Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/2021/00339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлттэй,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, туул зөрлөг 8-110 тоотод оршин суух,  , Боржигон овогт Дашнямын Болорбаатар архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Ш.Ням-Очир, гуравдагч этгээд Д.Болорбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Болорбаатар нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, Туул зөрлөгийн 8-110 тоотод түр оршин суудаг бөгөөд тус хороон нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч 2019.0920., 2019.05.09, 2019.04.04, 2015.12.23, 2015.12.14, 2015.11.12, 2015.09.29, 2015.12.12, 2011,.11.01, 2014.11.15, 2014.07.22, 2014.06.27, 2013.07.08-нд удаа дараа эрүүлжүүлэгдэн, согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засан даргын хүсэлт, цагдаагийн байгууллагад хандаж байсан дуудлага мэдээллийн лавлагаа, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, өмнө нь албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, Мансуурах Донтой хүнийг Захиргааны Журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.

Гуравдагч этгээд Д.Болорбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн хэлсэн зүйл бүгд үнэн. Архины албадан эмчилгээнд явъя гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Д.Болорбаатарыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Д.Болорбаатар нь 1964 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, одоо 57 настай, эрүүл мэндийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хориглох заалтад хамаарахгүй байна.

Д.Болорбаатар нь Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2011 оноос хойш архи хэтрүүлэн хэрэглэж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох өвчтэй болох нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, Цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Д.Болорбаатар нь архины шалтгаант сэтгэц ба зан үйлийн 3 дугаар зэргийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдэж архи тогтмол хэрэглэдэг болох нь нотлогдож байх ба тэрээр сайн дураар архины эмчилгээнд хамрагдах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргаж байсан боловч сайн дураараа эмчилгээнд хамрагдаагүй байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй байна.

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болохыг дурдав.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Болорбаатарыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг зааснаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, туул зөрлөг 8-110 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Дашнямын Болорбаатар /РД:ТИ64120718/-г архины албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Болорбаатарыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Д.Болорбаатарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт Д.Болорбаатарыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ