Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 38

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бам овгийн  Бадрахын Хэнмэдэх,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овгийн Баатарын Амарзаяа нарт холбогдох эрүүгийн 201615000272 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгйин Арвайхээр сумын 4 дүгээр баг, 20-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бам овгийн Бадрахын Хэнмэдэх, /РД:ЙК85041511/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар байр, 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Бор овгийн Баатарын Амарзаяа, /РД:ЙЮ87111674/,

Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь согтуурсан үедээ Б.Амарзаяатай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр, иргэн О.Ууганбаярыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж, “Сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ” гэх үгсийг хэлж, хохирогч О.Ууганбаярыг заамдан барьж, засмал зам руу чирч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

Шүүгдэгч Б.Амарзаяа нь ялтай байх хугацаандаа, согтуурсан үедээ Б.Хэнмэдэхтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн утаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Ууганбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараар 1 удаа цохиж, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр “Оюу” төвөөс мөнгө авах гэж ороод Б. Амарзаяатай бид хоёр машинаараас хөдөлж байтал засмал замаар эгц өөдөөс хоёр залуу голлож алхаад байхаар нь би дуут дохиогоо өгөөд, сигналдсан  чинь тоохгүй байхаар цонхоо онгойлгоод “Яаж яваад байгаа юм бэ?”  ингэж явдаг юм уу? гэсэн. Тэгтэл О.Ууганбаяр “яаж ч явсан яадаг юм бэ?”, “Миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ?“ гэсэн. Тэгэхээр нь би бууж очсон тэгээд “Гарцаар гарддаггүй  юм уу?” гэсэн чинь тэр хоёр залуу өөдөөс хэрэлдээд тэгээд бид хоёр барилцаж авсан. Тэгээд О.Ууганбаяр бид хоёрыг маргалдаж байхад , араас Б.Амарзаяа хүрээд ирсэн. Тэгж байхад Пүрэвсүрэн бидний маргаанд оролцоогүй зогсож байсан. Тэгээд Б.Амарзаяа орж ирээд О.Ууганбаяртай хэрэлдсэн. Б.Амарзаяаг дундуур орж хэрэлдэж байхад Пүрэвсүрэн дундуур орж хэрэлдсэн. Б.Амарзаяа бид хоёрыг салгах гэж байхдаа О.Ууганбаяр гэдэг залууг дэлсчих шиг болсон. Харин гар нь хаагуур нь цохьсон нь надад харагдаагүй. Тэгээд бид хэд салаад явсан. Харин гурван залуу бид гурвыг маргаж байхыг ч хараагүй хол байсан. Ийм л үйл явц болсон” гэв.

Шүүгдэгч Б.Амарзаяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Тухайн үед Б.Хэнмэдэхтэй хамт явж байсан. Машинд байхад гадаа дуу чимээ гараад маргалдаад байхаар нь би гарч очсон. Тэгээд О.Ууганбаяр, Б.Хэнмэдэх хоёрыг салгасан чинь  О.Ууганбаяр миний курткийг урчихсан. Тэгэхээр нь би О.Ууганбаярыг нүүрэнд нь нэг цохиод авсан юм” гэв.

Хохирогч О.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд найз Пүүжээтэй хамт гэртээ харих гээд Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарц дээр гарцаар гарч явтал баруун талаасаа зүүн тийшээ чиглэлтэй цагаан өнгийн “Истима” маркийн автомашин их хурдтай ирээд бид хоёрыг гарцаар дөнгөж гарахад ард зогсоод жолооч Хэнмэдэх гэгч нь бууж ирээд бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал тэр хүн сумын заан Хэнмэдэх байна, намайг таних уу гэж хэлсэн. Бид хоёр юм дуугараагүй зогсож байтал араас ирээд намайг тэр залуу барьж авсан. Тэр залуу надад гарцаар яаж гарч байгаа юм, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье гэж хэлээд намайг заамдаж аваад засмал зам руу чирсэн. Тэгэхээр нь намайг барьж авсан гарыг нь тавиулсан. Гэтэл тэр залуу сумын зааны гарыг тавиулдаг яасан овоо пизда вэ гээд дахиад намайг барьж аваад чирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь барилцаад авсан чинь нөгөө машиных нь хажуугаас дахиад нэг хүн буугаад бид хоёр дээр ирсэн. Тэгээд тэр хүн ирээд учиргүй миний баруун талын нүд рүү цохиод авсан. Гэтэл хажуугаас манай найз салгасан. Тэгээд миний нүднээс цус гарах шиг болохоор нь би доошоо тонгойсон чинь цус гарч байсан. Тэгээд манай найз бид нарыг салгасан ... Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа хоёр бол согтуу байсан. Намайг найзтайгаа харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ямар ч шалтгаангүй дуудаад барьж авсан. Мөн цохиж авч миний биед гэмтэл учруулсан. Эхлээд Б.Хэнмэдэх нь барьж аваад сумын зааныг таних уу, гар тавиулдаг хэн бэ гээд агсам тавиад байсан. ...Манай найз бид хоёр зам хөндлөн гараад хайсан дунд явж байхад араас ирж дуудаад учиргүй барьж авсан. Тэгээд хажуугаас нөгөөх нь цохиод авсан. Бид хоёр тэр хүнтэй огт маргасан зүйл байхгүй. Машин тэргийг нь цохиж авсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч П.Буянравжихын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би хууль зүйн үйлчилгээний төвд байрлах “Арвай лонж” рестораныг ажиллуулдаг юм. Тухайн өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ зөөгч Янжкаа болон найз Г.Баярхүү нарын хамт байж байхад гаднаас О.Ууганбаяр найзын хамт орж ирсэн. Тэгээд О.Ууганбаяр нөгөө найзтайгаа хамт хоёр, хоёр пиво уучихаад манайхаас гараад явсан. Би бас тэр хоёртой хамт сууж жаал юм ярьж байгаад тэр хоёр 01-02 цагийн хооронд байх манай ажлаас гарсан. Би яг цаг хараагүй болохоор хэд болж байсныг мэдээгүй. Манай ажил бол тэр үед хаачихсан байсан. Тэгээд О.Ууганбаяр найзтайгаа бас манай найз Г.Баярхүү, манай ажлын газрын зөөгч Янжкаа бид нар хамт манай ажлаас гарсан. Би ажлынхаа хаалгыг цоожлоод үлдсэн чинь О.Ууганбаяр найзтайгаа түрүүлээд яваад өгсөн. Харин би ажлынхаа хаалгыг цоожилчихоод Г.Баярхүү, зөөгч Янжкаа нарын хамт такси аваад харих гээд зам хөндлөн гарч явсан чинь явган хүний гарцан дээр хайсан дунд хэдэн хүн маргаад байхаар нь сонсож байхад, О.Ууганбаяр найзтайгаа бид хоёр замаар зүгээр гарч явсан гээд байсан. Тэгээд бид гурав машиных нь араар тойроод хойд талд нь хайс руу орох гэтэл манай төрөл Б.Амарзаяа тэр хүмүүсийн дундаас буцаж ирээд надад чи яасан юм архи уучихсан юм уу гээд над руу дайраад загнаад байсан. Тэгээд бид гурав тэр хэдийн хажуугаар шууд гараад явсан. Юу болсон талаар мэдээгүй, яах аргагүй гэрлэн дохион дээрээс болоод маргаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би тэр өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Хууль зүйн үйлчилгээний төвийн 2 давхарт найз П.Буянравжих дээр ирсэн юм. Бид хоёрыг юм яриад сууж байхад гаднаас О.Ууганбаяр найзтайгаа 23 цагийн орчимд орж ирсэн. Бид нар юм ярьж сууж байгаад 01 цаг 40 минутын орчимд П.Буянравжихын ресторанаас гарсан. Бид нар юм ярьж сууж байхдаа 2, 2 пиво уусан. Согтуу бол байгаагүй. О.Ууганбаяр найзтайгаа хамт ресторанаас түрүүлээд гараад явсан. Бид гурав харин рестораныг нь цоожилчихоод араас нь гарсан. Тэгээд Хангай буудлын өмнөөс такси авах гээд зам хөндлөн гарах гэж байхад Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарцан дээр нэг цагаан машин баруунаас зүүн тийш хурдтай давхиж ирээд явган хүний зам дээр зогссон. Тэр үед О.Ууганбаяр найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэр машинаас нэг хүн гарч ирээд зам яаж гараад байгаа юм гээд О.Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд О.Ууганбаярыг цохиод авч байгаа бололтой  байсан. Б.Хэнмэдэх нь эхэлж очоод О.Ууганбаярыг бариад авах шиг болсон чинь араас нь Б.Амарзаяа нь бууж очиод цохиод авч байгаа бололтой байсан. Бид гурав хол байсан болохоор яг юу болсон талаар нь хараагүй. Тэгээд удалгүй тэр хэд салсан. Гэтэл Б.Амарзаяа нь П.Буянравжих бид нар дээр ирээд П.Буянравжихыг таньдаг бололтой архи уучихсан юм уу гээд дагуулж яваад байсан. Тэгээд удалгүй салсан. Харин О.Ууганбаяр найзтайгаа, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нар үлдсэн. П.Буянравжих, зөөгч охин бид гурав явсан. Өөр юу болсон талаар мэдээгүй. Учиргүй зодоон нүдээн болоогүй, зам гарснаас болоод маргаад байгаа бололтой байснаа сүүлдээ гайгүй болчих шиг болохоор нь явсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Янжингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тэр өдөр манай ажлын тогооч эгч ажил гараад түрүүлээд явсан байсан болохоор би шөнө ажлаа хаагаад аяга, тавгаа ганцаараа цэвэрлэсэн юм. Манай ажлын газрын П.Буянравжихын найз Г.Баярхүү манай ажил дээр нилээн оройхон ирсэн байгаа харагдсан. Мөн 23 цагийн орчимд О.Ууганбаяр гэх ах нэг найзтайгаа орж ирээд манай ресторанд суусан юм. Шөнө 24 цаг болгоод манайх хаасан. Тэгээд ресторанаас Г.Буянравжих, О.Ууганбаяр, О.Ууганбаярын найз, Г.Баярхүү бид 5 гарсан. Тэр сүүлд орж ирсэн О.Ууганбаяр гэх залуу найзтайгаа хамт ресторанаас түрүүлээд гараад явсан. Би П.Буянравжих, Г.Баярхүү хоёртой хамт ресторанаа хаагаад цоожилчихоод араас нь гарсан. Тэгээд гэртээ харих гээд Хангай буудлын өмнөөс такси авах гээд зам хөндлөн гарах гэж байхад Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарцан дээр нэг цагаан машин баруунаас зүүн тийш хурдтай давхиж ирээд явган хүний зам дээр зогссон. Тэр үед манай ресторанд найзтайгаа орж ирсэн О.Ууганбаяр гэж тэр залуу найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэгээд тэр машинаас нэг хүн гарч ирээд яагаад зам хөндлөн гараад байгаа юм гээд О.Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд О.Ууганбаяр тэр хэд дээр яваад очсон. Тэр машинаас өмнө нь бууж ирсэн ах О.Ууганбаярыг бариад авсан. Ууганбаяртай маргаад байсан хоёр хүн болох Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нар бол согтуу юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Хууль зүйн үйлчилгээний төвийн хойд талын машин замын уулзварын явган хүний гарцаар зам хөндлөн урдаасаа хойшоо гарч явсан чинь нэг машин баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байгаад бид хоёрыг явган хүний гарцаар гараад дөнгөж хайс руу орох гэж байхад хажууд тулж ирж зогссон. О.Ууганбаяр бид хоёр нэг их тоолгүй хайсан дундуур хойшоо явсан чинь нөгөө зогссон машины жолооч бууж ирээд сумын заан Хэнмэдэх байна. Та нар таних уу гээд бид хоёрыг нэг, нэг гараараа бариад авснаа намайг тавьсан. Тэгээд манай найз О.Ууганбаярыг замаар яаж гардаг пизданууд вэ гээд чирсэн. Тэр үед харанхуй байсан юм. Манай найз О.Ууганбаяртай тэр Б.Хэнмэдэх нь барилцаж аваад ноцолдоод байтал нөгөө машины хажуугаас нь дахиад нэг хүн гарч ирээд О.Ууганбаярыг цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хэдийг салгаад найзыгаа аваад явсан. Тэр үед манай найзын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэр хоёр хүн ч намайг салгасан чинь машин руугаа буцсан. Би найзыгаа аваад зам хөндлөн хойшоо гарсан. Тэр хоёр хүн бид хоёрыг зүгээр зам хөндлөн гарч байхад араас дуудсан. Тэгээд согтуугаараа сумын заан Хэнмэдэх байна, таних уу, та нар зам хөндлөн яаж гарч байгаа юм гээд замаар яаж гарахыг зааж өгнө гэх мэтээр доромжилж байгаад нэг нь манай найзыг цохиод авсан. Бид хоёр бол тэр хүнд огт гар хүрээгүй. Өөдөөс нь ч хэрэлдээгүй. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Яагаад тэгсэн талаар нь мэдэхгүй. Согтуугаараа машинаас бууж ирээд бид хоёрыг дуудсан. Тэгээд эргээд харсан чинь сумын заан Хэнмэдэх байна таних уу гээд байсан. Тэгээд О.Ууганбаярыг барьж авсан. Мөн хажуугаас нь нөгөө залуу нь үгийн зөрүүгүй О.Ууганбаярыг цохиод авсан. Бид хоёр тэр хүмүүсийг танихгүй болохоор өмнө нь маргаж байгаагүй. Тухайн үед ч маргаагүй, зүгээр зам хөндлөн гарч явсан чинь араас дуудаад тэгсэн. О.Ууганбаярын нүдэнд цохьсон байх, нэг нүд хавдаад хөхөрсөн, мөн цус гарсан байсан. Ямар нэгэн зорилгогүй, зүгээр араас дуудаад барьж аваад О.Ууганбаярыг боогоод чирсэн. Б.Хэнмэдэх нь манай найз О.Ууганбаярыг барьж байхад нь хажуугаас нь учиргүй ирээд цохиод авсан. Ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй. Манай найз бид хоёрыг зүв зүгээр байхад араас дуудаж барьж аваад нөгөөх нь цохиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Э.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт замын цагдаагийн тасгийн байцаагч ажилтай. Энэ ажилд 2014 оноос хойш ажиллаж байна. Хууль зүйн үйлчилгээний арын уулзвар, хуучин Хаан банкны зүүн талд гэрлэн дохио байдаг. Тэр гэрлэн дохио өдөр бүрийн 24 цаг хүртэл ажиллаад 00 цагийн орчимд байх ажилладаггүй, шар гэрэл байнга анивчуулаад орхидог юм. Энэ нь Арвайхээр сумаас тохируулдаг. Шөнө болохоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасдаг болохоор гэрлэн дохиог шар гэрэл анивчуулж орхидог юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Амарзаяа нь архи нэг их уугаад байдаггүй. Хааяа л уудаг байх. Нэг их согтуу байгаа нь харагдаад байдаггүй. Ааш зан сайтай, эвдрээгүй, хүн байгаа юм. Хүнд их тусархуу, ээжтэйгээ хамт амьдардаг. Хэдэн малаа маллаад л амьдардаг. Хэрэг зөрчил гаргаад шалгагдаад байдаггүй, гэр орон найз нөхөддөө ч элдэв зан гаргаад байдаггүй. Ажилсаг хүн байгаа юм. Урд нь миний мэдэхийн хэрэг зөрчил гаргаж цагдаад шалгагдаж байсан болон элдэв зан гаргаж байхыг нь хараагүй, сонсоогүй юм байна. Яагаад хүнтэй маргаж ийм зүйл хийсэн талаар нь ойлгохгүй байна. Инээж хөөрөөд л байж байдаг хүн байгаа юм. Хүнд их тусархуу, яриа хөөрөө сайтай, сайхан ааш зантай хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч П.Молортуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Амарзаяа нь ээжтэйгээ Арвайхээр сумын 5 дугаар баг, ТИС-ийн хувийн байранд амьдардаг. Уул нь тэгж хүн зодоод танхайраад байх хүн биш байгаа юм. Яагаад ийм зүйл хийсэн талаар нь мэдэхгүй. Архи дарс хэрэглээд байдаггүй, ааш зан сайтай, элдэв хэрэг зөрчил гаргаад байхааргүй, сайн л хүн байгаа юм. Хөдөө нилээн хэдэн малтай болохоор хөдөө малаа маллаад байж байдаг, ажилсаг, хүнд их тусархуу залуу байгаа юм. Найз нөхөд, төрөл садангийнхаа дунд нэр хүнд сайтай, тэгж хүнтэй маргаад байдаггүй, хэрэг зөрчил гаргаж байгаагүй, сайн л хүүхэд байгаа юм. Өвөл бас нэг хүнтэй маргаад цагдаад шалгагдсан гэсэн. Гэхдээ Б.Амарзаяа тэгж хүнтэй маргаад, хүн зодоод байх хүн биш л байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч П.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Б.Амарзаяа бол төлөв даруу зантай, ааш зан нь хувираагүй, хүнд их тусархуу, сайхан ааш зантай, хүүхэд байгаа юм. Уул нь тэгж хүн зодоод танхайраад байх хүн биш. Яагаад тэгсэн талаар нь мэдэхгүй байна. Найз нөхөд, гэр орныхоо дунд нэр хүнд сайтай, элдэв муу зуршил байхгүй. Хүнд их тусархуу, архи дарс, тамхи хэрэглээд байдаггүй, найзуудтайгаа нийлээд хөхрөөд л явдаг. Урд нь бас нэг хүнтэй маргаж байгаад шалгагдаж байсан юм. Гэхдээ хэрэг зөрчил гаргаад байдаггүй сайн хүү байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Н.Сайнбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Хэнмэдэх ахтай хамт ажиллаж байхад болон сүүлийн үед байгаа байдал нь ажил дээрээ даруу төлөв зантай, ажлынхандаа нэр хүнд сайтай, ямар нэгэн ааш зан нь хувираагүй, архи дарс уугаад хүнтэй маргаад байдаггүй, хүнд их тусархуу, сайхан ааш зантай хүн байсан. Тэгж хүн зодоод, агсам тавиад байхааргүй хүн байгаа юм. Ширүүн дориун зан байхгүй, иргэдтэй харьцахдаа хүртэл гайгүй сайхан харьцдаг. Гэр орон, найз нөхөд, төрөл садангийнхаа хүмүүстэй сайхан харьцдаг, ажилдаа маш идэвхитэй, урд нь ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй, яриа хөөрөө сайтай, хамт олонч хүн байгаа юм. Уул нь тэгж хүнд танхайраад, зодоод байх хүн биш байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Хэнмэдэх бид хоёр 2001 оноос хойш найзалж байна. Нэг ангид сурдаг байсан юм. Одоо ч гэсэн гэр бүлийн найз нөхөд байгаа юм. Мөн эрчимд хамт ажиллаж байсан. Манай найз Б.Хэнмэдэх бол ажилдаа үнэнч, даруу төлөв зантай, хамт олонч, найз нөхдийнхөө дунд яриа хөөрөө сайтай, нэр хүнд сайтай, спортоор хичээллэдэг, сайхан ааш зантай хүн байгаа юм. Ааш зан нь хувираагүй, элдэв хэрэг зөрчил гаргаад байдаггүй, хамт олонч, найзархаг хүн. Хааяа найз нөхдийн хүрээнд баяр ёслолоор жаахан архи дарс уудаг. Гэхдээ агсам согтуу тавиад, танхайраад, хүнтэй маргаад байдаггүй хүн байгаа юм. Тэгж нэг их согттол архи дарс хэрэглээд байдаггүй. Урд нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, гайгүй ааш зантай, хүнтэй эвтэй харьцдаг хүн байгаа юм. Яагаад ийм зүйлд холбогдсон талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч С.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Хэнмэдэх бол даруу төлөв зантай, хамт олонч, найз нөхдийнхөө дунд яриа хөөрөө сайтай, нэр хүнд сайтай, спортоор хичээллэдэг, сайхан ааш зантай хүн байгаа юм. Ааш зан нь хувираагүй, элдэв хэрэг зөрчил гаргаад байдаггүй, хамт олонч, найзархаг хүн. Аль болох хүний эвийг олж харьцдаг хүн байгаа юм. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Архи дарсыг баяр ёслолоор өөрийнхөө хэмжээнд тааруулаад хэрэглэдэг. Архи дарс хэрэглэсэн ч хүнтэй маргаад, агсам согтуу тавиад байдаггүй, эелдэг зантай, найз нөхөд олонтой нэр хүнд сайтай хүн байгаа юм. Яагаад ийм зүйлд холбогдсон талаар нь мэдээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн: “...1. О.Ууганбаярын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

О.Ууганбаярын Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/,

О.Ууганбаярын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн тайлбар /хх-ийн 6 дугаар хуудас/,

Б.Амарзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 7 дугаар хуудас/,

Б.Хэнмэдэхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 8 дугаар хуудас/,

Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 11 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 73-74, 89-90 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 65-69 хуудас/,

Шүүгдэгч Б.Амарзаяагийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Хэнмэдэхийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 82 дугаар хуудас/, охин Х.Мишээлт-Одын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 дугаар хуудас/, хүү Х.Од-Эрхэсийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 84 дугаартай албан бичиг /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Хэнмэдэхийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 44-48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Амарзаяаг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 50-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Бадрахын Хэнмэдэх нь согтуурсан үедээ Б.Амарзаяатай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр  иргэн О.Ууганбаярыг “гарцаар яаж гараад байгаа юм бэ? гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, сумын заан Хэнмэдэх байна, та нар намайг таних уу, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ" гэж хохирогч О.Ууганбаярыг заамдаж, засмал зам руу чирч, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

Шүүгдэгч Баатарын Амарзаяа нь ялтай байхдаа, согтуурсан үедээ Б.Хэнмэдэхтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Ууганбаярыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Ууганбаярын “...2016 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд найз Пүүжээтэй хамт гэртээ харих гээд Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарц дээр гарцаар гарч явтал баруун талаасаа зүүн тийшээ чиглэлтэй цагаан өнгийн “Истима” маркийн автомашин их хурдтай ирээд бид хоёрыг гарцаар дөнгөж гарахад ард зогсоод жолооч Хэнмэдэх гэгч нь бууж ирээд бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал тэр хүн сумын заан Хэнмэдэх байна, намайг таних уу гэж хэлсэн. Бид хоёр юм дуугараагүй зогсож байтал араас ирээд намайг тэр залуу барьж авсан. Тэр залуу надад гарцаар яаж гарч байгаа юм, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье гэж хэлээд намайг заамдаж аваад засмал зам руу чирсэн. Тэгэхээр нь намайг барьж авсан гарыг нь тавиулсан. Гэтэл тэр залуу сумын зааны гарыг тавиулдаг яасан овоо пизда вэ гээд дахиад намайг барьж аваад чирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь барилцаад авсан чинь нөгөө машиных нь хажуугаас дахиад нэг хүн буугаад бид хоёр дээр ирсэн. Тэгээд тэр хүн ирээд учиргүй миний баруун талын нүд рүү цохиод авсан. Гэтэл хажуугаас манай найз салгасан. Тэгээд миний нүднээс цус гарах шиг болохоор нь би доошоо тонгойсон чинь цус гарч байсан. Тэгээд манай найз бид нарыг салгасан ... Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа хоёр бол согтуу байсан. Намайг найзтайгаа харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ямар ч шалтгаангүй дуудаад барьж авсан. Мөн цохиж авч миний биед гэмтэл учруулсан. …Бид хоёр тэр хүнтэй огт маргасан зүйл байхгүй. Машин тэргийг нь цохиж авсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч П.Буянравжихын “... Бид гурав машиных нь араар тойроод хойд талд нь хайс руу орох гэтэл манай төрөл Б.Амарзаяа тэр хүмүүсийн дундаас буцаж ирээд надад чи яасан юм архи уучихсан юм уу гээд над руу дайраад загнаад байсан. Тэгээд бид гурав тэр хэдийн хажуугаар шууд гараад явсан. Юу болсон талаар мэдээгүй, яах аргагүй гэрлэн дохион дээрээс болоод маргаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Г.Баярхүүгийн “... Тэр үед О.Ууганбаяр найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэр машинаас нэг хүн гарч ирээд зам яаж гараад байгаа юм гээд О.Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд О.Ууганбаярыг цохиод авч байгаа болтой байсан. Б.Хэнмэдэх нь эхэлж очоод О.Ууганбаярыг бариад авах шиг болсон чинь араас нь Б.Амарзаяа нь бууж очиод цохиод авч байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17/, насанд хүрээгүй гэрч Ж.Янжингийн “... Тэр үед манай ресторанд найзтайгаа орж ирсэн О.Ууганбаяр гэж тэр залуу найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэгээд тэр машинаас нэг хүн гарч ирээд яагаад зам хөндлөн гараад байгаа юм гээд О.Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд О.Ууганбаяр тэр хэд дээр яваад очсон. Тэр машинаас өмнө нь бууж ирсэн ах О.Ууганбаярыг бариад авсан. О.Ууганбаяртай маргаад байсан хоёр хүн болох Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нар бол согтуу юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...Хууль зүйн үйлчилгээний төвийн хойд талын машин замын уулзварын явган хүний гарцаар зам хөндлөн урдаасаа хойшоо гарч явсан чинь нэг машин баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байгаад бид хоёрыг явган хүний гарцаар гараад дөнгөж хайс руу орох гэж байхад хажууд тулж ирж зогссон. О.Ууганбаяр бид хоёр нэг их тоолгүй хайсан дундуур хойшоо явсан чинь нөгөө зогссон машины жолооч бууж ирээд сумын заан Хэнмэдэх байна. Та нар таних уу гээд бид хоёрыг нэг, нэг гараараа бариад авснаа намайг тавьсан. Тэгээд манай найз О.Ууганбаярыг замаар яаж гардаг пизданууд вэ гээд чирсэн. Тэр үед харанхуй байсан юм. Манай найз О.Ууганбаяртай тэр Б.Хэнмэдэх нь барилцаж аваад ноцолдоод байтал нөгөө машины хажуугаас нь дахиад нэг хүн гарч ирээд О.Ууганбаярыг цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хэдийг салгаад найзыгаа аваад явсан. Тэр үед манай найзын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэр хоёр хүн ч намайг салгасан чинь машин руугаа буцсан. Би найзыгаа аваад зам хөндлөн хойшоо гарсан. Тэр хоёр хүн бид хоёрыг зүгээр зам хөндлөн гарч байхад араас дуудсан. Тэгээд согтуугаараа сумын заан Хэнмэдэх байна, таних уу, та нар зам хөндлөн яаж гарч байгаа юм гээд замаар яаж гарахыг зааж өгнө гэх мэтээр доромжилж байгаад нэг нь манай найзыг цохиод авсан. Бид хоёр бол тэр хүнд огт гар хүрээгүй. Өөдөөс нь ч хэрэлдээгүй. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Яагаад тэгсэн талаар нь мэдэхгүй. ...Б.Хэнмэдэх нь манай найз О.Ууганбаярыг барьж байхад нь хажуугаас нь учиргүй ирээд цохиод авсан. Ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй. Манай найз бид хоёрыг зүв зүгээр байхад араас дуудаж барьж аваад нөгөөх нь цохиж авсан...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Э.Батцэрэн, П.Молортуяа, П.Энхжаргал, Н.Сайнбаяр Д.Отгонбаатар С.Эрхэмбаяр нарын мэдүүлгүүд /хх-ийн 22, 27, 28-29, 30, 31, 32/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, О.Ууганбаярын Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5/, О.Ууганбаярын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн тайлбар /хх-ийн 6/, Б.Амарзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 7/, Б.Хэнмэдэхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 8/, Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 9/,  Камерийн бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 10/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 11/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 73-74, 89-90/, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 85/,

Шүүгдэгч Б.Амарзаяа нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас /хх-ийн 61/,  Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 65-69/,

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь  шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа, О.Ууганбаяр нарын тайлбар, хохирогч О.Ууганбаяр, гэрч П.Буянравжих, Г.Баярхүү, насанд хүрээгүй гэрч Ж.Янжин нарын мэдүүлгүүд, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь “… шүүгдэгч Б.Хэнмэдэхийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, Б.Амарзаяагийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар зүйлчлэх нь учир дутагдалтай байна. Яагаад гэвэл догшин авирласан гэж үзэх боломжгүй байна, хэнд ямар гэм хор учирсан нь тодорхойгүй,  халдлагын обьект нэг боловч сэдэлтүүд нь өөр өөр байна. Иймд Б.Хэнмэдэхийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох саналтай байна, Б.Амарзаяа бусдад хөнгөн гэмтэл учруулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-ээр зүйлчилж…” өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч О.Ууганбаяр, гэрч П.Буянравжих, Г.Баярхүү, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлгүүд, О.Ууганбаяр, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа, Б.Пүрэвсүрэн нарын өгсөн тайлбар, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэж бүлэглэн үйлдсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Хэнмэдэхийг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Амарзаяаг ялтай байх хугацаандаа бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Амарзаяа нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа дээрх байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Хэнмэдэхийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний  хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Амарзаяагийн цагдан хоригдсон 39 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий ногоон өнгийн DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Амарзаяагийн эзэмшлийн 800000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг, шүүгдэгч Б.Хэнмэдэхийн эзэмшлийн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 600000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аягыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.                   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бам овогт Бадрахын Хэнмэдэхийг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бор овогт Баатарын Амарзаяаг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Хэнмэдэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 2   сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхэд оногдуулсан 3 жил 1 сарын  хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Амарзаяагийн цагдан хоригдсон 39 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч О.Ууганбаярт 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий ногоон өнгийн DVD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Амарзаяагийн эзэмшлийн 800000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг,  шүүгдэгч Б.Хэнмэдэхийн эзэмшлийн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 600000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аягыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 5  сарын  хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Хэнмэдэхэд мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Амарзаяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хэнмэдэхэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Амарзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР