Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/176

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч  С.Батгэрэл,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн *******408 0000 001 *******тай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг *******0*******4 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод *******003 оны 7 ******* сарын *******4-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөдөө аж ахуйн ашиглалт, засварын мэргэжилтэй, туслах малчин ажилтай, ам бүл 7, эх, 4 дүү, охин нарын хамт ******* *******н ******* ******* ******* ******* , *******-р ******* ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******* НМ03*******7*******414.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 1 дүгээр сарын -наас 14-нд шилжих шөнө дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  дотор хохирогч Д.ийг “худалдагч эмэгтэйг хэл амаар доромжиллоо” хэмээн маргалдаж шанаан тус газар нь цохиж, гадагш гарч нүүрэн тус газар нь цохих зэргээр үргэлжлүүлэн зодож биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, дух, баруун доод зовхинд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 1 дүгээр сарын -наас 14-нд шилжих шөнө дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дотор хохирогч Д.той маргалдаж шанаа тус газар нь цохиж, гадагш гарч нүүрэн тус газар нь цохих зэргээр үргэлжлүүлэн зодож биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, дух, баруун доод зовхинд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

1.******* Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0*******4 оны 01 дүгээр сарын -ны...шөнө...03 цаг 40 минутын орчим..., бид гурав ойролцоох худалдааны төв орж гоймон идэхээр болсон. Тухайн дотор ороод хоёр ширхэг ясны шөлтэй гоймон, нэг халуун ногоотой гоймон аваад кассан дээр тооцоо хийчхээд гоймон дэвтээх гэсэн боловч тухайн газрын халуун ус байхгүй байсан тэгэхээр нь би худалдагч залуу болох *******0-*******5 орчим насны залуутай гоймон идэх гэж орж иртэл усгүй байна гэж ярилцаж байсан гэтэл гаднаас *******0-*******5 орчим насны 3-4 орж ирээд “Бор өнгийн цамцтай, цайвар жинсэн өмдтэй залуу тухай үед надтай маргалдсан би тэгэхдээ ямар шалтгааны улмаас маргалдсаныг санахгүй байна өөрийгөө би согтолтой байсан гэж бодож байна. Тэр залуу дотор намайг баруун гараараа зүүн шанаа руу 1 удаа цохисон бөгөөд би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгтэл тэр залуу шууд гараад явсан ба би араас нь , нарын хамт гартал намайг цохисон залуу гадаа намайг хүлээгээд зогсож байсан ба намайг шууд цохиж аваад газар унагаасан. Тэр хооронд хэн намайг цохиж авсныг би мэдэхгүй байна...миний баруун нүд, баруун шанаа хөхөрч, хавдсан, хамар мурийлттай өвдөж байна, зүүн талын шанаа хавдаж хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1605 *******тай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, духны баруун хэсэг, хацар, дээд уруул хавдаж овойсон, баруун доод зовхинд 4.0х1.3см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралтай, дээд уруулын дотор салстад 3.0х1.0см цайвар өнгийн өнгөр тогтсон язарсан шархтай, хамрын нуруунд эмзэглэлтэй, хамрын амьсгал зүүн талд илүү саадтай, духны баруун хэсэгт 3.5х*******.0см бүдэг ягаан өнгийн цус хуралтай.

*******0*******3.1.14-ний лазер мед эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй...хамар ясны баруун хажуу хана зөрөөгүй хугаралтай, хамрын таславч мурий...тархины эдэд голомтот өөрчлөлтгүй...нүүрний баруун талд зөөлөн эдэд хавантай...дүгнэлт бичсэн эмч Э. гэжээ....ДҮГНЭЛТ

1.*******. М.ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, дух, баруун доод зовхинд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, дээд уруулын салстад язарсан шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******0*******4 оны 1 дүгээр сарын -наас 14-нд шилжих шөнө...  дэлгүүр рүү гоймон идэхээр , Цэрэнпунцаг нарын хамт орсон...Халуун ус тасарсан гэхээр нь гоймонгоо авахаа больчхоод байж байтал дэлгүүрийн худалдагч эмэгтэйд үл таних 3 эрэгтэй нэг нь үг хэл амаар доромжлоод байхаар нь би болиоч ээ гэж хэлсэн чинь над руу хүрч ирээд мөргөх гээд байсан юм. Чи эмэгтэй хүн доромжилж байхаар надтай үз гээд би баруун гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд би дэлгүүрээс гарч явсан. Нөгөөх үл таних 3 залуу миний араас гарч ирээд надад цохиулсан залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон чинь газар уначихсан. Газар унаан байхад нь гар хөлийн булчин орчим газруудад *******-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******0*******4 оны 01 ******* сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1605 *******тай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “үл ялих зүйлээр шалтгаалан” хохирогч М.ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч М.ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, дух, баруун доод зовхинд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, гэмтлүүд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч болон шүүгдэгч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсан үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М. нь гэмт хэргийн улмаас баримтаар 8.000 (хавтаст хэргийн *******5-*******6 дахь тал) төгрөгийн баримт нэхэмжилсэн боловч шүүгдэгч Э.******* нь хохирогчид 700.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгч Э.******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

*******.1. Талуудын санал, дүгнэлт

Прокурор санал болгож шүүгдэгч Э.******* нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

*******.*******. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.******* дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 34 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч Э.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.******* оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

*******.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн *******408 0000 001 ******* хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.******* ******* зүйлийн 1, *******, 4 дэх хэсэг, 36.3 ******* зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 ******* зүйлийн 1, 4, 36.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* 560 (таван зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 (таван зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 560 нэгж буюу 560.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ