| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/239 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
гэрч Т.*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням
иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******,
шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2303 0072 60576 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1995 оны 4 дүгээр сарын -ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* ******* ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* дүгээр хороо дугаар гудамжны тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Т.******* нь ******* дугаар хороо улаан ын эцсийн буудлын зогсоолын замд 2023 оны дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 14 минутын орчимд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын “1.Тоормосны систем, зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон, 16%-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг 31%-д ачаагүй ачааны автомашиныг,” мөн дүрмийн 1.3. “ замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 14.6. “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзан хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно”, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж бүрэн бус маркийн - улсын дугаартай ачааны автомашиныг байрлуулан зогсоож орхиж явсны улмаас тухай автомашин арагшаагаа өнхөрч Тоёота приус маркийн - улсын дугаартай автомашины араас мөргөж уг автомашинаас бууж байсан зорчигч Т.ыг дайрч амь насыг нь хохироосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны дугаар сарын 17-ны өдөр “******* ******* ******* ” ХХК-н маркийн, 0 моделийн, бүх жин нь 140 кг-тай, хог тээврийн зориулалтай, - улсын дугаартай, 2 дугаар тэнхлэгийн ажлын тоормосны зүүн талын дугуй зогсохгүй, зогсоолын тоормос /гар кардан/ ажиллагаагүй, тоормосны систем, зогсоолын тоормос уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй тээврийн хэрэгслийг жолоодон хогоо буулгахаар ******* дугаар хорооны нутаг Нарангийн энгэр буюу ын хогийн төвлөрсөн цэг рүү явсан байна.
Ийнхүү төвлөрсөн хогийн цэгийн орчим буюу ******* дугаар хороо ын автобусны эцсийн буудлын зогсоол дээр хог ачсан өөрийн тээврийн хэрэгслийн толгой хэсгийг ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй байрлуулан зогсоосон байхад түүний тээврийн хэрэгсэл 13 цаг 13 минутын орчим хойш өнхөрч “ ” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж уг автомашинаас бууж байсан зорчигч Т.ыг дайрсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол хэрэг болсон гэх газар нь ******* дугаар хорооны нутаг дэвсгэр хогийн цагийн урд талын автобусны эцсийн автобусны буудал зогсоол бүхий газар байх ба ослын газарт...хяналтын камерын бичлэгт үндэслэн ачааны автомашин өнхөрч маркийн автомашины араас мөргөсөн хэсэгт “А” үсэг, зорчигч маркийн автомашины зорчигч ачааны автомашинаар дайруулсан хэсэгт “б” үсэг, үл хөдлөх “В” үсгээр замын зүүн талд зам дагуу байрлах дугааргүй гэрлийн шонгоор авав... “А” цэгээс “Б” цэг хүртэл 1.70м, “А” цэгээс ачааны автомашин хүртэл 5.м, “А” цэгээс үл хөдлөх “В” цэг хүртэл 6.0мх19.20м зогсоол бүхий талбайн өргөн 31см, “А” цэгээс баруун тийш замын хашлага хүртэл 1.80м “Б” цэгээс 1.30м ачааны автомашины зүүн урд дугуйнаас зүүн тийш замын хашлаганы харалдаа хүртэл 4.90м зүүн хойд дугуйнаас 5.80м автомашины зүүн урд дугуйнаас 4.40 м зүүн хойд дугуйнаас 5.0м замд дээр гаруй насны дээгүүрээ саарал өнгийн цамц доогуураа хар өнгийн өмд хар өнгийн гуталтай эмэгтэй хажуу талаараа харсан байдалтай хэвтэх ба хоёр хөлийн эд няцарч задарсан байдалтай байв...” гэх баримт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5, 6, 8-11 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2778 дугаар дүгнэлт
Цогцсын гадна үзлэгээр: Зүүн гуяны дотор дээд хэсгээс гадна дээд хэсэг хүрсэн 25х см, зүүн шилбэний ар дээд болон тахимын хэсэгт 16х15см, ар дунд болон доод хэсгийг хамарсан х15см, хэвлийн баруун талаас доош гадна бэлэг эрхтний баруун хэсэг хүрч баруун цавь, баруун гуяны гадна болон ар хэсгийг хамарсан 55х40см талбайд том хэмжээний, яс булчин ил гарсан хуйларсан шархнуудтай. Баруун бугалгын доод хэсэг, зүүн бугуй хэсгээр ясны хавиралдах чимээтэй, эмгэг хөдөлгөөнтэй, баруун шуу, богтос яс, тохойн үеэр салсан хугаралтай, баруун шууны ар хэсэгт 14х3см хуйларсан, шархтай, хэвлийн зүүн талд шархтай залгаа 15х12см, 6х15см, 3х0.3см, 1.5х0.2см, зүүн хөхний гол дээд хэсэгт 3х1.5см нидрэгдсэн зулгаралтуудтай. Баруун хөхний дотор хэсэгт х1.5см, 1х1см 1.5х2см, баруун шууны ар хэсэгт х3см, баруун бугалгын ар хэсэгт 20х15см, зүүн бугуйнд 7х3см, зүүн гуяны урд хэсэгт 5х5 см, хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай, баруун гарын алганд 7х1см, зүүн сарвууны 2-р хурууны дунд үенд 1.5х1см, 3-р үений үзүүрт 1х0.1см, 2х0.2см, 3-р хурууны дунд үед 1х0.2см, 4-р үений дунд хурууны ар хэсэгт 1х0.1см, 5-р хурууны дунд хурууны гадна хэсэгт 1х1см, зүүн гуяны урд доод хэсэгт 1.5х1см язарсан шархнуудтай.
Дотор эрхтний шинжилгээнд: ...баруун тал бөмбөлгийн дух чамархай хэсэг, бага тархины дунд хэсэгт аалзан хальсан доорх цус харвалттай....Аарцаг ясанд бяцарсан хугаралтай, баруун ууцны холбоос салсан, умдаг, суудал, сүүж ясанд бяцарсан хугаралтай. Баруун бугалга, зүүн шуу, богтос ясны доод хэсэгт хөндлөн зөрсөн хугаралтай...
... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Авто осол: Хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл, баруун тал бөмбөлгийн дух чамархай хэсэг, бага тархины дунд хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт хэвлийн битүү гэмтэл, 2 бөөр, голт, чацархай, хэвлийн өөхөн эслэгт цус хуралт, аарцаг ясны нийлмэл хугарал, баруун ууцны холбоос салалт, умдаг суудал сүүж ясны бяцарсан хугарал, баруун бугалга, баруун зүүн шуу, богтос ясны далд хугарал, зүүн гуя, зүүн шилбэ, хэвлий, 2 ташаа, цавь, баруун гуя, баруун шууны хууларсан, яс, булчин ил гарсан том шарх,
2. Тархи уушгины хаван,
3. Хэвлийд тархмал зулгаралт, баруун хө, баруун шуу, баруун бугалга, зүүн бугуй, зүүн гуянд цус хуралт, баруун гарын алга, зүүн сарвуу, зүүн гуянд язарсан шарх. Элэгний өөхлөлт, сорвижилт, зүрхний булчингийн сорвижилт, судас хатуурал...ДҮГНЭЛТ
1. Амь хохирогч Т.ын биед баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсэг бага тархины дунд хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт хэвлийн битүү гэмтэл, 2 бөөр, голт, чацархай, хэвлийн өөхөн эслэгт цус хуралт, аарцаг ясны нийлмэл хугарал, баруун ууцны холбоос салалт, умдаг, суудал, сүүж ясны бяцарсан хугарал, баруун бугалга, баруун зүүн шуу, богтос ясны далд хугарал, зүүн гуя, зүүн шилбэ, хэвлий, 2 ташаа, цавь, баруун гуя, баруун шууны хуйларсан, яс, булчин ил гарсан том шарх, хэвлийд тархмал зулгаралт, баруун хөх, баруун шуу, баруун бугалга, зүүн бугуй, зүүн гуянд цус хуралт, баруун гарын алга, зүүн сарвуу, зүүн гуянд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь амь хохирогчийг босоо байрлалд байх үед хүний хүчин зүйлээ давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.15-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно.
4. Амь хохирогч нь элэгний өөхлөлт, сорвижил, зүрхний булчингийн сорвижил, судас хатуурал архаг өвчтэй байна. Дээрх өвчнүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна.
5. Амь хохирогч нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.
6. Амь хохирогч нь 2023..17-ны 20-24 цагийн байдлаар нас бараад 7-8 цаг орчим болсон байжээ.
7. Амь хохирогч нь АВО системээр О(I) бүлгийн цустай байна.
8. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81-85 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дугаар сарын 17-ны өдөр 13:00 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гарч -р сургуулийн гадна 13:20 цагийн үед хүүхдээ буулгачхаад харих гэхэд манай хүүгийн ангийн хүүхдийн ээж нь эмээ нь гээд 2 хүн машинд дайгдаад ын буудлын зогсоол дээр ирж зогсоод ухарч машинаа байрлуулах гээд ухрах араандаа хийгээд камерт харахад ачааны машин тулаад ирж байгаа харагдаад машины хойноос маш хүчтэй түс хийх чимээ гарч машин эрчин дээ бага зэрэг урагшлаад зогсохоор нь сандарсандаа кардан гишгэсэн. Тэр үед миний машины арын суудалд сууж явсан эгч баруун талын хаалгыг онгойлгоод буучихсан газар унаж байгаа нь хальт харагдсан. Мөн тэр үед машины араас дахиад хүчтэй мөргөх чимээ гараад нөгөө ачааны машин мөргөөд зогсон. ...тэр эгч зам дээр уначихсан ачааны машины урд хэвтэж байсан, би машины урд хойд дугуйны дунд унаад гишгүүрийн төмөрт куртик тээглэгдээд байж байсан тэрүүгээр явсан хүмүүс салгаж намайг босгоод холдуулж өгсөн...миний биед учирсан ил харагдах гэмтэл шарх байхгүй. Гэхдээ толгой хэвлий хэсэгт өвдөж байгаа болохоор шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал)
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 000 дугаартай дүгнэлтэд
“...1. загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд салхины шил баруун дээд буландаа хагарсан, урд нүүр дунд хэсгээрээ цуурч хагарсан, баруун болон зүүн талуудын их гэрэл дотор талдаа бохирдсон, зүүн талын холын гэрэл асдаггүй, дуут дохио байхгүй, ухрах арааны гэрэл асдаггүй, тэвш бүрэн зэвэрсэн байна.
Тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд баруун зүүн талуудын хол болон ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, хоёрдугаар тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос /гар кардан/ бүрэн зогсохгүй байна.
Урд гэрлийн тусгал зүүн талдаа ойр дээр 00 кандел, хол дээр 0 кандел, баруун талдаа ойр дээр 1200 кандел, хол дээр 3700 кандел (стандарт 000-220сd)
3. Урд салхины шил баруун дээд буландаа хагарсан, урд нүүр дунд хэсгээрээ цуурч хагарсан, баруун болон зүүн талуудын их гэрэл дотор талдаа бохирдсон, зүүн талын холын гэрэл асдаггүй, дуут дохио байхгүй, ухрах арааны гэрэл асдаггүй, тэвш бүрэн зэвэрсэн, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд баруун зүүн талуудын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, хоёрдугаар тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос гар кардан бүрэн зогсохгүй байна байгаа эвдрэл гэмтлүүд нь тухай тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад засвар зүгшрүүлэлт хийгдээгүйгээс үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.
4. загварын - улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хийн тоормосны системтэй.
Тоног төхөөрөмжөөр шалгахад 1-р тэнхлэгийн ажлын тоормосны ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна. 2-р тэнхлэгийн ажлын тоормосны баруун талын дугуйн тоормос зогсох боловч зүүн талын дугуй зогсохгүй, зогсоолын тоормос /гар кардан” ажиллагаагүй....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 72-75 дахь тал),
- Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны дугаар сарын 19-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 1147 дугаартай тайланд:
- маркийн...- улсын дугаартай...үйлдвэрлэсэн он...2011...зах зээлийн үнэ....000.000 төгрөг...эзэмшигч ...шууд зардал...5.5.000 төгрөг, шууд бус зардал...280.000 төгрөг, нийт 5.385.000 төгрөг...” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-62 дахь тал)
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дугаар сарын 17-ны өдөр 13 цаг минутын үед намайг яармагийн тэнд ажилтай явж байхад манай ах над руу залгаад ээж хогны машинд мөргүүлчихсэн байна гэхээр нь хаана гэж асуухад их наранд гэсэн. Би хол зайтай байсан болохоор эгчийгээ найзтайгаа очоод үзээдэх гэж хэлчхээд өөрөө явсаар байгаад ирэхэд замын цагдаа нар үзлэг хэмжилт хийгээд байж байсан манай гэрийнхнээс манай ах, аавын дүү болон манай найз нар ирчихсэн байсан .Тэр үед манай ээж зам дээр хэвтэж байсан ба нүүрний хэсгийг юмаа бүтээсэн гуяны хэсгийн мах нь задарсан байдалтай байсан...оршуулгын зардлын баримтуудыг нэгтгэж гаргаж өгнө. Мөн осол гаргасан ******* ний байгууллагын автомашины эзэмшигч байгууллагад хариуцлага тооцож сэтгэл санааны болон бусад хохирлыг уг байгууллагаас гаргуулж авах хүсэлттэй байна. Манай ээжтэй хамт амьдарч байсан 2 дүүгийн нэг нь 2023 оны 12 дугаар сард БНСУ-д суралцахаар явна, нөгөөдөх нь энэ жил 12 дугаар ангиас төгсөх болохоор 2 дүүгийн ирээдүйд гарах зардлыг ******* ний газраас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Шүүгдэгч Т.*******ын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны дугаар сарын 17-ны өдөр...******* ******* 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хог ачиж улаан ын хогийн цэг дээр буулгахаар хашааны урд талын зогсоол дээр машинаа байрлуулчхаад дэлгүүр орж идэх юм болон ундаа авч машиндаа орж идчихээд хэсэг байж байгаад машинаа асаагаад байж байхад миний машины зүүн талд манай баазын ачааны машин ирээд зогсчихоор нь машинаа асаалттай нь орхиж буугаад нөгөө машины кабинд орж суугаад юм яриад байж байхад удаагүй 3-4 минутын дараа хүн орилоод явчихаар нь эргээд харахад миний машин хойшоогоо өнхрөөд явж байхаар нь гүйгээд очиход зүүн талын урд дугуйг хүний дээгүүр гарч байгаа харагдсан. Би машины кабинд ороод тоормос гишгэж зогсоогоод гар кардан татсан эсэхээ шалгахад татаатай байсан. Тэгээд машинаа унтрааж араандаа хийчхээд буугаад түргэн цагдаа руу залгаж дуудлага өгсөн...би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа миний буруутай үйлдлээс болж хүний амь үрэгдсэн гүнээ харамсаж байна. Оршуулгын зардалд 8.000.000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-1 дахь тал)
- Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн техникийн шинжээчийн 1171 дугаартай дүгнэлт:
...6.1. маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын “1.Тоормосны систем, зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон, 16%-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг 31%-д ачаагүй ачааны автомашиныг,” мөн дүрмийн 1.3. “ замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 14.6. “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзан хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно”, гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
6.2. Явган зорчигч Т. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
6.3 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн
жолооч Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 91-92 дахь тал)
- Иргэний хариуцагч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. Осолтой холбоотой оршуулгын зардалд байгууллагын зүгээс 3 сая төгрөгийг өгсөн. Байгууллагын автомашинд учирсан гэмтэл байхгүй болохоор үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3 дугаар зүйл “Жолоочийн үүрэг”-ийн 3.4 дэх хэсгийн а/-д заасан энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; буюу
Мөн дүрмийн 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл техникийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;”, 1.5 дахь заалтад заасан “Зогсоолын тоормос ...уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон “-16 %-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг;” ашиглахыг хориглох захиргааны хэм хэмжээний актыг болгоомжгүйгээр зөрчсөнөөс түүний жолоодож явсан маркийн, 0 моделийн - улсын дугаартай, 2-р тэнхлэгийн ажлын тоормосны баруун талын дугуйн тоормос зогсох боловч зүүн талын дугуй зогсохгүй, зогсоолын тоормос /гар кардан” ажиллагаагүй, тээврийн хэрэгсэл өнхөрч явган зорчигч Т.ыг мөргөж ам насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тодруулбал шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Т.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.5. Хохирол, хор уршиг
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.ын “ ” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.385.000 төгрөгийн (хавтаст хэргийн 59-62 дахь тал) эвдрэл гэмтэл учирч, явган зорчигч Т.ын амь нас хохирч, хууль ёсны төлөөлөгч нь Э.******* нь амь хохирогчийн буяны зан үйлд баримттайгаар .849.646 төгрөг (хавтаст хэргийн 23-30 дахь тал) зарцуулагдсан байна.
Мөн Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн 25.8.9 дэх заалтад “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах;” гэж тус тус хуульчилж,
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж жишиг аргачлалыг баталжээ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос шүүгдэгч Т.******* нь иргэний нэхэмжлэгч Д.д учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ийн баримттай зардлыг төлсөн (хавтаст хэргийн 190-193 дахь тал) тэдний хэн аль нь хохирол төлөгдөөгүй гэж мэтгэлцээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор тэдэнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу “...нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож...” олгох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай гэж үзэв.
Тодруулбал хуульд заасны дагуу амь хохирогч нь гэмт хэргийн хохирогч болох үедээ оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн настай охин ын , оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн настай хүү ын нарын хамт өрх толгойлон амьдарч байсан болох нь тогтоогдсон бөгөөд хэрэв хуульд заасны дагуу нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг тооцож тогтоосон тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ багасахаар байх тул ашигтайгаар шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Т.******* нь “******* ******* ******* ” ХХК-д жолоочоор ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хавтаст хэргийн 3 дахь талд авагдсан тодорхойлолт, хавтаст хэргийн 55 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан иргэний хариуцагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж хуульчилсан байх тул иргэний хариуцагч “******* ******* ******* ” ХХК-аас гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 5,000 төгрөгийг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 79.0.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч “******* ******* ******* ” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөг төлсөн болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон, хэн аль нь мэтгэлцэж маргаагүй тул 82.0.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг хасаж үлдэх 79.0.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс жич нэхэмжлэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг...”
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг учраас шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Т.******* нь 5 хүүхэдтэй, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, 5 хүүхдийнхээ дэргэд эцэг нь байж байвал зүгээр байх гэж бодож байна. Мөн шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, эмнэлэг явах тохиолдол гардаг байгаа. Тиймээс шүүгдэгчид тэнсэж хянан харгалзах ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баярлалаа гэдгээ илэрхийлье. Зорчих ял оногдуулах нь манай үйлчлүүлэгчийн бүхийн нийгмийн харилцааг хязгааралдаг нөхцөл байдал ажиглагдаг. Эмнэлгийн тусламж авах, бусад төрийн захиргааны байгууллагатай харилцах асуудал гардаг. Тиймээс ******* нутаг дэвсгэр жижиг байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн бол эрүүгийн хариуцлага, хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн заалт байдаг, хэдийгээр манай үйлчлүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон боловч гэмт хэргийн шинж чанар нь санамсар болгоомжгүй, аж ахуй нэгж байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс оршуулгын зардал нь 13.000.000 төгрөгөөс өндөр байж болохоор байсан гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэргэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа... бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн.” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 0, 1, 2 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал) “******* ******* ******* ” ХХК-ний тодорхойлолт (хэргийн 3 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 6-1 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоов.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзахын зэрэгцээ тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зэрэг нөхцөл байдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн... хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг гарсан 2023 оны дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага “...эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байсан бол Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь “...эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн хуульчилсан тул шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг баатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож оногдуулсан болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлт тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хүний амь нас хохирсон гэмт хэрэгт учруулсан хохирол төлөгдсөн гэх хууль зүйн ойлголт байхгүй болно.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хасах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан... үеэс хугацааг тоолно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2303 0072 60576 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36. дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 1 жилийн ялыг баатар хотоос гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******* ******* ******* ” ХХК-аас 79.0.000 (далан есөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******т олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ