Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 39

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа, 

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайнбилэгт овгийн Баасандоржийн Батцэнгэлд холбогдох эрүүгийн 201715000006 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1977 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, малчин мэргэжилтэй,

боловсролгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Сайнбилэгт овгийн
Баасандоржийн Батцэнгэл. РД: ЙТ 77032518

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Бөөрөнхий чулуутын ам” гэх газар Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй “Daewoo Doosan” маркийн улаан шар өнгийн гинжит экскаваторыг ажиллуулж байхдаа экскаваторын банкин дээр сууж байсан 18 настай С.Өлзийбуянгийн толгойг экскаваторын шанаганы багана кабин хоёрын хооронд хавчуулж тархинд нь хүнд гэмтэл учруулан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батцэнгэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хот хороогоо янзлах гээд экскаватор ажилуулсан. Тэгээд   шанага руу харсан байсан болохоор талийгаачийг хараагүй юм. Хүн орилох дуу гарахад харсан чинь шанага, кабин хоёрын дунд талийгаач хавчуулагдчихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим би машинаа асаах гээд паяльникаар машин доогуур гал тавьж байсан чинь Б.Батцэнгэл бие засах газар хийх нүх ухна гээд экскаватор асаагаадхая гээд миний паяльникыг аваад явсан. Ингээд экскаваторыг асаачихаар миний хүү С.Өлзийбуян бид 2 очсон. Гэрийнхээ урд хэсэгт бие засах газар ухсан ба ухаж дуусаад гэрийнхээ баруун хойд талд өтөг бууцаа бөөгнүүлсэн. Энэ үед талийгаач хүү маань экскаваторын баруун талынх нь банкин дээр суучихсан байсан. Би

экскаваторын урд талд нь /ертөнцийн зүгээр/ зогсож байсан. Тэгтэл нэг харсан миний хүүхдийн толгой шанаганы багана /сум/ баруун урд булантай хавсарч хавчуулагдчихсан хамар амнаас нь цус гарч байсан. Тэрийг хараад би “хүүхэд алчихлаа” гэж орилоод гүйтэл Б.Батцэнгэл экскаваторынхаа шанагыг буулгатал С.Өлзийбуян гинж рүү унасан. Ингээд би шууд хүүгээ гэртээ аваад орсон. Хүүхдийн зүрх цохилж байсан. Тэгэхээр нь эмч дуудсан. Тухайн үед 16 цаг 20 минут болж байсан. Б.Батцэнгэлийн охин байсан. Өөр хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Д.Бямбасүрэн /Оросоо/ гэх хүн тавиад 3 cap орчим болж байна. 2016 оны намар тавьсан. Найзууд байгаа юм. Хамт хувиараа алт олборлодог хүмүүс. 2016 оны 09 сард анх манай энд тавьснаас хойш ажиллуулж ашиглаж байгаагүй. Сая анх удаа ажиллуулсан. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тэр өдөр үдээс хойш л байх, цаг хэд болж байсныг санахгүй байна. Би гэрийнхээ ар талд тоглож байсан. Тэр үед Д.Содномцэрэн ах орилохоор нь эргээд хартал С.Өлзийбуян ах газар уначихсан, толгой хамар амнаас нь цус гарч байсан. Тухайн үед С.Өлзийбуян ах амьсгалж байсан. Би сандраад өөр зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Анх би дуудлага гарсан талаар 16 цаг 25 минутын орчим мэдсэн. Ингээд 16 цаг өнгөрч байхад жолоочийн хамт дуудлага өгсөн газар луу явсан. 17 цаг өнгөрч байхад тухайн хэрэг гарсан газар очсон. Намайг очих үед гэрийнхээ зүүн талын орон дээр нүүр гар нь цус болсон танигдах байдал муу байсан. Амин үзүүлэлтийг нь шалгахад ямар нэгэн хариу урвал үзүүлээгүй, нас барсан байдалтай, бие нь хөрсөн байсан. Гэрийнхэнээс нь асуухад аав нь экскаваторын шанага, кабин хооронд толгой нь хавчуулагдсан. Ингэхдээ хамар болон чихнээс нь цус гоожсон гэж хэлсэн. Тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч Л.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би тухайн хэрэг гарах үед байгаагүй. Намайг гэртээ гал түлээд байж байтал манай нөхөр орилоод байхаар гарсан чинь Д.Содномцэрэн хүүхдээ өвөр дээрээ авчихсан хүүхэд алчихлаа гээд, Б.Батцэнгэл чи хүний хүүхэд алчихлаа ш дээ гээд орилоод байж байсан. Тэгээд хуүхдээ гэртээ оруулаад сумаас эмч дуудсан. Манай хүүхэд тухайн үед гэртээ орж ирэхэд зүрх нь муухан цохилж байсан. Экскаваторын шанаганы сум хэсэг, кабины дотор, гадна тал, газар цус болсон байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би хүн алчихлаа гээд анх орилоод байсан. Тэгэхээр нь би шууд Нарийнтээл сум руу очоод гэрт нь очтол би хүн алчихлаа гэж хэлсэн. Анх их шоконд орчихсон байсан. Тэнд байсан хүмүүс л экскаваторт хавчуулагдсан талаар хэлсэн. Урд өмнө хэрэгт холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Ж.Цэрэнлхамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би тухайн хэрэг гарах үеэр хонио хариулаад явж байсан. Гэхдээ өглөө Д.Содномцэрэнгийнх манайх 2 нийлээд гэрээрээ хашаа хороогоо янзлахаар ярилцсан. Намайг хонинд явсан хойгуур л экскаваторыг ажиллуулсан байна лээ. Намайг хониноос ирэх үед манай нөхөр намайг экскаватор яаж ажиллуулдаг юм гээд хоргоогоод би уная гээд байсан. Би болохгүй гээд хэлсэн. Тэр үед урд цонхгүй хэсгээр тойроод шанага удирддаг хэсгийг харах гэж байгааг би анзааралгүй толгойг нь хавчуулчихлаа гэж хэлээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Ж.Энэбишийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би энэ хэргийн талаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой Б.Батцэнгэл над руу утсаар ярьж хэлсэн. Хэлэхдээ экскаватор ажиллуулж өтөг бууцаа янзалж байгаад хажуу айлынхаа хүүхдийн толгойг хавчуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Батцэнгэл миний найз байгаа юм. 2002 оноос хойш найзлаж эхэлсэн. Экскаватор нь миний эзэмшлийнх юм. Би 2016 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос Майдаржав гэдэг найзаасаа 28 сая төгрөгөөр худалдаж авсан. 20 сая төгрөгийг нь бэлнээр өгсөн, ба 8 сая төгрөгийг өгөөгүй байгаа тул уг экскаваторыг нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. 2016 оны 09 дүгээр сарын үед Б.Батцэнгэл, Д.Содномцэрэн бид 3 Нарийнтээл сумын “Шаазгай толгой” гэх газар нөхөн сэргээлт хийчихээд 9 дүгээр сарын 28-ны орчим Б.Батцэнгэлийн гэрийн гадна тавьсан. Баянтээг рүү оруулж ирэх гэхээр ачих машин эвдэрсэн байсан. Би ямар нэгэн байдлаар унаж ашиглаж болно гэж Б.Батцэнгэл болон өөр бусад хүнд зөвшөөрөл олгоогүй. Тухайн үед аккумляторыг нь салгаж аваад Б.Батцэнгэлийнд тавьсан. Мөн урд шил нь байхгүй тул хучаад орхисон. Тухайн үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр унаж ашигласныг би мэдээгүй. Түлхүүрийг нь дотор нь үлдээсэн байсан. Би тухайн үед түлхүүрийг нь мартчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Гэрч Т.Майдаржавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 сарын үед өөрийн найз Д.Бямбасүрэнд Солонгос улсаас оруулж ирсэн экскаватороо 28 сая төгрөгөөр зарсан. Зарахдаа бэлэн 20 сая төгрөг авсан ба 8 сая төгрөгийг өгөөгүй байгаа. Гэхдээ одоо бид 2-т ямар нэгэн мөнгөний маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 105 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 03 дугаартай: “... С.Өлзийбуянгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархай яснаас эмээл ясыг дайрч зүүн чамархай хүрсэн салсан хугарал, дагз, суурь ясны бяцарсан хугарал, хуйхны цус хуралт, бага тархины баруун дэлбэнгийн цус хуралт, баруун мөр, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 868 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Өвөрхангай аймгийн Нарийнтээл Содномцэрэн Өлзийбуян нас 18 эр” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 869 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн С.Өлзийбуянгийн гэх цус нь В/III/ харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 866 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “201715000006 дугаартай хэрэгт Баасандоржийн Батцэнгэл 40 настай эрэгтэй” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 867 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Б.Батцэнгэлийн гэх цус нь В/III/ харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 99 дугаартай: “... Уг хэргийг зам тээврийн осол гэж үзэх боломжгүй байна. Б.Батцэнгэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4-р багийн “Бөөрөнхий чулуут” гэх газар Б.Батцэнгэл нь улсын дугааргүй “Даевоо” маркийн бага оврын экскаватороор өөрийн өвөлжөөний хөр бууцыг ховхолж, ажиллуулах явцдаа С.Өлзийбуянгийн толгой хэсгийг экскаваторын сум кабин хоёрын хооронд хавчуулж амь насыг нь хохироосон үйлдлийг зам тээврийн осол гэж үзэх боломжгүй нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт Зам тээврийн осол гэдэг нь “... Зам дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал...” гэж тодорхойлсон байх бөгөөд тухай болсон хэрэг учрал нийтийн эзэмшлийн талбай биш өөрийн өвөлжөөн дээр болсон нь зам тээврийн осол гэж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18, 26-27 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01/51 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01/52 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 74, 81-82, 99-100, 103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн ял шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Батцэнгэлийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 75-76, 78 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Бөөрөнхий чулуутын ам” гэх газар Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй “Daewoo Doosan” маркийн улаан шар өнгийн гинжит экскаваторыг ажиллуулж байхдаа экскаваторын банкин дээр сууж байсан 18 настай С.Өлзийбуянгийн толгойг экскаваторын шанаганы багана кабин хоёрын хооронд хавчуулж тархинд нь хүнд гэмтэл учруулан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шижлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Содномцэрэнгийн “... Энэ үед талийгаач хүү маань экскаваторын баруун талынх нь банкин дээр суучихсан байсан. Би

экскаваторын урд талд нь /ертөнцийн зүгээр/ зогсож байсан. Тэгтэл нэг харсан миний хүүхдийн толгой шанаганы багана /сум/ баруун урд булантай хавсарч хавчуулагдчихсан хамар амнаас нь цус гарч байсан. Тэрийг хараад би “хүүхэд алчихлаа” гэж орилоод гүйтэл Б.Батцэнгэл экскаваторынхаа шанагыг буулгатал С.Өлзийбуян гинж рүү унасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40/, насанд хүрээгүй гэрч Б.Намжилмаагийн “... Би гэрийнхээ ар талд тоглож байсан. Тэр үед Д.Содномцэрэн ах орилохоор нь эргээд хартал С.Өлзийбуян ах газар уначихсан, толгой хамар амнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/, гэрч Ч.Должинсүрэнгийн “... Намайг очих үед гэрийнхээ зүүн талын орон дээр нүүр гар нь цус болсон танигдах байдал муу байсан. Амин үзүүлэлтийг нь шалгахад ямар нэгэн хариу урвал үзүүлээгүй, нас барсан байдалтай, бие нь хөрсөн байсан. Гэрийнхэнээс нь асуухад аав нь экскаваторын шанага, кабин хооронд толгой нь хавчуулагдсан. Ингэхдээ хамар болон чихнээс нь цус гоожсон гэж хэлсэн. Тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43/, гэрч Л.Батсүрэнгийн “... Би тухайн хэрэг гарах үед байгаагүй. Намайг гэртээ гал түлээд байж байтал манай нөхөр орилоод байхаар гарсан чинь Д.Содномцэрэн хүүхдээ өвөр дээрээ авчихсан хүүхэд алчихлаа гээд, Б.Батцэнгэл чи хүний хүүхэд алчихлаа ш дээ гээд орилоод байж байсан. ... Экскаваторын шанаганы сум хэсэг, кабины дотор, гадна тал, газар цус болсон байсан...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 44/, гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Би хүн алчихлаа гээд анх орилоод байсан. Тэгэхээр нь би шууд Нарийнтээл сум руу очоод гэрт нь очтол би хүн алчихлаа гэж хэлсэн. Анх их шоконд орчихсон байсан. Тэнд байсан хүмүүс л экскаваторт хавчуулагдсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45/, гэрч Ж.Цэрэнлхамын “... Тэр үед урд цонхгүй хэсгээр тойроод шанага удирддаг хэсгийг харах гэж байгааг би анзааралгүй толгойг нь хавчуулчихлаа гэж хэлээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, гэрч Ж.Энэбишийн “... Би энэ хэргийн талаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой Б.Батцэнгэл над руу утсаар ярьж хэлсэн. Хэлэхдээ экскаватор ажиллуулж өтөг бууцаа янзалж байгаад хажуу айлынхаа хүүхдийн толгойг хавчуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47/, гэрч Д.Бямбасүрэн, Т.Майдаржав нарын мэдүүлгүүд /хх-ийн 50-51, 105/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт. /хх-ийн 55-57/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 868 дугаартай дүгнэлт /хх-ийн 61/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 869 дугаартай дүгнэлт /хх-ийн 62/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 866 дугаартай дүгнэлт /хх-ийн 66/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 867 дугаартай дүгнэлт /хх-ийн 67/, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 99 дугаартай  дүгнэлт /хх-ийн 107/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/, Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 15-16/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18, 26-27/, Шүүгдэгч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд  зэрэг болно.

Шүүгдэгч Б.Батцэнгэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн үйлдлийн улмаас хохирогч С.Өлзийбуянгийн амь нас хохирсон боловч шүүгдэгч Б.Батцэнгэл нь хүнийг санаатай алах субъектив санаа зорилго агуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 3-7/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Батцэнгэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдав.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Батцэнгэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч Б.Батцэнгэлийн эзэмшлийн G-mobile маркийн гар утас 1 ширхэг, Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 55V gold гэсэн бичигтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Daewoo Doosan” маркийн эскаватор зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сайнбилэгт овгийн Баасандоржийн Батцэнгэлийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Сайнбилэгт овгийн Баасандоржийн Батцэнгэлийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлийн эзэмшлийн G-mobile маркийн гар утас 1 ширхэг, Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 55V gold гэсэн бичигтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Daewoo Doosan” маркийн эскаваторыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2  жилийн  хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Батцэнгэлд мэдэгдсүгэй.

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батцэнгэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.МАНДАХБАЯР