Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/40

 

 

  

 

 

 

 

       2024         01           02                                   2024/ШЦТ/40

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч:Б.Одонтуяа 

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ганболд

шүүгдэгч: С.Л нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Л холбогдох эрүүгийн 2303007450590  тоот хэргийг 2023.12.26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** аймгийн ***** суманд *****-нд төрсөн, **** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, 309 дүгээр цэцэрлэгт жижүүр ажилтай, Баянгол дүүргийн ******* тоотод бүртгэлтэй, одоо ам бүл-2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ***** хороо ***** тоотод оршин сууж байгаа гэх, түгмэл сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай,  урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ О овогт С.Л, нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэйгээр Тоёота Пассо маркийн 57-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урсгал сөрж эсрэг урсгалаар зорчиж явсан Тоёота аллион  маркийн 60-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ч.Ц бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

 - Дуудлага лавлагааны хуудас /хх-5/,

 -Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн .үзүүлэлтүүд /хх-06-14 тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “0.00 хувь” гэх тэмдэглэл /хх-13/,

- Хохирогч Ч.Ц “2023 оны 11 дүгээр сарын 01-ний 17 цаг өнгөрч байхад 22-ын товчоо уруудаад явж байхад гэнэт замын эсрэг урсгал руу орчихсон. Тэгтэл нэг машинтай мөргөлдөөд машин зогсохгүй бордюр мөргөөд зогсоход нь араа нь салгаж унтраасан. Би жолоочийн эсрэг талд суусан болохоор түрүүлж буусан. Ар нэг явсан болохоор нөгөө эмэгтэй яасан талаар асуухад би зүгээрээ гэсэн. Жолооч өөрийн талаар буух боломжгүй байсан учраас миний сууж явсан талаар буусан. Тэгээд цагдаа ирээд түргэн ирсэн. Тэр хооронд би ухаан алдаад уначихсан буцаад ухаан ортол эмнэлэг авч явна гээд аваад явсан. Эмнэлэг дээр ирээд яаралтайгаар хагалгаанд орсон” гэх мэдүүлэг / хх-41-42/,

            - Иргэний нэхэмжлэгч Ц.Г “2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 17 цагийн орчим ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун чиглэлтэй явж байсан. Тэгсэн гэнэт машин урдуур орж ирээд мөргөсөн. Тэгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-55/,

           - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.11.07-ны өдрийн 13965 дугаартай: “Ч.Ц биед ходоодны их бие болон бүдүүн гэдэсний серозон бүрхүүл, бүдүүн гэдэсний чацархайн задрал, хэвлий хөндийн цусан хураа 1500мл, хэвлийн өмнөд хананд цус хуралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.  Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт/ хх-98/,

            - Яллагдагч С.Л: “2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт амралтын газарт амарч байгаад автобусанд суух гэж байснаа хамт амарч байсан эмэгтэй болох Ц “надтай хамт явчих” гэсэн юм. Тэгээд наашаа гараад элсэн тасархай дээр бензин аваад хөдлөх гэж байхад “чи жаахан явчих” гэсэн. Би тухайн автомашиныг жолоодоод хот руу орж ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст ойл” колонкийн урд явж байтал дугуй хагараад машин хөндөлдөөд өөдөөс ирж явсан машин хурдтай орж ирээд л мөргөлдсөн. Тэгээд би ухаан алдчихсан” гэх мэдүүлэг /хх-128/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч С.Л хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтууд болон мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1163 дугаартай “Жолооч Ц.Г нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Жолооч С.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалт, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа зэрэг баримтаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны зам дээр Тоёота Пассо маркийн 57-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота аллион  маркийн 60-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осолд жолооч Б.Л буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Лавто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хх-161/ сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Л хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас Тоёота Пассо маркийн 57-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ч.Цбие махбодод “ходоодны их бие болон бүдүүн гэдэсний серозон бүрхүүл, бүдүүн гэдэсний чацархайн задрал, хэвлий хөндийн цусан хураа 1500мл, хэвлийн өмнөд хананд цус хуралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2023.11.07-ны өдрийн 13965 дугаартай дүгнэлтээр, Ч.Ц нь 2023 оны 11 сарын 1-ний 21 цаг 40 минутад амь насны заалтаар яаралтай мэс засал хийлгэн амь нас аврагдсан болох нь ГССҮТөвийн 17372 дугаартай өвчний түүхээр /хх-25-38/ тус тус тогтоогдож байна.

Зам тээврийн осол гарах үед С.Л жолоодож явсан Тоёота Пассо маркийн 57-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ч.Ц эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх ба Ч.Цнь жолоогоо Б.Л шилжүүлэн бариулсан болох нь С.Л мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.

Зам тээврийн осолд орсон Тоёота Пассо маркийн 57-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота аллион  маркийн 60-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн техникийн бүрэн бүтэн байдалд дүгнэлт гаргуулахаар Авто тээврийн үндэсний төвийг шинжээчээр томилсон боловч “тухайн тээврийн хэрэгслүүд их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. /хх-92, 85/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 Дараах зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж  тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг болон эрүүл мэндийн даатгалын зардлыг  шүүгдэгч С.Л нь хариуцан арилгах үүрэгтэй, бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч С.Лхагвасүрэн, иргэний хариуцагч Ч.Ц нар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ч.Ц,  иргэний нэхэмжлэгч Ц.Г,  эрүүл мэндийн даатгалын газар нь өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хууль заасан арга, хэлбэрээр арилгахыг С.Л шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Цэвээнжаваас нийт 994700 төгрөгийн зардлын баримт /хх-16-18, 20/ гарган өгч, хэрэгт хавсаргасан байна. Шүүгдэгч С.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч.Ц данс руу 8 сая төгрөг шилжүүлэн өгсөн /хх-19/, хохирогч Ч.Ц “би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн /хх-148/, мөн хохирогч Ч.Ццагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “жолооч С.Л нь миний нэхэмжилсэн 8 сая төгрөг, өөрийн эзэмшлийн машиныг мэдэлд үлдээсэн учир би цаашид дахин гомдол санал гаргахгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдлыг харгалзан цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Г /Тоёота аллион  маркийн 60-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч/: Миний автомашины урд их гэрэл хагарсан, ланжером цааш чихэгдэж орсон, урд дугуй хагарсан, буфер памперс хагарсан. Урд тал бол бүр авах юм байхгүй болсон. Урд шил авах юм байхгүй болсон. Машиныхаа хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Тээврийн хэрэгслээ  авах сонирхол байхгүй байна. Зах зээлийн ханшаар нь авах хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн /хх-55/ ба цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “...хохирлыг 5 сая төгрөг өгч бие болон сэтгэл санааны хохиролгүй болсон. Манай гэр бүлээс уг машиныг жолоодож явсан Б.Лямар нэгэн гомдол саналгүй байгааг гэрчилж байна” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүсэлтийг хангаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүхээс шүүгдэгч С.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Ч.Ц зарцуулагдсан 6494000 төгрөгийг /хх-70, 71/ С.Л гаргуулж төрийн санд шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-131/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо өөрийн санаачилгаар мөнгөн хэлбэрээр бүрэн нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч Ч.Ц хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан /хх-155/, шүүгдэгч С.Л хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөхдөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт   урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О овогт С.Л авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3  дахь хэсэгт зааснаар С.Л тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Л хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,  шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөхдөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Л оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 505.1 дэх хэсэг, 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгал сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л 6.494.000 /зургаан сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Л нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.Цэвээнжавт 8 сая төгрөг болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Г 5 сая төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн  13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Ц эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон С.Л жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шүүхээс ял оногдуулахыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэдгийг Б.Л мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ