай гэртэй. ...Б.Буян-Очир нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Эхээс 8-уулаа, 2 дахь хүүхэд. Төгрөг сумын ЕБС-ийг 2002-2010 онд 9 дүгээр анги төгссөн. 2011-2012 онд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад 2012 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хаасан. 2013 оны 05 дугаар сард халагдаад Төгрөг сумын 3 дугаар багт малчин хийж байгаа. Хуьд ноогдох эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд хонь, ямаа нийлсэн 130 гаран тооны малтай, өвөлжөө, хаваржааны газаргүй, айлын өвөлжөөн дээр байдаг. Ааш зангийн хувьд гайгүй хүүхэд. Архи уудаггүй, тамхи татдаг. ... М.Чойдогжамц нь ам бүл 3-уулаа, аав ээжийн хамт амьдардаг. Эхээ с 4-үүлээ, дээрээ 3 эгчтэй, айлын бага хүү байгаа юм. Төгрөг сумын ЕБС-ийг 2003-2011 онд 9 дүгээр анги төгссөн. 2011 оноос 2014 он хүртэл аймгийн МСҮТөвийг тракторын жолооч мэргэжлээр төгссөн. Бүрэн дунд болорвсролтой, хувьд ноогдох эд хөрөнгө байхгүй, гэр бүлийн хэрэгцээнд хонь, ямаа нийлсэн 200 гаран тооны малтай. Төгрөг сумын Мазарт зундаа тракторын жолоочоор ажилладаг. Өвөлдөө малаа малладаг. Ааш зангийн хувьд гайгүй хүүхэд, архи уудаггүй, тамхи татдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,

Гэрч Б.Лхамдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Г.Санчиртай хамтран амьдраад 3 жил болж байна, албан ёсоор гэр бүл болоогүй. Дундаасаа нэг хүүхэдтэй. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Санчир намайг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад эрүүл орж ирээд өвөөдөө архи өгөх гэсэн юм гэхээр нь би нэг шил 0.5 литрийн “Ерөөл” архи өгсөн. Тэр өдрөө Санчир хөдөө яваагүй байсан байна лээ. 2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед утсаар ярихдаа танай ангийн банди нар намайг зодчихлоо гээд Санчир над руу ярихаар нь хэнд зодуулсан талаар асуухад Буян-Очир нарт гэж хэлсэн. Намайг тэд нарыг явуулж зодуулах гэж захиалга өгсөн гэж хэл амаар доромжилсон. Тэгээд гар утсаа салгачихсан. Шөнө 03 цагийн үед Санчир манайд согтуу орж ирэхдээ баруун нүд нь хавдчихсан, зүүн нүдний хажуу тал нь шалбарчихсан байдалтай орж ирээд манай ангийн хүүхдүүдэд зодуулсан талаараа яриад байсан. Би юм дуугараагүй, тэгээд л өнгөрсөн. Санчир тэр шөнөдөө хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Би ээжийндээ үлдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Гэрч О.Батцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Төгрөг сумын төвд Залба хороололд байдаг өөрийн гэртээ байсан. Тэр өдөр Баянваанчиг, Буян-Очир, Чойдогжамц, Баатарчулуун нартай хамт манайд 2.5 литрийн пиво 3 ширхэгийг уучихаад гарцгаасан. Тухайн үед манайд эхнэр, хүүхдүүд л байсан. Тэд нар хөдөө гэр рүүгээ явах юм яриад гарцгаасан. Манайд байхдаа тэд нар хэрэлдэж маргасан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Төгрөг сумын төвд Залба хороололд байдаг өөрийн гэртээ байсан. Тэр өдрийн оройхон суманд багуудын дунд тэмцээн болох гэж байгаа тэрэнд бэлдэж байгаа гээд Баянваанчиг, Буян-Очир, Чойдогжамц, Баатарчулуун нар манайд орж ирээд 2.5 литрийн пиво 3 ширхэгийг уучихаад гарцгаасан. Гэр рүүгээ явлаа гэж байсан. Манайд байхдаа хоорондоо хэрэлдэж маргасан зүйл болоогүй, бүгдээрээ согтолт нь гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/,

Ц.Баатарчулууны мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хүүхэд халуураад байсан тул Төгрөг сумын төв дээр хүүхэддээ эм авч өгөх гээд ганцаараа мотоцильтой ирсэн. 17 цагийн орчим Баянваанчиг, Буян-Очир, Чойдогжамц нартай дэлгүүрийн үүдэнд согтуу байсан. Тэр гурав намайг хамт нэг шил архи ууя гэхээр нь дэлгүүрээс 2 литртэй пиво аваад Батсүрэн гэдэг айлд очиж уучихаад Хоролоо гэдэг айлд очсон. Тэднийд Ичинхорлоо ганцаараа байсан. Ичинхорлоо бид нарт хоол хийж байхад Санчир над руу залгаад хаана байна гэхээр нь Баянваанчиг, Буян-Очир, Чойдогжамц нартай хамт байгаа талаараа хэлсэн. Санчир айлыг хайгаад олоод ирсэн. Санчир надтай хамт Ичинхорлоогийнд орчихоод Баянваанчигт хандаж чи намайг гадуур юу гэж яриад байгаа юм гэтэл Баянваанчиг би чамайг юу гэж ярьсан юм, хэн тэгэж байна гэхэд нь Санчир хэнээр нь яах гэж байгаа юм гээд хоорондоо бариалцаад авсан. Тэгэхээр нь бид нар гэрээс гаргасан чинь Баянваанчиг Санчирыг хашааны үүдэнд 3 удаа толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөсөн. Би тэр хоёрын дундуур ороод Баянваанчигийг Санчираас салгаад явж байсан чинь Буян-Очир Санчирын нүүрэн тус газар 2 удаа цохиод авсан. Чойдогжамц Санчирын цээжин тус газар нь 3 удуу хөлөөрөө өшиглөсөн. Баянваанчигийг би бариад зогсож байхад Баянваанчиг Санчирыг алаад хаячих гээд орилоод байсан. Би Баянваанчигийг тэнд нь үлдээгээд Буян-Очи, Чойдогжамц нарыг Санчираас салгатал Баянваанчиг буцаж ирээд Санчирын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон чинь Санчир газар унасан. Тэгтэл Баянваанчиг Санчирын цээжин тус газар нь хөлөөрөө нэлээн олон удаа өшиглөсөн. Би Буян-Очир, Чойдогжамц нарыг бариад зогсож байтал Ичинхорлоо эгч гэрээс гарч ирээд Баянваанчигийг гэрт оруулсан. Дараа нь Буян-Очир, Чойдогжамц нарыг гарч ирээд гэрт оруулсан. Санчир бид хоёрыг хашааны гадаа зогсож байхад Чойдогжамц гарч ирээд Санчирын мотоциклийг унтраагаад явуулахгүй байсан. Би Чойдогжамцыг хашаа руу аваад орсон. Санчир мотоциклио унаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82 хуудас/,

Шүүгдэгч Г.Баянваанчигийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг суманд багуудын хооронд урлаг, спортын тэмцээн болно гэхээр нь Буян-Очир, Чойдогжамц нартай бэлдэж байхад Баатарчулуун хөдөөнөөс ирсэн, бид гуравыг гараад ир гэхээр нь бид гурав гарсан. Баатарчулуун өвөртөө 2 ширхэг 2,5 литрийн пивотой ирэхээр нь Батцэрэн гэдэг айлд дөрвүүлээ очоод Батцэрэн, Батцэрэнгийн эхнэртэй зургуулаа пивыг хувааж уусан. Би Буян-Очир, Чойдогжамц, Баатарчулуун бид дөрөв Алтангэрэл гэдэг айлд ороход Алтангэрэлийн эхнэр нь ганцаараа байсан. Алтангэрэлийн эхнэр бид нарт хоол хийж өгч байхад Баатарчулуун хүнтэй утсаар яриад гараад явсан. Баатарчулууны хоол ид гээд гарсан чинь Санчиртай уулзана гээд мотоцикльтой ганцаараа яваад өгсөн. Ойролцоогоор 3 минутын дараа Санчир, Баатарчулуун нар хоёр мотоцикльтой ирээд Алтангэрэлийнд орж ирээд Санчир нь мэндийн зөрөөгүй "Мазарын гурван бандийг ална" гэхээр нь би "яасан хө" гэхэд Санчир "Та нар яаснаа мэдэхгүй байна уу гараад ир" гэхээр нь би, Санчир, Буян-Очир, Чойдогжамц, Баатарчулуун бид нар гарсан. Санчир намайг заамдаж авахаар нь би Санчирыг хавсарч унагаасан. Санчир газар уначихаад намайг хөлөөрөө өшиглөөд байхаар нь би Санчирыг газраас босоод ирэхээр нь нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Чойдогжамц Санчирыг зөрүүлээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Буян-Очир нь Санчирыг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон. Баатарчулуун бид нарын дундуур ороод салгаад яваад байсан. Санчирыг цохиж зодоогүй, Санчир яваад л зодоон дууссан.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 85 хуудас/,

Шүүгдэгч М.Чойдогжамцын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Баянваанчигтай Төгрөг сумын захиргааны үүдэнд таарсан. Удаагүй Буян-Очиртой мөн сумын захиргааны үүдэнд таараад байж байтал Баатарчулуун хөдөөнөөс ирсэн. Өвөртөө 2.5 литрийн 2 ширхэг пивотой ирэхээр нь бид нар Батцэрэн гэдэг айлд Батцэрэн, Батцэрэнгийн эхнэр, Баатарчулуун, Баянваанчиг, Буян-Очир бид нар хувааж уусан. Тэднийхээс гараад Алтангэрэл гэдэг айлд очиход эхнэр Ичинхорлоо нь гэртээ байсан. Ичинхорлоо бид нарт хоол хийж өгөөд байж байтал Баатарчулуун гэрээс гараад утсаар яриад байхаар нь Баянваанчиг бид хоёр араас нь гараад хэнтэй утсаар яриад байгаа талаар асуутал Санчиртай ярьж байгаа талаараа хэлсэн. Баянваанчигт хол битгий яваарай, маргааш сумын төв дээр ирж тэмцээнд бэлдий гэж хэлсэн. Баатарчулуун Санчир дуудаад байна гээд мотоцикльтойгоо яваад өгсөн. Баянваанчиг бид хоёр буцаж ороод хоол идээд сууж байтал Баатарчулуун, Санчир хоёр нэг нэг мотоцикльтой Ичинноровынд орж ирсэн. Санчир мэндийн зөрөөгүй муу сайн чацаганууд бүгдээрээ гараад ир та нарыг ална гэхээр нь бид дөрөв Санчиртай хамт гэрээс гараад хашааны үүдэнд зогсож байтал Санчир, Баянваанчигийг ална, чи муу гадуур юу

яриад яваад байгаа гэнэ гэснээ өврөөсөө бүтэн шил Харзтай архи гаргаж ирээд
Баянваанчигийг шилтэй архиараа цохих гээд далайхаар нь би шилтэй архийг нь
Санчираас булааж авсан чинь архи нь амаараа гоожоод байхаар нь би архийг нь
шидээд хагалсан. Эргээд харахад Санчир нь Баянваанчигтай барилцаад авчихсан
зогсож байснаа Санчирыг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Санчир надтай
барилцаж аваад байхаар нь Санчирын зүүн шанаа тус газар 2 удаа гараа зангидаж
цохиод мөн зүүн хөлрүү нэг удаа өшиглөсөн. Буян-Очир нь Санчирын зүүн шанаан
тус газар нь 2 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Баянваанчиг нь Санчирын
цээжин тус газар нь нэг удаа хөлөөрөө өвдөглөж цохихоор нь би тэр хоёрын
дундуур орж салгасан. Санчирыг мотоциклио унаад явах гээд байхаар нь би байж бай гээд мотоциклиос нь барьж зогссон. Тэгсэн Санчир өөрөө мотоциклиосоо буугаад тамхи татаад байхаар нь би Ичинхорлоогийнд орсон. Буцаад гараад иртэл Санчир мотоциклио унаад яваад өгсөн байсан. Санчир явснаас хойш маргаан гараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/,

Шүүгдэгч Б.Буян-Очирын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би багуудын тэмцээнд оролцохоор ирэхэд манай багийн хүмүүс Төгрөг сумын захиргаанд бэлдэж байхад нь Баянваанчиг, Чойдогжамц нартай таарсан. Тэгсэн Баатарчулуун захиргааны үүдэнд ирчихсэн байна гэхээр нь би, Баянваанчиг, Чойдогжамц бид нар гарсан чинь Баатарчулуун 2 ширхэг, 2.5 литрийн пиво өвөртөө хийчихсэн ирээд пиво ууя гэхээр нь бид дөрөв Батцэрэн гэдэг айлд очоод Батцэрэн, Батцэрэнгийн эхнэр бид нар пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад бид дөрөв Алтангэрэл гэдэг айлд ороход Алтангэрэлийн эхнэр Ичинхорлоо гэртээ ганцаараа хоол хийж байсан. Та нар хоол идээд яв гэхээр нь хоол болохыг нь хүлээж байтал Баатарчулуун утсаар яриад яваад байсан. Тэгсэн Баянваанчиг, Чойдогжамц нар Баатарчулууны араас гарч уулзаад буцаад орж ирэхдээ Баатарчулууныг Санчиртай утсаар ярьж байгаад яваад өглөө гэж хэлсэн. Санчир, Баатарчулуун нар нэг, нэг мотоцикльтой ирсэн. Санчир гаднаас орж ирээд "Мазарын чацаганууд ийм том болчихсон юм уу, та нарыг ална" гэхээр нь бид нар бүгдээрээ гарсан. Санчир хашааны гадаа гарчихаад Баянваанчиг руу хандаж "Чи манай эхнэррүү найзуудыгаа явуулдаг" гэж дайрч байснаа Санчир өврөөсөө 0,5 литрийн бүтэн Харзтай архи гаргаж ирээд Баянваанчигийг шилтэй архиар цохих гэж байхад

Санчираас архийг нь булааж авсан чинь Харзтай архины бөглөө нь мултраад архи
нь гоожоод байхаар нь Чойдогжамц архийг нь хага цохиод, үлдсэн архины шилийг
газар шидчихсэн. Баянваанчиг нь Санчиртай юм ярьж зогсож байснаа Санчирыг
хавсарч унагаасан. Санчир босож ирээд Баянваачигийг алнаа гээд хувцаснаас
зуурахаар нь Баянваанчиг нь Санчирын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа
цохиод, нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Чойдогжамц Санчирын зүүн
шанаан тус газар 2 удаа гараагаа цохьсон. Би Санчирын зүүн шанаан тус газар нь
гараараа 2 удаа цохьсон. Чойдогжамц нь Санчир бид хоёрыг салгасан. Би нар бүгдээрээ хашаанд ороод Баатарчулууныг яах гэж Санчирыг олж ирсэн юм бэ гэж хэлээд би Баатарчулууныг бариад авахад Чойдогжамц салгасан. Санчир бид нарт зодуулчихаад сумын цагдаад очиж мэдэгдэнэ гэхээр нь Чойдогжамц цагдаад хэлээд яахав гэж Санчирыг мотоцикльтой явуулахгүй мотоциклийг бариад зогсож байхад нь Санчир нь мотоциклиосоо бууж ирээд Баатарчулуунтай юм яриад байсан. Тэгэхээр нь Баянваанчиг, Чойдогжамц бид гурав Ичинхорлоогийнд орсон. Санчир мотоцикльтойгоо ганцаараа яваад өгсөн. Санчир нь эхнэрээ Баянваанчигтай хардсанаас болоод
маргалдсан гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 хуудас/,

М.Чойдогжамцын “...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Буян-Очир, Баянваанчиг, Баатарчулуун нартай сумын төвийн урд хороололд Батцэрэн гэх айлд очиж 2.5 литрийн 3 пиво уучихаад тэндээс сумын төвийн хойд хороололд Алтангэрэл гэх айлд очсон. Тэнд Алтангэрэл ахын эхнэр Хорлоо эгч хүүхэдтэйгээ байсан. Тэнд хоол идчихээд явах гэж байтал Баатарчулуун гэрийн гадаа утсаар яриад гарч яваад Санчир гэх залууг дагуулаад ороод ирсэн. Орж ирээд мэнд мэдээд тэгсэн Санчир “Мазарын чацганууд гараад ир” гээд байсан. Тэгтэл Баянваанчиг барилцаад авсан. Айлын эзэн гарч хэрэлдэцгээ гэхээр нь гарцгаасан. Хашааных нь үүдэнд Санчир Баянваанчигийг чи муу чацга гадуур юу яриад яваад байгаа юм гээд дээлэн дотроосоо Харзтай нэртэй архи гаргаж ирээд савах гэхээр нь би араас нь булааж аваад шидчихсэн юм. Тэгсэн Санчир нь Баянваанчигтай барилцаж аваад Санчирыг мөргөөд байхаар нь Буян-Очир очиж салгасан. Би Санчирыг гараараа 2 удаа цохиод нэг удаа хөлөөрөө өшиглөж авсан. Буян-Очир Санчирыг одоо боль, яв гэсэн чинь пизда минь солиор гэхээр нь Буян-Очир уурлаад 2, 3 удаа гараараа цохиод авсан. Дахиж Баянваанчиг Санчиртай барилцаж аваад мөрөн дээрээс нь барьсан өвдөглөөд байхаар нь очиж салгаад Баянваанчиг, Буян-Очир бид гурав гэрт орсон. Гадаа хашааны үүдэнд Баатарчулуун, Санчир нар юм ярьж байгаад Санчир хөдлөөд яваад өгсөн, Баатарчулуун гэрт орж ирсэн...” гэсэн тайлбар /хх-ийн 4 хуудас/,

Ц.Баатарчулууны “...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Буян-Очир, Баянваанчиг, Чойдогжамц нартай сумын төвийн урд хороололд Батцэрэн гэх айлд очиж 2.5 литрийн 3 пиво уучихаад тэндээс сумын төвийн хойд хороололд Алтангэрэл гэх айлд очсон. Тэнд Алтангэрэл ахын эхнэр, хүүхэд хоёр байсан. Тэнд байж байгаад би саахалт айлын Санчир гэх залуу руу гар утсаараа залгаад ярьсан юм. Яриад уулзахаар болоод Санчир байгаа айлыг чинь олохгүй байна гараад ир гээд би гараад тосч авч уулзсан. Уулзаад Санчирыг дагуулаад нөгөө айлд эргэж ирсэн. Гэрт нь Чойдогжамц, Баянваанчиг, Буян-Очир нар байсан. Тэгсэн Баянваанчиг чи намайг юу гэж гадуур яриад яваад байгаа юм гээд Санчираас хэрүүл гуйгаад тэгсэн айлд боль гээд гадаа гараад хашааны үүдэнд Баянваанчиг Санчирыг духаараа 3 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би Баянваанчигийг очиж салгаад авсан чинь Чойдогжамц, Буян-Очир 2 орж ирээд Санчирыг өшиглөөд, гараараа цохиж аваад зодоод байсан. Тэгэнгүүт нь би Баянваанчигийг цаана үлдээж ирээд Чойдогжамц, Буян-Очир нарыг салгасан чинь араар Баянваанчиг дахиж ирээд зодоод өшиглөөд байсан. Тэгсэн айлынх нь хүн Ичинхорлоо эгч гарч ирээд бүгдэнг нь аваад гэртээ орцгоосон. Чойдогжамц эргэж гарч ирээд Санчир мотоцикль дээрээ мордоод хөдлөөд явах гэтэл мотоциклийг нь унтраагаад явуулахгүй байхаар нь би Чойдогжамцад болиоч явуул гээд тэгээд Санчир мотоциклио асаагаад хөдлөөд явсан. Би ч удалгүй араас нь хөдөө гэр рүүгээ явсан. Тэр 3 тэнд үлдсэн...” гэсэн тайлбар /хх-ийн 5 хуудас/,

Б.Буян-Очирын “...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Чойдогжамц, Баянваанчиг, Баатарчулуун нартай сумын төвийн урд хороололд Батцэрэн гэх айлд очиж 2.5 литрийн 3 пиво уучихаад тэндээс сумын төвийн хойд хороололд Алтангэрэл гэх айлд очсон. Тэнд Алтангэрэл ахын эхнэр, хүүхэд хоёр байсан. Тэнд хоол идчихээд явах гэж байтал Баатарчулуун гэрийн гадаа утсаар яриад гарч яваад Санчир гэх залууг дагуулаад ороод ирсэн. Орж ирээд Санчир “Мазарын чацганууд ийм том болчихсон юм уу” гээд байсан. Тэгтэл Баянваанчиг барилцаад авсан. Айлын эзэн гарч хэрэлдэцгээ гэхээр нь гарцгаасан. Хашааных нь үүдэнд Баянваанчиг Санчирыг хэд хэдэн удаа цохиод авах шиг болсон. Тэгээд Чойдогжамц хажуугаар орж ирээд бариад авахаар нь би салгаад Санчирыг боль одоо яв чи гэсэн. Пизда минь солиороод бай, ална шүү гээд байхаар нь би гараараа нүүрэн хэсэгт нь 2, 3 удаа цохьчихоод гэрт орж дээлээ тайлчихаад гарч ирэх гэсэн чинь Хорлоо эгч яах гээд байгаа юм гээд гаргахгүй байсан. Тэгээд удалгүй Баянваанчиг ороод ирсэн. Зөрөөд гартал Баатарчулуун, Санчир хоёр хөдлөөд явсан...” гэсэн тайлбар /хх-ийн 6 хуудас/,

Г.Баянваанчигийн “...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Чойдогжамц, Баянваанчиг, Баатарчулуун нартай сумын төвийн урд хороололд Батцэрэн гэх айлд очиж 2.5 литрийн 3 пиво уучихаад тэндээс сумын төвийн хойд хороололд Алтангэрэл гэх айлд очсон. Тэнд Алтангэрэл ахын эхнэр, хүүхэд хоёр байсан. Тэнд хоол идчихээд явах гэж байтал Баатарчулуун гэрийн гадаа утсаар яриад гарч яваад Санчир гэх залууг дагуулаад ороод ирсэн. Санчир орж ирээд надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгэл гэрийн эзэн гарч хэрэлдэцгээ гэхээр нь гарцгаасан. Хашааных нь гадаа Санчир дээлэн дотроосооо нэг шил архи гаргаж ирээд далайгаад цохих гээд байхаар нь би барьж унагаасан чинь намайг өшиглөөд авахаар нь босгож ирээд би нүүр рүү нь мөргөсөн. Тэгтэл Чойдогжамц, Буян-Очир хоёр ирээд Санчирыг гараараа цохиж аваад бид гурав нийлээд зодсон. Тэгээд Баатарчулуун салгаад Санчир хөдлөөд явсан...” гэсэн тайлбар /хх-ийн 7 хуудас/,

Г.Санчирын “...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө манайхтай саахалт байдаг айлын Баатарчулуун над руу залгаад хүрээд ир гэхээр нь сумын төвийн хойд дэнж дээр бид хоёр уулзсан. Тэндээс бид сумын төвийн хойд талд байдаг Алтангэрэл гэдэг айлд очсон. Тэнд Баянваанчиг, Буян-Очир, Чойдогжамц нар байсан. Бүгд согтуу байсан. Тэгээд ороод байж байтал Баянваанчиг хэрүүл гуйгаад тэгтэл айлд яах гээд байгаа юм гээд гарцгаасан. Гадаа хашааны үүдэнд Баянваанчиг намайг барьж аваад нүүр рүү 3 удаа мөргөхөөр нь би заамдаад авсан. Чойдогжамц, Буян-Очир нар хажуугаас орж ирээд намайг газар унагаагаад хэдэн талаас өшигчөөд шааж аваад байсан. Тэгтэл Баатарчулуун ирж салгаад нэгийг нь бариад авахаар нөгөө нь ирж хажуугаас цохиод байсан. Баянваанчиг нөгөө хоёр залуугаа наадхаа алаад хаячих гээд орилоод байсан. Тэгээд явах гэтэл мотоциклио асаах гэтэл явуулахгүй хорьчихоод мотоцикль унтраагаад байсан. Тэгсээр байгаад арай ч муу нэг би зугтаад яваад өгсөн...” гэсэн тайлбар /хх-ийн 8/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот “Г.Санчирын биед тархины доргилт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний алимны доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх 1/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 10/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх 11-12/,

Хохирол төлсөн баримт /хх 23/,

Эд хөрөнгө битүүмжлэх “М.Чойдогжамцын эзэмшлийн хар өнгийн Нокиа-31-10 маркийн гар утас” /хх 13-14/, “Б.Буян-Очирын эзэмшлийн цэнхэр өнгийн Нокиа 73-10 маркийн гар утас” /хх 25-26/, “Г.Баянваанчигийн эзэмшлийн хар өнгийн Нокиа 16-16 маркийн гар утас” /хх 35-36/ гэсэн тогтоолууд,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 125-127/,

Шүүгдэгч Б.Буян-Очирын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 97/, суурь боловсролын гэрчилгээ /хх 98/, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ЕБС-ийн тодорхойлолт /хх 99/, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 100/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх 101-102/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 103/,

Шүүгдэгч Г.Баянваанчигийн хувийн байдлыг тогтоосон иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх 110/, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ЕБС-ийн тодорхойлолт /хх 111/, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 112/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх 113-114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 115/,

Шүүгдэгч М.Чойдогжамцын хувийн байдлыг тогтоосон иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх 116/, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ЕБС-ийн тодорхойлолт /хх 117/, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 118/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх 119-120/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 121/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 122/,

Шүүгдэгч Г.Санчирын шүүхэд ирүүлсэн “Миний бие М.Чойдогжамц, Б.Буян-Очир, Г.Баянваанчиг нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хохиролд 50000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү" гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Г.Баянваанчиг, Б.Буян-Очир, М.Чойдогжамц нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Ягаан толгойн 4-40 тоотод иргэн Г.Санчиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөх, гараар цохих, цээжин тус газар нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Г.Санчирын “...Алтангэрэлийнд очиход гэрт нь Алтангэрэлийн эхнэр Ичинхоролоо, Буян-Очир, Баянваанчиг, Чойдогжамц нар хоол хийж байсан. Би тэд нартай мэнд мэдчихээд Мазарын банди нар энд байгаа юм уу гэхэд Баянваанчиг сууж байснаа гэнэт босоод чи намайг урьд эхнэртэйгээ хардаад байл уу гэхээр нь би маргалдсан. Баянваанчиг миний нүүрэн тус газар 3 удаа мөргөсөн. Би Баянваанчигийг бариад автал Б.Буян-Очир, М.Чойдогжамц нар ирээд хоёулаа миний нүүрэн тус газар гараараа нэлээд хэдэн удаа цохьсон. Би газар унасан чинь гурвуулаа миний толгой руу өшиглөөд байсан..." /хх-ийн 46-50/, гэрч И.Ичинхорлоогийн "...Санчир нь надтай мэнд мэдчихээд, нөгөө хэдтэй мэнд мэдсэн. Санчир нь манайд орж ирэхдээ нэлээн согтуу байсан. Санчир нь Баянваанчиг, Чойдогжамц нарт хандаж Мазарынхан томроод байна уу гэж хэлэхэд Баянваанчиг нь чи намайг урьд нь эхнэртэйгээ хардаад байсан бил үү гээд үг зөрсөн. Баянваанчиг нь Санчирыг зогсож байхад хөлөөрөө зүүн хавирганы орчим 2 удаа өшиглөхийг харсан. Тэрнээс хойш юу болсныг хараагүй..." /хх-ийн 51-52/, гэрч Б.Лхамдашийн "...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед утсаар ярихдаа танай ангийн банди нар намайг зодчихлоо гээд Санчир над руу ярихаар нь хэнд зодуулсан талаар асуухад Буян-Очир нарт гэж хэлсэн. Шөнө 03 цагийн үед Санчир манайд согтуу орж ирэхдээ баруун нүд нь хавдчихсан, зүүн нүдний хажуу тал нь шалбарчихсан байдалтай орж ирээд манай ангийн хүүхдүүдэд зодуулсан талаараа яриад байсан..." /хх-ийн 57/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот “Г.Санчирын биед тархины доргилт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний алимны доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63/, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх 1/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 10/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх 11-12/, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Баянваанчиг, Б.Буян-Очир, М.Чойдогжамц нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Баянваанчиг, Б.Буян-Очир, М.Чойдогжамц нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Баянваанчиг, Б.Буян-Очир, М.Чойдогжамц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан болно.

2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ээжүүд овогт Цоодолын Баатарчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаар прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 50000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаторийн картыг хохирогч Г.Санчирт буцаан олгож, шүүгдэгч М.Чойдогжамцын эзэмшлийн хар өнгийн Нокиа-31-10 маркийн гар утсыг, шүүгдэгч Б.Буян-Очирын эзэмшлийн цэнхэр өнгийн Нокиа 73-10 маркийн гар утсыг, шүүгдэгч Г.Баянваанчигийн эзэмшлийн хар өнгийн Нокиа 16-16 маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зөл овогт Ганчимэгийн Баянваанчиг, Булуут овогт Мөнхтогтохын Чойдогжамц, Зовд овогт Баяртогтохын Буян-Очир нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Г.Баянваанчигийг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Чойдогжамцийг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Буян-Очирыг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч  Г.Баянваанчиг, М.Чойдогжамц, Б.Буян-Очир нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног  баривчлах ялаар тооцож солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Санчирт 50000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаторийн карт 1 ширхэгийг хохирогч Г.Санчирт буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч М.Чойдогжамцын эзэмшлийн хар өнгийн Нокиа-31-10 маркийн гар утсыг, шүүгдэгч Б.Буян-Очирын эзэмшлийн цэнхэр өнгийн Нокиа 73-10 маркийн гар утсыг, шүүгдэгч Г.Баянваанчигийн эзэмшлийн хар өнгийн Нокиа 16-16 маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Баянваанчиг, М.Чойдогжамц, Б.Буян-Очир нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ