Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

   2024       01          31                                                2023/ШЦТ/46

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0040/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318002670019 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт******* Болор Эрдэнэ /РД:******* /, оны -ний өдөр******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй,******* боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , эхнэр хүүхдүүдийн хамт******* сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нь 2023  оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед******* сумын багт байрлах орчим төв засмал дээр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсний улмаас зам дээр хэвтэж байсан иргэн Э.Элбэгдүүрэнг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318002670019 дугаартай хэргээс:

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17, 18-22 дахь  тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-24, 25-30 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 03, 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “ бол миний дүү. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед манай бэр эгч  над руу залгаж авто осолд орсон байна гэж над руу залгаж хэлсэн байсан. Цуг ажилладаг гэж залуу манай бэр эгч рүү залгаж хэл дуулгасан байсан. Тэгээд биг хариуцан ажиллаж байсан буюу гэж хүн рүү залгаж мэдээлэл авсан. 2023 оны 06 дугаар сард манай ээж нас барснаас хойш дүү жаахан сэтгэлээр унасан. Манай дүү илэн далангүй юмаа бусадтай огт ярихгүй их дотогшоо хүн байсан. Толгой нь хааяа өвддөг байсан. ...Манайх талийгаачийн ажил явдалд гарсан зардлын тооцоог бичгээр гаргаж өгч нийтдээ 30 сая төгрөг дансаар авсан байгаа. Одоо манайх нэхэмжлэх зүйл байхгүй. Надад сэтгэл санааны хохирлоо үнэлүүлж гаргуулах шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36, 38 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад чиглэлд харихаар гарсан. ...Ингээдын төв өнгөрөөд рүү салдаг зам дөхөж байхад шөнө харанхуйд миний санаж байгаагаар 02 цагийн үед шиг санаж байна замын голд хүн осолд орсон байдалтай хэвтэж байсан ба бид нарын явж байсан урсгалд буюу чиглэлд явах урсгалд мөнгөлөг өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл ослын гэрлээ татсан машин хамар хэсэг нь чиглэлд харсан замаа бага зэрэг чөлөөлөөд зогсож байсан. Ингээд манай нөхөр бид хоёр тухайн байдлыг харчхаад хоорондоо өө энд осол гараад удаагүй юм шиг байна, Энэ машин дуудлага өгч байгаа юм шиг байна. Осол гаргасан машин нь өөрөө дуудлага өгч байгаа юм байхдаа заза хажуугаар нь зөөлөн гарчихъя гэж ярилцаад машины хурдаа хасаад осолд ороод замын голд хэвтэж байсан хүн болон нөгөө аваарын гэрлээ асаасан машины хажуугаар гараад явсан. Мөн араас эгч ч гэсэн машинтайгаа хурдаа хасаад газраар эвтэйхэн гараад явсан. Ингээд бид рүү явдаг замаар салаад чиглэлд явж байхад машины маань сольсон дугуй дуугараад байхаар нь замдаа нэг зогсож дугуйгаа нөхөр маань бууж харчхаад гайгүй болохоор нь цаашаа хурд багатай явсаар Хөтөл орсон чинь Хөтөлийн пост дээр замын цагдаа биднийг дохиж зогсоогоод бид нараас та нар хаанаас хаа хүрч явна гэхээр нь  нөхөр маань цагдаад сумаас чиглэлд явж байна гэсэн чинь цагдаа та нар сая орох замд осол гарсан байгааг харж үзсэн үү гэхээр нь үзсэн гээд саяны мэдүүлсэн байдлаар харсан зүйлээ цагдаад хэлсэн чинь машиныг маань тэр замын цагдаа тойрч үзээд араас ирсэн машин бүрийг зогсоож үзэж байгаад манай машиныг яаман дээр гаргаж*******, доодхыг нь харж байснаа та нар ослын байдлыг харж үзсэн юм чинь машинаа энд үлдээгээд нэг машинтайгааы цагдаа руу бөөндөө явж очоод харсан зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх хэрэгтэй гэхээр нь бид дөрөв манай машиныг үлдээгээд эгчийн машинаард ирж цагдаа нартай уулзсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 08 дугаар сарын 31-ний орой ажил дээрээ байж байхад ажил тараад амьдардаг болохоор яваад өгсөн. Харин бид нар хоолонд 19 цаг өнгөрч байхад орсон. Хоолноос гараад өөрсдийн гал тогтоо хийдэг Монгол гэрт 20 цагийн үед бид хоёр очоод нэг их удалгүй араас , , нар орж ирсэн. Ингээд бид нар архи уухаар болоод хоёр шил 0,75 литрийн Хараа архи уусан. Архи уугаад хоёр дахь шил дуусч байхад 22 цаг өнгөрч байхад ирэхдээ нэмж архи авчирсан. Би хэдэн шилийг авчирсан гэдгийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...08 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад хоолондоо ороод хоолноос гараад ах, бид гурав уулзаад дэлгүүр орж архи авч уухаар ярилцаад орой 20 цагийн үед бид гурав үйлдвэрийн хашаанаас байгууллагын машинтай гараад замын цагдаагийн постын хажууд байрлах ын хүнсний дэлгүүр  ороод Хараа нэртэй 0,75 литрийн болон 0,5 литрийн архи аваад буцаад үйлдвэр рүү ирсэн. Бид хэд үйлдвэр дээр ирээд машинаа тавиад гал тогооны гэр рүү очоод байж байхад бид гурвын араас , ах ирээд бид хэд авсан архиа хувааж уусан. Бид хэд архиа уугаад сууж байхад талийгаач би ээж, аавыгаа алдсан гээд нэг тиймэрхүү зүйл яриад байсан. Тэгсэн Сэлэнгэ аймаг Сайхан сумаас манай ажлын ах ирээд бид хэдтэй хамт суусан. Ирэхдээ авсан гээд Хараа нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирсэн. Тэгээд бид хэд ахын авчирсан архинаас уугаад сууж байхад эхлээд ах унтлаа гээд явсан. Дараа нь унтлаа гээд гараад явсан. Тэгээд удалгүй ах бас унтлаа гээд гараад явсан. Тэгээд ах, талийгаач, бид гурав үлдээд юм яриад сууж байгаад ойролцоогоор 00 цагийн үед би гараад амрах гээд явсан. Намайг явах үед гэрт ах, талийгаач хоёр үлдсэн архиа хувааж уугаад үлдсэн. Тэгээд өнөөдөр өглөө намайг унтаж байхад цагдаа орж ирээд сэрээгээд цагдаа дээр авчирч мэдүүлэг авсан. Талийгаач архи ууж байхдаа ямар нэгэн хүнтэй маргалдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...08 дугаар сарын 31-ний өдөр 22 цаг 30 минутад ажилчдын байран дээр ирсэн. Намайг ирэх үед манай бригадын ажилчид байдаг гэрүүдийн хамгийн урд талын гал тогооны гэрт , , , , нар хамт архи уугаад сууж байсан. Би Хөтөлөөөс ирэхдээ гурван шил 0,75 литрийн Хараа нэртэй архитай ирсэн. Би авчирсан архинаасаа хоёр шил архийг нь тэд нартай хувааж уугаад шөнө 00 цаг өнгөрч байхад архиа дуусгаад бид нар тарцгаагаад хойд гэрт байдаг , нар өөрсдийнхөө амрах байр руу явлаа гээд гараад явсан. Тэд нарыг явахаас өмнө ах түрүүлээд гараад явчихсан байсан. Ингээд тэднийг явсны дараа бид хоёр үлдсэн нэг архиа хувааж уух гэж байгаад тухайн үед миний гар утас унтарчихсан болохоор за за чи байж бай, ах нь утсаа цэнэглэчхээд буцаад ороод ирье гэж хэлээд би ганцаараа гараад өөрийнхөө амардаг гэр рүү ороод утсаа цэнэглэчхээд унтаад өгсөн. гал тогооны гэрт ганцаараа үлдсэн ба би утсаа цэнэглье гэж гараад буцаж тэр гэр рүү ороогүй шууд унтчихсан юм. Ингээд өглөө 07 цаг болж байхад ах намайг сэрээсэн ба гал тогооны гэрээс нэг шил архи авчирсан байсан. Энэ архи нь миний урьд өдөр нь  авчирсан гурван шил архины үлдсэн нь бөгөөд бид хоёр ууна гэж байгаад огт уугаагүй, задлаагүй ширээн дээр байсныг ах авчирсан. Тэгээд ах бид хоёр тэр архинаас ганц ганц хундагыг уугаад хаачсан юм бол гэж яриад байж байтал цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 08 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед ажил тарсны дараа надтай хамт ажилладаг , , Сэлэнгэ аймаг ирсэн гэх нэрийг нь мэдэхгүй залуу бас аймгийн нэг залуу бид нар кемпийн урд талд байх гурван гэрийн хамгийн урд талын хот талдаа байрлах гэрт Хараа нэртэй 0,75 литрийн архи нэг шил, 0,5 литрийн хараа нэртэй архи нэг шилийг уугаад байж байхад гаднаас манай зам ангид ажилладаг Хөтөлийн нэрийг нь мэдэхгүй өндөр шар царайтай залуу орж ирэхдээ Хараа нэртэй 0,5 литрийн хоёр шил архи бариад орж ирсэн. Тэгээд бид хэд тухайн хоёр шил архийг уугаад юм яриад сууж байгаад , бид гурав өөрсдийн амьдарч байгаа 11 номерын дугаартай гэр рүү 23 цагийн үед унтах гээд явсан. Бид гурвыг ууж байсан гэрээс гараад явахад ирсэн хоёр залуу болон аймгаас ирсэн залуучууд үлдсэн. Би тэд нарыг сайн мэдэхгүй. Тэгээд , бид гурав өөрсдийн гэртээ ороод унтаад өглөө сэрэхэд цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед миний бие суманд байрлах алтны уурхайгаас өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр өөрийн эхнэр хамтаар хөдөлсөн. Тухайн үед цуг ажилладаг болон түүний эхнэр нар тусдаа машинтай явсан. Тэгээд бид дөрөв тус тусдаа машинтай хөдлөөд замдаа Төв аймгийн гэх нэртэй суманд байрлах найз гэрээр ороод хоол унд идээд пиво ууцгаагаад гэрээс нь шөнийн 00 цагийн үед гарсан. Тухайн үед найзынхаа гэрээс гарахдаа би пиво уучихсан болохоор өөрийн эхнэрд машинаа бариулсан. Би урд талын суудал дээр унтаад явсан. Тэгээд 05 цагийн үед сэрсэн чинь сумын цагдаагийн пост дээр ирчихсэн эхнэр намайг сэрээгээд цагдаа чамайг босож ирээд уулз гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь босоод гарсан чинь машинд үзлэг хийгээд руу явж мэдүүлэг өг гэж хэлсэн. ...Дархан орох замд буюу рүү салдаг постын наана зам дээр хүн хэвтэж байсан хажуу талд нь нэг машин зогсоод ослын гэрлээ татаж байсан. Хажуугаар нь машинууд яваад байсан. Мөн урд талд цуг явж байсан зөрөөд өнгөрөхөөр нь араас нь дагаад явчихсан гэдэг зүйл ярьсан. Саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл байсан гэж манай эхнэр надад замдаа хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн “... орохын наад талд буюу рүү салдаг пост орохын наад талд чиглэлтэй замын зорчих  хэсгийн 1 дүгээр эгнээнд цагаан саарал өнгийн приус машин ослын гэрлээ татаад зогсчихсон зам дээр хөндлөн хүн хэвтэж байсан. Эрэгтэй эмэгтэй хэдэн настай гэдгийг нь тогтож хараагүй. Хажууд нь машин зогсож байсан болохоор цагдаа эмнэлэгт дуудлага өгөх гэж байгаа юм байна гэж бодоод яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаартай: “... нь улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар жолооч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. жолоодож явсан улсын дугаартай хар өнгийн маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөж зогссон тоормосны мөр 21,8 м байна. Машины хурд 62,2 км/цаг байсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

Шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай: “... маркийн цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны системны шингэн болон эд ангиуд нь хэвийн хэмжээнд байгаа тул тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд стандартын шаардлага хангаж оролцсон тул осол гарахад техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80-81, 82-83 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаартай: “... Талийгаачид хоёр талын олон хавирганы хугарал, уушги авчилт, баруун мөрний бяцарсан хугарал, өвчүү ясны хугарал, духны баруун талд,******* уруулын баруун талд,  доод уруулын доор, эрүүнд, баруун мөрөнд, баруун өвдөгний дотор тал, бүсэлхийд язарч урагдсан шарх, баруун чамархайд, зүүн чихний ард, дагзанд, духны баруун эгэмд, цээжний урд хэсэгт, хэвлийн баруун талд, баруун бугалгад, баруун шууны******* хэсэгт, зүүн мөрөнд, зүүн бугалга, зүүн, баруун сарвууны ард, баруун гуяны гадна******* хэсэгт, зүүн гуяны дотор малд, баруун шилбэний урд, зүүн шилбэ, баруун, зүүн тавхайн урд хэсэгт, нуруунд зулгаралт, хүзүүний баруун талд цус хуралд, бэлэг эрхтний дунд хэсэгт арьсны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн мөргөгдөх, чирэх, унах үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд амьд байх үед үүссэн гэмтэл байна. Дээрх хоёр талын олон хавирганы хугарал, уушгины авчилт нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачид бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барахдаа хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь 2 дугаар бүлэг байна. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас хоёр талын олон хавирганы хугарал, зүүн уушги унасны улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-92 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 112 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол гэсэн хаягтай цуснаас 1,47 промилли, ходоодны агууламжаас 8,4 промилли спиртийн агууламж илэрсэн байна.” Гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 87 дугаартай: “...Богино ханцуйтай цамцны зүүн мөр хэсэгт оёдол дагуу 40мм хэмжээтэй ханзралт үүссэн байна. Уг гэмтлээс баруун тийш 16см зайд 200 мм х 100 мм хэмжээтэй талбайд олон тооны гэмтэл, уг гэмтлээс 5,5 см зайд 80 мм хэмжээтэй гэмтэл, уг гэмтлээс доош 24 см зайд 40 мм хэмжээтэй дээрх гэмтлүүд гогдолт үүссэн байна. Хар өнгийн өмдний баруун халаас хэсэгт 60 мм хэмжээтэй гэмтэл, уг гэмтлээс 24см зайд 40мм хэмжээтэй гэмтэл, зүүн шилбэ хэсэгт 180 мм хэмжээтэй Г хэлбэр үүсгэсэн дээрх гэмтлүүд гогдолт байна. Харин салтайн хэсэгт оёдол дагуу 120 мм, баруун хэлний өвдөгт 40 мм, уг гэмтлээс доош 10 см зайд 400 мм хэмжээтэй Г хэлбэр үүсгэсэн дээрх гэмтлүүд нь ханзралт байна. Хар өмдний ар хэсэгт зүүн гуяны оёдлоос баруун тийш 3 см зайд 160 мм хэмжээтэй гэмтэл, уг гэмтлээс 5см зайд 60мм хэмжээтэй гэмтэл, уг гэмтлээс доош 22 см зайд 5.5 мм хэмжээтэй гэмтэл, баруун гуяны оёдлоос зүүн тийш 3 см зайд 45 мм хэмжээтэй гэмтэл, уг гэмтлээс доош 11 см зайд 330 мм хэмжээтэй дээрх гэмтлүүд нь гогдолт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамц, өмдний суналт, эдэлгээ зэргээс хамаарч хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг, мөн дээрх гэмтлүүдийн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны гадаргуу дээр тээврийн хэрэгслийн дугуйн мөр болон ул мөр үүсгэгдээгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

 

Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

 

Б. мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 176 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хувцасны өөдөс 2 ширхэг, саарал өнгийн машины урд кирланы хагархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, № дугаартай жолоочийн үнэмлэхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт******* авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж биелэлтэд хяналт тавихыг-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдсан хувцасны өөдөс 2 ширхэг, саарал өнгийн машины урд кирланы хагархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР