Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Номин,

     Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 24330000000002 тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжлээр сурдаг, ам бүл 2, дүүгийн хамт ******* аймаг ******* сум ..... баг ...... тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* (РД:*******)

 

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын ...... дүгээр багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн 140-150 метрийн урттай 63 ширхэг хуурай шинэс 2.50 м/куб мод бэлтгэж, улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 1,084,212 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 140-150 метрийн урттай 63 ширхэг 2.50 м/куб хуурай шинэс мод бэлтгэж, улсын дугаартай “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 1,084,212 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт  нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... ******* аймгийн ******* сумын 1-4 дүгээр багт харьяалалтай иргэд мод бэлтгэх эрхийн бичгийг бүсийн сум дундын ойн ангиас авна. Үүнд *******, , туул, *******, гумууд харьяалдаг. Иймээс ******* сумд байрлах бүсийн сум дундын ойн ангиас авна. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),

            2.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз , нарын хамтаар ******* сум руу орж мод авахаар явсан. Тэгээд манай найз мөнгө төгрөгөө тушаагаад гарал үүслээ авах гэсэн чинь өнөөдөр гарал үүсэл бичихгүй гэхээр нь манай найз хүнтэй утсаар ярьж байгаад модоо бэлтгэж ирээд орой гарал үүслээ авч болох юм байна гэхээр нь модоо бэлтгэж ирээд орой нөгөө хүн рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд машины түлш дууслаа явах уу гэхээр нь би гарал үүслийн бичиггүй явж болох юм уу гэсэн чинь мөнгө төгрөгийг нь тушаасан юм чинь болох байх аа гээд тэндээсээ хөдлөөд ******* суманд баригдсан. Мод бэлтгэсэн тэр хүмүүсийг танихгүй. Манай найз мэдэж байсан. Бид хэд тэд нарын бэлдсэн байсан модыг ачиж өгөөд өөрсдөө мод бэлтгүүлээд ачаад наашаа гарсан. ******* сумын “*******” гэдэг газраас мод бэлтгэсэн. Гаднаас ирж байгаа хүмүүст гарал үүсэл бичихгүй байгаа гэсэн ба хүнтэй утсаар ярьсан чинь орой ирээд авч болно гэнээ гээд модоо бэлтгээд ирсэн чинь тэр хүн нь утсаа аваагүй тэгээд л гарал үүсэлгүй явсан. Бид 3 нэг портер дүүрэн мод л ачсан яг тоолоогүй. Тухайн үед манай найз *******н модыг бэлтгэж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-р хуудас),

           3.Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найзууд болох , ******* бид 3 ******* сумаас мод худалдаж авахаар явсан. Тэгээд гарал үүслээ авах гээд байж байтал цайны цаг нь болсон байсан. Тэгээд цайны цаг өнгөрөөгөөд ******* ойн анги руу нь яваад орсон чинь өөр сумын хүмүүст гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа гээд байхаар нь ******* нэг хүн рүү яриад орой ирээд гарал үүслийн бичиг авч болох юм байна аа гээд бид 3 уул руу яваад тэндээсээ хүмүүсээр мод бэлдүүлээд модоо ачаад ******* сум дээр буцаж очоод гарал үүсэл бичиж өгнө гэсэн хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд цаг орой болсон байсан болохоор мөнгийг нь тушаасан юм чинь болох байх гэж бодоод ******* аймгийн ******* сумын тосгон руу хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад ******* сумын замын пост дээр цагдаад баригдсан. Мод бэлтгэсэн тэр хүмүүсийг танихгүй тухайн үед мод авах гээд ууланд явж байгаад тэр хүмүүстэй таараад бэлдсэн байсан модыг нь ачилцаж өгөөд тэр хүмүүс бид 3-ийн модыг бэлтгэж өгсөн юм. Бид 3 ******* сумын “*******” гэдэг газраас мод бэлтгэсэн. Тухайн үед гарал үүслийн бичиг аваагүй. Эхлээд ******* сум ороод мөнгийг нь тушаагаад ой анги руу орсон чинь өөр сумын хүмүүст өгөхгүй гэсэн тэгээд манай найз утсаар ярьж байгаад орой гарал үүслийн бичгээ авчих гэнээ гэж хэлсэн. Тэгээд орой нь нөгөө хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Машины түлш дуусах гээд байхаар нь бид хэд тэгээд шууд хөдөлсөн. ******* сумаас шөнө 01 цагийн үед хөдөлсөн. Бид 3 нэг портер дүүрэн мод л ачсан яг тоолоогүй. Тухайн үед найз *******н модыг бэлтгэж байсан юм. Тухайн үед мод ачиж явсан тээврийн хэрэгсэл манай найз гийн эзэмшлийн машин байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-р хуудас)

           4.Иргэний нэхэмжлэгч ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. ******* манай төрсөн дүү. ... өөрийн тээврийн хэрэгсэлээ буцааж авмаар байна. гэх мэдүүлэг, (хх-ийн 56-р хуудас)

5. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээс мэдээлсэн хууль бусаар мод бэлтгэсэн талаарх гомдол мэдээллийг ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэлийн №317 /1100-5381/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 1-3-р хуудас)

6. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...үзлэгийг ******* аймгийн ******* сумын 3-р багийн нутаг "*******" гэх газарт байрлах ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан уулын бэлд байрлах түлээний мод бэлтгэсэн гэх газарт явуулахаар тогтов... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-7-р хуудас)

7. 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр ... үзлэгийг ******* аймгийн сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байх улсын дугаартай супер портер загварын тээврийн хэрэгсэлд явуулахаар тогтов... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 12-14-р хуудас)

8. бүсийн сум дундын ойн ангийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэд

“...******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "........." гэх газраас иргэн *******н зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод байна.

Тухайн бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалттай бэлтгэсэн байна. 140-150 метрийн урттай 63 ширхэг хуурай шинэс модны хэмжээг Монгол улсын стандарт MNS 2379:2010 бөөрөнхий модон материал.

Эзлэхүүний хүрдийг үндэслэн тогтооход нийт 2.5081 метр куб байна. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, төг"-ийг үндэслэн тогтооход 2,50метр куб х 80312 төгрөг /6-р муж, 1 метр куб бүх төрлийн хуурай шинэс модны үнэлгээ/ = 200,780 х 1,8 /хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр/ = 361,404 төгрөг. Тус модны экологи-эдийн засгийн үнэлгээ 361,404 төгрөг болж байна гэх бүсийн сум дундын ойн ангийн дарга ...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-32-р хуудас)

9.******* аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 08 ны өдрийн 01-29-02/279 дугаартай хохиролын үнэлгээ тогтоох тухай актад:  

1.Монгол улсын Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т /ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно/ заасны дагуу 361.404 х 3 = 1.084.212 төгрөг болов.

2.******* аймгийн ******* сумын 1-р багийн нутаг "Зүүвч" гэх газраас ******* нь ойн санд учруулсан хохирол нь экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 1.084.212 төгрөгийн хохирол учруулсан байна. Дүгнэлт гаргасан Байгаль орчны хяналтын улсын байцаагч ... гэх хохирлын үнэлгээ тогтоох тухай дүгнэлт (хх-ийн 40-р хуудас)

10. Хөрөнгө үнэлгээний “” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

“Хьюндай портер-2” маркийн улсын дугаартай цагаан өнгийн бага оворын ачааны машины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх дүгнэлт (хх-ийн 47-48-р хуудас),  

11.Шүүгдэгч  *******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 11 сарын 16-ны өдрөө найз , нарын хамт ******* сум руу модонд явсан. Очоод мод худалдаж авах гэсэн боловч мод олдоогүй. Гоожин аваад мод бэлтгэе гэж бодсон. Гоожингийн эрх үүсгээд мөнгөө банканд төлөөд ойн анги руу орсон. Ойн анги руу 1 цагийн үед орсон. Миний өмнөх хүний гоожинг бичиж өгөөд цайндаа явлаа гээд гараад явсан. 2 цагийн үед цайнаас  ирээгүй тул дугаар луу нь залгахад би очих болоогүй байна өнөөдөр гаднын машин бичихгүй гэсэн. Миний өмнөх хүнд дандаа гаднын машинд бичээд өгч байснаа надаар таслаад цайндаа явлаа гэсэн болохоор яах эсэхээ мэдэхгүй захиргаа руу ороход 1 эгч очоод модоо бэлтгэчих дараа нь гоожингоо авч болох байх гэсэн. Бид хэд машинтай мод бэлтгэхээр явсан машинуудыг дагаад ой руу явсан. Очоод хөрөө байхгүй байсан тул тэнд мод бэлтгэж байсан хүмүүсийн модыг ачиж өгөөд өөрсдийнхөө модыг бэлтгүүлсэн. Орой ирээд ойн ангийн байцаагч руу залгахад утсаа авахгүй байсан. Тэндээ хонох гэсэн боловч машины түлш дуусаж байсан. Манай 2 найз өлсөөд ядраад байна гэсэн. ******* сумын төв дээр түлш байхгүй байсан тул наашаа яах аргагүй гарсан.  ийн пост дээр цагдаатай таарч саатуулагдсан гэсэн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаарх дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

  Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.50 м.куб хуурай шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэрийн объект нь ойг хамгаалах, ашиглах тухай хуулиар тогтоосон журам байна.

Обьектив тал нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн тээвэрлэсэн идэвхтэй үйлдэл болно.

Субъектийн хувьд хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд субьектив тал нь гэм буруугийн  санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги (байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан) иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.”гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь ойн тухай хууль зөрчиж, ойн ангиас зөвшөөрөл авалгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр  тээвэрлэсэн байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх 16 насанд хүрсэн буюу 23 настай иргэн байна.

Иймд *******г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцох  хуулийн үндэслэлтэй байна.

******* өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.  

Гэмт хэрэг гарахад ******* аймгийн ******* сумын зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтны үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэв.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болсон ойд мод бэлтгэх зөвшөөрөл өгөх эрх бүхий албан тушаалтан цайндаа яваад цагтаа ажилдаа ирээгүй, зохих ёсоор татвар хураамжаа төлсөн иргэнийг “Гадны машинд зөвшөөрөл өгөхгүй” гэх зэргээр утсаар ярьж холоос ирсэн иргэдийг чирэгдүүлсэн гэх нөхцөл байдлыг хэрэг бүртгэлтийн явцад тодруулаагүй, шалгаагүйг  дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Байгаль орчинд учирсан хохирол 1,084,212 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагатай байна гэсэн бөгөөд хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй байгаа болно.

 Шүүгдэгч ******* нь ******* сумын ойн ангиас зөвшөөрөл авах зорилгоор 2023 оны 11-р сарын 16-ны өдөр тус сумын Төрийн сангийн **** дансанд 1000 төгрөг, **** дансанд 13320 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид **** тоот дансанд 3000 төгрөг, ойн нөөцийн төлбөрт ***** дансанд 11276 төгрөг төлснийг  (нийт 28596 төг) тус тус буцаан гаргуулж шүүгдэгчид олгов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна .

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

*******г “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

             Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн  өмчлөгч нь  иргэн  болох нь  түүний улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. ******* манай төрсөн дүү. ... өөрийн тээврийн хэрэгсэлээ буцааж авмаар байна.” гэсэн мэдүүлэг   тээврийн хэрэгсэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 56-р хуудас)

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “ Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ. “гэжээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг *******н хувьд ноогдох хөрөнгөнөөс гаргуулж, 1,084,212 төгрөгийг гэм хэргийн хохирол төлүүлж, үлдэгдэл 1,415,788 төгрөгийг улсын төсөвт  шилжүүлэх нь  нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял болох дөрвөн зуун тавин мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулахыг  мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон 2.50 м.куб, буюу 361,404 төгрөгийн үнэ бүхий хуурай шинэс модыг хураан авч улсын орлого болгож,

шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорыг  тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.******* овогт *******гийн *******г “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер-2” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг *******н хувьд ноогдох хөрөнгөнөөс гаргуулж, 1,084,212 төгрөгийг  Байгаль орчин уур амьсгалын санд , үлдэгдэл 1,415,788 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй .

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял болох дөрвөн зуун тавин мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдсан 2.50 м.куб, буюу 361,404 төгрөгийг үнэ бүхий хуурай шинэс модыг хураан авч улсын орлого болгосугай.

7. 2023 оны 11-р сарын 16-ны өдөр  ******* аймгийн  ******* сумын сумын Төрийн сангийн ..... данснаас  1000 төгрөг, .... данснаас 13320 төгрөг,  ...... тоот данснаас 3000 төгрөг,  ..... данснаас 11276 төгрөг  (нийт 28596 төг)тбуцаан гаргуулж *******д олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорыг  тогтоолыг хүчингүй болгосугай.

11.Энэ хэрэгт 2.50 м.куб, 63 ширхэг шинэс  модыг хураан авч битүүмжилсэн болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА