Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 112/ШШ2022/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын иргэн Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Нэхэмжлэгч В.Бгийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А нарын хоорон дахь багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмж 5.104.302 төгрөгийг Б.Г, 5.104.302 төгрөгийг Б.Б, 5.104.302 төгрөгийг С.Н, 4.850.652 төгрөгийг В.Б, 4.850.652 төгрөгийг Б.Н нарын дансанд тус тус шилжүүлэхийг аймгийн ******* ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ат даалгуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.  

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, С.Н, В.Б, Б.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгч В.Бгийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч нар нь багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмж 5.104.302 төгрөгийг Б.Г, 5.104.302 төгрөгийг Б.Б, 5.104.302 төгрөгийг С.Н, 4.850.652 төгрөгийг В.Б, 4.850.652 төгрөгийг Б.Н нарын дансанд тус тус шилжүүлэхийг Говь-Алтай аймгийн ******* ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ат даалгуулахаар маргаж байна.

 2. Нэхэмжлэлийн үндэслэл: Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуулийн багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нар нь 2011 оноос хойш өдий хүртэл хугацаанд тус аймгийн 1-р сургуульд тогтвор суурьшилтай багшаар ажилсаар ирсэн. Тус сургуулийн 2022 оны төсөвт дээрх нэр дурдсан багш нарын хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж суугдаж ирсэн бөгөөд аймгийн боловсролын газраас Төрийн аудитын 2017 оны 12 дугаар сарын 22-ны 260 дугаартай албан шаардлага бүхий бичгийн дагуу дээрх багш нарт 5 жилийн тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй гэсэн хариу өгөөд ойлгохгүй байгаа юм.

Иймд багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус сургуулийн 2022 оны төсөвт суугдан орж ирсэн тэтгэмж 5.104.302 төгрөгийг Б.Г, 5.104.302 төгрөгийг Б.Б, 5.104.302 төгрөгийг С.Н, 4.850.652 төгрөгийг В.Б, 4.850.652 төгрөгийг Б.Н нарын дансанд тус тус шилжүүлэхийг Говь-Алтай аймгийн *******ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ат даалгуулж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие нь боловсролын байгууллагад 1988 оноос тасралтгүй 34 жил ажиллаж байна. *******ын хуульд заасны дагуу 5 жил тутам нэг удаа олгогддог тэтгэмжийг анх 2007 онд авсан. 5 жил тутамдаа яг цаг тухайд нь олгоод хугацаанд бид нар тэтгэмжээ авдаг байсан боловч энэ жилийн тэтгэмжийг өгөхгүй гэсэн. Иймд бид нар шүүхэд хандаж тэтгэмжээ гаргуулахаар нэхэмжлэл өгсөн. Аудитын тайлбар дээр намайг 2005 ажиллаагүй 3 сар тасарсан байна гэж хэлсэн ба 2007 онд өөр байгууллагад ажиллаж байсан байна гэсэн. Миний бие нь 1988 онд сургуулиа төгсөж ирээд Халиун сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаад 1995 оноос Халиун сумын дунд сургуульд багшилсан ба 2004 онд тус сумын цэцэрлэгт нэг жилийн хугацаатай ажилласан. Миний ажилласан жил тэр 3 сараас өөр хугацаанд тасраагүй. 2007 онд анх тэтгэмж өгөхдөө бид нараас ямар нэгэн бичиг баримт шаардалгүй, бид нар  ямар нэгэн материал өгөлгүй шууд тэтгэмжийг олгосон.

 4. Нэхэмжлэгч В.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би анх 1993 онд Халиун сумын Олонбулаг багийн сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. 1993-1997 хугацаанд ажиллаад гэр бүлийн хүн минь аваарт орсон учраас тухайн ажлаасаа гарсан. Хэдэн жил хүнээ асраад ажил хийлгүй байж байгаад 2005 онд               1-р сургуулийн дуу хөгжмийн багшаар томилогдсон. 2005-2007 он хүртэл ажиллаад энэ мөнгийг авахад би сургуулийн нягтлангаас хүртэл асууж байсан. Энэ их мөнгөө хаанаас орж ирж байгаа юм бэ? гэхэд боловсролын газарт 5 жил ажилласан хүнд өгч байгаа юм гэсэн. 2012, 2017 онуудад тэтгэмжээ ямар нэгэн асуудал гаргалгүй авж байсан боловч энэ жил 2022 онд авах гэсэн чинь тэтгэмж ороогүй. Тэтгэмж орохгүй болохоор нь нягтлангаас асуусан чинь та нар боловсрол соёлын газар луу ярь  мөнгө суугдаад ирсэн гэсэн ба боловсролын газрын нягтлан руу ярьсан чинь 2017 онд танайд төрийн Аудитын шалгалт ороод та бүхнийг 2007 онд авах ёсгүй мөнгийг авсан учраас энэ жилийнхийг өгөхгүй хойшлуулах гэж байгаа юм гэж хэлсэн. Ийм байгаа учраас нэхэмжлэл гаргасан гэв

5. Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие боловсролын газар 1989-2022 он хүртэл тасралтгүй 33 жил ажиллаж байна. Тухайн хугацаанд Ховд аймгийн Дуут суманд нэг ажиллаад, Хөхморьт сумын 8-н жилийн сургуульд 16 жил ажиллаад, 2005 онд 1-р сургуульд шилжиж ирсэн. 1990-2005 он хүртэл тус суманд 1 жил байрын багш хийгээд, үлдсэн жилүүдэд нь технологийн багшаар ажиллаж байсан. 2005 онд 1-р сургуульд ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд тэтгэмжийг 3 удаа авсан ба 4 дэх авалт дээрээ олгогдохгүй байна. Аудитаас гарсан шийдвэр нь 2026 онд тэтгэмж авна гэж хэлсэн.

 6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд тухайн багш нарын 2017-2022 онд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн мөнгө олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох. Мөн тухайн төсөвт суугдсан мөнгийг  хүн тус бүрийн дансанд хийлгэхийг боловсролын газрын даргад даалгах гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна. 2022 оны төсөвт тухайн багш нарын мөнгө суугдаад ороод ирсэн. Бусад багш нарт нь өгөөд энэ таван багш мөнгөө авж чадаагүй. Яагаад энэ хүмүүсийн мөнгө орж ирэхгүй байна гэхээр Аудитын газраас олгох боломжгүй гэсэн ба энэ мөнгийг өгөх юм бол манай байгууллага дээр акт тавина гэдэг зүйл яригдсан учраас дээрх багш нарт олгох боломжгүй гэсэн албан тоотыг бичгээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Аудитын дээрх албан шаардлага мэдэгдлээр тухайн багш нарын тус бүрийн нэр дээр нь ямар нэгэн алдаа дутагдалтай байна гэдэг талаар огт мэдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. 2022 онд авах энэ тэтгэмжийн мөнгө нь орохгүй байна гэдэг байдлаар Аудитын байгууллагад гомдол гаргахад өмнөх 2017 онд тэтгэмжийн мөнгө авахдаа сар жил нь дутуу байсан гэдэг хариуг өгч байсан. Ийм учраас 2017 оны энэ асуудлыг 2022 онд ярих үндэслэлгүй юм. Өнөөдөр нэхэмжлэгчээр тухайн багш нар ирсэн байгаа болохоор хэдэн онд яаж ажиллаж байсан хэзээ тэтгэмж авсан талаараа ярих байх. Б.Б багш нь өнөөдөр улсын шалгалттай байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч надаар саналаа хэлүүлсэн. 1994 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд бага ангийн багшаар ажилласан. Үүнээс хойш 1-р сургуульд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн багш нь 2017 оноос 2022 оны хугацаанд ганц ч удаа ажил таслаагүй тасралтгүй ажиллаж ирсэн багш байгаа. *******ын тухай хуулийн 43.1.7 дах хэсэгт зааснаар дараах этгээд нь таван жил тутам үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно гээд хууль дээрээ заагаад өгсөн байна. Үүний дагуу 5 жил тутамдаа авах юм байна багш нар ойлгоод  өмнөх жилүүдийн тэтгэмжээ авсаар ирсэн. Энэ дээр яагаад жилийг нь хойшлуулж тооцоод байгаа юм гэхээр Аудит гэдэг байгууллага нь тухайн багш нарын ажилласан жилийн материалыг нь бүрдүүлж аваад хугацааг нь тооцоод жилийг нь тооцоод энэ тэтгэмжийг өгнө өгөхгүй гэдэг шийдвэр гаргадаг байгууллага биш. Тийм учраас 2007 оны асуудлыг өнөөдөр 2022 онд яриад байгааг үгүйсгэж байна ийм хуулийн заалт байхгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материал шинжлэн судлахад энэ багш нарт өгөхгүй гээд байгаа 2017 оны албан шаардлагын хариу байгаа. Үүний хариуг 2018 оны 03 дугаар сарын 30-ний дотор зөрчил арилгуулахаар явуулсан. Зөрчил нь арилаад тухайн үеийн дарга нар нь хариу мэдэгдээд хойшид энэ зөрчлийг гаргахгүй гэдэг 2017 оны мөнгөний асуудал нь дуусгавар болсноор харагдаж байна. Аудитын байгууллага нь шалгалт явуулж болно гэхдээ тухайн үедээ цаг хугацаанд энэ багш нарт хэлсэн бол ийм байдал болохгүй гэж үзэж байна. Энэ хүмүүс 2017 оноос хойш нэг ч өдөр тасралтгүй ажиллаад энэ тэтгэмж нь орж ирэхгүй байгааг  2022 оны 03 дугаар сард  мэдсэн. Тухайн 2007 оны зөрчил арилгах 2017 оны Аудитын зөрчил арилгах нь 2018 ондоо тухайн зөрчлийг акт болон бусад баримтад нь дурдаад нэр заагаад гарсан зөрчлүүдийн алдаа дутагдлын арилгаж байсан баримт бичиг нь ирсэн байна. Иймд эдгээр багш нарын тэтгэмжийг олгохгүй гээд байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ багш нарт тухайн тэтгэмжийг олгохгүй гээд байгаа үндэслэлийн талаар тайлбараа хэлж  чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ямар үндэслэлээр яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ тайлбарлаа эргэлзээгүй байдлаар тайлбарлаж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

7. Нэхэмжлэгч В.Бгийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбараас харахад 2007 оны Аудитын дүгнэлтийг үндэслээд энэ тэтгэмжийг олгох боломжгүй гэж хэлж байна. Олгох юм бол иргээд бид нар дээр акт тавина гэдэг байдлаар тайлбарыг хэлж байна. Өмнөх тайлбар дээрээ тасралтгүй таван жил ажилласан байх ёстой гэсэн. *******ын тухай хууль нь 2002 онд батлагдсан байдаг. 2002 оны хуулиас харах юм бол 43.1.7 дахь заалт нь өөрөө 5 жил тутам нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг олгоно гэж заасан байдаг. Түүнээс 5  жил тасралтгүй гэдэг нэр томьёо байхгүй байна. 2002 оны *******ын тухай хуулиас гадна 2007 онд Дээд шүүхийн тогтоол гарсан гэж яриад байна. Тасралтгүй 5 жил ажилласан бол тухайн тэтгэмжийг олгоно гэсэн Дээд шүүхийн тогтоол гарсан байгаа учраас Аудит энэ үндэслэлийг барьж байна гэж хэлж байна. Хуульдаа нийцүүлэн тогтоол гаргах ёстой. Хуулийн шууд утга нь 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг олгоно гээд заасан байгаа болохоос биш 5 жил тасралтгүй гэдэг ойлголт байхгүй байна. Өнөөдөр Аудитын газар хуулийг хэрэгжүүлэх байгууллага болохоос биш хуулиас гадуурх үндэслэлээр шаардлага тавих эрх зүйн зохицуулалтгүй байгууллага. Аудитын газар тухайн шалгалтыг 2017 онд гэнэтийн байдлаар явуулсан. 2007 оны тэтгэмжийн асуудлыг ухраагаад Аудит нь энэ шалгалтыг явуулж байгаа нь хэр хуульд нийцэж байгаа юм Аудитын шалгалт явуулах хууль журмууд байдаг. Энэ журмаараа бол тухайн он жил болгондоо шалгалтыг хийх ёстой байтал хийлгүй явж явчихаад гэнэт шалгах хэр хуульд нийцэж байгаа юм. Нэхэмжлэгч нарын хэлээд байгаагаар 2002 онд *******ын тухай хууль хэрэгжиж эхлээд 2007 онд тухайн хүмүүсээс ямар ч баримт бичиг шаардалгүй энэ тэтгэмжийг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга юу гэхээр 2017-2022 оны хугацаанд бид нар тасралтгүй ажилласан үүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлээд өгсөн. *******ын газрын төсөвт суугдаад ороод ирсэн боловч олгохгүй гэсэн эс үйлдэхүй байгаа учраас бид нарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Иймд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар тус нэхэмжлэлийг гаргасан байдаг. Хариуцагч талтай гол маргалдаж байгаа асуудал нь бид нар 2017 оныг өгөх боломжгүй байна. Өгөх юм бол бид нар өөрсдөө төлбөрт орох гээд байна гэдэг тайлбарыг өгдөг. Захиргааны актыг захиргааны байгууллагаас тодорхой нэг эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно гэсэн байна. Мөн хуулийн 37.2 дахь хэсэгт захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан татгалзсан эс үйлдэхүйг ойлгоно гэж байгаа юм. Хариуцагч байгууллагын энэ тэтгэмжийг олгох боломжгүй гэж татгалзсан эс үйдэхүй гаргаж байгаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ эс үйлдэхүй нь хэр хуульд нийцэж байгаа юм бэ? гэхээр нэхэмжлэгчийн  зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2017-2022 хугацаанд тасралтгүй ажилласан болох нотлох баримт нийгмийн даатгалын дэвтэр, сургуулийн тодорхойлолт зэрэг холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Тухайн байгууллагын татгалзаж байгаа эс үйдэхүй нь өөрөө хэр хуульд нийцэж байна. Зөвхөн Аудитын дүгнэлтийг үндэслээд өгөхгүй гэж яриад байна. Аудитын дүгнэлт нь өөрөө хэнд зориулагдаад байгаа нь ойлгомжгүй байна. Үндэслэж байгаа гурван зөрчил дээр нэхэмжлэл гаргаж байгаа эрх бүхий этгээдүүдийн эрх ашгийг зөрчиж тэтгэмж олгосон байна гэдэг ямар нэгэн нэршил бүхий Аудитын дүгнэлт биш шүү гэдгийг хэлмээр байна. Хариуцагч тал нь тайлбартаа 2007-2017 оны хугацаа нь болоогүй байхад урд онуудын тэтгэмжийг олгосон асуудал нь хууль зөрчсөн гэдэг асуудлыг Аудит хэлж байна. Гэтэл 2007 онд олгосон тэтгэмжийн асуудал нь 2002 оны *******ын тухай хуулиараа тухайн тэтгэмжийг олгож эхэлсэн байна. Өнөөдөр боловсролын газар энэ хүмүүсийн материалыг судлаад шаардлага хангаж байна гэдэг үүднээс төсөвт суулгаад үүнийхээ дагуу олгох ёстой гэтэл  өнөөдөр энэ тэтгэмж нь суугдаад ороод ирсэн байгааг манай байгууллага олгохгүй гэж хэлж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Нэг байгууллагын төлөө энэ нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөх ёсгүй юм. Захиргааны байгууллагын энэ эс үйлдэхүй нь Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна. Мөн тухайн хуулийн 4.2-т хуульд үндэслэсэн байх ёстой гэж байна. Ямар хуулийн дагуу энэ хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй гээд байгаагаа тайлбарлах ёстой. 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн бодит зүйлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг зарчмыг зөрчиж байна. Хариуцагч хариу тайлбараа нотлох үүрэгтэй оролцоно гэдэг. Нотлох үүрэгтэй холбоотойгоор татгалзаад байгаагаа нотолсон магадгүй Аудитаар энэ зургаан багш ийм асуудал гаргасан гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Зөрчилтэй холбоотой шаардлага гаргасан бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн гэж байсан тэр нотлох баримтыг харахад энэ нэхэмжлэгч нарын мөнгө төгрөг илүү олгосон байна гэдэг талаар судалгаа шинжилгээ хийгээд нотлох баримт гаргаж өгсөн зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага агуулгыг гаргасан байгаа. Шүүхээс Аудитын газраар тайлбарыг гаргуулсан байдаг. Тайлбартаа тухайн зөрчил тогтоосон гээд байгаа акт нь өөрөө яг энэ маргаан бүхий нэхэмжлэгчийн эрх ашигтай холбоотой асуудал огтоос биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэсэн өмгөөллийн үгээ дэмжиж байна гэв.

 

 8. Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: *******ын тухай хуулиндаа тасралтгүй 5 жил ажилласан гэдэг нэг заалт орж ирсэн. Энэ заалт нь их нөлөөлөөд байгаа. Энэ ажиллаж байсан завсар нь ганц нэг сарын хийдэл гарсныг Аудитын байгууллага юу гэж дүгнэж байна гэхээр. Энэ хүмүүсийг тасралтгүй гэдэг заалтыг баримтлаад тэтгэмжийг олгохгүй гээд байгаа. Миний хувьд 2007 оны тэтгэмж дээрээ акт тавьмаар санагдсан. Энэ талаараа ч гэсэн Аудитын газар уламжилсан. Албан шаардлага гарсан энэ мөнгийг олгож болохгүй гэдэг зүйлийг дээрээс хэлдэг. Энэ хүмүүс тасралтгүй ажилласан байж байгаад яагаад ганц хоёр сарын тасалдал нь бусад ажилласан хугацаагаар нөхөгдөж болохгүй байгаа юм гэдэг талаар хэлсэн. Миний тухайд олгох гэж нэлээн их үзсэн гэтэл Аудит та нар олгочих олгосон хойно нь эргээд энэ буруутай албан тушаалтнууд дээр чинь акт тавина гэж хэлдэг. Манай нягтлан бид хоёр олгох гэж нэлээн их үзсэн Аудит дээр очсон.  2017 оны дүгнэлтийг бариад үүгээрээ хүмүүст өгөх өгөхгүйгээ шийдэж байгаа нэлээн нягталж шалгасан юм байна лээ. Тухайн үед ажиллаж байсан боловсролын газрын дарга төсвийн мэргэжилтнүүд нь тухайн цаг хугацаанд нь мэдээллээ өгөөгүй учраас энэ алдаа нь бид нарт сөрөг байдлыг бий болгож байна. Яагаад гэхээр өмнө жил энэ хүмүүс мэдээгүй учраас материалаа бүрдүүлээд явуулсан. 2017 онд авсан юм чинь 2022 оны төсөвт оруулахын тулд 2020 оны 06 дугаар сард материалаа бүрдүүлээд өгсөн. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс энэ багш нарт мэдээллээ хүргэсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан.  Тухайн 2017 онд тус сургуулиуд дээр очоод ийм албан шаардлага гарсан шүү энэ хүмүүс ийм байна гэдгийг нь хэлсэн бол нөхцөл байдал нь арай дээрдэх байсан. Энэ талаар би судалж үзсэн нэг хоёр сарын зөрүү л яваад байгаа. Анхны тэтгэмж нь хүмүүсийн данс руу шууд шууд оруулж байсан. Би өөрөө Халиун сумын сургуульд ажиллаж байсан ба миний жил хараахан болоогүй байсан болохоор аваагүй. Тухайн үед гарч байсан шийдвэр нь тасралтгүй гэдэг ойлголтыг багш нарт өгөөгүй 5 жил ажилласан бол шууд мөнгийг нь оруулж байсан. Миний тухайд энэ хүмүүсийг буруутгаад байгаа юм биш анх 2007  онд өгсөн тэтгэмж дээрээ л акт тавимаар санагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-т “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, хуулийн 43.1.7.а “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч”,  43.1.7.б “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж зааснаар хөдөө орон нутагт тогтвор сууршилтай ажиллаж байгаа багш нарт 5 жил тутамд нэг удаагийн 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор заасан.

          10. Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарт анх 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар сургуулийн захирлын тушаалаар “Сум, Тосгон, багийн сургуулийн багшид 5-н жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг байгууллагаас нь олгох тухай зааалтыг баримтлан 5-аас дээш жил ажилласан багш нарт мөнгөн тэтгэмжийг нэр бүхий багш нарт олгосугай” гэсэн тушаалын хавсралтаар дээрх нэр бүхий багш нарт тэтгэмж олгосон, дараа нь буюу 2012 онд мөн *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дах заалтыг үндэслэн ******* сумын нэгдүгээр сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтаар багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарт 2 дахь удаагаа, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/03 дугаар тушаалаар багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарт 3 дахь удаагаа 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгосон байна. /хавтаст хэргийн 71-96 дахь тал/

11. Харин 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Говь-Алтай аймгийн *******ын газрын даргын Б/10 дугаар “Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох тухай” тушаалаар тэтгэмж авах багш, ажилтны жагсаалтыг 1, 2 дугаар хавсралтаар баталж, сургууль цэцэрлэгүүдийн тэтгэмжийг хуульд заасан шаардлага хангасан багш, ажилчдад нэрийн дансаар шилжүүлсүгэй гэсэн тушаал гарсантай холбоотойгоор багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарт тэтгэмж олгогдоогүй байна.

           12.Тэтгэмж олгохгүй байгаа үндэслэлээ хариуцагч Ж.А “...Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/133 дугаар албан шаардлагын дагуу нэр бүхий 5 багшид тэтгэмж олгож чадахгүй байгаа болно. Учир нь тухайн багш нар анх авч эхэлсэн 2007 оноос өмнөх жилүүдэд ажилласан хугацаанд сарын тасалдал байгаа тул хэрвээ олгосон тохиолдолд гарын үсэг зурсан албан тушаалтнуудад төлбөрийн акт тавигдана гэсэн. Энэ шийдвэр зөв байсан бол 2018 оны эхэнд мэдэгдэх ёстой байсан. Тухайн үед гарч байсан шийдвэр нь тасралтгүй гэдэг ойлголтыг багш нарт өгөөгүй 5 жил ажилласан бол шууд мөнгийг нь оруулж байсан. Аудитын газар нь төлбөр тавих гээд байгаа бол 2007 он дээр нь энэ төлбөрийг тавимаар санагдсан...

          ....Манай байгууллагын төсвийн мэргэжилтэн дээр энэ хүмүүсийн материал бүгд ирж байгаа. Ирсэн материалыг нь шалгаж үзэхээр 2017-2022 онуудад энэ хүмүүс дээр ямар ч асуудал байхгүй. Ганцхан өмнөх жилийг ухрааж тооцоод байгаа. Тухайн авах ёсгүй байсан жилүүдийн тэтгэмжийг одоо өгөхгүй 10 жилийн дараа нөхөж өгнө. Дунд нь ганц хоёр сар тасарсан байна. Тэгэхээр 5 жилүүдийг нь нэмэхээр зарим багш нарын эхний тэтгэмж авах хугацаа нь 2010 он дараагийн тэтгэмж 2015 он, гуравдах тэтгэмж нь 2020 он, 4 дэх тэтгэмжээ 2025 онд авч таарч байна. Тэгэхээр 2017-2025 онд тэтгэмжийг нь өгнө гэхээр 8 жил болж байж өгөхөөр байгаа  гэж ... тайлбарласан.

           13. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/133 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар 1-т *******ын салбарт хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад тэтгэмж олгохдоо 2007-2017 онд нийт 141 албан хаагчдад /давхардсан тоогоор/ 1-7 жилийн өмнө 295,962.0 мянган төгрөгийг олгосон; 2-т *******ын салбарт Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад тэтгэмж олгохдоо 2010-2017 онд нийт 30 албан хаагчдад 1-3 жил хойшлуулж 82,504.2 мянган төгрөгийг олгосон; 3-т *******ын салбарын албан хаагчдад тэтгэмж олгохдоо үндсэн цалинг зөрүүтэй тогтоосноос 2015 онд Хөхморьт сумын цэцэрлэгийн 3 багшид 1,169.1 мянган төгрөг илүү олгосон. Харин 2013 онд Хөхморьт сумын цэцэрлэгийн багш Ж.Отгонцэцэгт 603.9 мянган төгрөг, 2010-2015 онд Тонхил, Жаргалан сумдын сургуулийн 7 ажилтанд 4,827.8 мянган төгрөг, нийт 5,431.7 мянган төгрөг дутуу олгосон байгаа талаар зөрчил илрүүлж, алдаа зөрчилд “хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан хугацааг дахин тооцож аудитаар илэрсэн зөрчлийг арилгах ажил зохион байгуулж, биелэлтийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор ...ирүүлэхийг аймгийн *******, соёл урлагийн газрын даргад даалгав” гэсэн албан шаардлага хүргүүлж байсан байна. 

            14. Албан шаардлага нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад алдаа, зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг шалгагдагч этгээдэд хариуцуулж даалгасан, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт. 2017 оны нийцлийн аудитаар 3 зөрчлийг илрүүлж 02/133 дугаар албан шаардлага хүргүүлсэн байгаа нь тухайн нэр бүхий 5 багшид чиглэгдсэн гэж үзэхгүй бөгөөд 2007 оноос өмнө 5 жил ажиллаагүй тасарсан гэдэг үндэслэлээр 2017 оноос хойш тасралтгүй 5 жил ажиллаж хуульд заасан тэтгэмж авах эрх үүссэн байхад нэр бүхий 5 багш нарын тэтгэмж авах хугацааг хойшлуулж  ажилласан жилийг нь нөхөх зорилгоор тэтгэмж олгохгүй байгаа нь *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь хэсэгт заасан 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Хэрвээ тухайн нэр бүхий 5 багш нартай холбоотой албан шаардлага хүргүүлсэн тохиолдолд Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь хөндөгдөж болзошгүй этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу  мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж, баталгаажуулна. Гэтэл тухайн багш нар 2022 онд тэтгэмжээ авах гэхээр 2017 оны албан шаардлагатай холбоотойгоор уг тэтгэмжийг олгох боломжгүй талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед 2007 ондоо аудитын акт тавиад бид нараар төлүүлэх боломжтой байсан гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарыг буруутгах боломжгүй юм.

            16.Тодруулбал: 2007 оноос өмнө багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын ажилласан жил болон сараар тасалдсан байгааг үгүйсгэхгүй, гэвч ажилласан жил тасалдсан үеээс тооцон багш Б.Г нь 2011, 2016, 2021, 2026  онуудад тэтгэмж авах, багш Б.Б 2008, 2013, 2018, 2023  онуудад тэтгэмж авах,  багш С.Н 2010, 2015, 2020, 2025  онуудад тэтгэмж авах, багш В.Б 2010, 2015, 2020, 2025 онуудад тэтгэмж авах, багш Б.Н  2009, 2014, 2019, 2024 онуудад тэтгэмж авах эрх үүсэхээр байсан тул аудитын албан шаардлагыг хэрэгжүүлж хугацаанд нь тэтгэмж олгоно гэж үзвэл нэр бүхий багш нар 2017 оноос хойш 6-9 жил ажилласны дараа уг тэтгэмжийг 4 дэх удаа авах нөхцөл үүсэж байгаа нь хуулийн холбогдох заалт болон нэхэмжлэгч нарын  эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна гэж шүүх үзлээ.

            17.Нэхэмжлэгч нар 2022 онд авах хөдөө орон нутагт тогтвор сууршилтай ажилласны тэтгэмжийг мөнгөн дүнгээр илэрхийлж дансанд шижлүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нотлох баримтыг хэмжээнд төсөвт суугдсан мөнгөн дүнг тогтоох боломжгүй, хэн гэдэг багшид хэдэн төгрөгний тэтгэмж төсөвт суугдаж ирсэнийг хариуцагч талаас тодорхойлох чадахгүй байгаа хэдий ч нэхэмжлэлийг шаардлага хангагдсан гэж үзнэ.

  17. Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төсөвт суугдаж орж ирсэн тэтгэмжийг зохих журмын дагуу багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын дансанд шилжүүлэхийг аймгийн ******* ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ат даалгаж шийдвэрлэлээ.

18.Шүүх хуралдааны явцад хариуцагчаас Говь-Алтай аймгийн *******, шинжлэх ухааны газар болон өөрчлөгдсөн талаар тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

          19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрд 14040 төгрөг олгох нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7.б-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн нэхэмжлэгч Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын багшаар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төсөвт суугдаж ирсэн тэтгэмжийг багш Б.Г, Б.Б, С.Н, В.Б, Б.Н нарын дансанд шилжүүлэхийг аймгийн *******, ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ат даалгасугай.        

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрд 14040 төгрөгийг олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ