Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох *****тоот эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ****оны **дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, малчин, ******* аймгийн ******* сум, * дугаар баг, *** тоотод оршин суух, ******* овогт ******* , /РД:,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-нд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "" ШТС-ын өмнө чиглэлийн авто замын 54-55 дахь километр замд Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 3/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлээгүй адуугаа зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу нь Тоёота Приус-20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-нд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "" ШТС-ын өмнө чиглэлийн авто замын 54-55 дахь километр замд Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 3/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлээгүй адуугаа зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу нь Тоёота Приус-20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр... Саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер салсан, салхины шил хагарсан, машины урд хэсэг дотогшоо чихэгдсэн... А. цэгээс 4м 47см зайд шаргал хээр зүсний хэлтэй чойндон тамгатай адуу машинд мөргүүлж гэмтсэн байдалтай хөдөлгөөнгүй байх ба 1 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв... гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 03-06 дугаар хуудас/,

2. Зам тээврийн ослын газарт хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 07 дугаар хуудас/,

3. Гэрэл зургийн үзүүлэлт зураг №1, зураг № 2 анх мөргөсөн гэх А үсгээр тэмдэглэсэн машины урд хэсэг. №3 тээврийн хэрэгслийг харуулсан хэсэг, №4 тээврийн хэрэгслийн урд тал, №5 тээврийн хэрэгслийн баруун тал, №6 тээврийн хэрэгслийн хойд тал, №7 тээврийн хэрэгслийн хойд талын шил, №8 тээврийн хэрэгслийн зүүн тал, №9 тээврийн хэрэгслийн урд дотор тал, №10 тээврийн хэрэгслийн хойд дотор тал, №11 тээврийн хэрэгслийн хойно байх дугуйн мөр, №12. Адууг харуулав. №13. 1 гэж дугаарласан адууг харуулав. №14. Адууны тамгыг харуулав. №15. Адууны шүдийг харуулав дуу 18,19,20,21. Адууг харуулав гэсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэг /хх-ийн 08-14 дүгээр хуудас/,

4. “” ХХК-ийн хонгор халзан зүсний даага, шарга зүсний шүдлэн үрээ саарал зүсний даага, нийт 2,300,000 төгрөг гэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

5. Зам тээврийн осол дээр гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

6. Хохирогч “...Би тухайн өдөр болсон асуудлын талаар санахгүй байна. Би маш их эмчилгээ хийлгэж байгаа. Машины эвдрэл гэмтэлтэй холбоотой зардлуудыг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

7. Насанд хүрээгүй гэрч “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аймгийн , , нарын хамт хот руу машинтай явсан. Тэгээд орой болоод би машины арын суудалд утсаа үзээд явж байтал харанхуйгаас гэнэт нэг адуу жолоочийн талаас гарч ирээд машинтай мөргөлдөөд зогсоход би урагшаа суудлаас хөндийрөөд савахад миний хажууд сууж байсан эгч миний цамцнаас бариад татсан. Тэгээд бид машинаас буухад жолооч ах амнаас нь цус гоожоод ухаангүй байдалтай байсан. Тэгээд ойрхон байсан шатахуун түгээх газрын хүн рүү ах түргэн дуудаад өгөөч гээд хашхичаад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141 дүгээр хуудас/,

8. Гэрч Д.ын “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аймгийн , , нарын хамтаар **** улсын дугаартай Приус-20 маркийн машинаар гарсан. Тэгээд явж байгаад ******* аймгийн сумын цагдаагийн пост өнгөрөөд жолооч талаас буюу баруун гар талаас замын хажуугаас адуу ороод ирсэн. Тэгээд л түс тас болоод ард сууж явсан эгч, дүүгийн хүүхэд 2 орилоод явчихсан. Би юу болсныг анзаараагүй гэнэт л адуу ороод ирсэн. өөрөө машинаа жолоодож явсан...” “...хэдэн км цагийн хурдтай явсныг анзаараагүй. Цагдаагийн пост өнгөрөөд л явж байсан. Миний цээж хэсэг жоохон хөндүүр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 143 дугаар хуудас/,

9. Гэрч Х.гийн “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед аймгаас төрсөн дүү , , дүүгийн хүүхэд нарын хамт гарсан. Би замд хойд суудалд унтаж явтал нэг мэдэхэд юм мөргөх чимээ гарахаар нь харахад машины цонх шил хагарсан, дүү цусаар бөөлжөөд машинаас буухад дүү хөдөлгөөнгүй байхаар нь түргэн дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 147 дугаар хуудас/,

10. Иргэний нэхэмжлэгч “...2023 оны 08 дугаар сарын 29-ний орой таньдаг дүү утсаар ахаа таны даага дайрагдсан байна гэсэн. Би өөрөө зун адуугаа аваад отроор яваад намар буцаж ирдэг болохоор таньдаг дүү ******* хонгор халзан даага болон шарга үрээгээ харуулахаар үлдээж адуунд нь тавиулсан юм. таны адуу ижилсэхгүй байна гэж байсан. Тэгээд л тусдаа явж байгаад машинд дайруулсан юм шиг байна лээ. Даага болон үрээний мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

11. Иргэний нэхэмжлэгч “...2023 оны 08 дугаар сарын 29-ний орой таны саарал даага дайрагдсан 2 хөл нь хугарсан байна гэсэн. Би өөрөө уурхайд ажилладаг болохоор таньдаг дүү ******* 2023 оны хавар даагыг харуулахаар үлдээж адуунд нь тавиулсан дааганы 2 хөл нь хугарсан учир цаашид амьдрах боломжгүй гэж үзээд нугасалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 дугаар хуудас/,

12. -***аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 882 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... биед зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод хана духны хэсгийн гадна дотор хана, хоншоор ясны урд болон арын хана, хацрын нум, зүүн хойд этмойд хөндийнүүд сагиталл тэнхлэгийн дагуу турк эмээл, дагз ясны зүүн хэсэг хүрсэн, зүүн чамархай, суурь ясны зүүн их далавч, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан гавлын орой болон суурийн яс, нүүрний яснуудыг хамарсан хавсарсан нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2.3.13-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

13. Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шинжээч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

14. Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/96 дугаартай “...Тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэх адууны эзэмшигч буюу өмчлөгч Монгол Улсын Замын хөдөлгөөний 27.2-ийн 3-р заалт зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэсэн хэсэг дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

15. “” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1932 тоот үнэлгээний тайлангаар **** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд хохирлын үнэлгээ 4,965,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-87 дугаар хуудас/,

16. Гэрч “... толгойдоо авсан гэмтэл нь ой санамжаа алдах боломжтой, тархины үйл ажиллагааны алдагдал...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180-181/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 183/,

Иргэний оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 184/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,хх-ийн 186/,

Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа/хх-ийн 187/,

Төмөр Замын өртөөний орлогч даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62-63/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 188/,

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй,  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

 

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-нд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "" ШТС-ын өмнө чиглэлийн авто замын 54-55 дахь километр замд Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 3/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлээгүй адуугаа зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу нь *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******ыг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Э. Г***** нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2023 оны 08 дугаар сарын 29-нд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "" ШТС-ын өмнө чиглэлийн авто замын 54-55 дахь километр замд адуугаа зам дээр бэлчээсний улмаас түүний өмчлөлийн 3 тооны адуу нь улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

- аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 872 тоот шинжээчийн дүгнэлтээр биед зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод хана духны хэсгийн гадна дотор хана, хоншоор ясны урд болон арын хана, хацрын нум, зүүн хойд этмойд хөндийнүүд сагиталл тэнхлэгийн дагуу турк эмээл, дагз ясны зүүн хэсэг хүрсэн, зүүн чамархай, суурь ясны зүүн их далавч, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан гавлын орой болон суурийн яс, нүүрний яснуудыг хамарсан хавсарсан нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн ээрэг тогтоох журмын 3.1.2.3.13-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 16-17/

 

“” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1932 тоот үнэлгээний тайлангаар*** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 4,965,000 төгрөг гэж тус тус тодорхойлжээ. /хх-ийн 83/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д. “...би маш их эмчилгээ хийлгэж байгаа. Үүнтэй холбоотой зардал, машины эвдэл гэмтэлтэй холбоотой зардлуудыг төлүүлмээр байна...” гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэл, ******* аймгийн ******* сумын Прокурорт гэж хаягласан хүсэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 215,223/

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр , нар тогтоогдсон бөгөөд тэдний хохирлыг шүүгдэгч ******* бүрэн барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 197-198/

 

Иймд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь хүний биед хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд  мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг дурдсугай.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.АЛГИРМАА

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

.