Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

   2024       02         01                                                2024/ШЦТ/50

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0044/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ************** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт******* , овогт нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, овогт******* /РД: /, -ны өдөр суманд төрсөн, , , боловсролтой, сургуулийн харьяа сургуулийн суралцдаг, , эцэг эх дүү нарын хамт дугаар тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй сургуулийн дотуур байрны 115 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн, овогт /РД: /, -ний өдөрод төрсөн, , , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эцэг эх дүү  нарын хамт 37 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ************** нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************** нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед сумын багийн нутаг дэвсгэрт байрлах үүдний сандал дээр иргэн үлдээсэн маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 450,000 төгрөгөөр торгох торгууль ял тохирсон. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 450,000 төгрөгөөр торгох торгууль ял тохирсон. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000022 дугаартай хэргээс:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 11, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр багт байх төвийн зочид буудалд ресейпшн хийгээд байж байсан. Тэгээд 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ариун цэврийн өрөөнд орохдоо гар утсаа үлдээсэн санагдаж байна. Тэгээд зочид буудлын үүдэнд очиж унтсан. Өглөө 06 цаг 30 минутад сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Би гар утсаа 2023 оны сарын 20-ны өдөр Мобикомоос 669,000 төгрөгөөр лизингээр авсан. Миний гар утас цэнхэр өнгөтэй, маркийн 64gb багтаамжтай , imei кодтой. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол төлбөр учраагүй тул нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Би дугаарын гар утсыг ашигладаг. Гэхдээ миний нэр дээр тухайн дугаар байдаггүй. Миний эхнэр нэр дээр бүртгэлтэй байдаг. Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орос улс руу хилээр гарсан. Тухайн өдөр би утасгүй явсан болохоор дүү*******ас тэр утсыг авсан. Тэгээд би Орос  улсаас ирээд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр утасны мөнгө болох 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Би гар утасны төлбөрт өгсөн мөнгөө буцаагаад авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай: “... , imei кодтой цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг/-ийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 20 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн гэрч .” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Эд хүлээлгэн өгсөн тухай: “...Хохирогч цэнхэр өнгийн маркийн гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг 00 минутад хүлээлгэн өгөв. ...Хүлээн авсан .” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

****** мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагаас 07-нд шилжих шөнө 02 цаг хүртэл ажилласан. Тухайн өдөр төвийн Калесто коктейль бааранд ажилласан. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагаас ажиллаж эхэлсэн. Би төвийн 1 давхрын үүдэнд хүмүүсийн тасалбарыг шалгаж оруулах ажил хийсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 01 цаг 30 минутын үед коктейль баарны гал тогооны хэсгээс доошоо подвалын ажилчдын хувцас солих өрөө рүү орж хувцсаа солихоор орсон. Шкафны хажуугийн сандал дээр цэнхэр өнгийн гар утас байсан. Эхлээд тэр гар утсыг авахгүй үлдээсэн. Дараа нь найз******* нь хувцсаа солихоор доош бууж ирэхэд хамт буусан. Найз******* нь хувцсаа солих үедээ наад гар утсаа авчих гэхээр нь би хар өнгийн сандал дээр байсан цэнхэр өнгийн гар утсыг авсан. Тэндээсээ хувцсаа солиод гарсан. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танил ах ньоос ирлээ гэж  Дархан сумын 16 Үйлчилгээний төвийн ард талд уулзахдаа хэлсэн. Би ахад уг гар утсыг 200,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед мөнгийг нь аваагүй. Дараа нь өгье гээд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгэхээр нь би найз*******ын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Дархан-Уул аймгийн цагдаагийн мөрдөгч холбогдож гар утасны талаар асуусан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз******* миний Хаан банкны данс руу 95,000 төгрөг шилжүүлсэн. 2023  оны 12 дугаар сарын 24-ний өдөр танил ах эхнэр анх мөнгө шилжүүлсэн данс руу буцаагаад 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Бид хоёр 200,000 төгрөгийг хоёр хувааж 100,000 төгрөг авсан. Тухайн гар утсыг хүнд нь хүлээлгэж өгөөгүй. Цааш дамжуулсан зарсан үйлдэлдээ харамсаж байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 53 дахь тал/,

 

Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 29, 30-32 дахь тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр коктейль баарыг ажиллуулдаг залгаад зөөгч хийгээд өгөөч бас нэг такс дээр зогсох хүүхэд хэрэгтэй банйа гэхээр нь найзтай хамт очсон. Нэлээн шөнө 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 01 цаг 30 минутад коктейль бааранд зөөгч хийж байхад найз нь өөрийн гар утаснаасаа над руу залгаад гялс доод давхрын хувцас солих өрөөнд ороод ирээч гэж хэлсэн. В1 давхрын ажилчдын хувцас солих өрөө рүү орсон чинь найз нь гар утас олчихлоо энийг яах уу гэж асуусан. Ажилчдын гар утас юм байлгүй гээдд хэлсэн. Тэгсэн чинь энэ хавьд ажилчин нь алга байсан. Тухайн гар утсыг тэнд үлдээгээд бид хоёр дээшээ гараад би зөөгчөө очиж хийгээд нь дэлгүүр рүү явсан.******* хийх ажил дуусаад намайг хүлээгээд байж байсан. Би ажлаа дуусгаад доошоо ажилчдын хувцас солих өрөө рүү найзтай хамт орсон. Дахиж ороход нөгөө сандал дээр гар утас байж байсан. нь авчих уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. куртикны энгэрийн халаасандаа тухайн гар утсыг хийсэн. Хувцсаа солиод дуусгаад тэндээсээ гараад явсан. Бид хоёр хоорондоо ярилцаад уг гар утсыг зарахаар шийдсэн. Тухайн үед мөнгөний хэрэгцээ бид хоёрт гарсан юмаа. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр найз нь танил ахт уг гар утсыг 200,000 төгрөгөөр зарахад мөнгийг нь хэд хоногийн дараа шилжүүлье гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз******* Хаан банкны данснаас миний Хаан банкны данс руу 100,000 төгрөг орж ирсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын мөрдөгч холбогдогч тухайн гар утасны талаар асуусан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танил ах эхнэр анх мөнгө шилжүүлсэн данс руу буцаагаад 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн гар утсыг зарсан үйлдэлдээ харамсаж байна. ... Миний хувьд хуулийн мэдлэг дутмагаас болж уг гар утсыг найзтай хамт зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 70 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн: “.. маркийн 64 gb багтаамжтай цэнхэр өнгийн гар утас /шинэвтэр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 38, 39 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ************** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гээгдэл эд хөрөнгийн бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ************** нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ************** нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ************** нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт*******, овогт нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ************** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************** нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР