Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар  2024/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

    2024           01          12                                    2024/ШЦТ/88

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч:С.Энхням

шүүгдэгч Г.Г М.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Г М.Э нарт  холбогдох эрүүгийн 2308000001276 дугаартай хэргийг 2023.11.24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

         1Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** сарын ***-ны өдөр **** аймагт төрсөн, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ***** хороо ****** тоотод оршин суух хаягтай, хувиараа ажил эрхэлдэг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:*******/, Ж овогт М.Э;

         2.  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны **** сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ***** хороо ***** тоотод оршин суух хаягтай, Голден Гоби ХХК-д менежерийн ажил эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г.Г /РД:*******/ нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г, М.Э нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дугаар хороо Баянголын ам 4 дүгээр зуслангийн гудамжинд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр маргалдан зодолдож, харилцан бие биенийхээ бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

      - Хохирогч М. "... зуслангийн хашааны гадаа зогсож байтал өмнө манай зуслангийн байшингийн цаахна амьдардаг өмнө зүс харж байсан 2388 УЕЕ улсын дугаартай цагаан өнгийн 2024 кровн машинтай 30 орчим-насны залуу гудамжаар их хурдтай гарахаар нь би эргэж хараад хөөе зөөлхөн яваач" гэж хэлэхэд уг машины жолооч залуу машинтайгаа гэнэт зогсохоор нь энд бага насны жоохон хүүхдүүд байдаг гудамжинд явдаг учраас чи жоохон зөөлөн яваач гэхэд уг залуу цонхоо онгойлгоод надад хандаж би хаагуураа хэрхэн яаж явах чамд ямар хамаатай юм бэ?" гэхээр нь би тэр залуутай маргалдсан чинь уг залуу машинаасаа бууж ирээд шууд миний энгэрээс татаад зуураад байсан бөгөөд миний өмсөж байсан нимгэн юүдэнтэй спорт цамц урагдаад байхаар нь би зөрүүлээд тэр залуугийн өмсөж явсан малгайтай цамцных нь хоолойгоор өөрийг нь боосон бөгөөд тэр залуу хэсэг байж байгаад тавиачээ болье" гэхээр нь би боосон гараа суллахад шууд миний баруун нүд рүү, болон нүүр хэсэгт гараа зангидаж байгаад 2-3 удаа цохихоор нь би харилцан зөрүүлээд нүүрний зүүн хэсэгт мөн зүүн шанаанд нь болон толгойн ар хэсэгт тус тус 4-5 удаа цохисон тэгээд салсан юм. Энэ залууг би манай зуслангийн ойролцоо машинтай байнга давхиж явдаг болохоор нь манай гэрийн ойролцоо байдаг гэж ойлгосон өөрөөр би энэ залууг огт таньж мэдэхгүй. доод зовхинд зүсэгдсэн шархыг бид хоёр ноцолдож байх үед цамцны тоног эсвэл бөгжинд зүсэгдсэн байх гэж бодож байна тухайн үед бид хоёрт аль алинд нь хутга мэс байгаагүй юм. Харин баруун хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт цус хуралт гэмтлүүдийг тэр залуу намайг боосон гараа суллах үед гараараа миний нүүр толгойд цохиж учруулсан юм. ШШЕГ-н шинжээчийн 8565 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон Г биед учирсан эдгээр гэмтлүүдийг тухайн үед би зүүн шанаанд нь болон толгойн ар хэсэгт 4-5 удаа гараараа цохиж учруулсан юм. Харин баруун гарын алганд зулгаралт гэмтлийг Ганбат өөрөө намайг миний цамцаар боож байх үед үүссэн байх гэж бодож байна.Тэр үед гудамжинд бид хоёроос өөр хүн байгаагүй.Би тэр оройдоо ШШЕГ-т нэг удаа очиж гэмтлийн зэрэг тогтоолгосноос өөрөөр огт эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж нөхөн олговор авсан зүйл байхгүй яагаад гэвэл миний гэмтэл сүртэй гэмтэл бэртэл байгаагүй бөгөөд удалгүй эдгээд зүгээр болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р ху/,

     - Хохирогч Г.Г “... цагаан өнгийн 200 Кроун машинаараа явж байтал манай хашааны ойролцоо хашааны буланд нэг хүн шээгээд зогсож байсан ба намайг гараараа дохиод юм хэлэх шиг болохоор нь би зогсоод цонхоо онгойлгосон чинь тэр ах цонхоор цээжээрээ орж ирээд зөөлхөн яваач пизда минь гэхээр нь би тэр хүний амнаас архи үнэртээд байхаар нь та цаашаа яв тантай яриад байх юм байхгүй гэсэн чинь тэр хүн уурлаад цонх шил хагалж машин өшиглөх гээд байгаа юм шиг санагдаад би цонхоо хаамаар байна цаашаа бай гэхэд явуулахгүй байхаар нь би машинаасаа уурлаад буугаад ирсэн чинь тэр ах алалцъя гээд цохих гээд гараа зангидаад байхаар нь би хоорондоо зайгаа авсан чинь миний өмсөж байсан цамцны малгайны уяагаар миний хоолойг боогоод нөгөө боолт нь ороод би амьсгалж чадахгүй нүд харанхуйлаад байхаар нь тавиач ээ би уналаа гээд гараа урагш салгах гэж оролдоход миний баруун гараас хазаад шууд миний толгойны зүүн ар дагз руу 2 удаа цохиод авахаар нь би боолт ороод унах юм бол энэ том биетэй согтуу ахад алуулах юм байна гэж бодоод шууд нүүр рүү нь хоёроос 3 удаа цохисон чинь тэр ах боолтоо суллаад би боолтоос нь гарангуутаа дахиад боож магадгүй гэж бодоод цамцаа тайлсан чинь чи муу миний нүдийг яаж байгаа юм бэ гээд миний футболкийг ураад намайг дахиад зүүн талын шанаанд 1 удаа цохичхоод шууд би чамайг цагдаад өгнө гээд утсаараа залгаад цагдаа дуудсан юм. Би тэр хүнийг анх удаагаа харсан бөгөөд тэр хүн тухайн үед энэ манай гэр гэж хэлж байсан. Тэр ахын доод зовхинд зүсэгдсэн шархыг бид хоёр ноцолдож байх үед миний гарын хумсанд зүсэгдсэн байх гэж бодож байна. Харин баруун хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт цус хуралт гэмтлүүдийг тэр тэр ах намайг хоолой боох үед нь би гараараа 2 удаа нүүрэнд нь цохих үед үүссэн. ШШЕГ-н шинжээчийн 8565 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон миний биед учирсан эдгээр гэмтлүүдийг тухайн үед тэр ах миний зүүн шанаанд болон толгойн ар хэсэгт 3-4 удаа гараараа цохиж учруулсан юм. Харин баруун гарын алганд зулгаралт гэмтлийг би өөрөө намайг миний цамцаар боож байх үөд салгах гээд зууралдаж байх үед үүссэн байх гэж бодож байна.Тэр үед гудамжинд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би дараа нь томографикт харуулсан өөрөөр ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч нөхөн олговор аваагүй. * гэх мэдүүлэг /хх- ийн 12-13-р ху/,

       - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8558 дугаартай “...М.Э биед баруун доод зовхинд зүсэгдсэн шарх, баруун хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт. баруун дээд зовхи, нудний алимны салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-16-17/,

      - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8565 дугаартай “...Г.Г биед зүүн завжинд язарсан шарх, цус хуралт, баруун алганд зулгаралт, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ  гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зүүн завжинд язарсан шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-21-22/

- Шүүгдэгч Яллагдагч Г.Г, М.Энарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Г.Г, М.Э нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Э Г.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дугаар хороо Баянголын ам 4 дүгээр зуслангийн гудамжинд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр харилцан маргалдан муудалцсаны улмаас харилцан зодолдож, цохисны улмаас хэн алиныхаа бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан, дээр дурдсан тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг шүүх эмнэлгийн шинжээчийн 8558, 8565 дугаартай дүгнэлтүүд, тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Э Г.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд М.Э Г.Г нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

         Хохирогч М.Э нь хохирол төлбөр байхгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна

         Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ “Хохирогч Г.Г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичгээр гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө уү” гэж  мэдүүлэн /хх-102/ мэдүүлэгтээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх- 39/ хавсарган өгчээ. Шүүгдэгч М.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 161,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч М.Э нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь, шийтгэх тогтоолын хуулбар хувь, /хх-46-53/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч М.Э нь хөнгөн гэмт хэрэгт торгох ялаар шийтгүүлэн, ялыг биелүүлэн ялын тооцоогүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч Г.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-45/ тогтоогдож байна.

           Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Г.Г үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Дээрх нөхцөл байдал болон хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг торгох ял оногдуулах” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр тусгайлан гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт М.Э, Б овогт Г.Г нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г, М.Э нарт тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Э Г.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  М.Энь Эрүүл мэндийн даатгалын санд  161.000 төгрөг шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Г.Г, М.Э нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ